Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00368/И |
Дугаар | 500 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 500
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 13-13 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ64100608, Тугтан овогт Норжингийн Чулууны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Миний бие шүүхэд 1981 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Гэтэл Улаантолгойн Чацарганы аж ахуй нь 1987 оноос Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болон өөрчлөгдсөн байна. Энэ нэрээрээ үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 дүгээр сараас дахин Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд болон өөрчлөгдсөн байна. Тушаалаа саяхан олж авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд намайг 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарын дуустал Увс аймгийн Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчин, 1991 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Чулуун нь 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарын дуустал Увс аймгийн Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Норжингийн Чулууны Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуй, Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1984 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 тоот “ШУҮНэгдэлд ажиллах /1987 онд/ орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаалын хавсралтыг 123-рт Норжингийн Чулуун гэж бичигджээ,
3. Н.Чулууны 684729 тоот 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
4. Гэрч Д.Нийгэмийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд хөдөө аж ахуйн тракторчнаар 1987 он хүртэл ажиллаад, 1987 оноос Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлэл нэртэй болоход тракторчнаар 1994 он хүртэл, 1994 оноос дахин Улаантолгойн чацарганы аж ахуйд механикчаар 1995 он хүртэл ажиласан юм. Намайг 1981 онд ажилд ороод удаагүй байхад Н.Чулуун өөрөө манай байгууллагад цэцэрлэгчнээр, түүний нөхөр Б.Гомбожав нь тракторчнаар хамт ажилд орж байлаа. Улмаар 1994 оны хувьчлалаар Н.Чулуун ажлаас гарсан санагдаж байна. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпил, Сүхбат, Болоож гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.Рэнцэнсамбуугийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд хөдөө аж ахуйн механикчаар 1987 он хүртэл ажиллаад Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлэл нэртэй болоход механикчаар 1994 он хүртэл, 1994 оноос дахин Улаантолгойн чацарганы аж ахуйд механикчаар 1999 он хүртэл ажиласан юм. Намайг 1982 онд ажилд ороход Н.Чулуун нь тус байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан бөгөөд 1994 он хүртэл ажилласан санагдаж байна. Мөн түүний нөхөр Б.Гомбожав манай бригадад тракторчин байсан юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Нийгэм, Х.Рэнцэнсамбуу нарын Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуй болон Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Н.Чулуун нь 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарын дуустал Увс аймгийн Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Н.Чулууны цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1984 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 тоот “ШУҮНэгдэлд ажиллах /1987 онд/ орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаал, 684729 тоот 1987 оны 1 дүгээр сараас 1992 оны 7 дугаар сарыг дуустал бичилттэй Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Д.Нийгэм, Х.Рэнцэнсамбуу нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Н.Чулууны 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 6 цэцэрлэгчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарын дуустал Увс аймгийн Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 4 жил, 3 сар цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 3 жил, 9 цэцэрлэгчнээр, нийт 14 жил цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Норжингийн Чулууны 1981 оны 1 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 6 /зургаа/ жил цэцэрлэгчнээр, 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарын дуустал Увс аймгийн Улаангомын Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар цэцэрлэгчнээр, 1991 оны 4 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 3 /гурав/ жил, 9 /ес/ цэцэрлэгчнээр, нийт 14 /арван дөрөв/ жил цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР