| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0051/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 49
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч С.Г ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сахалт овгийн .. С.Г т холбогдох 1928000240025 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 19-нд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо ......................тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сахалт овгийн .. С.Г , регистрийн дугаар ..................,
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч .. овогтой С.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Грун Баурверк” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байсан С.С.Н нь 3 давхарын тагтнаас унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл бүгд үнэн... гэмшиж байна.” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би санахгүй байна. Гэнэт нэг мэдсэн ийм зүйл болсон байсан...Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар байгуулсан олон жил ажиллаж байна. Гэхдээ хэдэн оноос ажиллаж байснаа санахгүй байна. Миний биеийн зүүн талын гар тэр чигтээ бадаарч өвдөөд байдаг, толгой байнга өвддөг, заримдаа бие засч чадахгүй, нойр хүрдэггүй хүчээр тариа тариулж унтдаг...Анх эмчилгээний зардал 11.000.000 төгрөг өгсөн боловч эмчилгээнд хангалттай хүрээгүй. Цаашдаа эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардал нэхэмжлэнэ...” гэжээ. /хх-19-21/,
Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн зүүн талд мансарттайгаа 4 давхар Даланзадгад сумын газрын албаны ажилчдын байр барьж байгаа юм. Хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 12 цаг өнгөрч байхад хоолоо идчихээд жаахан амарч байгаад 13 цаг өнгөрч байхад үед одоо эмнэлэгт ухаангүй байгаа С.Н бид 2 тэр байрны 3 давхарт шатаар гараад өөдөөс харсан хаалттай байранд цэвэрлэгээ хийж байсан юм. С.Н том өөрөөний паарны хажууд байсан эд зүйлийг цэвэрлэж байсан. Би жижиг өрөө, 00 байрлах жижиг өрөөтэй цэвэрлээд том өрөө рүү ороход С.Н өрөөнд байхгүй байсан. Том өрөөний хогийг шүүрдээд явж байхад паарны хажууд газарт нэг ширхэг тамхи унасан байхаар нь С.Н тамхи татдаг юм, тамхигүй болчихсон гээд байсан. Энд нэг тамхи унасан байна гээд уг тамхийг аваад цонхны тавцан дээр аваад тавьхад С.Н ийн цагаан эрээн ууттай утас нь цонхны тавцан дээр байсан. Балконы хаалга онгорхой байсан. Тэгээд салхинд хийсээд унасан юм байх гэж бодоод утас байсан газар нь нөгөө нэг ширхэг тамхи байсныг тавиад үүдний хэсгээр хогоо шүүрээд байж байхад шатны хажууд цэвэрлэгээ хийж байсан С.Г, Н гэж дуудаад байдаг юм нэрийг сайн мэдэхгүй. Тэр 2 хүн С.Н эгч унасан байна гэнэ гэхээр нь гарч гүйгээд хажуу эсрэг талын өрөөнд мансартан дээр ажил хийж байсан С.Н ийн нөхөр О д хэлээд хурдан гар гэж хэлчээд шатаар буугаад гараад очиход хүмүүс цугласан байсан. С.Н урагшаа харсан байдалтай хажуу талаараа харсан амнаас нь цагаан шүлс гарч байсан. Тэгээд манайханаас нэг нь түргэн дуудсан гэсэн. Тэгээд гадаа байгаад байхаар нь манай инженер С.Г байшинд оруулъя гээд бид нар хөнжил нь дээр тавиад дамнаад 1 давхарт оруулаад байж байхад эмнэлэгийн түргэний эмч ирээд аваад явсан. Би түргэний машинтай С.Н ийн нөхөртэй хамт эмнэлэгт очсон...С.Н бид 2 өдөр нь балконы хашилгаа хийцэн байна. Цагаанаар будвал гоё болох юм байна гэж өөр өрөөнд ажил хийж байхдаа ярьж байсан юм. Тэр өрөөнд бол би ороод балкон дээр нь гарч үзээгүй...Би бэхлээгүй байгаа гэдийг нь мэдээгүй тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд мэдээгүй гэсэн. Тэр хашилга хийж байсан хүн нь Н гэдэг залуу байгаа. Бид нартай хамт ажилдаг хүн биш. Барилга бариулж байгаа хүмүүс хийлгэж байгаа гэсэн...Би энэ барилга дээр ирээд 14 хонож байгаа аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулахгүй байгаа...Барилга хариуцсан инженер С.Г гэж байгаа бас Э гэж инженер нар л мэдэж байгаа байх...Манай бригад 7 хүнтэй сая гэмтсэн С.Н ахлаад тэр байрны дотор заслын ажлыг хийж байгаа...Бид нар холоондоо орчоод гараад ирэхэд зүгээр л байсан. Ажлаа хурдан хийнээ л гэж байсан. Хүнтэй маргаж муудсан зүйл байгаагүй... Ямар нэгэн архи пиво, сэтгэцэд нөлөөлөх эм уугаагүй эрүүл байсан...” гэжээ. /хх-22-23/,
Гэрч С.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд мансарттайгаа 4 давхар Даланзадгад сумын газрын албаны ажилчдын 12 айлын орон сууц барьж байгаа юм. Хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед байх хоолондоо орчоод гараад ирсэн тус тусын ажлаа хийж байсан. Би эхнэр Нандинчимэгийн хамт 3 давхарт орцны ажлаа хийж дуусаад цэвэрлэгээ хийж байсан юм. Тэгэхэд У гэж дуудаад байдаг залуу бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй залуу бид 2 дээр ирээд танай бригадын өндөр эгч гадаа унасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь С.Н эгчээс өөр өндөр хүн байхгүй болохоор нь 4 давхарт гараад С.Н эгчийн нөхөр О д хэлчихээд хамт шатаар доошоо буусан. Манай эхнэр 3 давхарт байсан хүмүүст хэлсэн байх, бүгд гадаа гарахад тэр байшингийн орцны хаалганы хойд талд 3 давхарын цонхны харалдаа С.Н эгч хажуу талаараа харсан хэвтэж байсан. Бид нарыг очиход миний харсанаар ухаангүй байсан. Н гэж залуу түргэн дуудсан. Тэнд байсан хүмүүс түргэн иртэл даарчихлаа гээд нэг давхарын нэг өрөө рүү оруулсан. Тэгээд оруулаад байж байхад түргэн ирээд эмнэлэг рүү аваад явсан...Тэр байрны 3 давхарын шатаар гараад баруун гар талын эхний хаалганд байх өрөө рүү обой наана гээд Д.Г эгчтэй хамт орсон юм...Тэр байрны балконд нь хаалт, хашлага төмөр хийсэн байсан. Намайг өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 2 давхарын балконы хаалтыг үзэхэд бэхлээгүй сул тавьсан байсан...Хаалт байсныг гаднаас нь харж байсан. Бүх байрны тавцан дээр байсан хаалтууд нь бэхэлгээгүй байх бэхэлж байгаа хүн харагдаагүй...Гадаа салхи ихтэй байсан болохоор С.Н ийг даарчих байх гээд бүгдээрээ ярьж байгаад оруулсан юм...Би энэ барилга дээр 2018 оны 9 дүгээр сараас хойш ирэн очин байгаа энэ хугацаанд аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулахгүй байгаа...Бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, инженер С.Г тай амаар гэрээ байгуулаад ажиллаж байгаа хүмүүс...С.Н эгчийг ууртай байхыг хараагүй хамт олондоо эвтэй найртай инээгээд явж байдаг хүн. Өнөөдөр бас хэвийн байдгаараа л байсан...С.Н архи дарс уудаггүй хүн. Би архи уулаа гэж ярьж байхыг нь сонсоогүй. Гэр бүлээрээ ажил хийдэг миний хуурай ах эгч нар байгаа юм. Бид нар нэг өрөөнд хамт байдаг юм...Яагаад балкон руу гарсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ балконы хаалт хашлага тогтоогоогүй сул байсан...” гэжээ. /хх-24-25/,
Гэрч Л.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн зүүн талд мансарттайгаа 4 давхар Даланзадгад сумын газрын албаны ажилчдын байр барьж байгаа хүмүүс байгаа юм. Эхнэр С.Н бид 2 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энэ барилга дээр ирээд ажиллаж байсан юм. Хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдийн 13 цаг 30 минутын үед байх хоолондоо орчоод гарч ирээд тэр байрны 3 давхарын шатны баруун гар талын өрөөнд манай эхнэр С.Н , Д.Г нар обой наах гээд өрөөгөө цэвэрлэж эхлэх гэж байсан. Намайг 2 боодолтой барилгын материал хажуу талын өрөө рүү оруулаад өгөөч гэж хэлсэн би тэр 2-ыг нь зөөж өгчихөөд одоо болох уу? гэхэд ханьдаа шүүрээ нүхээр унагаачаарай гэсэн. Би 4 давхарт мансартанд ажил хийж байсан юм. Тэгээд би 4 давхарт гараад шүүрээ аваад өрөөнд нь оруулж өгөөд 2-оо шүүрээ аваарай гэж хэлчихээд шүүрийг нь үүдэнд нь тавчихаад явахад тэр 2 хоорондоо юм яриад зогсож байсан. Би 4 давхарт гараад ажлаа хийгээд удаагүй, өрөөнд нь шүүр ойртуулж өгсөнөөс хойш 5-6 минут л болсон байх С.Г гүйж орж ирээд С.Н эгч доор унасан байна гэж байна гээд ороод ирсэн. Тэгээд бид нар гүйгээд гарахад тэр байрны орцны хойд талд балконы харалдаа унасан хажуу далаараа хойшоо харсан байдалтай ухаангүй байсан. Тэгээд би тэр үед би орилоод нэг хэсэг ухаан балартаад байсан. Н гэж залуу эмч дуудсан байх, би түргэн нь яагаад ирэхгүй байгаа юм бэ гээд орилоод байсан. Түргэн ирэхгүй удаад байхаар нь би дулаан газар оруулсан нь дээр юм байна гээд хөнжил дээр дамнаад тэр байрны 1 давхарын баруун гар талын өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй түргэний эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан. Би Д.Г тэй хамт эмнэлэгийн машинд суугаад хамт яваад эмнэлэгт хүргэж очсон... Хаалт барьж байхыг нь харж байсан. Н тай хамт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр барилгын материалын дэлгүүр лүү хамт яваж байхад Балконы хаалт төмрөө гагнах ёстой байсан амжсангүй гэж хэлж байсан. Тэгээд л би сул байгаа юм байна гэж бодож байсан...С.Н ухаангүй байсан юм хэлэхгүй байсан...Би энэ барилга дээр ирээд 14 хонож байгаа аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулдаг хүн байдаггүй юм...Бид нар 4 жил гаран хамт ажиллаж байгаа хүмүүс, манай эхнэр Д.Г тэй сайн харилцаатай байдаг хэрэлдэж муудаж байгаагүй...Ямар нэгэн архи пиво, сэтгэцэд нөлөөлөх эм уугаагүй эрүүл байсан. Хоолоо идчихээд л гарсан хүн...” гэжээ. /хх-26-27/,
Гэрч Н.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би хувьдаа портер маркийн автомашинтай юм тэр машинаараа манай ажилчдын орон сууцны барилга дээр ачааг нь зөөж өгч ажилладаг юм. 2019 оны 01 сарын 19-ний өдөр би барилга дээр ачаа зөөж өгчихөөд барилгаас гарч ирсэн чинь барилгын зүүн талд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан тэгэхээр нь би очоод үзсэн чинь тэр хүний амнаас нь цус гарчихсан байсан тэгээд тэр барилгын ажлыг хариуцаж байсан инженер С.Г т очиж хэлээд түргэн дуудсан...Тэр эмэгтэйн амнаас нь цус гарчихсан, толгой нь хойшоо харчихсан хэвтэж байсан хажууд нь балконы хаалт хийсэн байсан хар төмөр нь уначихсан байсан тэгээд дээшээ харахад 3 давхарын тагтны хаалт төмөр газарт тэр эмэгтэйн баруун талд байж байсан тэгээд бид нар тэр эмэгтэйг дээрээс унасан юм байна гэж бодсон...Тэр төмөрийг нь тухайн барилга дээр ажиллаж байсан залуучууд нь хот руу буцах гэж яараад байна гээд тэд нар тагтны хаалтыг тагтны суурин дээр нь зөөж байрлуулсан гэж ярилцаж байсан тухайн хаалтнуудыг огт бэхлээгүй байсан би тэр хаалтуудыг бэхлээгүй байгаа талаар барилгын ажилчдад нь хэлж анхааруулж байсан, тухайн хүн унах үед бол тагтны хаалтнууд огт бэхлэгдээгүй байсан юм...” гэжээ. /хх-28-29/,
Гэрч Ө.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд мансарттайгаа 4 давхар 12 айлын орон сууцны барилгын ажлыг тэр өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн үед би нөхөртэйгээ хамт 3 давхарын шат цэвэрлээд байж байхад У гээд байдаг хүн /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ ирээд танай өндөр эгч гадаа унасан байна гэхээр нь манай нөхөр 4 давхар луу С.Н эгчийн нөхөрт нь хэлнэ гээд явсан. Би хажуу өрөөнд байсан Д.Г эгчид С.Н эгч гадаа унасан байна гэж хэлээд шатаар бүгд гүйлдээд буусан. Гадаа гарахад С.Н эгч 3 дахварын балконы харалдаа хойшоо хараад унасан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс хөнжил дээр тавиад өргөөд нэг давхарын нэг өрөөнд оруулсан. Тэгээд байж байхад түргэний эмч ирээд үзчихээд аваад явсан...Балкон дээр нь хаалт хийсэн байсан. Бэхлээгүй байгаа шүү гэж С.Г эгч хэлж байсан...Аюулгүй байдлын заавар амаар С.Г эгч хэлээд явдаг бичгээр гарын үсэг зуруулаагүй...Бид өдөр 12 цаг өнгөрөөж хоолонд ороод 13 цагийн үед гарч ирээд тус тусын ажлаа хийж байсан. С.Н эгч ямар нэгэн архи пиво, уугаагүй эрүүл байсан...” гэжээ. /хх-30-31/,
Гэрч Р.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би найз С.Г тай хамтраад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд баригдаж байгаа 12 айлын орон сууцны барилга барьж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед С.Г бид 2 баригдаж байгаа байрны хойд талд түр байрандаа хоол хийж байсан юм. 13 цаг 20 минутын үед манай жолооч Н түргэн дуудаарай хүн унасан байна гээд ороод ирсэн. Хэн унасан гэсэн О ахын эхнэр С.Н унасан байна гэсэн. Би халуун тогоон дээр боорцог хийж байсан болохоор гараагүй. С.Г инженер сандраад гүйгээд гараад явсан. Би боорцогоо чанаж байсан, байрандаа байж байхад С.Г инженер эргэж орж ирээд эмнэлэг дуудсан ирээд аваад явчихлаа би машинд нь багтаагүй үлдсэн гээд ороод ирсэн. Тэгээд С.Г бид 2 ажилчдын хамт такси бариад эмнэлэгт очсон...Энэ барилга дээр дотор ажил эхлээд С.Г бид 2 амаар анхааруулга, сануулга өгдөг юм. Ажилчдаар гарын үсэг зуруулж авсан юм байхгүй...Тэр өрөөнд балконы хаалт байрлуулсан байсан. Байрны хананд нь бэхлээгүй сул байсан юм...Манай барьж байгаа байрны бүх балконы хаалт, хайс төмрийг угсаралт хийж байсан хүмүүсээр гаргуулаад бэхлэж амжаагүй байсан юм. Ажилчиддаа амаар балконы хаалт сул байгаа шүү гэж С.Г бид 2 хэлж байсан...Тэр хайс төмөр тэр байрны 3 давхарын балкон дээр байсан бэхлээгүй байсан хайс төмөр мөн...” гэжээ. /хх-32-33/,
Гэрч Н.Р гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд мансарттайгаа 4 давхар 12 айлын орон сууцны 1, 2 дугаар давхарын заслын ажил хийхээр ирсэн юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би тэр байрны 2 давхарын зүүн хойд талын өрөөнд ганцаараа обой эсгээд байж байхад цагийг санахгүй байна. Манай барилга дээр ажил хийж байгаа нэг залуу ирээд /нэрийг нь мэдэхгүй/ 3 давхар дээр ажиллаж байгаа өндөр хүүхэн гадаа унасан байна гэхээр нь би цонхоор харсан чинь уг байрны зүүн талд С.Н хэвтэж байсан. Баруун талд нь балконы хаалт, хайс төмөр байсан. Тэгээд хүмүүс гүйлдээд байсан би гараагүй. Түргэн ирж аваад явах шиг болсон... Манай инженер С.Г балконы хайс төмөр гаргаад байрлуусан тогтоогоогүй сул байгаа гэж амаар хэлж байсан... Аюулгүй байдлын заавар амаар инженер С.Г л хэлдэг. Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-34-35/,
Гэрч Г.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд 12 айлын орон сууцны заслын ажил хийхээр ирсэн юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би 4 давхарын баруун урд талын өрөөнд таазны имүүлс хийж байгаад би бие засах гээд шатаар буухад 1 дахварт хүмүүс цугалсан байсан. Түрэгний эмч гаднаас орж ирж байсан. Би хүнээс асуусан чинь 3 давхарт ажилладаг өндөр хүүхэн унасан байна гэж хэлж байсан. Тэгээд удалгүй эмч нар аваад гарч байсан... Аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулаагүй...” гэжээ. /хх-36-37/,
Гэрч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 24 дүгээр цэцэрлэгийн баруун талд баригдаж байгаа 12 айлын орон сууцны барилга барьж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед манай барилга дээрээс хүн уналаа гээд Н гэж манайд ажиллаж байгаа залуу хэлсэн. Тэгээд би яваад очсон С.Н дулааны худгийн баруун далд хойшоо харсан байдалтай, хажуу талаараа хэвтэж байсан. Н түргэн дуудсан. Манай ажилчид дээд давхараас буугаад ирсэн. Хөдөлгөж болохгүй байх гэж ярилцаж байгаад тэнд байсан хүмүүс бүгд даарчих байх дотор оруулъя гээд байж байгаад байрны 1 дүгээр давхарт шатны баруун гар талын нэг өрөөнд оруусан. Тэгээд байж байхад түргэний эмч ирээд С.Н ийг үзээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би араас нь эмнэлэг дээр очсон... Тэр өрөөны балконы хайс төмрийг тогтоох гээд дээш нь гаргаад хананд нь бэхлээгүй, тогтоож амжаагүй байсан юм... Уг нь Э инженер бид 2 аюулгүй байдын заавар өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Энэ барилгын дотор засал эхэлсэн болохоор амаар заавар өгч байсан... 2019 оны 01 дүгээр сарын 16-ны үдээс хойш балконы хайс төмөр гаргачихаад би шатны хонгилоор тагтны хайс тогтоогоогүй сул байгаа шүү гэж хашгираад явсан... Ямар нэгэн архи пиво, сэтгэцэд нөлөөлөх эм уугаагүй эрүүл байсан... Тэр хайс төмөр тэр байрны 3 давхарын С.Н ийн байсан өрөөний балконд бэхлээгүй байсан хайс төмөр мөн...” гэжээ. /хх-38-39/,
Гэрч Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...С.Г тай байгуулсан гэрээд зааснаар С.Г хариуцаж аюулгүй ажиллагааны заавар өгөх ёстой юм. Гэрээд заасан учир гэрээгээ барьж ажиллаж байгаа...” гэжээ. /хх-40-41/,
Гэрч О.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би хамт ажил хийдэг барилгын бригадаараа явж барилгын ажил хийдэг юм өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард С.Г гэдэг хүн биднийг Өмнөговь аймагт барилга барьж байгаа түүн дээр ажиллах уу гэхээр нь бид нар ирж барилгын дотор засал замаск татах, плита наах ажлуудыг хийж ажилласан юм тэгээд, 2019 оны 01 сарын эхээр бид нар буцаж ирж барилгын дотор заслын ажил хийж байгаа юм 2019 оны 01 сарын 19-ний өдөр бид нар ажлаа хийж байтал өдрийн 13 цагийн үед би барилга дотроос хайрцагтай хог гаргаж гадаа хаячихаад эргэсэн чинь байрны хаалганы хойд талд нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан тэгэхээр нь би дээшээ гүйгээд шатны хонгилд ажиллаж байсан хүнд хэлсэн тэгээд хүмүүс очиж эмнэлэг дуудсан... Бидэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-42-43/,
Гэрч С.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 19-ний өдөр би барилгын 4 давхарын мансартанд хана таазны эмүльс хийж байсан тэгээд өдөр 13 цаг өнгөрч байх үед хоолонд орох санаатай доошоо буусан чинь доод давхарт байсан хүмүүс 3 давхараас хүн уначихсан байна эмнэлэг ирж авч байна гэж ярьж байсан юу болсныг мэдээгүй... Бидэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-44-45/,
Шүүгдэгч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Өмнөговь аймагт газрын харилцаа барилга хот байгууллатын албаны ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс барьж гүйцэтгэхээр Тогоо захиралтай Грун бауверк ХХК-тай аман гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн тэгээд 2018 оны 10 дугаар сард барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан түүнээс хойш барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж барилгын дотор заслын ажил хийгдэж байх үед 2019 оны 01 сарын 19-ний өдөр манай барилга дээр 3 давхарын зүүн хойд талын айлын дотор ханын цаас наах ажлаар С.Н Д.Г нар дотроо бэлтгэл ажлаа хийж байгаад С.Н нь тагтан дээрээс унаж гэмтсэн байсан, тухайн үед С.Н нь байрны тагтан дээр гарах ямар ажил шалтгаан байхгүй байсан зөвхөн өрөөний дотор ханын цаас наах ёстой байсан юм, газар унасан байсныг эхлээд манай ажилтан Н хараад надад ирж хэлсэн тэгээд бид нар эмнэлэгийн түргэн дуудаж хүргэж өгсөн. С.Н ажил хийж байсан өрөөнийхөө тагтан дээрээс унасан юм шиг байсан, уг өрөөний тагтны хаалт төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тагтан дээр байрлуулаад тухайн үедээ гадаа их салхитай байсан болохоор хаалтыг бэхэлж тогтоож чадаагүй сул тавьчихсан байсан юм би уг нь ажилчиддаа тагтны хаалт сул байгааг хэлж байсан юм. С.Н ийг газар унасан байхад тэр тагтны хаалт нь хажууд талд нь унаад хэмхэрсэн байсан... Эрдэнэчимэг намайг байхгүй үед орлож ажилладаг ерөнхийдөө би голлож хариуцан ажиллуулж байсан юм... Би өөрөө ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч явсан тухайн өдөр би ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулаагүй байсан... Би С.Н ийн эмчилгээний зардал, унааны зардал, хэрэглээний зардал, ажлыг нь дуусгаснаар тооцож цалинг нь бүрэн өгсөн нийтдээ 12 сая төгрөг болсон байгаа... Барилгын дотор заслын ажил хийцгээж байсан болохоор би зааварчилгаа өгөөгүй байсан...” гэжээ. /хх-79-80/,
Хууль ёсны төлөөлөгч Л.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Эмчилгээний төлбөрт мөнгө төгрөг нэхэмжлээгүй С.Г одоогийн байдлаар 11.000.000 төгрөгөөр С.Н ийн биед эмчилгээ хийлгүүлсэн цаашдаа 2 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухай тухайн үед нь эмчилгээг нь хийж өгнө гэж хэлж байгаа. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-132/,
2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1920 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...С.С.Н ийн биед зүүн талын 7.8.9.10-р хавирганы далны шугамаарх хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн задрал, цээжний хөндийд цус, агаар хуралдалт, сээрний 4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7.8.9.10-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн 1.2.3.4.5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнд цусархаг няцрал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, толгойд шарх, зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ. /хх-48-49/,
2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “...С.С.Н нь 2019 оны 01 дүгзэр сарын 19-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдсон нь хэргийн материалд хавсаргасан гэрчийн мэдүүлгүүдээс нотлогдож байх тул Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд хамаарах үндэслэлтэй байна...Тухайн барилгын 2 болон 3 давхарын балконы хашлага нь бэхлэгдээгүй байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон үзлэг шалгалтаар нотлогдож байна. Барилгын ажлыг хариуцан ажиллаж байгаа барилгын инженер С.Г нь балконы хашлагыг сул байгааг ажилчиддаа анхааруулж хэлээгүй, тухайн өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгч ажиллаагүй зэргээс болж гарсан осол байна...Уг барилгын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан алба хаагч нар нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам” зөрчсөн байна... Тухайн барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа барилгын инженер С.Г нь ажилчиддаа зааварчилгаа өгөлгүй ажилд гаргасан, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж буйд хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь /Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалт;
Осолдогч С.С.Н нь ажил эхлэхийн өмнө зааварчилгаа аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.2.2 дахь /... аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/ заалтыг;
Барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний 5.6 дугаар зүйлд зааснаар Гүйцэтгэгч тал буюу С.Г нь ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж зааварчилга өгч ажиллах үүрэгтэй гэж заагдсаны дагуу тухайн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд хүн ажиллуулсан байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2 дахь /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг;
Барилгын хоёр, гуравдугаар давхрын тагтны хаалтуудыг байрлуулж уг хаалтыг бүрэн бэхлээгүй орхисон, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт байрлуулаагүй байгаа нь “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.4 дэх /Салхивч, шугам хоолой, шат, лифтны хонгил болон барилгын гаднах өндрөөс унаж болзошгүй бүсийн хаалт, хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангах заалтыг тус тус зөрчжээ.” гэжээ. /хх-73/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н ийн өвчний түүх /54-71/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-77/,
Хувийн баталгаа /хх-78/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89/,
Шүүгдэгч С.Г ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-92/,
Шүүгдэгч С.Г ийн мэргэжлийн үнэмлэхний /дипломны/ хуулбар /хх-93/,
Барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн 01 дугаартай гэрээний хуулбар /хх-94-96/,
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-97/,
Тусгай зөвшөөрлийн /БУ53-1620/17 дугаартай/ хуулбар /хх-98/,
Ажилчдын орон сууцны барилгын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр /хх-102-105/,
Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /хх-106-112/,
Хохирогч С.С.Н ийн эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-115-122/,
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /хх-127/,
Хохирогч С.С.Н ийн гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-132/,
Хууль ёсны төлөөлөгч Л.О ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-133/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Г т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Г ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13-14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байсан С.С.Н нь 3 давхарын тагтнаас унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учирсан болох нь гэрч Д.Г ийн “...С.Г, Н гэж дуудаад байдаг юм нэрийг сайн мэдэхгүй. Тэр 2 хүн С.Н эгч унасан байна гэнэ гэхээр нь гарч гүйгээд хажуу эсрэг талын өрөөнд мансартан дээр ажил хийж байсан С.Н ийн нөхөр О д хэлээд хурдан гар гэж хэлчээд шатаар буугаад гараад очиход хүмүүс цугласан байсан. С.Н урагшаа харсан байдалтай хажуу талаараа харсан амнаас нь цагаан шүлс гарч байсан...Би бэхлээгүй байгаа гэдийг нь мэдээгүй тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд мэдээгүй гэсэн...Би энэ барилга дээр ирээд 14 хонож байгаа аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч С.Гын “...нэрийг нь сайн мэдэхгүй залуу бид 2 дээр ирээд танай бригадын өндөр эгч гадаа унасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь С.Н эгчээс өөр өндөр хүн байхгүй болохоор нь 4 давхарт гараад С.Н эгчийн нөхөр О д хэлчихээд хамт шатаар доошоо буусан. Манай эхнэр 3 давхарт байсан хүмүүст хэлсэн байх, бүгд гадаа гарахад тэр байшингийн орцны хаалганы хойд талд 3 давхарын цонхны харалдаа С.Н эгч хажуу талаараа харсан хэвтэж байсан. Бид нарыг очиход миний харсанаар ухаангүй байсан...Тэр байрны балконд нь хаалт, хашлага төмөр хийсэн байсан. Намайг өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 2 давхарын балконы хаалтыг үзэхэд бэхлээгүй сул тавьсан байсан...Хаалт байсныг гаднаас нь харж байсан. Бүх байрны тавцан дээр байсан хаалтууд нь бэхэлгээгүй байх бэхэлж байгаа хүн харагдаагүй... Би энэ барилга дээр 2018 оны 9 дүгээр сараас хойш ирэн очин байгаа энэ хугацаанд аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулахгүй байгаа... балконы хаалт хашлага тогтоогоогүй сул байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч Л.О ы “...Би 4 давхарт гараад ажлаа хийгээд удаагүй, өрөөнд нь шүүр ойртуулж өгсөнөөс хойш 5-6 минут л болсон байх С.Гжав гүйж орж ирээд С.Н эгч доор унасан байна гэж байна гээд ороод ирсэн. Тэгээд бид нар гүйгээд гархад тэр байрны орцны хойд талд балконы харалдаа унасан хажуу далаараа хойшоо харсан байдалтай ухаангүй байсан...Хаалт барьж байхыг нь харж байсан. Н тай хамт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр барилгын материалын дэлгүүр лүү хамт яваж байхад Балконы хаалт төмрөө гагнах ёстой байсан амжсангүй гэж хэлж байсан. Тэгээд л би сул байгаа юм байна гэж бодож байсан... Би энэ барилга дээр ирээд 14 хонож байгаа аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулдаг хүн байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч Н.Н ын “...би барилга дээр ачаа зөөж өгчихөөд барилгаас гарч ирсэн чинь барилгын зүүн талд нэг эмэгтэй хүн хэвтэж байсан тэгэхээр нь би очоод үзсэн чинь тэр хүний амнаас нь цус гарчихсан байсан тэгээд тэр барилгын ажлыг хариуцаж байсан инженер С.Г т очиж хэлээд түргэн дуудсан...Тэр эмэгтэйн амнаас нь цус гарчихсан, толгой нь хойшоо харчихсан хэвтэж байсан хажууд нь балконы хаалт хийсэн байсан хар төмөр нь уначихсан байсан тэгээд дээшээ харахад 3 давхарын тагтны хаалт төмөр газарт тэр эмэгтэйн баруун талд байж байсан тэгээд бид нар тэр эмэгтэйг дээрээс унасан юм байна гэж бодсон...Тэр төмөрийг нь тухайн барилга дээр ажиллаж байсан залуучууд нь хот руу буцах гэж яараад байна гээд тэд нар тагтны хаалтыг тагтны суурин дээр нь зөөж байрлуулсан гэж ярилцаж байсан тухайн хаалтнуудыг огт бэхлээгүй байсан би тэр хаалтуудыг бэхлээгүй байгаа талаар барилгын ажилчдад нь хэлж анхааруулж байсан, тухайн хүн унах үед бол тагтны хаалтнууд огт бэхлэгдээгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Ө.Н ийн “...У гээд байдаг хүн /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ ирээд танай өндөр эгч гадаа унасан байна гэхээр нь манай нөхөр 4 давхар луу С.Н эгчийн нөхөрт нь хэлнэ гээд явсан...Гадаа гарахад С.Н эгч 3 дахварын балконы харалдаа хойшоо хараад унасан байсан...Балкон дээр нь хаалт хийсэн байсан. Бэхлээгүй байгаа шүү гэж С.Г эгч хэлж байсан...Аюулгүй байдлын заавар амаар С.Г эгч хэлээд явдаг бичгээр гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч Р.Э ийн “...13 цаг 20 минутын үед манай жолооч Н түргэн дуудаарай хүн унасан байна гээд ороод ирсэн. Хэн унасан гэсэн О ахын эхнэр С.Н унасан байна гэсэн...Энэ барилгаа дээр дотор ажил эхлээд С.Г бид 2 амаар анхааруулга, сануулга өгдөг юм. ажилчдаар гарын үсэг зуруулж авсан юм байхгүй...Манай барьж байгаа байрны бүх балконы хаалт, хайс төмрийг угсаралт хийж байсан хүмүүсээр гаргуулаад бэхлэж амжаагүй байсан юм. Ажилчиддаа амаар балконы хаалт сул байгаа шүү гэж С.Г бид 2 хэлж байсан...Тэр хайс төмөр тэр байрны 3 давхарын балкон дээр байсан бэхлээгүй байсан хайс төмөр мөн...” гэх мэдүүлэг /хх-32-33/, гэрч Н.Р гийн “...Манай барилга дээр ажил хийж байгаа нэг залуу ирээд /нэрийг нь мэдэхгүй/ 3 давхар дээр ажиллаж байгаа өндөр хүүхэн гадаа унасан байна гэхээр нь би цонхоор харсан чинь уг байрны зүүн талд С.Н хэвтэж байсан. Баруун талд нь балконы хаалт, хайс төмөр баруун талд нь байсан. Тэгээд хүмүүс гүйлдээд байсан би гараагүй. Түргэн ирж аваад явах шиг болсон...Манай инженер С.Г балконы хайс төмөр гаргаад байрлуусан тогтоогоогүй сул байгаа гэж амаар хэлж байсан... Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Г.А ийн “...Аюулгүй байдлын заавар өгч гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч С.Г ийн “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед манай барилга дээрээс хүн уналаа гээд Н гэж манайд ажиллаж байгаа залуу хэлсэн. Тэгээд би яваад очсон С.Н дулааны худгийн баруун далд хойшоо харсан байдалтай, хажуу талаараа хэвтэж байсан...Тэр өрөөны балконы хайс төмрийг тогтоох гээд дээш нь гаргаад хананд нь бэхлээгүй, тогтоож амжаагүй байсан юм...Уг нь Эдэнэчимэг инженер бид 2 аюулгүй байдын заавар өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Энэ барилгын дотор засал эхэлсэн болохоор амаар заавар өгч байсан...2019 оны 01 дүгээр сарын 16-ны үдээс хойш балконы хайс төмөр гаргачихаад би шатны хонгилоор тагтны хайс тогтоогоогүй сул байгаа шүү гэж хашгираад явсан... Тэр хайс төмөр тэр байрны 3 давхарын С.Н ийн байсан өрөөний балконд бэхлээгүй байсан хайс төмөр мөн...” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч Д.Тогоогийн “...С.Г тай байгуулсан гэрээнд зааснаар С.Г хариуцаж аюулгүй ажиллагааны заавар өгөх ёстой юм. Гэрээд заасан учир гэрээгээ барьж ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-40-41/, гэрч О.У ын “...2019 оны 01 сарын 19-ний өдөр бид нар ажлаа хийж байтал өдрийн 13 цагийн үед би барилга дотроос хайрцагтай хог гаргаж гадаа хаячихаад эргэсэн чинь байрны хаалганы хойд талд нэг эмэгтэй хүн газарт хэвтэж байсан тэгэхээр нь би дээшээ гүйгээд шатны хонгилд ажиллаж байсан хүнд хэлсэн тэгээд хүмүүс очиж эмнэлэг дуудсан... Бидэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-42-43/, гэрч С.Л гийн “...Бидэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 сарын 19-ний өдөр манай барилга дээр 3 давхарын зүүн хойд талын айлын дотор ханын цаас наах ажлаар С.Н Д.Г нар дотроо бэлтгэл ажлаа хийж байгаад С.Н нь тагтан дээрээс унаж гэмтсэн байсан, ...С.Н ажил хийж байсан өрөөнийхөө тагтан дээрээс унасан юм шиг байсан, уг өрөөний таггны хаалт төмрийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тагтан дээр байрлуулаад тухайн үедээ гадаа их салхитай байсан болохоор хаалтыг бэхэлж тогтоож чадаагүй сул тавьчихсан байсан юм би уг нь ажилчиддаа тагтны хаалт сул байгааг хэлж байсан юм. С.Н ийг газар унасан байхад тэр тагтны хаалт нь хажууд талд нь унаад хэмхэрсэн байсан...Би өөрөө ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч явсан тухайн өдөр би ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулаагүй байсан...Барилыг дотор заслын ажил хийцгээж байсан болохоор би зааварчилгаа өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-79-80/, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-49/, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-73/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н ийн өвчний түүх /54-71/, Барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн 01 дугаартай гэрээний хуулбар /хх-94-96/, ажилчдын орон сууцны барилгын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр /хх-102-105/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г нь Грун Баурверк ХХК-ийн захирал Д.Тогоотой хуулийн дагуу байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай гэрээний 5 дахь заалтын 5.6 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэгч Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зөвлөгөөг ажилчдадаа өгч, өдөр тутамдаа мөрдөн ажиллах үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчин засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байсан ажилтан хохирогч С.С.Н ийг ажилд гарахаас өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар зөвлөгөөг зохих журмын дагуу өгч гарын үсэг зуруулан баталгаажуулаагүй,
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.2 дахь /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалт, мөн барилгын хоёр, гуравдугаар давхрын тагтны хаалтуудыг байрлуулж уг хаалтыг бүрэн бэхлээгүй орхисон, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт байрлуулаагүй байгаа нь “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.4 дэх /Салхивч, шугам хоолой, шат, лифтны хонгил болон барилгын гаднах өндрөөс унаж болзошгүй бүсийн хаалт, хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангах заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч, С.С.Н 3 давхарын тагтнаас унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1920 дугаартай “...С.С.Н ийн биед зүүн талын 7.8.9.10-р хавирганы далны шугамаарх хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн задрал, цээжний хөндийд цус, агаар хуралдалт, сээрний 4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7.8.9.10-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, бүсэлхийн 1.2.3.4.5-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнд цусархаг няцрал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, толгойд шарх, зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, зүүн чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хх-48-49/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Г ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр /гэргээр/ хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба уг хохирол учрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх үүднээс хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээлгэж байгааг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч С.Г нь хууль тогтоомжоор болон гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зохих зааварчилгаа өгч ажиллаагүй, бүрэн бэхлээгүй орхисон, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт байрлуулаагүй үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирогч С.С.Н ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Г нь 1963 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хотод оршин суудаг. 1989 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг Хөдөө аж ахуйн барилга мэргэжлээр төгссөн. Дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-92/, Политехникийн дээд сургуулийн 121741 дугаартай диплом /хх-93/, шүүгдэгч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хувиараа Грун бауверк ХХК-тай гэрээ хийгээд найз Эрдэнэчимэгтэй хамтраад 12 айлын орон сууцыг барьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-38-39/ зэргээр хувийн байдал нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-89/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н т хохирол төлбөрт 12 сая төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч С.Г ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч С.Г ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан байх тул шүүгдэгч С.Г ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч С.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О д эмчилгээний зардалд 12 сая төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-116-122, 146-148/, хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тус шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан “...эмчилгээний зардалд нийт 12 сая төгрөг авсан...эмчилгээний явцын төлбөр тооцоо, гарч байгаа зардлыг тухайн цаг хугацаанд нь хариуцагч инженер С.Г нь төлж байсан болно...Цаашид инженер С.Г тай зөвшилцсөний дагуу эмчилгээний зардал бүгдийг тухайн цаг үед нь гаргуулахаар тохиролцож, ярилцсан болно. Иймд бидний талаас одоогийн байдлаар гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-158/ зэргээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н нь тус гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн мэдүүлэг, тайлбар, мөн шинжээч эмчийн “...цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн байх тул хохирогчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөхгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид нийт 14.929.727 төгрөг төлсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдсан /хх-115/ байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н т цалин 2 сая төгрөг төлсөн, мөн эмнэлэгт хэвтэхэд зарцуулсан бусад зардлыг оруулан тооцсон байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлсөн хохирол төлбөрийг 12 сая төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэсэн тул шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н , хууль ёсны төлөөлөгч Л.О нарт эмчилгээний зардалд 12 сая төгрөг төлсөн гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч нарт шүүгдэгч С.Г нь цалин хөлс гэж 2 сая төгрөг төлсөн нь гэмт хэргийн улмаас нь учирсан хохирол төлбөр биш болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүгдэгч С.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сахалт овгийн .. С.Г ийг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршигийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С.Н т хохирол төлбөрт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ