Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 297

 

 

Н.Г-, Х.Б-, Б.М-,

Д.Ч-, А.М-, Г.Э-, Ч.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ДШМ/724 дүгээр магадлалтай, Н.Г-, Х.Б-, Б.М-, Д.Ч-, А.М-, Г.Э-, Ч.Б- нарт холбогдох 1908058540100 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Г-.

 

2. Монгол Улсын иргэн, Б-.

 

3. Монгол Улсын иргэн, М-.

 

4. Монгол Улсын иргэн, Ч-. 

 

5. Монгол Улсын иргэн, М-.

 

6. Монгол Улсын иргэн, Э-.

 

7. Монгол Улсын иргэн, Б-.

 

Шүүгдэгч Н.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.2, 17.3, 17.7, 11.6 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ч.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Д.Ч-, А.М- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч А.М-, Г.Э-, Х.Б- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцээд Эрүүгийн 1908058540100 дугаартай хэргийн шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн                          17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Я-, Л.Ц- нарын эд хөрөнгийг хулгайлсан гэх түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн 1908057240170 дугаартай “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн                       5-553 тоотод оршин суух хохирогч Б.Я-гийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, түүний өмчлөлийн үйтэн хуаран хурган дотортой дээл, эмэгтэй мөнгөн бүс, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг. шар хуван хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх, мөн эрүүгийн 1908058260641 дугаартай “... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн                     30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 83 дугаар гудамжны 27 тоотод оршин суух Л.Ц-ы монгол гэрийн цоожийг эвдэн орж Самсунг маркийн 42 инчийн зурагт, цахилгаан дрилл зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Доржжигжидийн Ч-, Боржигон овогт Агваанрэнцэнгийн М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Боржигин овогт Н-н Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, мөн ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд,

Шүүгдэгч Шар овогт Чинбатын Б-ийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

 

Шүүгдэгч Харчин овогт Бат-Өлгийчулууны М-, Дарам овогт Гантөмөрийн Э-, Бэсүд овогт Хорлоогийн Б-, Бэсүд овогт Доржжигжидийн Ч-, Боржигон овогт Агваанрэнцэнгийн М- нарыг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Г.Э-, Д.Ч-, А.М-, С.Б- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч Боржигин овогт Н-н Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн      17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн           2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.М-ийг 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан         320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 56 хоногийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 45 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, хүнд ялтай хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүний биечлэн эдлэх хорих ялыг      12 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Н.Г-, Ч.Б-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн цагдан хоригдсон 1.015 хоног, шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 4 сар 23 хоног, шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 7 хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.М-, Д.Ч-, Г.Э-, Б.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Г- нь хохирогч Ш.Батбилэг, С.Чойням нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Цацрал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч А.М-, Д.Ч-, Г.Э-, Х.Б- нар нь тус бүр 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар үйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батсууриас 144.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Дашцэнгэлд, шүүгдэгч Б.М-ийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны хөрөнгийн “Төрийн сан” банкны 100900005407 дугаарын дансанд 2021 оны 01 дүгээр сарын     22, 27-ны өдөр хэсэгчлэн байршуулсан 2.035.250 төгрөгөөс хохирогч Ө.Мөнхтогоод 168.000 төгрөг, хохирогч Н.Батаад 461.100 төгрөг, хохирогч Ж.Доржпүрэвт       369.300 төгрөг, хохирогч М.Гансүхэд 159.000 төгрөг, хохирогч О.Оргодолд       138.000 төгрөг, хохирогч Д.Өлзийдэлгэрт 496.550 төгрөг, хохирогч Б.Алтанчимэгт 241.600 төгрөг, хохирогч Т.Оргилболдод 1.680 төгрөгийг тус тус олгохыг,

шүүгдэгч Н.Г-оос 87.473.957 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг компакт дискийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч А.Марал- Эрдэнэ, Д.Ч-, Г.Э-, Х.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Г-т авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Г-,Ч.Б-, Б.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г-, Ч.Б-, Б.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М-, Д.Ч-, Г.Э-, Х.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “ ... Л.Ц- гэсний араас Л.Болортунгалаг” гэж нэмэлтээр, 8 дахь заалтын шүүгдэгч Ч.Б-, Б.М- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Шүүгдэгч Б.М-ийг 2020 оны ... ” гэснийг “Шүүгдэгч Б.М-ийг 2002 оны ... ” гэж, 11 дэх заалтын “ ... 87.473.957 ... ” гэснийг “ ... 85.589.257... " гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл

үзүүлэх тухай хуулийн 7    дугаар зүйлийн 7.2 дахь    хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн           Эрүүгийн хэргийн анхан   шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/Ш1ДТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн        2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй суллаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл

үзүүлэх тухай хуулийн 7    дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус    заасныг баримтлан

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны             01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор        2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 cap 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй суллаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Ч.Б- нь оршин сууж байгаа газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо             33 дугаар гудамжны 13 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.М- нь оршин сууж байгаа газраа буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 8 дугаар гудамжны 2 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Б-, Б.М- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Г- гаргасан гомдолдоо              “ ... 1. Надад холбоотой нийт хавтаст хэрэгт авагдсан 111 хэргээс 35 хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй, миний үйлдсэн хэрэг биш, тулгасан хэргүүд болно. Энэ                        35 хэрэг нь намайг цагдан хоригдож байхад үйлдэгдсэн хэргүүд болно. Энэ хэргүүдийг миний үйлдсэн гэх 111 хэргээс салгаж шалгаж өгнө үү. Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөгч а/д Золбоо нь 2020 оны 01 дүгээр сард 461 дүгээр ангид хоригдож байхад ирж уулзаад, эзэн холбогдогч нь олдоогүй 16 хэрэг, Сонгинохайрхан дүүргийн прокурор Мөнх-Амгалан нь ял наймаалцах нэрийдлээр   19 хэрэг миний нэр дээр нэмж хавсаргасан. Эдгээр хэргийг би өөрийн хавтаст хэргээс салгаж өгнө үү гэж шүүхээс гуйсан боловч авч хэлэлцээгүй. Жишээ нь анхан шатны шүүхийн тогтоолын 13 дугаар хуудас, 56 дугаар зүйл. Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Наранбаярын гэрт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хулгай орсон. Энэ өдөр би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр гавтай хоносон байдаг ба улмаар 461 дүгээр анги руу ачигдсан байдаг. Гэтэл энэ хулгайн хэргийг надад тохсон. Мөн 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Отгонбаярын гэрт хулгай орсон байдаг. Энэ үед би хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан. Прокурор Мөнх-Амгалан, мөрдөн байцаагч Пүрэвжав нар нь эдгээр хэргийг мэдсээр байж намайг хүнд ялд унагааж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Эдгээр хэргүүд нь зам шалгалтаар нотлогдоогүй, гар хурууны хээ таардаггүй, нотлох баримтууд нь зохиомол хэргүүд байдаг.

2. Мөн бүлэглэж үйлдсэн гэмт хэргүүдийн хамтрагч этгээдүүдийг илрүүлж, ял өгч, хохирлыг хуваан төлөлцөөгүйд гомдолтой байна. Эдгээр хэрэг нь камерын бичлэг бүхий нотлох баримттай хэргүүд байдаг. Шүүх дээр удаа дараа хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Жишээ нь; ялын тогтоолын 7-р хуудасны 19-р зүйлд байгаа “Сүү” ХК-ийн бүлэг хулгай. Хамтрагч Буянаа, Батаа нар. Ялын тогтоолын 116-р хуудас, 97-р зүйл. Иргэн П.Чимэддоржийн хулгайн хэрэг. Мөн камерын бичлэгтэй. Хамтрагч Алтанболд, Хишигдорж нарыг хэрэгт татаагүй болно. Мөн ялын тогтоолын 128-р хуудас. Хохирогч Ш.Батбилэгийг дээрэмдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ойр хавийн камерын бичлэгийг шалгуулъя гэж хүсэлт тавьсан боловч байцаагч, прокурор хүлээн аваагүй болно. Энэ хэргийг би хийгээгүй.

3. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдан хоригдож байгаа цаг хугацааг буруу бодсон байна. 72 цагаар нэг удаа, 48 цагаар хоёр удаа цагдан хорьсон         2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааг тус тус тооцоогүй байна. Миний гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шалгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний хувьд шүүгдэгч Н.Г-ийн гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч н.Наранбаярын гэрт хулгай орсон асуудал дээр 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр байж байгаад хоноод 01 дүгээр сарын 09-ний өдөр цагдан хоригдсон асуудлыг ярьдаг бөгөөд цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд цагдан хоригдсон баримт нь байхгүй байгаад байдаг. Хохирогч н.Отгонбаярын гэрт хулгай орсон үйлдлийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын    04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон. Хохирогчийн мэдүүлж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайд хулгай орсон гэдэг. Ингэхээр нотлох баримтаар Н.Г- цагдан хоригдсон хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг болж таараад байгаа юм. Мөн “Сүү” ХХК-ийн объектод нэвтэрсэн хохирогч н.Цэрэндорж, н.Түмэнбаяр, н.Тулга нарын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг н.Отгонбат, н.Наараа, н.Гоори гэсэн гурван хүнтэй нэвтэрсэн бичлэг байдаг. Үүнийг анхан шатны шүүх дахин шалгах нь зүйтэй гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэж байсан. н.Чимэддоржийн гэрт орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийн хувьд н.Хишигдорж, н.Алтанболд нартай хамт орсон камерын бичлэг байдаг. Дээрх үйлдлүүд дээрх холбогдох хүмүүсийг огт шалгаагүй орхигдуулсан асуудал байгаа. Хохирогч н.Цэндсүрэнд                                     3.355.627 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн ба компьютерыг эд мөрийн баримтаар хурааж авсан. Үүнийг хэрэгт огт тусгаагүй ба хохирлоос хасаж тооцоогүй. Түүнчлэн хохирогч н.Даваацэрэнд 2.833.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн буюу хазаарыг мөнгөн хазаар гэж үнэлсэн. Гэтэл бодит байдал дээр цагаан зэс хазаар байсан. н.Батбилэг гэдэг хүнийг дээрэмдсэн гэх асуудалд анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “... би энэ хэрэгт оролцоогүй, цуг явж байгаад буланд бөөлжиж байх хооронд н.Даваа юм аваад ирсэн, үүнийг шалгуулъя” гэдэг. Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байгаа учир хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Н.Г-, Х.Б-, Б.М-, Д.Ч-, А.М-, Г.Э-, Ч.Б- нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулж шүүхийн шийдвэрийн алдааг засаж зөвтгөх нь зүйтэй байна. 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн    31 дүгээр хороо Хайрханы 3-79 тоотод байрлах иргэн Н.Отгонбаярын гэрээс     714.473 төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх хэрэг нь 24 дүгээр хавтаст хэргийн           220-236 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Отгонбаярын мэдүүлэг, гэрч Н.Баянбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Мөн дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Н.Г- нь      2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Г-т холбогдох хэргээс эрүүгийн 1908054850703 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах, давж заалдах шатны шүүхийн магадлалын хавсралт хохирлын тооцооны 84 дүгээр мөрөнд бичсэн хохирогч Н.Отгонбаярт 714.473 төгрөг олгох гэсэн хэсгийг хасах, давж заалдах шатны шүүхийн магадлалын хавсралт хохирлын тооцооны 99 дүгээр мөрөнд бичсэн хохирогч Я.Чинсриймятавт 2.361.000 төгрөг олгох гэсэн хэсгийг 3 хүнд буюу Ж.Алтанболд, Б.Хишигдорж, Н.Г- нарт хувааж хохирлыг хасаж тооцох, давж заалдах шатны шүүхийн магадлалын хавсралт хохирлын тооцооны 108 дүгээр мөрөнд бичсэн хохирогч А.Солонгод 437.400 төгрөг олгох гэсэн хэсгийг 2 хүнд буюу Н.Г-, М.Төрбат нарт хувааж хасаж тооцох, давж заалдах шатны шүүхийн магадлалын хавсралт хохирлын тооцооны 109 дүгээр мөрөнд бичсэн хохирогч Ж.Энхбаатарт 128.000 төгрөг олгох гэсэн хэсгийг 2 хүнд буюу Н.Г-, М.Төрбат нарт хувааж хасаж тооцох, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 40/Б дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Н.Г- нарт холбогдох хэргийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх           2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгчийн санаачилгаар шүүгдэгч Н.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг 2020 оны          01 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж шийдвэрлэн хэргийг 2020 оны       02 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн байх тул түүний урьдчилан цагдан хоригдсон хоног дээр 41 хоногийг нэмж тооцох нь зүйтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны               01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны      08 дугаар дугаар сарын 05-ны өдрийн 724 дугаар магадлалд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нараас  гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд болон Х.Б-, Б.М-, Д.Ч-, А.М-, Г.Э-, Ч.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын                          14 дүгээр зүйлийн 5-д “Ямар нэг гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар  хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн                   14 дэх хэсэгт  “... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүх, прокурор ... мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Н.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан дараах дүгнэлтийг хяналтын шатны шүүх хийв.

 

2.1. Шүүгдэгч Н.Г- гаргасан гомдолдоо “ ... Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Наранбаярын гэрт 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хулгай орсон. Энэ өдөр би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр гавтай хоносон байдаг ба улмаар 461 дүгээр анги руу ачигдсан байдаг ... 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Отгонбаярын гэрт хулгай орсон бөгөөд энэ үед би хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан ... “ гээд өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй талаар дурджээ. 

 

Эхний үйлдлийн тухайд гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Н.Г- нь сэжигтнээр баривчлагдсан байсан гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул шүүгдэгч Н.Г-ийн иргэн С.Наранбаярын гэрээс эд зүйлс хулгайлаагүй гэж гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3-79 тоотод байрлах иргэн Н.Отгонбаярын монгол гэрийн цоожийг эвдэн хөнжил, чемодан, модон бөглөөт нэртэй 1 литрийн архи, “Лекор” нэртэй виски 3 ширхэг, “Жонни волкер” нэртэй виски 1 ширхэг, 0.5 литрийн вино 4 ширхэг, сөжү, сакэ архи тус бүр 1 ширхэг, “Талын хар” нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, “Danzka” нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Шар чингис зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 714.473 төгрөгийн хохирол учруулсан … “ гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх хэрэг нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (24 дүгээр хавтаст хэргийн  221-222 дахь тал), хохирогч Н.Отгонбаяраас өгсөн хоёр удаагийн мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 229-232 дахь тал), гэрч Н.Баянбатын мэдүүлэг (24 дүгээр хавтаст хэргийн 233-234 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө биш харин 2019 оны 10 дугаар сарын 18-наас   19-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Тэгвэл энэ гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Н.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ЦХШЗ/158-5 дугаар захирамжаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, цагдан хоригдож байсан байна (31 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал).

 

Иймд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын                   04-ний өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г- нь цагдан хоригдож, байсан байх тул түүнд холбогдох хэргээс хохирогч Н.Отгонбаярын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас хохирсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон дээрх иргэний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 1908054850703 тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

Хэргийг прокурорт буцаасантай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай, бүрэн олж тогтоох, гэмт хэрэг үйлдээгүй илт гэм буруугүй этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа байдалд прокурор хяналтаа зохих ёсоор тавих, мөн дээрх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны цаашид шүүх анхаарах нь зүйтэйг дурдаж байна.

 

2.2. Шүүгдэгч Н.Г- гаргасан гомдолдоо “... бүлэглэж үйлдсэн гэмт хэргүүдийн хамтрагч этгээдүүдийг илрүүлж, ял өгч, хохирлыг хуваан төлөлцөөгүйд гомдолтой байна ... “Сүү” ХК-ийн бүлэг хулгайд хамтрагч этгээд болох Буянаа, Батаа нар... “ гэжээ.

 

Шүүгдэгч Н.Г- нь “Сүү” ХК-ийн байранд Буянаа, Батаа нартай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаас авч үзвэл Буянаа, Батаа гэж хэн болох нь тодорхойгүй, тэднийг яллагдагчаар татсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг мөрдөгч Н.Г-т танилцуулан мэдүүлэг авсан тэмдэглэлд “... 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүү” ХК-ийн байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэх хэргийг ганцаараа үйлдсэн юм. Тэр үед өөр хүнтэй хамт яваагүй” (32 дугаар хавтаст хэргийн 6-16 дахь тал) гэсэн бөгөөд  уг мэдүүлгийг няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрх хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.3. Шүүгдэгч Н.Г- нь “ ... Ж.Алтанболд, Б.Хишигдорж нарыг хэрэгт татаагүй болно ... “ гэсэн агуулга бүхий гомдол гаргасан бол прокуророос хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ бүлэглэж үйлдсэн хулгайн хэргийн хохирлыг тооцохдоо “ ... хохирогч Я.Чинсриймятавт 2.361.000 төгрөгийг Ж.Алтанболд, Б.Хишигдорж, Н.Г- нарт хувааж, ... хохирогч А.Солонгод 437.400 төгрөгийг Н.Г-, М.Төрбат нарт хувааж, ... хохирогч Ж.Энхбаатарт 128.000 төгрөгийг Н.Г-, М.Төрбат нарт хувааж тооцох  үндэслэлтэй байна“ гэжээ.

 

Анхан шатны шүүхээс хэргийг бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болохгүй, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлээр шүүгдэгч Н.Г-ийн Ч.Лхагвабаяр, М.Төрбат, Ж.Алтанболд, Б.Хишигдорж нартай бүлэглэн үйлдсэн хулгайн гэмт хэргийг тусгаарлаж ирүүлсэн бөгөөд  “ ... прокуророос хулгайлах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Н.Г-ийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн ... гэм буруутайд тооцох үндэстэй байна ... “ гэж дүгнэн хохирлыг Н.Г-т хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг мөрдөгч яллагдагч Н.Г-т  танилцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлд “... би Хишигдорж, Ч.Даваа, Отгонбат гэх хүмүүстэй хамт хулгайн хэрэг огт үйлдээгүй. Би нас барсан Ж.Алтанболдтой хамт хийсэн хэрэг дээрээ н.Хишигдорж гэж хүнийг хамт байсан гээд худлаа ярьсан юм...” (32 дугаар хавтаст хэргийн 6-16 дахь тал) гэж тусгагдсанаас гадна Ж.Алтанболд нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээ (29 дүгээр хавтаст хэргийн 240 дахь тал), мөн М.Төрбат нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсныг (34 дүгээр хавтаст хэргийн 92-97 дахь тал) батлах баримт бичгүүд хэрэгт авагдсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эдгээр хүмүүсээр төлүүлэх үндэслэлгүй юм.  

 

Иймд шүүгдэгчийн дээрх гомдол болон прокурорын хохирлыг хуваан төлүүлэх тухай дүгнэлтийг хангах боломжгүй гэж үзэв.

 

2.4. Шүүгдэгч Н.Г- нь “ ... Хохирогч Ш.Батбилэгийг дээрэмдсэн гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй ... “ гэжээ.

 

Энэ талаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г- нь Ч.Даваатай бүлэглэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ш.Батбилэгийг түлхэж унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний өмчлөлийн “Самсунг галакси Эс-2” загварын гар утсыг хууль бусаар авсны улмаас бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь Ш.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Лэндс” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны                             08 дугаар сарын 15-ны өдрийн 12116 тоот дүгнэлт, “Самсунг галакси Эс-2” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг гар утсыг хохирогч Ш.Батбилэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэх дүгнэлтийг няцаан үгүйсгэх ямар нэгэн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

2.5. Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлт болон шүүгдэгч Н.Г- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “ ... цагдан хоригдож байгаа цаг хугацааг буруу бодсон байна.... “ гэжээ.  

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-ийг                          1.015 хоног цагдан хоригдсон гэж дүгнэсэн боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №40/Б дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгчийн санаачилгаар Н.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцаан шийдвэрлэж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хүргүүлэх хүртэлх цагдан хоригдсон 41 хоногийг орхигдуулсан байх тул шүүгдэгчийн гомдол, прокурорын энэ талаар хэлсэн саналыг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэн, шүүгдэгч Н.Г-ийн цагдан хоригдсон 1.015 хоног дээр тооцолгүй орхигдуулсан  41 хоногийг нэмж, нийт 1.056 хоног цагдан хоригдсон болохыг зөвтгөн тооцох үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч Н.Г- нь 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 106 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн дээрэмдэх, залилах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах, бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Ч.Б-, Б.М-, Г.Э-, Х.Б-, Д.Ч-, А.М- нар нь ганцаараа болон бүлэглэж удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байх бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Н.Г-ийн үйлдсэн хэрэгт бусад оролцогчдын гэм буруутай үйлдэл буй эсэхийг шалгах саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Н.Г-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн                    17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Б.М-, Г.Э-, Х.Б-, Д.Ч-, А.М- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

 

5. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “ ... хохирогч Н.Отгонбаярын монгол гэрийн цоожийг эвдэн орж ... зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 714.473 төгрөгийн хохирол учруулсан ... “ гэж дүгнэсэн 1908054850703 дугаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Н.Г-ийн цагдан хоригдсон нийт хоногийг 1.056 хоног болгон зөвтгөж, шүүгдэгчийн гомдол, түүний өмгөөлөгч, прокурорын шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Түүнчлэн хоёр шатны шүүхээс Ч.Энхтуяагийн 216.800 төгрөгийн хохиролд цоожны үнэ 2.100 төгрөгийг орхигдуулсныг нэмж нийт 218.900 төгрөг,

хохирогч Н.Загдсүрэнд 408.000 төгрөгийн хохирол учирсан гэж алдаатай бичсэнийг 408.800 төгрөг гэж,

хохирогч Д.Мөнх-Эрдэнийн нийт хохирлыг шүүхээс 952.100 төгрөг гэж тооцсон боловч шинжээч хохирлыг 955.000 гэж үнэлсэн бөгөөд тус дүгнэлт дээр цоожны үнэ 2.100 төгрөгийг нэмж, нийт 957.100 төгрөг гэж тус тус зөвтгөн,  

шүүгдэгч Н.Г-ийн бусдад учруулсан нийт 85.597.157 төгрөгийн хохирлоос прокурорт буцаасан хэргийн хохирогч Н.Отгонбаярын хохирол болох 714.473 төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.Г-оос төлүүлэх нийт хохирлын хэмжээг 84.882.684 төгрөг гэж өөрчлөн тооцов.  

 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх дараахь алдаа гаргасан байгааг тэмдэглэж байна. Үүнд:  

  • Шүүгдэгч А.Марал-Эрдэний нэрийг өөрөөр бичсэн, тодруулбал, шийтгэх тогтоолын тогтоох хэсэг буюу 245 дахь талд “... Маргад-Эрдэнэ ...” гэжээ. 
  • Шийтгэх тогтоолын 27-139 дэх талд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судалсан байх ба улмаар 139-224 дахь талд шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Л.Болортунгалагт холбогдох хэргийг орхигдуулсан байна.
  • Магадлалын 112 дахь талд Л.Болортунгалаг, Л.Болортуяа гэж өөрөөр бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн                         2021 оны  01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “ ... хохирогч Б.Я-, Л.Ц- нарын ... араас Н.Отгонбаяр“ гэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 724 дугаартай магадлалын 1 дэх заалтад “... Л.Болортунгалаг гэсний араас Н.Отгонбаяр” гэж тус тус нэмсүгэй.

 

2. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “... 1.015 (нэг мянга арван тав) ...” гэснийг “... 1.056 (нэг мянга тавин зургаа  ) ...” ,

 

11 дэх заалтад “... хохирогч Ч.Энхтуяад 218.900 төгрөг, хохирогч Н.Загдсүрэнд 408.800 төгрөг, хохирогч Д.Мөнх-Эрдэнэд 957.100 төгрөг гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны                          08 дугаар сарын 05-ны өдрийн 724 дугаартай магадлалын 2 дахь заалтад                                       “ ... 85.589.257 төгрөг ... “ гэснийг “ ... 84.882.684 төгрөг ... “ гэж өөрчлөн, шийтгэх тогтоол,  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ тогтоолд дурдсаны дагуу шүүгдэгч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

     С.БАТДЭЛГЭР

 

     Б.БАТЦЭРЭН

 

     Б.ЦОГТ