Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00969

 

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00969

 

 

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00971 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.*******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрт оролцоогүй болохыг тогтоолгож, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХК-ийг төлөөлж Д.*******тай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатчаар гэрчлэгдсэн Хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Д.*******, Ж.******* нартай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нотариатчаар гэрчлэгдсэн Хэлэлцээр-үүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 тоот албан бичгээс Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ******* ХК-иас 2000-2023 оны ногдол ашиг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээг ажил хэрэг болгож уг гэрээний 1-р зүйлд тэмдэглэгдсэн харилцан тохирсон нөхцөлийг хэрэгжүүлэхээр байгуулсан гэх хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******* ХК-ийн 471,598 ширхэг хувьцааг тусгаарлаж шинээр үүсгэн байгуулагдах компанид шилжүүлэх хэлэлцээрүүдийг хүчингүйд тооцуулах;

1.2. Утга нь: ******* ХК-ийн байранд 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нотариатын бүртгэгч-43 ирж шинээр нэмж гаргасан 687,680 ширхэг хувьцаанаас 83,000 ширхэг хувьцааг Д.*******, Ц.*******д нарт тус бүрд нь 41,500 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн гэрээнд заагдсан хүмүүс бүгд тарж явсан ба тухайн өдөр энэ эвлэрлээс өөр гэрээ хэлэлцээрт Ц.******* огт оролцоогүй.

1.3. нд хандан өөрийн хувьцааны тухайн баримтыг хүсэхэд Ц.******* нь ******* ХК-д байсан хувьцаагаа тусгаарлуулж хувьцаа эзэмших эрхгүй болсон гэсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан тусгаарласан хувьцаандаа хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэх гаргахад ******* ХК ямар ч материал шүүхэд гаргаж өгөхгүй, шүүх шаардахгүй байсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны шүүх хариуцагч талаас нотлох баримтуудыг гаргуулснаар хуурамч хэлэлцээрүүд, хуурамч хэлэлцээрийг үндэслэн гаргасан тогтоол, хуурамч хэлэлцээр, хуурамч хэлэлцээрийг үндэслэсэн тогтоолыг /хуучнаар /-нд гарган өгч Ц.*******гийн хувьцааг тусгаарласан талаарх бүх баримтыг олж мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн.

1.4. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон хуурамч хэлэлцээр, бусад баримтуудыг гэрчилсэн нотариатын бүртгэлийн огноогоор хуурамч хэлэлцээрийг хэзээ хийсэн болохыг тогтоож болох юм. Хариуцагч тал Ц.******* гэдэг хүнд Ц.******* итгэмжлэл өгч хэлэлцээрт төлөөлүүлсэн гэж худал тайлбарладаг боловч төлөөлөх итгэмжлэл байдаггүй. Эвлэрлийн гэрээнд бичигдсэн зүйл хуурамч хэлэлцээрүүдтэй ямар ч хамааралгүй, утгын хувьд ямар ч авцалдаа байхгүй өөр зүйл болох нь харагдана.

Иймд 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон Д.*******, Ц.******* нарын байгуулж 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон Д.*******, Ж.*******, Ц.******* нарын хооронд байгуулагдаж 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн хэлэлцээрүүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.

1.5. ******* ХК-иас /Хуучнаар /-нд явуулсан 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолд Ц.*******гийн оролцоогүй хэлэлцээр дурдагдсан байх тул ******* ХК 2003 оны 11 дүгээр сарын 07-ны 03/21 тоот албан бичгээс Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

1.6. Ц.*******гийн оролцоогүй хийгдсэн хэлэлцээрүүдийг үндэслэн гаргасан ******* ХК-ийн тогтоол Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Хэлэлцээрүүдийг нотариатаар оруулсан цаг хугацаагаар ялгавал 2000 оны 11 дүгээр сарын 23 өдөр, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд нотариатаар оржээ. Би хэнд ч итгэмжлэл өгөөгүй, хэлэлцээр нотариатаар ороход байгаагүй учир 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон ямар ч хэлэлцээрт ороогүй тул энэ үйл явдлаа тогтоолгох шаардлага гаргасан. Ц.******* нь ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноос хойш ногдол ашиг огт аваагүй бөгөөд миний хөрөнгийг намайг оролцуулалгүйгээр байхгүй болгох эрх Монгол Улсын хуулиараа байхгүй.

Иймд 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг ******* ХК-иас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээг ажил хэрэг болгох гэсэн зохицуулалттай хэлэлцээрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэн хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхдөө холбогдох баримтууд гэж хавсаргасан хэдий ч 1 дүгээр шаардлагын талаарх нотлох баримтыг хавсаргаагүй ба нэхэмжлэгчийн дурдсанчлан 2003 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-г ажил хэрэг болгох гэсэн зохицуулалтай хэлэлцээр байхгүй болохыг энд цохон тэмдэглэж байна.

2.2. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгө тусгаарлах тухай хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 08 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд;

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан үеэс эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ... гэж заасан бөгөөд Ц.******* нь хувьцаа шилжүүлэн авсан эвлэрлийн гэрээ байгуулагдсан мөн өдрийн Хэлэлцээрийг өөрийн төрсөн ах Ц.*******аар төлөөлүүлэн байгуулсан болохоо мэдсэн, мэдэх ёстой байсан тул аливаа шаардпага гаргах эрхээ алдсан болно. Энэ нь Ц.*******гийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2003 онд миний хувьцааг туслгаарласан ба тусгаарласан хувьцаандаа компаниас хөрөнгө тусгаарлуулан авах ёстой байсан... гэснээр нотлогдож байна.

2.3. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Ц.******* оролцоогүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

******* (ХК) компанийн ТУЗ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 дүгээр албан бичигт дурдагдсан ******* (ХК) компанийн хувьцааны маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 626 дугаар магадлалтай иргэний хэрэгт хариуцагчаар Ц.******* биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага өөрчилөхөд дурдагдсан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээр авагдсан байх ба үүнтэй холбоотой Ц.*******гийн зүгээс хэлэлцээрт гарын үсэг зурсан, зураагүй эсэх, төлөөлөл, итгэмжлэлтэй холбоотой аливаа нэгэн байдлаар маргаагүй өнөөдрийг хүртэл уг асуудлаар ямар нэгэн санал, шаардлага, нэхэмжлэл гаргаагүй тул уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр бөгөөд хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байна.

Дээр дурдсан 626 дугаар магадлалд хариуцагч Ц.******* ...Би 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан ******* компанийн нэмж гаргасан Р.*******гийн эзэмшдэг хувьцаанаас 41,500 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр авсан. Энэ хугацаанд төвийг тусгаарлан авч, ашиглаж байгаа... гэж мэдүүлсан байдаг.

Гэтэл хуулийн хүчин төгөлдөр болсон магадлалд өгч байсан тайлбараа өнөөдөр үгүйсгэж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт ...Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй... мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт ...шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах... гэснийг ноцтой зөрчиж байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар Ц.******* нь өөрийгөө төлөөлүүлэн өөрийн төрсөн ах Ц.*******аар дамжуулан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 Хэлэлцээрийг байгуулсан байх бөгөөд уг хэлэлцээрүүдийн үндсэн дээр төвийг авсан болох нь нотлогдож байна.

2.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.18 дахь хэсэгт хуульчилсан хүчин төгөлдөр бус байх хэлэлцээрийг үндэслэн , нд явуулсан 02/05, 02/06, 02/07, 02/08, 02/09 албан тоотуудыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд.

Энэхүү тайлбарт дурдсанчлан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ, хэлэлцээрүүд нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаас хойш 23 жил өнгөрсөн тул Иргэний хуульд заасанчлан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон ба энэ асуудлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан болохыг дахин энд тэмдэглэж байна.

Уг гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор , санхүүгийн зохицуулах хороонд явуулсан албан бичгүүд нь ямар нэгэн гэрээ, хэлэлцээр биш тул хүчингүйд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

2.5. ******* ХК-иас 2000-2023 он хүртэлх хугацааны ногдол ашиг гаргуулах шаардлагын тухайд;

Монгол Улсын ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоол, ******* (ХК) компанийн ТУЗ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 дүгээр албан бичгээр ******* (ХК) компанийн 2003 онд тусгаарласан 471,598 ширхэг хувьцааны 145,197 ширхэг Ц.*******гийн данснаас хасагдаж, тусгаарлагдсан болох нь илэрхий байна.

Компанийн хувьцаанаас хасагдсан хувьцаанд ногдол ашиг хуваарилах ямарч хууль зүйн үндэслэл байхгүй. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******* (ХК) компанийн хувьцаа эзэмшигч Д.*******, Ц.******* нартай байгуулсан Эвлэрлийн гэрээ болон мөн өдрийн Хэлэлцээрийн дагуу тусгаарласан хувьцаанд хувь тэнцүүлэн ******* (ХК) компанийн У-3 дугаартай 470,247,97 төгрөгийн үнэлгээтэй барилга буюу төвийн барилгыг уг хэлэлцээрт заасны дагуу хувьцаа тусгаарлан авсан хувьцаа эзэмшигч нарын шинээр байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. ******* (ХК) компанийн зүгээс хууль, журамд заасны дагуу компанийн хувьцааг тусгаарлаж, хувьцаа эзэмшигч нартай буюу нэхэмжлэгч Ц.*******тай байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу хувьцаанд ногдох хөрөнгийг шилжүүлсэн.

Хувьцаа тусгаарлан авсан этгээдүүд нь хувьцаа болон түүнд ногдох хөрөнгийн талаарх асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тус этгээдүүдийн хоорондын асуудал тул энэ асуудлаар хандах үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХК-ийг төлөөлж Д.*******, Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.******* нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Д.*******, Ж.*******, Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.******* нарын байгуулсан 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр-үүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай ******* ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тогтоол Ц.*******гийн оролцоогүй хэлэлцээр болохыг, Такько ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 тоот албан бичгийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Такько ХК-иас Ц.*******гийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах тухай Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487.597 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Өөрөөр хэлбэл шүүх хувьцааны эрхэнд хөөн хэлэлцэх хугацаа байдаг гэжээ. Монгол Улсын иргэн өмч хувьчлалын цэнхэр тасалбараар хувьцаа эзэмшигч болжээ. 10 жилийн дараа өөрийнх нь хувьцаа эзэмших эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүй байхгүй болгочихжээ. Тэгвэл тухайн иргэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд эрхээ хамгаалуулах эрхгүй гэж шүүх шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Бид хувьцааны эрхээ биржийн бүртгэлээс хасуулсан Д.*******, н., н. нарын эрхэнд халдахгүй гэж Ц.*******д холбогдох хэсгүүдэд Ц.******* оролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан.

Гэтэл шүүх Ц.******* нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн учир 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ны 60 дугаар тогтоолыг илт хууль бус үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Компанийн хуульд зааснаар хувьцаат компанийн хувьцааг тухайн компани нь бүртгэлтэй байсан тохиолдолд хасаж болох зохицуулалт байхгүй. Хуульд зааснаар хувьцааны тоо ширхэгийг хасаж болох зохицуулалт байхгүй учир хуулиараа сэргээгдэх ёстой. Ингэж сэргээгдсэнээр төв ХХК-ийн эрх, хүчингүй болох төв байгаа барилга ******* ХК-д буцан ирж, ингэснээрээ нэлээн олон хэлцэлүүд буцаж зарим шүүхийн шийдвэрүүд хүчингүй болох ноцтой үр дагаврууд үүснэ.

Бид энэ үр дагаврыг үүсгэхгүйн тулд Ц.*******д холбогдох хэсэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо 23 жилийн ногдол ашигийг нэхэмжлэхдээ холбогдох баримт гаргаж өгөөгүй үндэслэл заасан. Хэрэв гаргаж өгсөн бол хангагдах байсан юм байлгүй дээ. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан бол нотлох баримт гаргаж өгсөн өгөөгүй нь ямарч хамаагүй, шүүх өөрөө өөрийгөө үгүйсгэсэн.

Хэрэгт авагдсан баримтууд нь 2022 онд Захиргааны шүүхээс цуглуулсан баримтууд ба Ц.******* нь нотлох баримтуудыг 2022 онд анх олж үзсэн, хуулбарлан авсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны шүүхээс олж мэдсэн үеэс тоологдох учиртай.

4.3. Компани хуваах гэдэг нь нэг хувьцаат компанийг хоёр болон түүнээс дээш хувьцаат компани болгон хуваахыг хэлдэг. Компани хуваагдсанаар хувьцааны эрхэнд шинээр үүссэн компаниудад хуваагдан хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэгдэн хувьцаа хадгалагдаж байгаа компанийн нэр өөрлөгдөхөөс хувьцааны тоог хасах гэсэн ойлголт байхгүй

Хасах тохиолдол нь компани дампуурсан эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тохиолдолд л хасагдана. Биржийн бүртгэлээс хасагдсан компанийн хөрөнгийг зарж борлуулаад олсон орлогоос хувиа авах эсвэл ХХК болсон байгууллагаас хувьцааны үнийг шаардан авах эрх үүснэ.

4.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор Ц.******* хэнд ч хэлцэл хийх эрх өгөөгүй, хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх, хувьцааны эрхээсээ татгалзах үйлдэл ч хийгээгүй. Хэлэлцээр гэж нэрлээд 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноосон хэлцлийн нэг нь нотариатаар баталгаажуулаагүй бол хүчингүй гэж тодорхойлсон ба нотариатаар баталгаажуулаагүй ба нөгөө хэлэлцээрт нь *******, *******, ******* гэсэн 3 хүн хэлэлцээрт ороод ******* нь хэлэлцээрийг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй хүчингүй хэлэлцээр байдаг.

Нэгэнт хэлэлцээр нь хуулийн шаардлага хангаагүй, Ц.******* нь Ц.*******г төлөөлсөн гэх боловч төлөөлсөн итгэмжлэл байхгүй учир хүчингүй хэлцэл гэдэг нь илэрхий байна. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль бус, ны 60 дугаар тогтоол хууль зөрчсөн. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрүүд нь хуульд заагдсан шаардлага хангаагүй, хүчингүй хувьцааны эрх сэргээхэд хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй.

Нэхэмжлэл гаргах эрх сэргээлгэх хүсэлт гаргахад шүүх 2022 онд захиргааны шүүхээс мэдсэн гэсэн учир сэргээлгэх шаардлага байхгүй гэсэн.

Ц.*******гийн нэр дээрх хувьцааны бүртгэл биржээс хасагдаад бүр огт байхгүй болсон нь Үндсэн хууль, Үнэт цаасны тухай хууль, Компанийн хууль, Иргэний хуулиудыг ноцтой зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00971 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрүүдийг хүчингүй болгож өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд;

Нэхэмжлэгч Ц.******* нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ц.*******д итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлээр 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болох ******* ХК-ийн ээлжит хуралд 103,697 ширхэг хувьцаа эзэмшигчийн өмнөөс оролцож санал өгөх эрх олгосон байдаг.

Шүүх Ц.*******гийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд санал өгөх итгэмжлэл олгосон этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэлийг буруу үнэлж Ц.*******г төв ХХК-ийн хувьцаа эзэмшигч, 470,247.7 төгрөгийн үнэлгээтэй / U III/ дугаартай барилгыг өмчлөлдөө авсан мэтээр дүгнэж, Ц.*******г хувьцаа ч үгүй, хөрөнгө ч үгүй үлдээж хохироосон.

Ц.*******д ******* ХК-ийн ээлжит хуралд санал өгөх эрх олгосноос үүдэж хийгдсэн хэлэлцээрүүд хуульд нийцэж буй эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр ******* ХК-ийн эрхгүй этгээдтэй хийсэн хэлцлүүдийг зөвтгөж байгааг ойлгохгүй байна.

Нотлох баримтуудыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа үйлдэл нь 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй /U III/ дугаартай барилгыг төв ХХК-д шилжүүлсэн нь нотлогдсон гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл Ц.******* нь ******* ХК-д эзэмшдэг үнэт цаас буюу 145,197 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг яг одоо хэн эзэмшиж байгаад шүүх дүгнэлт хийж чадсангүй.

5.2 Хариуцагч татгалзлаа нотлоогүй атал нэхэмжлэгчийг буруутгасан тухайд;

Хариуцагч ******* ХК нь төвийг хувьцаа эзэмшигч Ц.*******д шилжүүлэн өгсөн мэт тайлбар гаргадаг. Гэтэл Ц.******* нь төв ХХК байгуулж, 103,697 ширхэг хувьцаанд ногдох U III дугаартай 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй барилга шилжүүлэхийг зөвшөөрсөн, барилгыг хүлээж авсан үйл баримт тогтоогддоггүй.

төвийн барилгыг төв ХХК-д ******* ХК нь хүлээлгэн өгсөн үйл баримт байхгүй тус компанид Ц.******* нь хувьцаа эзэмшигч биш байхад хөрөнгө шилжүүлсэн гэдэг нь өөрөө ойлгомжгүй.

төв ХХК хөрөнгөгүй хоосон компани болох нь Улсын бүртгэлээс ирсэн лавлагаа баримтаар харагддаг.

Гэтэл шүүх ******* ХК-ийн ээлжит хуралд санал өгөх эрхийг буруугаар тайлбарлаж 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Ц.*******ын итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлж хийсэн хэлэлцээрүүдийг үндэслэж ******* ХК U III дугаартай 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй төвийн барилгыг хэлэлцээрт заасны дагуу хувьцаа тусгаарлан авсан хувьцаа эзэмшигч нарын шинээр байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагч татгалзалаа нотлох үүргийг орхигдуулсан болох нь харагддаг.

******* ХК нь эрх олгогдоогүй этгээд Ц.*******ын хүчин төгөлдөр бус байх хэлэлцээрүүдийн дагуу Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заагдсан өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх үйл баримтаа нотлоогүй тул Ц.*******гийн нэхэмжлэл хангагдах учиртай байсан.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх хязгаарласан тухайд;

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ******* ХК-ийн 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй /U III/ дугаартай төв барилгын татварыг хэн төлдөг лавлагааг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.

Хэрэв дээрхи баримт гарч ирсэн бол ******* ХК-ийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 тоот тогтоолын 2 дугаар заалт хэрэгжээгүй болох нь нотлогдох байсан.

Мөн төвийн барилгын газрыг хэн эзэмшдэг лавлагааг Чингэлтэй дүүргийн Газрын албанаас гаргуулах нь ач холбогдолтой байтал хангахаас татгалзсан нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хязгаарласан.

5.4. Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг буруу хэрэглэсэн тухайд;

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иас ******* ХК-ийн Үнэт цаас эзэмшигчдийн тархалтын судалгааг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд Ц.******* нь ******* ХК-д 103,697 ширхэг хувьцаа эзэмшдэг байсантай маргах боломжгүй,

Гэтэл өнөөдөр Ц.******* нь ******* ХК-д хувьцаа эзэмшигч биш. төв ХХК-д ч хувьцаа эзэмшигч биш, 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй / U III/ дугаартай барилгыг ч өмчилдөг этгээд биш болох нь шүүх хуралдаанаар тогтоогдож тэрээр ямар ч өмч хөрөнгөгүй гудманд гарчээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөнд хамаарахгүй гэж зааж өгсөн бөгөөд эдийн бус хөрөнгөнд бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, шинжлэх ухаан, утга зохиол урлагын бүтээл хамаарч байхаар заасан атал шүүх хөөн хэлэлцэх хугацааг яаж тооцоод байгааг огт ойлгохгүй байна.

Хэрэв хөөн хэлэлцэх хугацааг тооцох учиртай гэж шүүх үзлээ гэхэд нэгдүгээрт, Ц.******* нь төв ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх ёстой. Хоёрдугаарт, төв ХХК-д ******* ХК нь 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй /U III/ дугаартай төвийн барилгыг ******* ХК нь Ц.*******д хүлээлгэн өгсөн, өмчлөгчийн өмчлөх эрхээ ашиглах, эзэмших, худалдах эрх нээгдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох эсэх нь яригдана.

Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл Ц.******* болон төв ХХК-ийн эзэмшилд төвийн барилга 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй /U III/ дугаартай барилгын өмчлөх эрх шилжиж Улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөхийн гэрчилгээ олгосон баримт байхгүй. Ц.*******д Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заагдсан өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй.

Хувьцаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж үзвэл Ц.*******гийн эрх олгоогүй байхад зөрчиж хийсэн хэлцэл болох 2000 оны 4 дүгээр сарын 22-ны хэлэлцээрээр тохирсон гэх 470.247.97 төгрөгийн үнэлгээтэй / U III/ дугаартай барилгыг ******* ХК нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заагдсан өмчлөх эрхээ шилжүүлэх, 110 дугаар зүйлд заагдсанаар Үл хөлдөх хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох заалтуудыг хэрэгжүүлээгүй нь ******* ХК-ийн буруутай үйлдэл атал нэхэмжлэгч Ц.*******г буруутгаж, өмч хөрөнгөгүй үлдээж, насаараа хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан ******* ХК-ийн хувьцааг нь устгаж байгааг зөвшөөрөхгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00971 дугаар шийдвэрийг бүхэлд хянаж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын бичгээр гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгасан гэх тухайд;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх Ц.*******гийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд санал өгөх итгэмжлэл олгосон этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг буруу үнэлж, Ц.*******гийн ******* ХК-д эзэмшдэг 145,197 ширхэг хувьцаанд ногдох хөрөнгийг яг одоо хэн эзэмшиж байгаад дүгнэлт хийгээгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн төрсөн ах Ц.*******аар төлөөлүүлэн ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.*******тай 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хэлэлцээр байгуулж, уг хэлэлцээрээр ******* ХК-д өөрийн эзэмшдэг байсан 145,197 ширхэг хувьцаа, мөн өөрийн бэр эгч Д.*******гийн 152,231 ширхэг хувьцааны хамт буюу нийт 297,428 ширхэг хувьцаа, түүнчлэн Ч., Д. нарын нийт 174,176 ширхэг хувьцаанд ******* ХК-ийн U III дугаартай буюу тухайн үед төв байрлаж байсан барилгыг хүлээлгэн өгөх, эдгээр 4 иргэн нь шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулахаар тохиролцсон байдаг.

Уг хэлэлцээр бодитоор хэрэгжиж, төв ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал С.Дамдиндоо, н.Адьяа, хувьцаа эзэмшигч Ч. нар 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр U III дугаартай барилгыг хүлээн авч, нэхэмжлэгч Ц.******* нь уг барилгыг ашиглаж эхэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан "Орон байрыг хүлээлгэсэн /хүлээн авсан тухай акт/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр шийдвэр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 835 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 716 дугаар тогтоол зэргээр нотлогдоно.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон нөхцөлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ", 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан ба Ц.******* нь 2003, 2004 онуудад С.Дамдиндоо нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцохдоо ... төвийг тусгаарлан авч ашиглаж байгаа" гэж мэдүүлж байсан нь Хэлэлцээр бодит үйлдлээр хийгдэж, хэрэгжсэн болохыг нотолж байна.

Ийнхүү хүчин төгөлдөр хэлэлцээрүүдийг үндэслэн ******* ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай Компани тусгаарлах тухай тогтоолыг гаргасан боловч уг тогтоол хэрэгжихгүй байсаар 2002 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/07 дугаартай ******* компанийг хувааж өөрчлөн байгуулах төсөл батлах, эчнээ санал хураалт явуулах тухай тогтоолоор ******* ХК-ийг хувааж өөрчлөн байгуулах төслийг баталж, уг асуудлыг эчнээ санал хураалт явуулж шийдвэрлүүлэхээр тогтоон хувьцаа эзэмшигч нарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Үүний дагуу Ц. ******* нь санал хураалт явуулах хугацааг сунгах шаардлага тавьсныг ******* ХК хүлээн авч, эчнээ санал хураалтыг 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, улмаар Тооллогын комиссын 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ******* ХК-ийг хуваах замаар өөрчлөн байгуулж 808,842 ширхэг энгийн хувьцаа бүхий нээлттэй компани, 471,598 ширхэг энгийн хувьцаа бүхий төв ХХК хаалттай компани болгож шийдвэрлэснийг баталсан.

Улмаар /хуучин нэрээр/-ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор ******* ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр ажиллагаа нь Компанийн тухай хууль /1999/-д нийцсэн болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0150 дугаартай шийдвэрээр дүгнэсэн болно.

Харин UIII дугаартай барилгыг шилжүүлэн авсан төв ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэх эсэх асуудал нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шалтгаалах ба Ц.******* нь төв ХХК-д хувьцаа эзэмших эрхээ төрсөн ах Ц.*******даа олгосон /шилжүүлсэн/ асуудалд ******* ХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж, дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

6.2. Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг буруу хэрэглэсэн гэх тухайд;

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй. гэж заасан, гэхдээ нэхэмжлэгч Ц.*******гийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээр-үүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоол, Ц.*******гийн оролцоогүй хэлэлцээр болохыг ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 тоот албан бичгийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан 2003, 2004 оны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд Ц.******* нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. төвийг тусгаарлан авч ашиглаж байгаа гэж мэдүүлдэг. Мөн 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд эчнээ санал хураалт явуулах хугацааг хойшлуулах талаар гомдол гаргаж байсан. нд мөн эчнээ санал хураалттай холбоотой асуудлаар гомдол гаргаж ны 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр нэгдмэл сонирхолтой этгээд болох Ц.*******ын нэрээр ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг худалдааны төвийг 150 гаруй түрээслэгчид сарын 8,0-67,0 орчим мянган төгрөгөөр түрээслэсний хөлсийг танай ХХК өөрийн үйл ажиллагааны орлогод тооцдог бие даасан тайлан баланстай хуулийн этгээд болохыг хорооны улсын байцаагч нар шалгаж тогтоосон, компани жинхэнэ хэрэг дээрээ 2000 оны 5 дугаар сард хуваагдсан нь нотлогдсон болохыг дүгнэснийг хүлээн авсан атлаа гомдол, нэхэмжлэл гаргаагүй байдаг.

Мөн энэ хугацаанд Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт тогтоогддоггүй, нэхэмжлэгч энэ талаар баримт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаap зүйлийн 76.2-т зааснаар тооцоход 2013 оны 8 дугаар сард нэхэмжлэгчийн шаардлагa гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх хязгаарласан гэх тухайд;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төв барилгын татварыг хэн төлдөг лавлагааг авах хүсэлт гаргахад хангахаас татгалзсан, уг баримтаар ******* ХК-ийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 тоот тогтоолын 2 дугаар заалт хэрэгжээгүй болох нь нотлогдох байсан гэжээ.

Хариуцагчийн зүгээс ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 тоот тогтоолыг хэрэгжүүлж чадаагүй, 2002 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/07 дугаартай ******* компанийг хувааж өөрчлөн байгуулах төсөл батлах, эчнээ санал хураалт явуулах тухай тогтоолоор ******* ХК-ийг хувааж өөрчлөн байгуулах төслийг баталж, уг асуудлыг эчнээ санал хураалт явуулж шийдвэрлүүлэхээр тогтоосны дагуу Тооллогын комиссын 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ******* ХК-ийг хуваах замаар өөрчлөн байгуулж, 808,842 ширхэг энгийн хувьцаа бүхий нээлттэй компани,

471,598 ширхэг энгийн хувьцаа бүхий төв ХХK хаалттай компани болгож шийдвэрлэснийг баталсан талаар тодорхой тайлбарладаг, уг тайлбараа дэмжих нотлох баримтуудыг мөн шүүхэд гаргаж өгсөн.

Иймээс төв барилгын татварыг хэн төлдөг эсэх лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт-д хамаарахгүй тул шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон хэлэлцээрт оролцоогүй болохыг тогтоолгож, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХК-ийг төлөөлж Д.*******тай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Д.*******, Ж.******* нартай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр-үүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 тоот албан бичгээс Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2000-2023 оны ногдол ашгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн зарим дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэмж дүгнэн, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

3.1. ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.******* /А тал/ болон Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.******* /Б тал/ нарын 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Хэлэлцээр-ээр 1996 онд шинээр нэмж гаргасан 687,680 ширхэг хувьцаанаас 83,000 ширхэг хувьцааг Б талд шилжүүлж өгөхөөр тохиролцож,

******* ХК-ийн U III дугаартай 470,247.97 мянган төгрөгийн үнэлгээтэй буюу одоогоор худалдааны төв байрлаж буй барилгыг түшиглэж бие даасан компани шинээр байгуулж ******* ХК-иас тусгаарлаж ажиллуулах,

Д.*******, Ц.******* /Б тал/ нарын мэдэлд байгаа бүгд 297,428 ширхэг хувьцаа, А /Р.*******/ талаас нэр зааж буй хувьцаа эзэмшигч Ч., Л. нарын ажлын үр дүнг баталгаажуулахаар А талын мэдэлд байгаа хувьцаанаас /Ч.т 87,088 ширхэг хувьцаа, Л.ад 87,082 ширхэг хувьцаа/ бүгд 174,170 ширхэг хувьцааг хувь тэнцүүлэн тооцож шинээр байгуулах компанийн дүрмийн санг дээрхи хувьцаагаар тооцож бүрдүүлэх,

Харилцан тохирсон ёсоор ******* ХК-ийн U III дугаартай буюу одоогоор худалдааны төв байрлаж буй барилгыг эдгээр хувьцаа эзэмшигч нарын шинээр үүсгэн байгуулах компанийн мэдэлд тусгаарлаж шилжүүлэхээр тохирчээ. Тодруулбал:

төв ажиллаж байгаа барилгыг түшиглэн шинээр байгуулагдах компанийн эзэмшигчээр хэлэлцээрийн Б тал /Д.*******, Ц.*******/, Ч. болон Л. нар байх бөгөөд Б тал нь компанийн 297,428 ширхэг хувьцаа буюу нийт 63.07 хувийг, Ч. нь компанийн 87,088 ширхэг хувьцаа буюу нийт 18.47 хувийг, Л. нь компанийн 87,088 ширхэг хувьцаа буюу нийт 18,46 хувийг тус тус эзэмшихээр тусгасан байна. 1хх-ийн 37-38/

3.2. Мөн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.*******, Ж.*******, Д.*******, Ц.******* нар Эвлэрлийн гэрээ байгуулж,

Уг эвлэрлийн гэрээгээр ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.*******, Ж.******* нар харилцан тохиролцож өөрсдийн нэр дээр бүртгэлтэй байгаа 1996 онд шинээр нэмж гаргасан 687,680 ширхэг хувьцаанаас бүгд 83,000 ширхэг хувьцааг буюу ******* ХК-ийн энэхүү гэрээг байгуулах үед хөрөнгийн биржэд бүртгэлтэй байсан нийт 1,280,440 ширхэг хувьцааны 6.482 хувийг харилцан тохирсон нөхцөл хэрэгжсэнээр иргэн Д.*******, Ц.******* нарт тэнцүү (тус бүрт 41,500 ширхэг хувьцаа) хувааж шилжүүлэх, бүртгэх зардлыг Д.*******, Ц.******* нар хариуцах,

Цаашид иргэн Р.*******, Ж.******* нар нь нийлээд ******* ХК-ийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй нийт хувьцааны 70 хувиас илүүгүйг эзэмших, иргэн Д.*******, Ц.******* нар нь нийлээд ******* ХК-ийн нийт хувьцааны 30 хувиас илүүгүйг эзэмших, аливаа асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хувь хэмжээг үндэслэж байхаар тус тус тохиролцон, тохиролцсон хувиас аль нэг тал нь илүү гарсан тохиолдолд аль дутуу байгаа талдаа илүү хувийг худалдан авсан үнээр нь шилжүүлнэ гэжээ. /1хх-ийн 39/

3.3. Түүнчлэн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөн хэлэлцээр гэх баримт үйлдэж, уг Хэлэлцээр-т нэг талаас ******* ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.*******, Ж.******* /А тал/, нөгөө талаас Д.*******, Ц.******* /Б тал/ нарыг төлөөлж Ц.******* оролцож, ******* ХК-ийн U III дугаартай 470,247.97 төгрөгийн үнэлгээтэй барилгыг түшиглэн шинээр компани байгуулах, тус компанийг А талаас нэр заасан хоёр этгээд болон Б тал хамтран эзэмших, хамтран эзэмших хувьцааны хувь хэмжээг тогтоосон байна. /1хх-ийн 40/

3.4. Улмаар ******* ХК-ийн ТУЗ-ийн 2002 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02/07 дугаартай тогтоолоор тус компанийн хувь нийлүүлэгч Ц.*******г төлөөлж Ц.*******тай байгуулсан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийг үндэслээд ******* ХК-ийг хуваах замаар өөрчлөн байгуулах асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулахгүйгээр эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхээр тогтож, уг санал хураалтыг 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр явуулахаар тогтоосон боловч тус тогтоолд дурдсанаар Д.*******, Ц.******* нарын гаргасан шаардлагын дагуу хойшлуулж, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ. /2хх-ийн 53-73 дугаар тал/

Тус тогтоолын дагуу ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалт тогтоосон хугацаанд явагдаж, тооллогын комиссын 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор үр дүнг нэгтгэж, нийт 1,280,440 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчийн санал ирэхээс 846,263 ширхэг энгийн хувьцаа буюу нийт саналын эрхийн 66,09 хувийг эзэмшигчид саналаа ирүүлсэн тул санал хураалтыг хүчинтэйд тооцсон байна. /2хх-ийн 49-52/

Дээрх санал хураалтаар ТУЗ-өөс оруулсан ******* ХК-ийг хуваах замаар өөрчлөн байгуулах төслийг саналаа ирүүлсэн хувь нийлүүлэгчдийн саналын эрхийн 99.96 хувийн саналаар, ийнхүү өөрчлөн байгуулах шийдвэрийг саналаа ирүүлсэн хувь нийлүүлэгчдийн саналын эрхийн 99.96 хувийн саналаар, ******* ХК-ийг залгамжлах 471,598 ширхэг энгийн хувьцаатай, 470,247.970 төгрөгийн хөрөнгөтэй хаалттай компани байгуулах шийдвэрийг батлахыг саналаа ирүүлсэн хувь нийлүүлэгчдийн саналын эрхийн 99.96 хувийн саналаар шийдвэрлэж, уг санал хураалтын үр дүнг үндэслэн Монголын ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор ******* ХК-ийн нийт гаргасан 1,280,440 ширхэг хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хасаж бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн хассан 471,598 ширхэг хувьцаанд Ц.*******гийн 145,197 ширхэг хувьцаа орж хасагдсан. /1хх-ийн 59-60, 124, 242-244 дүгээр тал/

3.5. Түүнчлэн, тус компанийн хувь нийлүүлэгч С.Дамдиндоо, Ж.Баатар, Ц.Батмөнх нар нь , Р.*******, Ц.*******, Д.******* нарт холбогдуулан ******* ХК-ийн бүх гишүүдийн хурлын 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 9 тоот тогтоолоор хууль бусаар гаргасан 687,610 хувьцаа болон энэ хувьцааг баталгаажуулсан ны 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 835 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 626 дугаартай магадлал хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 716 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /1хх-ийн 94-97, 247-250, 2хх-ийн 17-19 дүгээр тал/

Улмаар, дээрх маргааныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагджээ. /2хх-ийн 1-8 дугаар тал/

Дээрх хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаануудад хариуцагчаар Ц.******* оролцсон байхаас гадна ******* ХК-ийн 1996 онд шинээр нэмж гаргасан 687,680 ширхэг хувьцаанаас 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрээр 83,000 ширхэг хувьцааг Ц.*******, Д.******* нарт шилжүүлсэн асуудал яригдсан байх бөгөөд Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2000 оны 4 дүгээр сарын 22-д эвлэрлийн гэрээ байгуулан ******* компанийн нэмж гаргасан хувьцаанаас 41,500 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр авсан, ...энэ хугацаанд төвийг тусгаарлан авч ашиглаж байгаа гэжээ.

3.6. Мөн Монгол Улсын ны 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр Ц.*******, Д.******* нарт хариу өгсөн байх ба уг албан бичигт ...Компанийг хуваах, өөрчлөн байгуулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар эсхүл эчнээ санал хураалтаар шийдвэрлэж болно. ...Та бүхний тайлбарт дурдсанчлан ******* ХК-ийн нэмж гаргасан хувьцаанаас 83,000 ширхэг хувьцааг өөрсдийн нэр дээр шилжүүлэн аваад зогсоогүй нэгдмэл сонирхолтой этгээд болох Ц.*******ын нэрээр ХХК-ийг байгуулж, ...үйл ажиллагаа явуулж байгаа уг худалдааны төвийг ...түрээслэсний хөлсийг танай ХХК өөрийн үйл ажиллагааны орлогод тооцдог бие даасан тайлан баланстай хуулийн этгээд болохыг хорооны улсын байцаагч шалгаж тогтоосон. Компани нь жинхэнэ хэрэг дээрээ 2000 оны 5 дугаар сард хуваагдсан нь нотлогдсон учраас та бүхний тайлбарт дурдсан асуудал үндэслэл муутай байна гэжээ. /2хх-ийн 20 дугаар тал/

Дээрх албан бичигт тусгаснаар Ц.******* нь компанийг хуваах замаар өөрчлөн байгуулах асуудлыг хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтаар шийдвэрлэсэнтэй холбогдох асуудлаар нд хандсан үйл баримт тогтоогдсон байна.

4. Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд ******* ХК-д Ц.*******гийн эзэмшиж байсан хувьцаа тус компанийн хувьцаанаас хасагдаж, шинээр байгуулагдах компанид шилжиж, ийнхүү шинээр үүсгэн байгуулах компанийн мэдэлд ******* ХК-ийн U III дугаартай төв байрлаж буй барилгыг шилжүүлэхээр тохирсныг нэхэмжлэгч Ц.*******г мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.1. Нэхэмжлэгч нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлэлцээрийг түүнийг төлөөлж хийх эрхийг Ц.*******д олгоогүй гэх боловч энэ асуудлыг хожим мэдсэн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ын үйлдэл хүчин төгөлдөр бөгөөд хэлэлцээрээр илэрхийлсэн хүсэл зоригийг мөн хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд Ц.*******г төлөөлж Ц.*******ын хийсэн 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

4.2. Иймд ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эчнээ санал хураалтаар 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлэлцээрээр тохирсон асуудлыг 99.96 хувийн саналаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.6, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Дээрх санал хураалтын үр дүн, холбогдох баримтуудыг үндэслэн Монгол Улсын 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор ******* ХК-ийн хувьцаанаас 471,598 ширхэг хувьцааг хасаж бүртгэхээр шийдвэрлэсэн, тухайн тогтоол болон ******* ХК-ийн ТУЗ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 дугаартай тогтоолыг үндэслэн Ц.*******гийн эзэмшиж байсан 145,197 ширхэг хувьцааг данснаас хассан болох нь Монголын хөрөнгийн биржийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/571 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Ийнхүү ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтаар шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг үндэслэн тус компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хувьцааг данснаас хассан байх тул Монгол Улсын 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоол, ******* ХК-ийн ТУЗ-ийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 дугаартай тогтоолоос Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хэнд ч хэлцэл хийх эрх өгөөгүй, итгэмжлэл байхгүй, хувьцаагаа шилжүүлэх үйлдэл хийгээгүй, хувьцааны тоог хасах гэсэн ойлголт байхгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

4.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0150 дугаар шийдвэрээр Ц.*******гийн нэхэмжлэлтэй нд холбогдох ны 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолын Ц.*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.*******гийн эзэмшиж байсан 148,197 ширхэг хувьцааг ******* ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр нэхэмжлэгч ногдол ашиг шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт буруу болсон.

Учир нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлэлцээр болон уг хэлэлцээрээр тохирсон асуудлыг эчнээ санал хураалтаар ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд эдгээрийг үндэслэн компанийн хувьцааны бүртгэл хийгдэж, нэхэмжлэгчийн хувьцаа ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн данснаас хасагдсан тул ногдол ашиг шаардах эрхгүй.

4.4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхыг заасан бөгөөд энэхүү ерөнхий зохицуулалт нь хуульд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний асуудлаар маргаж байгаа боловч тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардсан тул маргааны зүйлийн талаар шаардах эрхэд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ц.******* нь түүнийг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлэлцээрийн талаар мэдсэн хугацааг Монгол Улсын ны 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр тодорхойлж болох боловч анхан шатны шүүхээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 835 дугаартай шийдвэрийн хугацаагаар тодорхойлж, 2013 оны 8 дугаар сард шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэснийг буруутгахгүй.

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүх эдийн бус хөрөнгөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаарх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, холбогдох баримтуудыг захиргааны шүүхээс олж мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтаар тус компанийг залгамжлах 471,598 ширхэг энгийн хувьцаатай, 470,247.970 төгрөгийн хөрөнгөтэй хаалттай компани байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу шинээр байгуулагдсан төв ХХК-д төвийн барилгыг шилжүүлсэн эсэх нь ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн данснаас нэхэмжлэгч хасагдаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл дээрх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудал нь ******* ХК болон төв ХХК-д хамаарна.

Түүнчлэн, Ц.*******гийн ******* ХК-д эзэмшиж байсан 145,197 ширхэг хувьцааг хассан үйл баримт тогтоогдсон, ийнхүү эзэмшиж байсан хувьцааны хэмжээгээр хувь тэнцүүлэн шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч болох эсэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамааралтай бөгөөд шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч болоогүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд төвийн барилгыг төв ХХК-д хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, нэхэмжлэгчийн хувьцаанд ногдох хөрөнгийг хэн эзэмшиж байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 хэлэлцээрээр тохирсон асуудлаар ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалт 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр явагдаж, энэ талаарх шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тухайн хэлэлцээрүүд нотариатчаар гэрчлүүлэх хуульд заасан шаардлага хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол хангагдахгүй.

Түүнчлэн, дээрх хэлэлцээрийг 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь ******* ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эчнээ санал хураалтын шийдвэрийг хүчингүй, тухайн хэлэлцээрийг хуурамч гэж дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна нөгөө хэлэлцээрт бичиг баримтын хуулбар үнэн үйлдлийг 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс төвийн барилгын татварыг хэн төлж байгаа талаарх лавлагаа гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх агуулгаар дүгнэсэн байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.  

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Иргэний хууль, Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэхэмжлэгч Ц.*******гийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол мөн хангагдахгүй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00971 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-д холбогдох 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон хэлэлцээрт оролцоогүй болохыг тогтоолгож, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХК-ийг төлөөлж Д.*******тай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатчаар гэрчлэгдсэн Хэлэлцээр, 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Д.*******, Ж.******* нартай Д.*******, Ц.******* нарыг төлөөлж Ц.*******ын байгуулсан 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нотариатчаар гэрчлэгдсэн Хэлэлцээр-үүдийн Ц.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/21 тоот албан бичгээс Ц.*******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2000-2023 оны ногдол ашгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА