Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч Э.Оюун-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Иргэдийн төлөөлөгч Б.Нанжид

Шүүгдэгч, хохирогч Б.Э , өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч, хохирогч М.С ,өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Зундаа овгийн Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,  Чонос овгийн М.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1928000170020 дугаартай эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг .................. тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Зундаа овгийн  Б.Э , регистрийн дугаар ...................,

Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эх, ах нарын хамт Өмнөговь аймгийн Ханхонгор сум .................. оршин суух, ял шийтгэлгүй, Чонос овгийн  М.С , регистрийн дугаар ...................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Баяраа овогтой Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-38 тоот хашааны гадна М овогтой М.С ын цээжин тус газар нь хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М овогтой М.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Б овогтой Б.Э тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч  Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө А.Г  найзындаа А.Г , Ч , Т.О , Ш.Л , Ц.О  бид нар архи ууцгааж байсан чинь Ц.О ын утас руу хүн залгаж ярьсан тэгсэн чинь Ч , Ш.Л  нар утсаар нь тэр хүнтэй нь ярьж байгаад сүүлдээ хэрүүл хийгээд муудалцаад эхэлсэн тэгж байгаад тэр хүнтэйгээ уулзахаар боллоо гээд бид нар хамт гарцгаасан тэгээд Дунд сайханы 1-р гудамжны баруун үзүүрт байдаг Баясах нэртэй дэлгүүрийн хажууд уулзсан. М.С  миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод хавсарч унагаасан. Тэгээд би хүргэн ахындаа очсон. Тэгсэн чинь нөгөө намайг зодсон залуу араас хамт явсан найзуудтайгаа машинтай ирэхээр нь би хашааны гадаа гарч уулзаад хамт гэр лүү оръё гэж явж байгаад хашаанд орсон хойно М.С ын араас нь нуруу руу нь нэг удаа хутгалчихсан. Хохирол төлбөрийг барагдуулсан гэв.

Шүүгдэгч М.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Э ыг  2019 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баясах дэлгүүр дээр барьж авч хавирч унагаагаад цохисон. М.Б.Э ыг цохисон гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч М.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө нуруундаа хутгалуулж цус их алдсан үхэх магадлал өндөр байна гэж эмч хэлсэн. Дусал тариа их хийлгэсэн гэв.

Хохирогч М.Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М.С  миний дээд доод үүдний 2 шүдийг хөдлөгсөн. Уруул язарсан байсан өөр гэмтэл байхгүй гэв

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ханхонгор сумын Жаргалант багт хөдөө гэртээ байж байгаад хажуу айлын залуу болох Б тэй хамт аймгийн төвөөс бензин авах ажлаар орой 20 цагийн үед аймагт ирсэн тэгээд шууд нисхэд М.Г ийн гэрт очсон тэгэхэд М.Г  гэртээ ганцаараа хоол хийж байсан тэгээд бид нар хоол идчихээд нэг ширхэг том 2 литрийн савтай пиво авч хувааж уусан тэгж байгаад би танил Ц.О  гэдэг охин руу залгаад ярьж байсан чинь хажуугаас нь Ч ээ гэдэг манай хамаатны ах утсыг нь аваад ярьсан тэгээд ахын дүү юу байна гээд юу хийж байна хэзээ ирсэн юм гэсэн өөр зүйл яриагүй тасалсан тэгсэн чинь удалгүй Ц.О ын утсаар нэг танихгүй залуу залгаад чи яагаад хүүхэд рүү залгаад байна ална хядна гээд байсан тэгэхээр нь би өмнөөс нь хэрэлдэж байгаад салгасан тэгж байгаад чи хүрээд ир учраа олъё гээд байхаар нь би хаана очихын гэсэн чинь Баясах дээр хүрээд ир гэхээр нь би Б.У  гэдэг найз руугаа утсаар яриад дуудсан чинь удалгүй Б.У  машинтай ирсэн тэгээд бид нар замаараа Б.С ыг гэрээс нь аваад Баясах дэлгүүрийн хойд талд гудамжинд хэдэн залуучууд байхаар нь очиж уулзсан тэгээд би буугаад надтай ярьсан залуу хаана байна гэж асуусан чинь нэг залуу нь /одоо нэрийг нь мэднэ Б.Э / тэр хүн чинь байхгүй байна гээд байсан тэгэхээр нь би Б.Э  гэдэг залууг нь барьж аваад хавирч унагаад татаж босгосон тэгээд би тэр Б.Э ыг чи яриад байсан биз дээ чиний дуу мөн байна гэж ярьж байсан чинь Б.Э  хамт явсан хүмүүстэйгээ явчихаар нь Б.У  машинаа жолоодоод би урд суудалд суусан арын суудалд М.Г , Ц.О , Т.О  нар суугаад тэр залуучуудын араас нь явсан чинь нэг онгорхой хашааны үүдэнд надтай муудалцаад байсан Б.Э  гэдэг нь байсан тэгээд Б.У  бид хоёр машинаас буугаад очсон чинь Б.Э  хөгшөөн ийшээ орж байгаад учраа ольё гээд надтай гар барьсан тэгэхээр нь би тэгье гээд хамт дотогшоо хашаа руу орж явсан чинь гэрээс хутгатай хүн гараад ирлээ гэж Б.У  хэлээд эргээд гараад ирж байхад намайг араас хутгалчихсан тэгээд би шууд хашаанаас нь гарсан тэгж явахдаа би намайг хутгалчихлаа гэж хэлээд шууд машинд орж сууж байгаад ухаан алдчихсан нэг сэргэхэд эмнэлэгт хэвтэж байсан...Би тэд нартай уулзаад надтай ярьсан хүн хэн бэ? гэж асуусан чинь Б.Э  энд байхгүй байна, гэрт байна гээд байсан, тэгж байгаад чи тэгээд яахын том пизда юу гэхээр нь би барьж аваад нэг удаа хавирч унагаасан... Хашаанд байхад хутга барьсан хүн гарч ирсэн гэж Б.У  надад хэлсэн тэгэхэд гадаа их харанхуй байсан болохоор би тэр хүнийг хараагүй, гэр дотроос нэг хүн гарч ирэх шиг болсон араас нь нэг эмэгтэй гарч ирж байгаа харагдсан, тухайн үед би хутга барьсан хүн хараагүй...Миний нуруу руу хутгалснаас болоод доруур цус их алдсан байна гэж эмч нар хэлсэн...” гэжээ /хх-9-10/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би Б.Э аас эмчилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 1 сая 500.000 төгрөг нэхэмжилсэн юм. Б.Э  уг мөнгийг надад бүрэн төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэжээ /хх-11/,

Хохирогч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргэн ах А.Г ын гэрт А.Г , Ч , Т.О , Ш.Л , Ц.О  бид нар архи ууцгааж байсан чинь Ц.О ын утас руу хүн залгаж ярьсан тэгсэн чинь Ч , Ш.Л  нар утсаар нь тэр хүнтэй нь ярьж байгаад сүүлдээ хэрүүл хийгээд муудалцаад эхэлсэн тэгж байгаад тэр хүнтэйгээ уулзахаар боллоо гээд бид нар хамт гарцгаасан тэгээд Дунд сайханы 1-р гудамжны баруун үзүүрт байдаг Баясах нэртэй дэлгүүрийн хажууд нөгөө хүмүүс нь машинтай ирээд уулзсан тэд нар 5-уулаа байсан тэр дунд нэг залуу нь над руу утсаар хэн яриад байсан гэж асуухаар нь би утсаар ярьсан хүмүүс нь хоорондоо уулзчих гэж хэлсэн чинь нөгөө залуу чи ярьсан хүн нь мөн байна дуу нь мөн байна гээд байсан тэгсэнээ миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод хавсарч унагаасан тэгсэн чинь манай хүргэн ах О.Б  ирчихсэн байснаа намайг салгаад авсан тэгээд би тэндээс яваад Зүүн сайханы 7-38 тоотод байдаг эгчийндээ очсон тэгсэн чинь нөгөө намайг зодсон залуу араас хамт явсан найзуудтайгаа машинтай ирэхээр нь би хашааны гадаа гарч уулзаад хамт гэр лүү оръё гэж явж байгаад хашаанд орсон хойно нөгөө залуугийн араас нь нуруу руу нь нэг удаа хутгалчихсан тэгсэн чинь тэр залуу гарч яваад машиндаа очиж суусан түүнээс хойш зодоон болоогүй тэд нар явчихсан би ч тэндээс явсан... Би тэр залуутай утсаар яриагүй байхад тэр залуу намайг утсаар ярьсан хүн мөн байна гээд шууд нүүр лүү цохиод үүдэн шүд хөдөлгөсөн, өөр гэмтэл учраагүй... Би М.С ыг цохиж зодоогүй, харин сүүлд нь эгчийнхээ хашаанд байхдаа араас нь хутгалсан... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-13-14/,

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт холбогдож байгаа Б.Э  нь миний төрсөн ах учир би энэ хэрэгт мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-15/,

Гэрч Т.Т.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө би гэртээ унтах гэж байтал манай найз Ч баатар намайг дуудаад Дунд сайханд айлд байна хүрээд ир гэхээр нь би ганцаараа явж очсон намайг тэр айлд очиход 23 цаг болж байсан тэднийд Ч баатар, Б.Э , А.Г , Ц.О  гэдэг охин, Ш.Л  гэдэг банди нар архи уугаад байж байсан тэгээд би тэд нартай юм яриад сууж байтал Ц.О ын утас дуугараад нэг хүнтэй яриад байхаар нь би хэн бэ гэсэн чинь М.С  гэдэг миний танидаг хүн байхаар нь би утсаар нь М.С тай яриад юу хийж байна хаана байна гэж асуусан чинь өмнөөс М.С  том юм яриад чи яасан том болчихсон юм бэ гээд байхаар нь би боль боль чамтай хэрүүл хийхгээгүй байна гэж хэлээд утсаа тасалсан чинь М.С  дахиад залгаад байсан тэгсэн чинь Ш.Л  утасыг нь аваад хэрэлдээд байсан тэгж байгаад уулзахаар боллоо Баясах дэлгүүр дээр хүрээд хүрээд ирье гэнээ гэсэн тэгээд бид нар гарч явсан Ч баатар ганцаараа унтаад үлдсэн юм. Тэгээд бид нарыг Баясах дэлгүүр дээр очиход М.С , Б, М.Г , Б.У , Б.С  нар ирсэн тэгээд тэд нар Б.Э , Ш.Л  нартай муудалцаад байсан би тэд нараас жаахан тусдаа зайдуу Б , М.Г  нартай уулзаад болсон зүйлийг хэлсэн юм би тэд нарыг урьд нь танидаг байсан юм, тэгж байсан чинь Б.Э , Ш.Л  нар урагшаа мотоцикльтой зугтаад явчихсан араас нь М.С , Б.У , Ц.О  бид нар машинаар нь хамт яваад Б.Э ын эгчийн гэрийн гадаа очсон, араас Б , М.Г  нар явган ирсэн юм. Бид нарыг машинаас буухад Б.Э  хашаа руу орох гэж байснаа М.С , Б.У  нартай уулзаад зогссон, түүнээс өмнө Ш.Л  хашаа руу гүйгээд орчихсон юм. Б.У  гэр лүү чинь ороод учраа ольё гэж Б.Э т хэлээд М.С тай хамт яваад хашаа руу нь орчихоод удалгүй эргээд М.С  хутгалуулчихлаа гээд гараад ирсэн, тэгсэн араас нь нэг эмэгтэй гарч ирээд машин руу шороо цацаад байсан юм тэгэхэд тэр эмэгтэйг Б.У  болиоч гэж хэлээд хэрэлдэж байхад нөхөр нь бололтой нэг залуу ирээд Б.У тай муудалцаад зууралдаж байхад М.Г  ирж тэр хоёрыг салгасан, тэгээд тэд нар эмнэлэг рүү явлаа гээд явчихсан, би тэндээс гараад шууд явсан...” гэжээ /хх-16-17/,

Гэрч М.М.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Орой 20 цаг өнгөрч байхад М.С , Б  нар манайд ирсэн тэгээд бид нар хоол идчихээд 2 литрийн савлагаатай пиво хувааж уусан тэгж байхад М.С  нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байхад нь нэг залуу голоор нь ороод хэрүүл хийгээд байсан тэгж байгаад М.С  нөгөөдөх чинь Баясах дэлгүүр дээр байна гэнээ гэхээр нь бид нар УуА.Г ыг дуудаад замаараа Б.С ыг аваад очсон. Баясах дэлгүүрийн гадаа М.С  нэг улаан куртиктэй залуутай маргалдаад байсан тэгээд тэр улаан куртиктэй залууг нэг удаа хавирч унагасан тэгэхэд тэр залуу бүгдийг чинь хутгалаад ална гээд мотоциклио унаад хөдөлсөн тэгэхээр нь араас нь Б.У , М.С  нартай хамт яваад нэг хашааны гадаа очиж зогссон тэгсэн чинь нөгөө улаан куртиктэй залуу нь хашаанд нь байсан тэгж байхад би машинаас нь буугаад хашаанаас нь нэлээд зайтай байсан тэгсэн чинь С  хашаанаас хутгалуулчихлаа гээд гараад ирсэн тэгээд бид нар эмнэлэг рүү авч явсан....” гэжээ /хх-18-19/,

Гэрч Ш.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А.Г  ахын гэрт Б.Э , Т.О  гэх залуу, бас нэг танихгүй охин бид нар нийлж архи уусан тэр охин нь архи уугаагүй хамт байсан, бусад нь бүгд архинаас уусан нийт 2 шил архи, 3 ширхэг том савтай пиво уусан тэгж байтал хамт байсан охины утас руу хүн залгаад доромжлоод байсан тэгэхээр нь бид нар уулзаж ярилцах гэтэл тэдгээр залуучууд ирээд шууд нэг залуу нь Б.Э ыг хавсарч унагаад байсан тэгж байхад манай ах О.Б  ирээд бид нарыг боль гээд салгаж байсан тэгсэн чинь Б.Э  мотоцикльтой явчихсан тэгсэн чинь араас нь нөгөө залуучууд машинтай явчихсан тэгэхээр нь А.Г  бид хоёр алхаж яваад О.Б ын гадаа очиж байтал нөгөө залуучуудын унаж явсан машин нь О.Б  ахын хойд талын хашааг мөргөөд зоссон байсан тэгэхээр нь би хашааны буланд харж зогсож байгаад гараад ирсэн тэгэхэд манай бэр эгч гарч ирээд нөгөө залуучуудыг хөөгөөд хашгираад байсан тэгж байхад нэг хүн та нар хүн хутгалчихлаа гэж хашгирах нь сонсогдсон тэгээд тэр хутгалуулсан залуу машиндаа суугаад хамт явсан залуучуудтай явсан...” гэжээ /хх-20-21/,

Гэрч Б.Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Шөнө 01 цаг өнгөрч байхад намайг гэртээ унтаж байтал манай найз М.Г  над руу утсаар яриад над руу хүн утсаар залгаж дарамтлаад байна чи хаана байна хамт очьё гэхээр нь би гэртээ байна гэж хэлээд хувцасаа өмсөөд гарсан чинь манай найз Б.У  машинтайгаа дотор нь Б , С  нар явж байсан тэгээд би хамт яваад Дунд сайханы баруун талаар явдаг засмалын хажуугаар яваад Баясах нэртэй дэлгүүрийн хажууд очсон тэнд мотоцикльтой танихгүй залуу хоёр хүн араараа суулгачихсан байж байсан хажууд нь явган хоёр залуу байсан тэнд очоод манай найз Б , С  нар тэнд байсан улаан куртиктэй залуутай нь хэрүүл хийгээд байсан тэгээд удалгүй мотоцикльтой залуучууд хөдлөөд явчихсан чинь араас нь Б.У  машинаа унаад М.С , М.Г  нар суугаад явчихсан Б  бид хоёр машинд сууж амжаагүй араас нь алхаад явсан чинь ойрхон айлын хашааны гадаа зогсож байсан тэгсэн чинь Б.У  нэг залуутай муудалцаад зосгож байхаар нь Б  очиж салгасан, тэгэхэд нэг эмэгтэй машин луу шороо цацахаар нь би машиныг нь жолоодоод хашаанаас холдуулах гээд хөдөлсөн чинь машиных нь тормос барихгүй чигээрээ яваад хойд талын хашааг нь мөргөөд зогссон тэгсэн чинь М.С  намайг хутгалчихлаа гээд машинд орж ирээд суусан тэгээд М.С ын нуруунаас цус гараад байхаар нь бид нар эмнэлэг рүү авч явсан...Намайг тэр хашаанд очиж байхад тэр хашаанд манай найз Б.У  нэг залуутай муудалцаад зогсож байсан, М.С  хашаанаас нь гараад ирж байсан тэгэхэд л хутгалуулчихсан гарч ирсэн юм билээ яг хэн хутгалсныг нь би хараагүй...” гэжээ /хх-22-23/,

Гэрч О.О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт холбогдож байгаа Б.Э  нь манай эхнэрийн төрсөн дүү учир би энэ хэрэгт мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-24/,

   Гэрч Б.Б.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би гэртээ байж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз М.С  би хүнтэй маргалдаж байна чи хүрээд ир гэхээр нь би очиж уулзахад М.С  М.Г ийн гэрт нь Б тэй байж байсан тэд нар тухайн үед М.С  нэг охинтой ярих гэсэн чинь хажуугаас нь нэг залуу утсыг нь аваад томроод байна гээд байсан тэгээд бид нар яваад Б.С ыг аваад утсаар яриад байсан хүнтэй уулзах гэж яваад Дунд сайханд байдаг Баясах нэртэй дэлгүүрийн хажууханд гудамжинд нөгөө хүнтэйгээ уулзсан тэгэхэд тэр хүн мотоцикльтой 4 хүн байсан байх тэнд байсан улаан куртиктэй залуу нь томроод яах гээд байгаа юм гээд байсан тэгж жаахан муудалцаж байсан чинь нөгөө залуу мотоциклио унаад явчихаар нь араас нь би машинаа жолоодоод явсан чинь ойролцоо айлын хашаанд орсон тэгэхээр нь гадаа нь очоод зогссон тэгээд М.С  бид хоёр буугаад хашаа руу орсон чинь өмнөөс улаан куртиктэй залуу гарч ирээд за за учраа олъё та нартай муудалцсан залуу гэр дотор байгаа гэж хэлэхээр нь М.С  бид хоёр хамт гэр лүү нь орох гэж явтал хажууд явж байсан М.С  би хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд машинд очоод суусан тэгж байхад нэг эмэгтэй миний машин луу шороо самраад цацахаар нь би тэр эмэгтэйтэй муудалцаж байсан чинь нөхөр нь бололтой залуу гарч ирээд бид хоёр муудалцаад заамдалцаж байсан чинь Б  ирээд намайг салгаж авсан тэгээд би Б.С ыг миний машиныг холдуулчих гэж хэлсэн чинь машин хөдөлгөж байгаад чигээрээ айлын хашаа мөргөчихсөн тэгээд бид нар шууд эмнэлэг рүү явсан...Яг хэн хутгалсныг хараагүй гэхдээ хажууд нь улаан куртиктэй залуу явж байсан тэр улаан куртиктэй залуу хутгалсан байж магадгүй гэж бодож байна тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би хараагүй, тэр залуу М.С ын баруун гар талд нь явж байсан юм...Тэнд зодоон цохион болоод сүйд болоогүй, М.С  Эрхэмээ гэж дуудаад байсан улаан куртиктэй залууг нь хавираад унагаж байгаа харагдсан өөрөөр бол зодолдоогүй...” гэжээ /хх-25-26/,

Гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би хөдөө ойролцоо байдаг айлын хүн болох М.С тай хамт өчигдөр орой 19 цагийн үед аймгийн төвөөс бензин авахаар хамт ирсэн юм тэгээд найз М.Г ийн гэрт хамт очиж хоол идчихээд байж байгаад 2 литрийн савлагаатай пиво 1 ширхэгийг хувааж уусан, тэгээд байж байтал М.С  утсаар нэг хүүхэнтэй яриад байх шиг байсан тэгсэн чинь цаанаас нь утсыг нь нэг залуу аваад өмнөөс хэрэлдээд байсан тэгсэн чинь М.С  тэр залуутай чи хэн болоод наад хүнийхээ утсыг авч яриад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хүн нь хэнийг нь чи өөрөө ирээд хар гэж хэллээ гэж ярьж байсан тэгсэн чинь нөгөө хүн нь М.С ыг хэл үгээр доромжиллоо тэгээд уулзъя гэж байна хэдүүлээ очиж уулзъя олуулаа байх шиг байна гэсэн тэгээд бид нар Б.У  гэдэг найзыгаа дуудаад ирэхээр нь машинтай нь хамт явсан замаараа Б.С  гэдэг найзыгаа авсан тэгээд бид нар Дунд сайханд байдаг Баясах нэртэй дэлгүүрийн хажууд очиход хэдэн танихгүй залуучууд байсан тэгээд М.С  тэр дундаас нэг улаан куртиктэй залууг чи нөгөө ярьсан хүн мөн үү гэж асуусан чинь нөгөө залуу мөн бол яахын гэж хэлсэн тэгэхэд М.С  тэр залууг хавираад унагаж байгаа харагдсан тэгэхэд би жаахан зайтай байсан юм тэгсэн чинь нөгөө улаан куртиктэй залуу нь би та нарыг бүгдийг чинь хутгалж ална гэж чанга хэлчихээд мотоцикльтой явчихсан чинь араас нь Б.У  машинаа жолоодоод М.Г , М.С  нар машинд нь суугаад явчихсан Б.С  бид хоёр машинд сууж амжилгүй араас нь гүйгээд хашааны булангаар баруун урагшаа гараад очсон чинь тэд нар ойрхон нэг хашааны гадна зогсож байсан тэгсэн чинь Б.У  хашааны гадаа нэг залуутай муудалцаад хэрэлдээд байсан тэгэхэд М.С  би хутгалуулчихлаа гээд машин дотор ороод суусан би тухайн үед очоод юу болоод байгааг ойлгоогүй тэгээд бид нар машиндаа суугаад М.С ыг эмнэлэг рүү авч явсан...” гэжээ /хх-27-28/,

Гэрч А.А.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Б.Э  нь манай эхнэрийн төрсөн ах нь учраас би энэ хэрэгт хадам ахынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /хх-29/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой гадуур тоглож явсан чинь миний танил Ч  гэдэг залуу над руу утсаар яриад юу хийж байна гэхээр нь би гэр лүүгээ явж байна гэсэн чинь тэгвэл уулзъя гэхээр нь байгаа газарт нь очиж уулзсан тэгэхэд Ч  намайг дагуулаад Дунд сайханы 8-37 тоотод айлд очсон тэнд Т.О , Эрхэмээ, Ш.Л  нар архи ууж байсан, тэгж байсан чинь гэрийн эзэн нь гэх Ганбаа гэж өөрийгөө танилцуулсан залуу ирсэн, намайг тэднийд очиход 22 цаг өнгөрч байсан би тэд нартай хамт байж байсан чинь М.С  миний утас руу залгаад ярьж байсан чинь Ч  миний утасыг аваад М.С тай ярьсан чинь өмнөөс нь хэрэлдээд байсан тэгсэн чинь М.С  эвээр ярья гээд байсан тэгж байгаад тасалсан тэгсэн чинь дараа нь Ш.Л  утсаар С , Б  нартай яриад хэрэлдэж байгаад зодолдох юм яриад уулзахаар болоод Баясах дэлгүүрийн хажууд уулзана гээд бид нар явсан тэгэхэд Ч  согтоод унтчихсан байсан. Бид нарыг Баясах дэлгүүрийн хажууд очиход М.С , Ганаа, Б , Б.С  бас нэг танихгүй залуу ирсэн байсан тэд нар хоорондоо муудалцаж байгаад М.С  нь Б.Э ыг цохиод унагасан тэгсэн чинь Б.Э , Ш.Л , А.Г  нар бүгд зугтаад явсан тэгсэн чинь М.С , Б.У , Т.О  бид нар машинд суугаад араас нь явсан чинь нэг хашааны гадаа очсон тэгээд М.С , Б.У  хоёр машинаас буугаад Б.Э тай уулзаад хамт хашаа руу ороод хутгалуулчихлаа гээд гараад ирсэн. Тухайн үед хашаанд Б.Э  орох гээд алхаж байхад нь М.С  уулзаад хамт дотогшоо орсон тухайн үед би Б.У ын машинд сууж байсан болохоор хашаанд нь өөр хүн байсан үгүйг хараагүй...” гэжээ /хх-30-31/,

Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 19 цаг өнгөрөөгөөд найз Ч тэй хамт Онги караокед орж нэг цаг захиалаад, би 3 лааз пиво захиалж авч уусан тэгээд хүргэн дүү А.Г ын гэрт Ч тэй хамт очсон тэнд А.Г , Ч  бид нар архи, пиво ууж байгаад Т.О г Ч  дуудаж ирүүлсэн, Т.О г ирэхэд 22 цаг болж байсан байх тэгж байтал Ч  нэг охин дуудаж авч ирсэн тэгээд бид нар архиа ууцгаагаад юм яриад байж байтал Ч , Т.О  нар тэр хамт байсан охины утсыг аваад залгасан хүмүүстэй нь хэрэлдээд байсан тэгж байгаад гарч тэр хэрэлдсэн хүмүүстэйгээ уулзана гэсэн тэгээд бид нар хамт яваад Баясах нэртэй дэлгүүрийн хажууд хүмүүстэй уулзсан тэгэхэд надтай хамт А.Г , Т.О , Отгоо гэдэг охин бид нар явсан, Ч  тэр гэрт үлдсэн юм. Баясах дэлгүүрийн хажууд бид нар тэр залуучуудтай муудалцаж байсан анх тэр залуучууд ирэнгүүтээ нэг залуу нь намайг чи надтай ярьсан хүн мөн байна гээд миний шанаа руу нэг удаа цохиод хавсарч унагасан тэгэхэд манай хүргэн ах О.Б  ирчихсэн бид нарыг хориод салгасан тэгэхээр нь би мотоцикльтой хүнтэй сундлаад эгчийн гэр лүү явсан чинь нөгөө залуучууд араас машинтай туулгахаар нь би эгчийн хашаа руу орсон тэгсэн чинь нөгөө залуучууд хашааны гадаа ирээд зогссон тэгэхэд би эгчийн гэр лүү орчихоод гараад ирсэн чинь А.Г  машинаар туулгаад байна гээд сөхрөөд унасан тэгэхээр нь би хашаанаас гарсан чинь машинаас нэг залуу бууж ирээд намайг цохисон тэгэхээр нь миний уур хүрээд буцаж хашаанд ороод гэрийн зүүн талд байсан мотоциклийн ууттай түлхүүр багажнаас шар өнгийн иштэй хутга байсныг аваад хашааны үүд рүү гарах гээд явж байсан чинь нэг залуу нь ороод ирсэн тэгэхээр нь хажуугаар нь зөрж гарч байгаад араас нь баруун гартаа хутгаа бариад тэр хүний нуруу хавьд нь нэг удаа хутгалсан тэгсэн чинь тэр хутгалуулсан залуу буцаж гараад машин луугаа ороод суучихсан тэгээд тэр залуучууд хөдөлж давхиад хойд талын хашааг мөргөөд зогссон тэгэхээр нь би хашаанаас шууд гараад хойшоо гүйж яваад Төгөлийн 2-5 тоотод байдаг дүүгийнхээ гэрт очиж жаахан унтаж байгаад сэргээд найз охиныхоо гэрт очиж унтсан...Тэр залуучууд намайг түрүүлж цохиж аваад олуулаа бүүрлээд байхаар нь би тэр залууг хутгалчихсан юм...Намайг хэн гэдэг нь цохиж авсаныг мэдэхгүй би согтуу байсан болохоор царайг нь санахгүй байгаа, шанаа руу нэг удаа цохиод, хавсарч газар унагасан...Би гэрийн гадаа байсан мотоциклийн багажны уутнаас мотоциклийн олгой нөхөхөд хэрэглэдэг байсан хутгыг авсан гадаа харанхуй байсан би ганцаараа байхдаа хутга авсан болохоор намайг харсан хүн байхгүй...Би тухайн үед гэрээс гараад хашааны үүдэнд очсон тэгэхэд намайг нэг залуу цохихоор нь уурандаа эргэж хашаа руу орж хутга аваад буцаж явахдаа нэг танихгүй залуу байхаар нь хутгалсан юм. Тэр залуу хутгалуулчихаад шууд хашаанаас гарч яваад машиндаа очоод суучихсан тэгэхээр нь би хутгаа хармаандаа хийгээд хашааны гадаа гараад зогссон...Би тэр хутгыг эгчийн хашаанаас гарахдаа авч гараад халаасандаа хийж яваад гудамжинд шидчихсэн хаана шидсэнээ санахгүй байна. Нарийхан шар өнгийн пивор иштэй, ойролцоогоор 17-18 см орчим урттай байсан байх, шулуун, үйлдвэрийн хийцтэй нимгэн төмөртэй хутга байсан...” гэжээ /хх-32-33/,

Шүүгдэгч Б.Э , М.С  нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаахад өгсөн мэдүүлэгт: “...гэрч Б.Э  Би 2019 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дунд сайханы дээд талд байдаг Баясах гэдэг нэртэй дэлгүүрийн ойролцоо М.С  болон түүнтэй хамт явсан хүмүүстэй муудалцаж байгаад М.С т цохиулснаас болоод миний үүдэн шүд хөдөлсөн, өөрөөр зодуулсан зүйл байхгүй, тухайн үед М.С тай муудалцсан өөр хүнтэй муудалцаагүй...Хохирогч М.С  Би тухайн үед Б.Э ын шанаа руу гараараа нэг удаа цохиод хөлөөрөө хавирч унагасан, өөрөөр бол зодож цохиогүй... Хохирогч М.С  Би тухайн үед машинаас буунгуутаа Б.Э тай уулзаад надын өмнөөс хэн томорсон бэ гэж асуусан чинь Б.Э  өмнөөс энд байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь би зүгээр л учраа олох гэж ирлээ шүү дээ гэж хэлсэн чинь Б.Э  намайг мөрлөсөн тэгэхээр нь би нэг шанаа руу нь гараараа нэг удаа цохиод хавирсан юм... Хохирогч М.С  Тухайн үед би цохиогүй, хавирч унагасан гэж мэдүүлсэн нь үнэн, гэхдээ би тухайн үед Б.Э ыг цохисон болохоор одоо үнэнээ хэлж байна...” /хх-35-36/,

Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би хүргэн ах А.Г ын гэрт А.Г , Ш.Л, Т.О , Ч , Ц.О  нарын хамт байж байтал Ц.О ын утас руу хүн залгаж яриад байсан тэр хүнтэй нь Ш.Л, Ч  нар ээлжилж яриад тэр залуутай нь хэрэлдээд байсан тэгж байгаад сүүлдээ уулзацгаая гээд Дундсайханы Баясах дэлгүүрийн хажууханд уулзахаар болоод бид нар гарч очиход 4-5 залуучууд машинтай ирчихсэн байсан тэгээд тэр дотроос М.С  нь /тухайн үед танидаггүй байсан/ утсаар ярьсан хүн хэн бэ гэж асуухаар нь би утсаар ярьсан хоёр нь уулзчих гэж хэлсэн чинь М.С  намайг энэ дуу нь мөн байна гээд заамдаж авахаар нь би яриагүй гэж хэлсэн чинь чиний дуу яг мөн байна гээд байсан тэгснээ М.С  миний нүүр лүү гараараа цохисон тэгээд бас хавираад газар унагасан тэгсэн чинь тэнд байсан хүмүүс намайг салгахаар нь би Зүүн сайханы 7-38 тоотод байдаг эгчийндээ очсон чинь араас нөгөө залуучууд машинтайгаа ирсэн тэгээд би хашааны үүдэнд нь гараад ирж байхад М.С  хашааны хаалгаар орж ирж байхаар нь би эгчийн гэрийн зүүн талд байсан мотоциклийн түлхүүр багажнаас хутга аваад М.С ын ар нуруу хавьд нь нэг удаа хутгалчихаад шууд хашаанаас нь гараад явчихсан...М.С  миний шүд рүү цохиод араас дахиад ирэхээр нь хутгалчихсан юм...Би тэр хутгыг тэр шөнө явж байгаад гудамжинд шидчихсэн яг хаана хаясанаа санахгүй байгаа, нарийхан шар өнгийн пивор иштэй, ойролцоогоор 12 см урттай хутга байсан, тэр хутгаар мотоциклийн багажинд авч явж дугуй нөхөхөд олгой үрж хусдаг байсан юм...Би хугалснаа мэдэж байгаа, санаж байна...” гэжээ /хх-69-70/,

Шүүгдэгч М.С ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дундсайханы Баясах дэлгүүрийн хажууд Б.Э  гэх залуутай муудалцаад нүүр лүү нь нэг удаа цохисон түүний дараа Б.Э  намайг хутгалж гэмтээсэн...Тухайн үед би Б.Э ыг надтай утсаар ярьж муудалцсан гэж бодсон юм тэгээд чи надтай утсаар ярьсан уу гэж асуусан чинь өмнөөс мөн гэвэл яах уу гээд байхаар нь гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод, нэг удаа хавсарч унагасан...” гэжээ /хх-75-76/,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Э ын биед хамар 21, 42-р шүдний доргилт, доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-40/,

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.С ын биед цээжний хөндийн баруун ар хэсгээр нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн баруун хэсэгт цус хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-42/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Шүүгдэгч М.С ын өвчний түүх /хх-47-64/,

Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх-119/,

Шүүгдэгч Б.Э ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-120/,

Шүүгдэгч М.С ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-121/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-125/,

Шүүгдэгч М.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/,

Шүүгдэгч М.С ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-80/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/,

Шүүгдэгч М.С ын боловсролын гэрчилгээний хуулбар /хх-82/,

Шүүгдэгч М.С ын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-83-84/,

Шүүгдэгч М.С ын өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-85/,

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-71-72/,

Шүүгдэгч Б.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/,

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-88-90/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-110/,

Шүүгдэгч Б.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-111/,

Шүүгдэгч Б.Э ын хохирол төлсөн талаарх тэмдэглэлийн хуулбар /хх-112/,

Шүүгдэгч Б.Э ын хохирол төлсөн тэмдэглэл /хх-113/,

Эвлэрлийн гэрээ /хх-122/,

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж тус тус үзэн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э , М.С  нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Э тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С ын “...би Б.Э  гэдэг залууг нь барьж аваад хавирч унагаад татаж босгосон... тэгж байгаад чи тэгээд яахын том пизда юу гэхээр нь би барьж аваад нэг удаа хавирч унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/, хохирогч Б.Э ын “...нөгөө залуу чи ярьсан хүн нь мөн байна дуу нь мөн байна гээд байсан тэгсэнээ миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод хавсарч унагаасан...Би тэр залуутай утсаар яриагүй байхад тэр залуу намайг утсаар ярьсан хүн мөн байна гээд шууд нүүр рүү цохиод үүдэн шүд хөдөлгөсөн, өөр гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, гэрч М.М.Г ийн  “...Орой 20 цаг өнгөрч байхад М.С , Б  нар манайд ирсэн тэгээд бид нар хоол идчихээд 2 литрийн савлагаатай пиво хувааж уусан тэгж байхад М.С  нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байхад нь нэг залуу голоор нь ороод хэрүүл хийгээд байсан...Баясах дэлгүүрийн гадаа М.С  нэг улаан куртиктэй залуутай маргалдаад байсан тэгээд тэр улаан куртиктэй залууг нэг удаа хавирч унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Ш.Ш.Л -Очирын “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А.Г  ахын гэрт Б.Э , Т.О  гэх залуу, бас нэг танихгүй охин бид нар нийлж архи уусан тэр охин нь архи уугаагүй хамт байсан, бусад нь бүгд архинаас уусан нийт 2 шил архи, 3 ширхэг том савтай пиво уусан тэгж байтал хамт байсан охины утас руу хүн залгаад доромжлоод байсан тэгэхээр нь бид нар уулзаж ярилцах гэтэл тэдгээр залуучууд ирээд шууд нэг залуу нь Б.Э ыг хавсарч унагаад байсан тэгж байхад манай ах О.Б  ирээд бид нарыг боль гээд салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.Б.С ын “...Баясах нэртэй дэлгүүрийн хажууд очсон тэнд мотоцикльтой танихгүй залуу хоёр хүн араараа суулгачихсан байж байсан хажууд нь явган хоёр залуу байсан тэнд очоод манай найз Б , С  нар тэнд байсан улаан куртиктэй залуутай нь хэрүүл хийгээд байсан тэгээд удалгүй мотоцикльтой залуучууд хөдлөөд явчихсан чинь араас нь Б.У  машинаа унаад М.С , М.Г  нар суугаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Б.У ын “...М.С  Эрхэмээ гэж дуудаад байсан улаан куртиктэй залууг нь хавираад унагаж байгаа харагдсан өөрөөр бол зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Б.Б гийн “...Би хөдөө ойролцоо байдаг айлын хүн болох М.С тай хамт өчигдөр орой 19 цагийн үед аймгийн төвөөс бензин авахаар хамт ирсэн юм тэгээд найз М.Г ийн гэрт хамт очиж хоол идчихээд байж байгаад 2 литрийн савлагаатай пиво 1 ширхэгийг хувааж уусан...Дунд сайханд байдаг Баясах нэртэй дэлгүүрийн хажууд очиход хэдэн танихгүй залуучууд байсан тэгээд М.С  тэр дундаас нэг улаан куртиктэй залууг чи нөгөө ярьсан хүн мөн үү гэж асуусан чинь нөгөө залуу мөн бол яахын гэж хэлсэн тэгэхэд М.С  тэр залууг хавираад унагаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, насанд хүрээгүй гэрч Ц.Ц.О ын “...М.С  нь Б.Э ыг цохиод унагасан тэгсэн чинь Б.Э , Ш.Л , А.Г  нар бүгд зугаатаад явсан тэгсэн чинь М.С , Б.У , Т.О  бид нар машинд суугаад араас нь явсан...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “...Баясах дэлгүүрийн хажууд бид нар тэр залуучуудтай муудалцаж байсан анх тэр залуучууд ирэнгүүтээ нэг залуу нь намайг чи надтай ярьсан хүн мөн байна гээд миний шанаа руу нэг удаа цохиод хавсарч унагасан...би хашаанаас гарсан чинь машинаас нэг залуу бууж ирээд намайг цохисон...Тэр залуучууд намайг түрүүлж цохиж аваад олуулаа бүүрлээд байхаар нь би тэр залууг хутгалчихсан юм... шанаа руу нэг удаа цохиод, хавсарч газар унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, шүүгдэгч Б.Э , М.С  нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаахад “...Б.Э  намайг мөрлөсөн тэгэхээр нь би нэг шанаа руу нь гараараа нэг удаа цохиод хавирсан юм... Хохирогч М.С  Тухайн үед би цохиогүй, хавирч унагасан гэж мэдүүлсэн нь үнэн, гэхдээ би тухайн үед Б.Э ыг цохисон болохоор одоо үнэнээ хэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/, Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...М.С  намайг энэ дуу нь мөн байна гээд заамдаж авахаар нь би яриагүй гэж хэлсэн чинь чиний дуу яг мөн байна гээд байсан тэгснээ М.С  миний нүүр лүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-69-70/, шүүгдэгч М.С ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дундсайханы Баясах дэлгүүрийн хажууд Б.Э  гэх залуутай муудалцаад нүүр лүү нь нэг удаа цохисон түүний дараа Б.Э  намайг хутгалж гэмтээсэн... гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод, нэг удаа хавсарч унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-75-76/, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн “...Б.Э ын биед хамар 21, 42-р шүдний доргилт, доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-40/ зэрэг нотлох баримтуудаар,

 Шүүгдэгч Б.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-38 тоот хашааны гадна зэвсэг хэрэглэн М.С ын цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С ын “...Б.Э  хөгшөөн ийшээ орж байгаад учраа ольё гээд надтай гар барьсан тэгэхээр нь би тэгье гээд хамт дотогшоо хашаа руу орж явсан чинь гэрээс хутгатай хүн гараад ирлээ гэж Б.У  хэлээд эргээд гараад ирж байхад намайг араас хутгалчихсан...хашаанд байхад хутга барьсан хүн гарч ирсэн гэж Б.У  надад хэлсэн тэгэхэд гадаа их харанхуй байсан болохоор би тэр хүнийг хараагүй...миний нуруу руу хутгалснаас болоод дотуур цус их алдсан байна гэж эмч нар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/, шүүгдэгч Б.Э ын хохирогчоор өгсөн “...намайг зодсон залуу араас хамт явсан найзуудтайгаа машинтай ирэхээр нь би хашааны гадаа гарч уулзаад хамт гэр лүү оръё гэж явж байгаад хашаанд орсон хойно нөгөө залуугийн араас нь нуруу руу нь нэг удаа хутгалчихсан...Би М.С ыг цохиж зодоогүй, харин сүүлд нь эгчийнхээ хашаанд байхдаа араас нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг. /хх-13-14/,   гэрч Т.Т.О гийн “...Б.У  гэр лүү чинь ороод учраа ольё гэж Б.Э т хэлээд М.С тай хамт яваад хашаа руу нь орчихоод удалгүй эргээд М.С  хутгалуулчихлаа гээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-16-17/, гэрч М.М.Г ийн “...улаан куртиктэй залуу нь хашаанд нь байсан тэгж байхад би машинаас нь буугаад хашаанаас нь нэлээд зайтай байсан тэгсэн чинь С  хашаанаас хутгалуулчихлаа гээд гараад ирсэн тэгээд бид нар эмнэлэг рүү авч явсан....” гэсэн мэдүүлэг  /хх-18-19/, гэрч Б.Б.С ын “...М.С  намайг хутгалчихлаа гээд машинд орж ирээд суусан...” гэсэн мэдүүлэг  /хх-22-23/, гэрч Б.Б.У ын “...М.С  бид хоёр хамт гэр лүү нь орох гэж явтал хажууд явж байсан М.С  би хутгалуулчихлаа гэж хэлсэн тэгээд машинд очоод суусан...Яг хэн хутгалсныг хараагүй гэхдээ хажууд нь улаан куртиктэй залуу явж байсан тэр улаан куртиктэй залуу хутгалсан байж магадгүй гэж бодож байна тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би хараагүй, тэр залуу М.С ын баруун гар талд нь явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Б.Б гийн “...М.С  би хутгалуулчихлаа гээд машин дотор ороод суусан би тухайн үед очоод юу болоод байгааг ойлгоогүй тэгээд бид нар машиндаа суугаад М.С ыг эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг  /хх-27-28/, насанд хүрээгүй гэрч Ц.Ц.О ын “...М.С , Б.У  хоёр машинаас буугаад Б.Э тай уулзаад хамт хашаа руу ороод хутгалуулчихлаа гээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...би хашаанаас гарсан чинь машинаас нэг залуу бууж ирээд намайг цохисон тэгэхээр нь миний уур хүрээд буцаж хашаанд ороод гэрийн зүүн талд байсан мотоциклийн ууттай түлхүүр багажнаас шар өнгийн иштэй хутга байсныг аваад хашааны үүд рүү гарах гээд явж байсан чинь нэг залуу нь ороод ирсэн тэгэхээр нь хажуугаар нь зөрж гарч байгаад араас нь баруун гартаа хутгаа бариад тэр хүний нуруу хавьд нь нэг удаа хутгалсан тэгсэн чинь тэр хутгалуулсан залуу буцаж гараад машиндаа суучихсан...Тэр залуучууд намайг түрүүлж цохиж аваад олуулаа бүүрлээд байхаар нь би тэр залууг хутгалчихсан юм...Би тэр хутгыг эгчийн хашаанаас гарахдаа авч гараад халаасандаа хийж яваад гудамжинд шидчихсэн хаана шидсэнээ санахгүй байна. Нарийхан шар өнгийн пивор иштэй, ойролцоогоор 17-18 см орчим урттай байсан байх, шулуун, үйлдвэрийн хийцтэй нимгэн төмөртэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-32-33/, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн “...М.С ын биед цээжний хөндийн баруун ар хэсгээр нэвтэрсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн баруун хэсэгт цус хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-42/, шүүгдэгч М.С ын өвчний түүх /хх-47-64/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хүйтэн зэвсэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Э ыг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэснийг шүүх зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э  нь хохирогч М.С ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж Б.Э  нь хөнгөн, М.С  нь хүнд гэмтсэн байна гэх дүгнэлтийг гаргасан. 

Иймд шүүх шүүгдэгч Б.Э ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн хохирогч М.С ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.С ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э  нь урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86/, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-88-90/-аар, Шүүгдэгч М.С  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/-аар тус тус тогтоогдож байна.

Хохирогч Б.Э  нь шүүгдэгч М.С аас хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.С ыг бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.М.С  нь хохирол төлбөрт шүүгдэгч Б.Э аас 1.500.000 төгрөг бэлнээр авч эвлэрлийн гэрээ байгуулан гомдол саналгүй болсон байх тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж  тус тус үзлээ.   

Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид учруулсан хохирол төлбөр төлснийг, шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Э , М.С  нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан ба уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Б.Э , М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 17.4  дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зундаа овгийн Баяраагийн Б.Э ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Чонос овгийн М.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Шүүгдэгч М.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.С  нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Э  нь хохирогч М.С т хохирол төлбөрт 1.500.000 төгрөг /нэг сая таван зуун мянга/ төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Э , М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ДЭЛГЭРМАА

                         ШҮҮГЧИД                                                  Г.МӨНХБАТ         

                                                                                             Э.ОЮУН-ЭРДЭНЭ