Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00364/И |
Дугаар | 146/ШШ2016/00237 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2016/00237
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би, Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь ХААН банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг Шунхлай 3-13 тоотод оршин суух, Нүдэн овгийн Сугарын Пүрэвдорж /РД: ЙС76041832/,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг Шунхлай 3-13 тоотод оршин суух, Боржигин овгийн Нямсүрэнгийн Сосорбурам /РД: ЙС75082925/ нарт холбогдох
“2.140.061 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь ХААН банкыг төлөөлж эрхлэгч Э.Амгаланжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Пүрэвдорж болон Н.Сосорбурам нь тус банкны Хужирт тооцооны төвөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ201542510812 тоот зээлийн гэрээ байгуулан 1.900.000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийн малчны зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 84 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан, банк зээлдэгчид зээлийг буцаан дуудах мэдэгдэл 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 2 удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 1.1., 1.2, 6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: 1. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ201542510812 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 231072 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8989 төгрөг. Нийт 2.140.061 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1100, улсын тэмдэгтийн хураамж 49191 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 5. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах, 6. Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/ хөдлөх эд хөрөнгө, түүний банкан дахь мөнгөн хөрөнгө, бусад бараа материалыг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь ХААН банк нь “2.140.061 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч С.Пүрэвдорж, Н.Сосорбурам нар нь 2.140.061 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь ХААН банкны “зээлийн гэрээний үүрэг 2.140.061 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Пүрэвдорж, Н.Сосорбурам нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Пүрэвдорж, Н.Сосорбурам нараас 24595.5, орон нутгийн төсвийн орлогоос 24595.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь ХААН банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.191 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН