| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0056/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 59
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч: Л.Солонго
Шүүгдэгч: С.Б ,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн С.Б д холбогдох 1928000640049 дугаартай эрүүгийн нэг хавтаст хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Баяндалай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, .............................дугаар багт оршин суух хаягтай, Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг ................ оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овгийн С.Б , регистрийн дугаар ....................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Б ын биед халдан түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө явах гэж байгаад Ш.Г ийн гэрт орсон тэгэхэд Ш.Г Н.Б архинд явсан байж бай гэсэн. Тэгээд Ш.Г т тоон системээ 10.000 төгрөгөөр зарчихаад 2 шил архи уугаад согтоод Н.Б ахыг гэрт хүргээд өгөөч гэсэн чинь завгүй хөдөө явлаа гээд хүргэж өгөхгүй яваад өгөхөөр нь араас нь гүйж очоод өшиглөж унагаагаад дээр нь дэвссэн тэгээд гарт нь байсан түлхүүрийг нь авсан. Маргааш нь Н.Б ын гар хугарсныг мэдсэн тухайн үед мэдээгүй. Н.Б тай очиж уулзаж уучлалт гуйж, эмчилгээний мөнгийг нь өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 сарын 06-ны өдөр би Дунд сайханы 3-26 тоотод Ш.Г ийн гэх айлд Ш.Г , С.Б нартай нийлж нэг шил архи хувааж уусан тэгээд би С.Б гээс тоон системийн хүлээн авах төхөөрөмж худалдаж аваад нэг шил архи өгсөн тэр архийг Ш.Г ийн гэрт задлаад би 2 рүнкийг уучихаад эргэж Ш.Г ийнд очиход Ш.Г , С.Б нар архиа уугаад дуусгасан байсан тэгээд би явах гээд гарсан чинь С.Б араас гарч ирчихээд намайг хүргээд өгчих гэхээр нь би хөдөө явлаа зав байхгүй гэж хэлсэн тэгсэн чинь түлхүүрээ өгчих гэж хэлсэн тэгэхээр нь би согтуу хүнд түлхүүр өгөхгүй гэж хэлчихээд хашаанаас нь гараад хойд гудмаар алхаж байтал араас С.Б гарч ирээд миний араас тийрч унагаад босох гэтэл миний цээжин дээр дэвсчихээд гарт байсан мотоциклийн түлхүүр аваад явчихсан... Миний зүүн гар тохойгоороо хугараад бугалга бас хугарсан... Миний араас тийрч унагасан тэгээд босох гэтэл дээрээс дэвссэн тухайн үед миний зүүн гар цээжин дээр байсныг хавсраад гаран дээрээс дэвссэн юм түүнээс болж миний гар хугарсан, нэг удаа дэвссэн...” гэжээ /хх-10-11/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...С.Б надад учирсан хохирол болох эмчилгээний төлбөр 500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өсгөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл хохирол гомдол байхгүй, би С.Б тэй сайн дураараа эвлэрч гэрээ байгуулсан....” гэжээ /хх-12-13/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би Дунд сайханы 2-48 тоотод байдаг өөрийхөө гэрт байж байтал С.Б гэх зүс таних залуу согтуу ирчихээд надад нэг шил архиар телевизийн тоон систем зарна та авчих гэсэн тэгэхээр нь би нэг шил архи өгөөд тоон систэмийг нь авсан тэгээд би клонк орж мотоцикльдоо бензин хийчихээд эргээд хашааны гадаа очсон чинь С.Б гадаа байсан тэгээд намайг мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гэсэн тэгэхээр нь би хөдөө явлаа завгүй байна гэж хэлчихээд хашаанаас гараад ойрхон байдаг хүүхдийнхрүүгээ алхаж явсан чинь миний араас гүйж ирээд намайг араас зүүн гар луу тийрээд унагасан тэгээд би унаад босох завдалгүй байтал дээрээс дэвссэн тухайн үед баруун талаараа газар унасан байсан С.Б миний зүүн гаран дээр дэвссэн тэгээд миний баруун гаранд байсан мотоциклийн түлхүүрийг аваад явчихсан тэгээд би босох гэтэл гар хөдлөхгүй босч чадахгүй байсан чинь гудамжаар 2 танихгүй эмэгтэй хүүхэд явж байхаар нь дуудаад намайг босгоод өгөөч гэсэн чинь тэр хоёр хүүхэд намайг босгож өгөөд миний өмдний зүүн талын халаасанд байсан утас авч өгсөн тэгээд би эхнэрээ дуудаад хамт гэртээ очоод эмнэлэгт очиж үзүүлсэн чинь миний гарын ясыг хугарсан байна гэсэн...” гэжээ /хх-13-114/,
Шүүгдэгч С.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ 12 цагийн үед гараад Дунд сайханд байдаг Ш.Г ийн гэх айлд очсон тухайн үед зүгээр орчихоод гарч явах санаатай орсон тэгсэн чинь Ш.Г гэртээ бага хүүхдүүдтэйгээ хамт байсан тэгсэн гаднаас Н.Б аа гэдэг хүн орж ирээд нэг шил архи авчирсан байснаа бид хоёртой хувааж ууцгаасан тэгээд архи дуусч байхад Ш.Г танайд телевизорын тоон систем байгаа гэлүү Н.Б тоон систем авна гэж байна гэж хэлсэн тэгээд би Н.Б тай хамт мотоциклиор явж манайд очиж би гэрээсээ тоон системийн хүлээн авагчаа Н.Б т нэг шил архиар зарсан тэгээд тэр архиа аваад Ш.Г ийнд очиж нөгөө архиа хувааж ууж байгаад тал архи үлдээчихээд би гэр лүүгээ явсан намайг Ш.Г ийнхөөс гарахад 16 цаг болж байсан, тэгэхэд би Н.Б ыг гэр лүү жаахан дөхүүлээд өгчих гэсэн чинь ах нь чадахгүй согтуу байна харин чи миний мотоциклийг түрээд гэр лүү хүргээд өгчих гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлчихээд явсан намайг явахад Ш.Г ийн гэрт Ш.Г хүүхдүүдтэйгээ Н.Б бас гэрт нь суугаад үлдсэн тэгээд маргааш нь би Ш.Г ийн гэрт очсон чинь Ш.Г чи яагаад хүний гар хугалаад байна гэсэн тэгэхээр нь би юун гар хугалсан гэж хэний гарыг хугалсан юм бэ гэсэн чинь Н.Б чамайг миний гарыг хугалсан гэж яриад байна гэж байсан...” гэжээ /хх-15-16/,
Гэрч С.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Н.Б гэх хүнтэй хамтран амьдраад удаагүй байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед би Дунд сайханы 5-46 тоотод гэртээ байж байтал Н.Б утасаар яриад намайг хүрээд ир би хүнд зодуулчихлаа гэсэн тэгээд би яваад очиход манай урд хашааны хажууханд Дунд сайханы 3-р гудамжны баруун үзүүрт ганцаараа гар хөдлөхөө байчихлаа гээд орилоод зогсож байсан. Тэгээд би эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн... Н.Б манайхаас 13 цагийн үед айлд очоод ирнэ гээд гараад явсан юм тэгэхэд бол архи уугаагүй эрүүл гарч явсан. Гудамжинд гар хугарчихлаа гэж байхдаа С.Б гэдэг хүн намайг зодоод гар хугалчихлаа миний мотоциклийг гуйгаад байхаар нь би өгөөгүй юм тэгсэн чинь зодсон гэж хэлсэн...” гэжээ /хх-17/,
Гэрч Ш.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байтал Н.Б ирсэн тэгээд хөдөө явж хүнс авна гэж ярьж байсан тэгсэн чинь миний танил С.Б гаднаас архи уучихсан орж ирсэн тэгж байхад С.Б гэрийнхээ тоон системийг зарна 1 шил архинаас өгчих юмсан гэхэд нь Н.Б тэрийг нь авахаар болоод хөдөө авч явах гэж байсан 1 шил архиа С.Б д өгөөд тоон системийг нь авсан. С.Б нөгөө архиа манайд задлаад уусан тэр архинаас би багахан уусан. Тэгээд муудалцаагүй гэрээс гараад явсан...Н.Б хөдөө гэр лүүгээ явлаа гээд гарч явахад С.Б дагаад гарсан тухайн үед миний хүү Ганзориг гадаа байж байгаад С.Б ах Н.Б ахыг зодчихсон, Н.Б ах гар өвдөөд гээд гудамжинд сууж байна гэж яриад орж ирсэн...” гэжээ /хх-18-19/,
Насанд хүрээгүй гэрч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Н.Б ах манайхаас гараад хойшоо гэр лүүгээ алхаж байхад С.Б ах хамт явсан тэгж байгаад хойно гудамжинд Н.Б ахыг түлхэж унагаад дээрээс нь дэвсчихсэн тэгэхээр нь би гэртээ орж аавд хэлсэн” гэжээ /хх-21/,
Шүүгдэгч С.Б гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би Ш.Г ийнд 12 цагийн үед очсон чинь Ш.Г байсан гаднаас Н.Б ах орж ирсэн тэгээд би Н.Б ахад гэрийнхээ тоон системийн хүлээн авахыг 1 шил архинаас өгсөн тэгээд тэр архийг нь хувааж уусан тэр архинаас Ш.Г , Н.Б бид гурав ярьж сууж байгаад хувааж уусан юм тэгээд дахин нэг шил архи задлахаар нь бид нар хувааж уучихаад би гэрлүүгээ харих гээд гарсан тэгэхэд Н.Б ах араас гарч ирсэн тэгээд Ш.Г ийн хашаанаас гараад хойшоо явж байгаад Н.Б ыг мотоциклиороо гэр лүү хүргээд өгчих гэж хэлсэн чинь Н.Б би архи уучихсан согтуу байна мотоцикльтой явж байгаад цагдаад баригдчихна гэж хэлэхээр нь би тэгвэл мотоциклийнхоо түлхүүрийг өгчих гэж хэлсэн чинь түлхүүрээ өгөөгүй, тэгэхээр нь Н.Б ыг түлхсэн чинь газар унасан тэгэхээр нь дээрээс нь дэвсчихээд түлхүүрийг нь аваад Ш.Г ийн хашаанд орж мотоцикльд нь түлхүүрийг нь үлдээчихээд Ш.Г ийн гэрт орж суусан тэгж байгаад удалгүй гараад гэр лүүгээ явсан. Маргааш нь би Н.Б тай уулзаж уучлалт гуйж эм авч өгсөн....” гэжээ. /хх-35-36/,
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Б ын биед зүүн бугалга ясны доод 1/3, шууны доод 1/3 хэсгийн далд хугарал, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-24/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б ын гаргасан өргөдөл /хх-7/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б ын яаралтай тусламжийн хуудас /хх-26-27/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/,
Шүүгдэгч С.Б гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-48/,
Шүүгдэгч С.Б гийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-49/,
Эвлэрлийн гэрээ /хх-50/,
Шүүгдэгч С.Б гийн суурь боловсролын гэрчилгээ олгосон лавлагаа /хх-52/,
Шүүгдэгч С.Б гийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-58/,
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-59/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч С.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч С.Б гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Н.Б ын биед халдан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн “...Н.Б ын биед зүүн бугалга ясны доод 1/3, шууны доод 1/3 хэсгийн далд хугарал, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-24/ хохирогч Н.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Б т хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн зэрэг байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, 500.000 төгрөг өгсөн авсан талаарх иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-50/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 зааснаар шүүгдэгч С.Б г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч С.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокуророос шүүгдэгч С.Б д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулах нь зүйтэй.
Харин шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Н.Б т 500.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхэд шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь хохирогч Н.Б т 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлдзааснаар шүүхийн
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ