Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 57

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

           Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ё.Д ,

Хохирогч Д.Н ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгон овгийн Ё.Д ад холбогдох эрүүгийн 1928000630048 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

                       Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, ............... оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржгон овгийн Ё.Д  /регистрийн дугаар .............../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ё.Д  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ..........тоотод салсан эхнэр Д.Н ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй  гэв.

          Хохирогч Д.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Ё.Д  ирээд надаас архины мөнгө нэхээд би байхгүй, өгөхгүй яахаараа би чамд архины мөнгө өгдөг юм гэж хэлсэн. Тэгээд намайг 2 удаа алгадсан. Бид 2 өмнө нь зодолдож хэрэлдэж байгаагүй болохоор ойлгуулах, айлгах санаатай өргөдөл өгсөн. Энэ хүн надаас уучлалт гуйж бид 2 эвлэрээд хамт амьдарч байгаа гомдол байхгүй гэв.

            Хохирогч Д.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Ё.Д  гэх хүнтэй 2017 оноос эхлэн хамтран амьдарч байгаад таарч тохирохгүй болоод 2019 оны 01 сард салж тусдаа амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд Ё.Д  нь архи их уудаг байсан үүнээс нь болоод салсан. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би ноочдын 4-7 тоотод байрлах гэртээ байж байтал 19 цагийн үед Ё.Д  нь манай гэрт согтуу ирчихээд элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ яв гэж хөөсөн чинь чи намайг хөөлөө гэж уурлаад миний нүүр лүү гараараа алгадаж зодсон тэгээд Ё.Д  манайхаас явсан эргэж ирээгүй, маргааш нь миний нүд хөхөрч хавдсан болохоор би цагдаад өргөдөл гаргасан юм...Миний нүүр лүү гараараа 2 удаа алгадаж зодсон...Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-8-9/,

Хохирогч Д.Н ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Ё.Д  гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил болоод таарч тохирохгүй болоод салсан юм. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ё.Д  нь манай гэрт намайг ганцаараа байхад согтуу ирчихээд элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ яв гэж хөөсөн чинь миний нүүр лүү алгадаж нүд хөхрүүлсэн тухайн үедээ би ганцаараа байсан болохоор Ё.Д ыг явахаар нь чимээгүй өнгөрөөсөн тэгсэн маргааш нь миний нүд хөхөрч хавдаад би 2 хоног ажилдаа ч явж чадахгүй гэртээ байсан тэгээд өнөөдөр ажилдаа ирсэн юм...Ё.Д  их архи уудаг түүнээс нь болоод бид хоёр салсан, тэр өдөр Ё.Д  согтуу манай гэрт ирчихээд архи нэхээд байхгүй гэсэн чинь хоосон гуйлгачин гэж хараагаад элдвээр хэлээд байхаар нь би хөөсөн чинь намайг зодсон... Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...” гэжээ. /хх-10-11/,

Шүүгдэгч Ё.Д ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би энэ хэрэгт өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /хх-12/,

Шүүгдэгч Ё.Д ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Д.Н тай гэр бүл болж амьдраад 3 жил болсон хамт амьдрах хугацаандаа хөдөө байдаг байсан бид хоорондоо эвтэй сайхан байсан 2019 оны 01 сард аймгийн төв рүү орж ирсэн би хөдөө малаа харж тусдаа байдаг байсан тэгж байгаад бид хоёр хоорондоо жаахан үл ойлголцлоос болоод 01 дүгээр сарын сүүлчээс түр салж тусдаа амьдарсан байсан юм. 2019 оны 03 дүгээр сарын 17-ны өдөр би Д.Н ийн гэр нь байдаг ..........тоотод орой 19 цаг өнгөрч байхад очсон тэгээд би гэрт нь хонох гэтэл хонуулахгүй гэсэн тэгвэл надад шил архины мөнгө өгчих гэсэн чинь чамайг архиар тэжээхгүй гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа алгадчихаад гараад явсан өөр зүйл болоогүй....” гэжээ. /хх-19-20/,

            2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Д.Н ийн биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-14/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хохирогч Д.Н ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5-6/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлт /хх-31/,

Шүүгдэгч Ё.Д ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Ё.Д  нь  2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг ..........тоотод Д.Н ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ё.Д ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч Ё.Д ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь  хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Ё.Д  нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд хамтран амьдарч байсан Д.Н ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Н ийн “...Би Ё.Д  гэх хүнтэй 2017 оноос эхлэн хамтран амьдарч байгаад таарч тохирохгүй болоод 2019 оны 01 сард салж тусдаа амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд Ё.Д  нь архи их уудаг байсан үүнээс нь болоод салсан. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би ..........тоотод байрлах гэртээ байж байтал 19 цагийн үед Ё.Д  нь манай гэрт согтуу ирчихээд элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ яв гэж хөөсөн чинь чи намайг хөөлөө гэж уурлаад миний нүүр лүү гараараа алгадаж зодсон тэгээд Ё.Д  манайхаас явсан эргэж ирээгүй, маргааш нь миний нүд хөхөрч хавдсан болохоор би цагдаад өргөдөл гаргасан юм...Миний нүүр лүү гараараа 2 удаа алгадаж зодсон...Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-9/, хохирогч Д.Н ийн “...Би Ё.Д  гэх хүнтэй хамтран амьдраад 2 жил болоод таарч тохирохгүй болоод салсан юм. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ё.Д  нь манай гэрт намайг ганцаараа байхад согтуу ирчихээд элдвээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ яв гэж хөөсөн чинь миний нүүр лүү алгадаж нүд хөхрүүлсэн тухайн үедээ би ганцаараа байсан болохоор Ё.Д ыг явахаар нь чимээгүй өнгөрөөсөн тэгсэн маргааш нь миний нүд хөхөрч хавдаад би 2 хоног ажилдаа ч явж чадахгүй гэртээ байсан тэгээд өнөөдөр ажилдаа ирсэн юм...Ё.Д  их архи уудаг түүнээс нь болоод бид хоёр салсан, тэр өдөр Ё.Д  согтуу манай гэрт ирчихээд архи нэхээд байхгүй гэсэн чинь хоосон гуйлгачин гэж хараагаад элдвээр хэлээд байхаар нь би хөөсөн чинь намайг зодсон...Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/, шүүгдэгч Ё.Д ын “...Би Д.Н тай гэр бүл болж амьдраад 3 жил болсон хамт амьдарч байгаад бид хоёр хоорондоо жаахан үл ойлголцлоос болоод 01 дүгээр сарын сүүлчээс түр салж тусдаа амьдарсан юм. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Д.Н ийн гэр нь байдаг ..........тоотод орой 19 цаг өнгөрч байхад очсон тэгээд би гэрт нь хонох гэтэл хонуулахгүй гэсэн тэгвэл надад шил архины мөнгө өгчих гэсэн чинь чамайг архиар тэжээхгүй гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь би нүүр лүү нь хоёр удаа алгадчихаад гараад явсан өөр зүйл болоогүй....” гэсэн мэдүүлэг /хх-19-20/, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн “...Д.Н ийн биед баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-14/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хохирогч Д.Н ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5-6/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй  тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ё.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан Д.Н ийг хэл амаар доромжилон хувийн таарамжгүй  харьцааны улмаас болж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн.   

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-35/ шүүгдэгч Ё.Д  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Харин шүүгдэгч Ё.Д ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгч Ё.Д ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Ё.Д ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ болох  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх харгалзан шүүгдэгч Ё.Д ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхээр байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ё.Д ын хохирогчтой эвлэрсэн тул торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн хохирогч Д.Н ийн шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй тул  шүүгдэгч Ё.Д ад торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтээр ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ё.Д  нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Д.Н  нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Д аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх  төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ё.Д ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Ё.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д ад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ё.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Д ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ