Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00956/И |
Дугаар | 01092 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 01092
Зохигчдын эвлэрлийг батлах
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-32 тоотод оршин суух Даваа овгийн Цэнд-Аюушийн Сайнбилэгийн /АД-73081034 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг Сэлэнгэ сум 2-1 тоотод оршин суух Хунт овгийн Бүжийнэнгийн Мөнхтуулд /ФА-74112109 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах, 35,000,000 төгрөг гаргуулах,ХХСангийн 500,000 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн 20,000 төгрөгийн нэрийг шилжүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сансарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Б.Мөнхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие эхнэр Б.Мөнхтуултай 2000 онд гэр бүл болж, бидний дундаас хүү Өсөх-Эрдэнэ 2002-08-26-нд төрсөн, одоо 13 настай, Анх эхнэр маань дагавар охин Халиуны хамт ирж бид 1 гэрт орж байсан.Одоо Халиун насанд хүрч гадаадад амьдарч байгаа.2007-06-27-нд БНСУ-руу ажиллахаар явсан.Солонгосоос жил бүрийн зун 1 сарын хугацаатай гэртээ ирж амраад буцдаг байсан.Солонгост байх хугацаандаа авсан цалин мөнгөө эхнэр рүүгээ явуулдаг байсан.......Мөнхтуул одоо өөр гэр бүлтэй болсон тул түүнийхээ хүүхдийг нь гаргасан зэргээс цаашид хамтран амьдрах боломжгүй болоод байна.Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Хүүхдийг маань миний асрамжид үлдээж, улсаас өгдөг хүүхдийн 20,000 төгрөгийг Мөнхтуулын нэр дээрээс миний нэр рүү шилжүүлж өгнө үү.Бидний дундын өмч болох 6-2-32 тоот 2 өрөө байрыг хүү, бид 2-н өмчлөлд шилжүүлж өгнө үү.Солонгосоос шилжүүлсэн 35 сая төгрөг, хүний хөгжлийн сангаас надад олгосон 500,000 төгрөг зэргийг Мөнхтуулаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Бүжийнэн овогтой Мөнхтуул нь 2000 онд Ц.Сайнбилэгтэй гэр бүл болж хүү Өсөх-Эрдэнэ нь 2002 оны 08 сарын 26-нд төрсөн. Анх Сайнбилэгтэй суухад охин Халиунаа нь 6 настай байсан. Сайнбилэг нь сайн дураараа охин Халиунааг өөрийн нэрээр овоглосон. Миний эцэг, эх С.Бүжийнэн, Б.Өнөр нар нь Хүнсний захад байрлалтай гурилын павилоныг /дэлгүүрийг/ 1.200.000 төгрөгний бараа бүхий гурилтай өгсөн. Ц.Сайнбилэгийн ээж Дүүриймаа нь бид хёорыг тусдаа гарахад 400.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь бид хоёр 6-1-д байр түрээслэж амьдарсан. Би ХААН банкнаас жил болгон зээл авч бизнесээ байнга өргөжүүлж байсан. Ингээд би ХААН банкнаас зээл авч дээр нь ээж, аавын өгсөн 1.200.000 төгрөгний гурилыг зарж нэмээд 6-2-32 тоот байрыг худалдан авсан. Тухайн үед 1 300.000 төгрөг авч байсан. Мөн Даниста төвийн хажуу талд бас нэг павилион /дэлгүүр/ ажиллуулсан.Ингээд ажиллаж байсан чинь манай нөхөр 7.000.000 төгрөгний гурилыг хүмүүст зээл тарааж өгөөд буцааж авч чадаагүй. Гурилын дэлгүүр ашиггүй ажиллаж байсан. Ийм учраас би амьдралаа дээшлүүлэхийн тулд нөхрөө Солонгост гэрээгээр ажиллуулах бүх бичиг баримтын хөөцөлдөж бэлэн болгож явуулсан.Миний эцэг, эх хоёр бид хоёрт 1.000.000 төгрөгний хонь өгсөн. 2007 онд манай нөхөр БНСУ-д ажиллахаар явсан. Эхний үед гэрээгээр гарсан учир цалин багатай ажиллаж байсан. Сүүлд нь ХААН банкаар мөнгө явуулдаг болсон. Энэ мөнгөөр нь банкны зээлээ төлнө, байрны мөнгө, хоёр хүүхдийн хичээл номны зардал, хоол унд мөн нөхрийнхөө эцэг, эх, эгч нарт нь мөнгө шилжүүлдэг байсан.Хүү Өсөх-Эрдэнийг гарсанаас хойш манай нөхөр бид хоёрын харьцаа нэг хоосон хөндий болсон. Түүнийг ч Солонгос явахаас өмнө гэр бүлийн халуун дулаан амьдрал ерөөсөө байхгүй болсон. Хоёулаа хоёр өрөөнд тусдаа унтдаг байсан. Бид хоёрын бэлгийн амьдрал бараг байхгүй болсон. Хоёр жил яваад гэртээ ирэхдээ надтай ойртохыг ерөөсөө хүсээгүй. Манай нөхөр явахаасаа өмнө хоёр гурван хүүхэнтэй холбоотой байсаныг би сүүлд нь мэдсэн.... Үр хүүхдээ болоод цуг амьдаръяа гэж бодоод нэг хэсэг цуг байсан. Гэтэл байнга хэрүүл хийж загнаад орой болохоор утсаар яриад гараад явдаг байсан. Заримдаа хоногоор явдаг ирэхдээ архи үнэртүүлсэн хувцсанд нь эмэгтэй хүний урт үс наалдан ирдэг байсан. Ингээд цуг амьдрах аргагүй болсон учраас бид салахаар шийдсэн.Манай нөхөр Солонгосоос ирээд надаас ачааны мөнгө 700.000 төгрөг авсан. Хэрэв надаас Солонгосоос явуулсан мөнгө нэхэж байгаа бол би миний дэлгүүрийг ашигласаны төлбөр сарын 400.000 гэж бодоход 9 жил /1999-2007/ 43 200.000 төгрөг, дээрээс нь миний ээж, аав хоёроос авсан 1.200.000, 1.000.000 төгрөг, ачааны мөнгө төлсөн 700.000 төгрөгийг нэхэх болно.)2012 онд миний охин Халиунаа 12 анги 17 настай төгсөөд Францад сургуульд сургах болсон 8.000.000 төгрөг хэрэг болсон учир хүнд дарамт шахалтан доор энэ нотариатын бичгийг үйлдсэн. Эхлээд 4.000.000 төгрөгийг нь бэлнээр Сайнбилэгийн бэр дүү Сансармаа өгсөн. Сүүлд нь 1.500.000 төгрөг өгөхдөө 100.000 төгрөг авсан бичгэндээ гарын үсэг зуруулаад надад үлдэх хувийг нь авсан. Ингэж мөнгө хугацаандаа биш дутуу өгснөөс болоод миний охин сургуульдаа явж чаддаггүй...Миний хүү Өсөх-Эрдэнийг аав нь өөрөө харна гээд би байраа тавилгатай нь хүүхдээ үлдээгээд гарсан. Гэтэл миний нөхөр шууд хүүхдээ хаяад Солонгос явсан Сайнбилэг хүүхдийнхээ хичээл сургуульд анхаарал ерөөсөө тавьдаггүй,Чи өөрөө чадахгүй бол ядаж гэрийн багш ав гэж хэлж хэлсэн. Би хичээл амрах болгонд хүүхдээ өөрөө очиж авчирч хичээл номыг нь зааж өгдөг. Багштай нь уулзаж утсаар ярьдаг. Ихэвчлэн сургууль дээр нь очиж хүүтэйгээ уулздаг. Миний хүүхэд заримдаа уранхай өмдтэй, зах нь хиртэй, үрчгэр цамцтай явж байдаг. Би санаа зовоод миний хүү цамцаа өөрөө угаа, хувцасаа өөрөө индүүд гэж зааж өгдөг. Хичээлийн хувцаснуудыг амрахаар авчруулаад угаагаад оёоод явуулдаг. Би хүүдээ улсаас олгодог 20000 төгрөг байнга өгдөг. Хүүхдээ виза карт өгсөн боловч эмээ Дүүриймаа нь хүүхдийн мөнгийг авч хэрэглэсэн байсан. Иймд би картаа аваад хүүдээ сар болгон мөнгийг нь Болороогоор эсвэл өөрөө биечлэн дамжуулж өгдөг болсон.Сайханбилэгийн дүү Эрдэнэбат нь ажил төрөл хийдэггүй. Урьд нь хулгайн хэрэгт орооцолдож байсан танхай нэгэн юм. Урьд манай гэрт амьдарч байхдаа дэлгүүр дээр ажиллуулж байхад 1.000.000 төгрөгний гурил дутааж дээрээс нь авдарыг цүүгээр нь эвдэж байнга мөнгө хулгайлдаг байсныг нь ах Ц.Сайнбилэг нь илрүүлсэн юм.Ээж Дүүриймаа нь хөгшин хүн учраас байнга эмнэлэгт хэвтэнэ, Архангай гэрлүүгээ явна. Миний хүү ихэвчлэн тэр Эрдэнэбаттай цуг байдаг. Ийм учраас би хүгээ тэр Эрдэнэбаттай үлдээхийг хүсэхгүй байна. Шилжилтийн насандаа явж байгаа миний хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө. Би хүүгээ өөрийн хайр халамжид авахыг хүсэж байна гэжээ.
Зохигчид эвлэлрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Ц.Сайнбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сансарсайхан, хариуцагч Б.Мөнхтуул нар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамж болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө яаж өгч, авах талаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэхээр эвлэрэлийн гэрээ байгуулж байна.Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-32 тоот байр болон хүү С.Өсөх-Эрдэнийн асрамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Нэг.Нэхэмжлэгч Ц.Сайнбилэгийн талаас:
1.1.Б.Мөнхтуулаас гэрлэлтээ цуцлуулна. Хүү С.Өсөх-Эрдэнийг өөрийн асрамжинд авна.Хүүхдийн тэтгэвэр нэхэмжпэхгүй.Хүүхдийн асрамж болон тэтгэвэр дээр маргахгүй.
1.2.0хин С.Халиунаагийн Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцах 6 \3ургаан\ сарын сургалтын төлбөрийг сургуулийн нэхэмжпэлийн дагуу дансанд нь хариуцан төлнө.
1.3.Эх Б.Мөнхтуулын нэр дээр байгаа Улсаас сар бүр олгогдох хүүхдийн 20000 төгрөгийг Б.Мөнхтуулын нэрээс эцэг Ц.Сайнбилэгийн нэр дээр энэ өдрөөс эхлэн шилжүүлэн авна.
1:4.Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-32 тоот байрны өмчлөлөөс хариуцагч Б.Мөнхтуулын нэрийг хасуулж, өмчлөх эрхэд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн албанд даалгаж, “хүү С.Өсөх-Эрдэнийг 18 нас хүрмэгц 6-2-32 тоот байрны өмчлөх эрхийг түүнд шилжүүлнэ” гэсэн болзолтойгоор Ц.Сайнбилэг миний нэр дээр үлдээж байгааг зөвшөөрч байна.Ирээдүйд бий болох болзол тавьсан хэлцлийг хүлээн зөвшөөрч, энэ хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай тэмдэглэл хийлгэнэ.
Байр хүү С.Өсөх-Эрдэний нэр дээр шилжсэний дараа эх Б.Мөнхтуул энэ байранд амьдран суухыг зөвшөөрөхгүй.
1.5.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдаж байсан “... хадгаламжинд хийсэн 35 сая төгрөг, хүний хөгжлийн 500.000 төгрөг гаргуулах ” зэрэг эдгээр бэлэн мөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан цаашид байхгүй болно.
Хоёр.Хариуцагч Б.Мөнхтуулын талаас:
2.1.Ц.Сайнбилэгээс гэрлэлтээ цуцлуулна.Хүү С.Өсөх-Эрдэнийг эцэг Ц.Сайнбилэгийн асрамжинд үлдээнэ.Хүүхдийн асрамж болон тэтгэвэр дээр маргахгүй.
2.2 Том охин С.Халиунааг Солонгос улсад хэлний 6 \зургаан\ сар бэлтгэлийн сургалтын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу тухайн сургуулийн дансанд Ц.Сайнбилэг хариуцан төлнө.Бусад зардлыг эх Б.Мөнхтуул би хариуцна.
2.3.Эх Б.Мөнхтуул миний нэр дээрээс улсаас сар бүр олгогдох хүүхдийн 20000 төгрөгийг эцэг Ц.Сайнбилэгийн нэр дээр энэ өдрөөс эхлэн шилжүүлэн өгнө.
2.4.0рхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-32 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээн дээрх нэрээ татаж авахыг дараах болзолтой зөвшөөрч байна. ”Хүү С.Өсөх-Эрдэнийг 18 нас хүрмэгц 6-2-32 тоот байрыг хүүдээ шилжүүлнэ” гэсэн болзолтойгоор эцэг Ц.Сайнбилэгийн нэр дээр үлдээж байгаа.Ирээдүйд бий болох болзол тавьсан хэлцэл бүхий энэ хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай тэмдэглэл хийлгэнэ.Байр хүү С.Өсөх-Эрдэний нэр дээр шилжсэний дараа эх Б.Мөнхтуул энэ байранд амьдран суухгүй болно.
2.5. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдаж байсан “... хадгаламжинд хийсэн 35 сая төгрөг, хүний хөгжпийн 500.000 төгрөг гаргуулах ” зэрэг эдгээр бэлэн мөнгөтэй холбоотой асуудлыг дахин сөхөхгүй гэж баталгаа Ц.Сайнбилэг гаргасан байх ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан цаашид байхгүй болно.
Гурав.Бусад талаар
3.1.Эвлэрэлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сайнбилэг нь хариуцагч Б.Мөнхтуулаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах, 35,000,000 төгрөг, ХХСангийн 500,000 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн 20,000 төгрөгийн нэрийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Зохигчид нэхэмжлэлийн бүх шаардлагад эвлэрч гэрээ байгуулсан байх ба гэрээ нь талуудын эрх ашигт нийцсэн,гуравдагч этгээдийн арх ашгийг хөндөөгүй байх тул шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц.Сайнбилэг,хариуцагч Б.Мөнхтуул нар гэрлэлт цуцалж,хүү С.Өсөх-Эрдэнийг эцэг Ц.Сайнбилэгийн асрамжинд үлдээж,тэтгэлэг тогтоолгохгүй болон байрны өмчлөл,хүүхдийн сургалтын төлбөр, хадгаламжны 35 сая төгрөг, хүний хөгжпийн 500.000 төгрөг,хүүхдийн 20000 төгрөгний зэрэг бүх шаардлагад эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэьээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ