Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0695/З |
Дугаар | 221/МА2019/0510 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Татвар, Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2019/0510
“Эт т” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Р.Д, Э.У, Т.Ц, хариуцагч Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, П.Д, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Ц.Э, А.Б, Б.Б, Х.Н, хариуцагч Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэртэй, “Эт т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн
1 дэх заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаар актаар ногдуулсан төлбөрөөс нийт 4,033,159,470.04 төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэтрүүлж,
2 дахь заалтаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.6, 42.7-д заасныг баримтлан “Эт т” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц давж заалдах гомдолдоо: “ ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж шийдэхдээ татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс актын 1.1, 1.2, 1.4, 2.1, 2.2 дахь хэсгээр тогтоосон хүү, торгууль, алданги нийт 4,033,159,470.04 төгрөгийг хамруулж дүгнэсэн нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй байна гэж үзэж байна.
Учир нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх нь тус компанийн хүү, торгууль, алдангийг бодохдоо хуульд заасан хугацаанаас хойшхи хугацааг оруулан тооцож өршөөлд хамруулж шийдсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Уг шийдвэрийг гаргахдаа шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн.
************** тоот актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсэгт тогтоосноос “М” /ТТЖВСӨ/ ХХК-д уул уурхайн тоног төхөөрөмж борлуулсан орлогыг дутуу тайлагнасан 13,192,364,618.00 төгрөгийн зөрчилд 3,298,091,154.*** төгрөгийн орлогын, 319,236,461.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын, 1,649,045,577.30 төгрөгийн торгууль ногдуулж, 1,649,045,577.30 төгрөгийн алданги, 3,957,709.40 төгрөгийн хүү тооцсон байсныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3 дахь заалтаад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гаргасан зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасныг баримтлан нийт 3,302,048,864.00 төгрөгийн торгууль, хүү, алдангийг шүүх чөлөөлсөн.
Гэтэл уг зөрчилд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтаас 2011-2012 онуудад “М И” ХХК-иас нийт *** шиирхэг уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүсгэж 69,178,778,460.00 төгрөгөөр худалдан авсан уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг компанийн нүүрс олборлох үйл ажиллагаанд шууд ашиглаж эхэлсэн болохыг үнэлээгүй. Уг *** ширхэг тоног төхөөрөмжөөс маргаан бүхий 9 ширхэг тоног төхөөрөмжийг ашигласан бүтээлийг харуулсан баримтуудыг /2 дугаар хх 11-р хуудас/ мөн хавсаргаж өгсөн. Түүнчлэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч
н.Эын өгсөн мэдүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 12-н өдрийн шүүх хуралдаанд гэрч Б.Хүдэрчулууны өгсөн мэдүүлгийг тус тус харгалзаж үзээгүй.“Этт ” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11.2, 11.8 дахь зүйлийг баримтлан 2012 оны 6 сарын байдлаар дээрх уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүдээс 29 ширхэг 31,307,907,960.00 төгрөгийн үнэтэй уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүдийг компанийн санхүүгийн бүртгэлд бүртгэн орлогод авсан. /2012 оны 4 дүгээр сарын 23, 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрүүдэд Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн.
Үлдсэн ***,870,870,600.00 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг тоног төхөөрөмжийг “Эт т” ХК-ийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Худалдах, худалдан авах гэрээний эрх үүргийг шилжүүлэх шийдвэр гарч, “Эт т” ХК-ийн хувьд дээрх 8 тоногтөхөөрөмжүүдийг санхүүгийн орлогод хүлээн авахгүй түр хүлээх агуулгатай байсан ба дээрх тоног төхөөрөмжүүдийг олборлолтын үйл ажиллагаандаа ашигласаар байсан. Гэтэл шүүх шийдвэрийн 17 дахь хуудасны 2 дугаар догол мөрөнд дүгнэхдээ 23 дугаар тогтоолоор гэрээний эрх үүргийг шилжүүл гэснийг тухайн хөрөнгүүд орлогод авагдсан, иймээс тоног төхөөрөмжийг шилжүүлэх шийдвэр гарсан байна хэмээн ойлгож, уг тогтоолын заалтыг буруу үнэлж дүгнэсэн.
Компанийн хувьд нягтлан бодох бүртгэлд орлогоор хүлээн авсан хөрөнгийг бусдад шилжүүлэн худалдан борлуулж болно, дээрх тохиолдолд гэрээний эрх үүрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа тул тоног төхөөрөмжүүдийг орлогод авалгүй Төрийн өмчийн хорооноос шийдвэр гарахыг хүлээж байсан.
“Эт тй” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор уг машин механизмыг олборлогч талд шилжүүлэх тухай шийдвэр гаргуулах хүсэлтийг Төрийн өмчийн хороонд 2012 онд 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/821, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/939 дүгээр албан бичгээр удаа дараа хандаж байсан боловч тодорхой шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргаагүй.
Дээрх тогтоол гарснаас хойш жил орчим хугацаа, уг тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээс нэг жил 6 сар орчмын дараа “Эт т” ХК-ийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 сарын 08-ны өдрийн *** тоот тогтоолоор “Эт т” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд ... уурхайн машин, тоног төхөөрөмжийг бүртгэх" гэсэн шийдвэр гарч, орлогод аваагүй хүлээгдэж байсан тоног төхөөрөмжүүдийг уг тогтоолыг үндэслэн нягтлан бодох бүртгэлд ашиглаж байх үед гарсан банкны зээлийн хүүгийн капиталжуулсан 3,056,170,398.24 төгрөгийн зардал, ашиглаж байсан үеийн 16,248,535,015.67 төгрөгийн элэгдлийн хамт Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16 дугаар зүйлийн 30-д Өртгийн загвар “Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан өртгөөр нь үнэлэх ёстой.”, 31 -д “Хөрөнгө гэж хүлээн зөвшөөрсний дараа үндсэн хөрөнгийг түүний бодит үнэ цэнийг илтгэх дахин үнэлсэн дүнгээр хэмжих ба дахин үнэлсэн дүн нь дараа үеийн хуримтлагдсан элэгдэл ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассан дүн байх шаардлагатай. Дансны үнэ ба бодит үнэ цэнийн хооронд материаллаг зөрүү гаргахгүй байх үүднээс тайлагналын үеийн эцэс бүрт дахин үнэлгээг хийх шаардлагатай”, мөн зүйлийн ***-д “ Хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүний ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилна.”, 51-д “ Хөрөнгийн үлдэх өртөг ба ашиглалтын хугацааг хамгийн багадаа санхүүгийн жил бүрийн эцэст хянах ёстой...”,Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал. 12.1.5 үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол, мөн хуулийн 13 дугаар зүйл. Элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох. 13.1-д Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар ... /машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10 жилээр/ байгуулна” гэж заасан заалтуудыг мөрдлөг болгон нягтлан бодох бүртгэлдээ орлогод авч, санхүү, татварын тайландаа бүртгэсэн.
“Эт т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн А/318 дугаар бүхий “Өмч бүртгэлээс хасах тухай” тушаалд “... “Эт т” ХК-ийн эзэмшлийн 47 ширхэг тоног төхөөрөмжийг гэрээт олборлогч болох “Т Т Ж В С Ө” компанид шилжүүлэн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассугай” гэсний дагуу 86,771,426,858.24 төгрөгийн өртөг бүхий 47 ширхэг тоног төхөөрөмжийг “Т Т Ж В С Ө” компанид 65,636,597,214.441 ашиглаж байх үөд гарсан зээлийн хүүгийн 3,056,170,398.24 төгрөгийн зардлыг нэмж, элэгдлийн 18,078,659,245.56 төгрөгийн зардлыг хассан дүн /төгрөгөөр шилжүүлэн “Эт т” ХК-ийн санхүүгийн тайлан бүртгэлээс хассан болно. Энэхүү эрх бүхий байгууллагаас гарсан /тоног төхөөрөмжийг бүртгэ, шилжүүл гэсэн агуулга бүхий/ шийдвэрүүд нь 1 сар хүрэхгүй, /2013 оны 11, 12 сард/ богино хугацаанд дарааллан гарсан.
2. “Эт т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/318 дугаар бүхий “Өмч бүртгэлээс хасах тухай” тушаал нь “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна. Энэхүү тогтоолын дагуу бүх үйл явц хэрэгжсэн болно.
“Э МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоол гарснаар хариуцагч тал болон шүүхийн баримталж буй “Эт т” ХК-ийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолын зохих заалт хэрэгжих үндэслэлгүй болно.Түүнчлэн “Эт т” ХК-ийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь тухайн компанийн хувьд эцсийн шийдвэр биш бөгөөд эцсийн шийдвэрийг “Э МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТӨХ/-өөс гаргадагийг шүүх харгалзан үзээгүй болно.
Энэ тогтоол нь зөвхөн 2012 оны ...сард “Т Т Ж В С Ө” ХХК-тай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 29 ширхэг 31,307,907,960.00 төгрөгийн анхны үнэтэй уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тухай яригдаж байна гэж ойлгогдохоор. Гэхдээ уул тоног төхөөрөмжүүдийг анхны өртгөөр бус, үлдэгдэл өртгөөр нь худалдан борлуулсан байдаг. Энэ тал дээр заалт нь зөрчигдсөн гэж үзэж болох боловч, үүнийг хариуцагч тал зөрчил гэж үзээгүй. Энэ тогтоолын заалт нь бүхэлдээ хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй учир үндсэн хөрөнгийг “Эт т” ХК нь бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр бус “Эрдэнэс МГЛ” ХХК- ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор шийдэх учиртай тул 2012 онд худалдах худалдан авах тухай гэрээ нь тогтоол гартал хэрэгжээгүй байсан. Дээрх тогтоолд нийт *** тоног төхөөрөмжөөс зөвхөн 29 тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байна. Маргаж буй 8/9/ тоног төхөөрөмжийн асуудал хамааралгүй болно.
Хариуцагч нараас гаргасан *** дугаар тогтоолын агуулга процессын хувьд алдаатай /маргаан бүхий тоног төхөөрөмжийг гэрчилгээгээр шилжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөл, “Э МГЛ” ХХК-ийн тогтоол гараагүй/ агуулгатай, гэтэл “Эт т” ХК-ийн баримталж буй *** дугаар тогтоол нь процессын хувьд хууль тогтоомжийн дагуу ТУЗ, “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолын дагуу зөв явагдан нийцсэн тогтоол бөгөөд цаг хугацаа, үйл явдлын хувьд хариуцагч нарын гаргасан *** дугаар буруу тогтоолыг зөвтгөж гаргасан нэхэмжлэгч нарын баримталж буй *** дугаар тогтоол гарсан төхөөрөмжийг бүртгэх шилжүүлэх бүх үйл явц нийцсэн байх магадлалтай.
Татварын улсын байцаагч нар актаараа тогтоосон зөрчлийн хууль зүйн үндэслэлийг хянахдаа тухайн компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн эсэхийг хянасан, угтаа бол тухайн компанийн санхүүгийн анхан шатны баримт бичиг нь Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг хянаж, дүгнэлт гаргах ёстой байсан. Шүүх хуралд нэхэмжлэгч нарын зүгээс дээрх 2 өөр хэлбэрээр авагдсан *** дугаар тогтоолыг тайлбарласныг шүүх дүгнээгүйгээс дээрх алдаатай буруу шийдвэрийг гаргасан.
“Т Т Ж В С Ө” компанид 47 ширхэг тоног төхөөрөмжийг 65,636,597,214.44 төгрөгөөр худалдан борлуулж, санхүү, татварын тайландаа тусгасан нь “Эт т” ХК болон “Т Т Ж В С Ө” ХХК-ийн санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, 2012 оны 4 дүгээр сарын 23, 2014 оны 2 дугаар сарын 19-нд хийсэн уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон тус шүүхийн шүүх хуралд “Т Т Ж В С Ө” ХХК-ийн тухайн үед ня-бо байсан н.Эийн өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа болно.
3. Шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон 2 дахь баримт болох “Т Т Ж В С Ө” ХХК-иас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д явуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41/14 тоот албан бичгийн үндэслэх хэсэгтээ дурьдан тоног төхөөрөмжүүдийг “Т Т Ж В С Ө” ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг буруу үнэлсэн.
Уурхайн хамтын ажиллагааны гэрээний дагуу ЭТТ-ээс Ти Т Т Ж В С Ө-д төлөх ёстой төлбөрийн дүнгээс тоног төхөөрөмжийнг худалдан авсан үнийг хасч тооцон эдгээр тоног төхөөрөмжийн төлбөрийг төлөхийг бид үүгээр хүлээн зөвшөөрч байна. Энэхүү албан тоотын зорилго нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн худалдан авалтын талаар хэлэлцэн тохиролцсон зүйлийг баримтжуулах юм...” гэсэн агуулгаар бичигдсэн нь уг албан бичгийн орчуулгад тусгагдсан. Үүгээр маргаан бүхий 9 тоног төхөөрөмжийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр худалдан авалт хийгдсэн нь нотлогддог.
Энэхүү албан бичигт дурдсанаар маргаж буй 9 ширхэг тоног төхөөрөмжийг “Т Т Ж В С Ө” ХХК-д 2012 оны сүүлээр буюу эхний хэсгийн тоног төхөөрөмжүүдийг шилжүүлсэний дараа ашиглуулахаар “шууд” шилжүүлсэн гэж байна.
Энэ шилжилтийг гэрээт олборлогчид худалдсан гэж ойлгож болохгүй, уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор гэрээт олборлогчид ашиглуулсан хэлбэр, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд “Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ" гэсэн хуулийн заалтын дагуу гэрээ байгуулаагүй байсан. Мөн “уг албан бичигт 2013 оны 12дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн худалдан авалтын талаар хэлэлцэн тохиролцсон зүйлийг баримтжуулах юм” гэсэн нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулсан болохыг шүүх буруу ойлгосон.
Тэгэхээр “Т Т Т Ж В С Ө” ХХК-иас “Эт т” ХК-д явуулсан 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41/14 дүгээр албан бичгээр 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг 9 тоног төхөөрөмжүүдийг “Т Т Т Ж В С Ө” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт няцаагдаж байна.
4. “Эт т” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын зөвлөмжинд хөрөнгө шилжүүлэх гэрээний эрх үүргийг бус харин ашиглаж буй хөрөнгөө орлогод авч шилжүүлэх тухай зөвлөмж өгснийг нотлох баримтаар хүргүүлснийг мөн шүүх үнэлээгүй. Энэ зөвлөмжийн хүрээнд “Эт т” ХК-иас “Т Т Т Ж В С Ө” ХХК-д ашиглуулж буй хөрөнгөө хүлээн авах тухай албан тоот хүргүүлэн “Эт т” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/283 дугаар тушаалаар тоног төхөөрөмжүүдийг хүлээлцэж авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн гишүүд уг тоног төхөөрөмжүүдийг “Т Т Т Ж В С Ө” ХХК-иас хүлээн авч, “Эт т” ХК-ийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолын дагуу нягтлан бодох бүртгэлд орлогод бүртгэсэн.
“Эт т” ХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийн сан байгуулна”, 61.6-д “Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно” гэсэн заалтын дагуу тухайн тоног төхөөрөмжүүдэд ашигласан хугацааны элэгдлийгбайгуулж, засвар үйлчилгээний зардлыг тусгасан болно.
Хэрвээ дээрх тоног төхөөрөмжүүдийн элэгдлийг “Эт т” ХК байгуулаагүй байсан бол “Т Т Т Ж В С Ө” ХХК хуулийн дагуу байгуулж, “Эт т” ХК-иас гэрээний дагуу нэхэмжлэн авч, энэ тохиолдолд элэгдлийн зардал гэрээт олборлогчийн зардал хэлбэрээр “Эт т” ХК-ийн татварын тайланд тусгагдаж татварын зөрүү үүсэхгүй байх байсан.
5. Шүүх үндэслэх хэсэгтээ “...эдгээр уул уурхайн тусгай зориулалтын 9 ширхэг машин техник 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Т Т Т Ж В С Ө” ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр тогтоогджээ ... “ гэж дүгнэсэн нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээлэл нь татвар төлснийг тогтоохоос бус хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг тогтоохгүй. Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл “Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасан нь “Т Т Т Ж В С Ө” ХХК дээрх 9 тоног төхөөрөмжийг өмчлөлд нь шилжсэн бус эзэмшиж байгаагийн хувьд татвар төлөх нь хуулийн дагуу байсан.
Тухайн хөрөнгүүдийг шилжүүлсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдэд худалдагч болох “Моннис” ХХК-ийн эзэмшилээс “Эрдэнэтаван толгой” ХК түүнээс “Т Т Т Ж В С Ө” ХХК-д эзэмшил нь шилжсэн тухай бүртгэгдсэн байдаг. Хөрөнгийн эзэмших өмчлөх тухай ойлголт Иргэний хуульд тодорхой, ойлгомжтой тусгагдсан болохыг шүүх анхаараагүй.
6. Мөн шүүх үндэслэх хэсэгтээ анхны үнийг бууруулан тайлагнасан нь нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт болох дансны тайлан, үндсэн хөрөнгийн зарлагын акт, үндсэн хөрөнгийн орлогын акт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлангаар нотдогдож байна...” дүгнэсэн тухайд: үндсэн хөрөнгийн зарлагын акт, үндсэн хөрөнгийн орлогын акт гэснийг шүүх тоног төхөөрөмж хүлээлцсэн бодит акт мэтээр буруу ташаа ойлгож нэрэнд нь ач холбогдол өгч, агуулгыг нь бүрэн гүйцэд ойлгоогүй байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн программаас хэвлэгдэж, ганцхан үйлдсэн нягтлан бодогчийн гарын үсгээр баталгааждаг баримт юм.
7. “Эт т” ХК нь 9 тоног төхөөрөмжүүдийг 2011-2012 онуудад “М” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээ байгуулан үнийг худалдагч талын дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэсэн хуулийн хүрээнд 9 тоног төхөөрөмжийн албан ёсны өмчлөгч нь юм. Гэтэл шүүх “ 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн” гэсэн хариуцагч татварын улсын байцаагч нарын актандаа дурьдсан үгийг хуулбарлан авч, өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн. “Ти Т Т Ж В С Ө” ХХК-тай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд ч энэхүү агуулга тусгагдсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 16 дугаар зүйлийн 16.9 гэж заасан бөгөөд шүүх үндэслэх хэсэгтээ тоног төхөөрөмж борлуулахдаа элэгдэл байгуулсныг хүлээн зөвшөөрсөн ойлголтыг өгсөн байдаг. Гэвч дүгнэлтээ гаргахдаа элэгдэл хасч тооцохгүйгээр борлуулсан байх ёстой гэж дүгнэсэнтэй нь зөрчилдөж байна.
Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4-д заасанд хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох хөрөнгө байхгүй, бүх тоног төхөөрөмжүүд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурхайн үйл ажиллагаанд тасралтгүй ашиглагдсан болно.
8. “Ч т Х” компанитай байгуулсан гэрээний дагуу 2014 онд 6,939,028,884 төг, 2015 онд 12,199,203,441 төг нийт 19,138,232,325 төгрөгийн зээлийн хүү төлөхөөр гарсныг “Эт т” ХК нь нягтлан бодох бүртгэлд тусгахдаа татвар суутган авч шилжүүлсэн дүнгээ зээлийн хүүгийн зардал нэрээр, суутгасан татвараа “суутгасан татвар” нэрээр тус тус үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бичсэн. Хариуцагч тал болон шүүх зээлийн хүүгийн зардлыг шилжүүлсэн дүнгээр нь ойлгож буруу дүгнэсэн. Зээлийн хүүгийн зардлын дүн нь шилжүүлсэн дүн, суутгасан татвар 2-ын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
9. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид татварын улсын байцаагч нарын гаргасан актын тооцооллоос хүлээн зөвшөөрөхгүй байгаа зөрчил, төлбөрийн дүн, нөхөн татвар, торгууль, алданги, хүү, цаг хугацааг нарийн тооцсон тооцооллыг хурлын заалын дэлгэцэнд танилцуулан мэтгэлцэж, цаасан байдлаар хэвлэн хавтаст хэрэгт хавсруулсан.
Шүүхийн шийдвэртээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11, 4.3 дахь заалтад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гаргасан зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасны дагуу ************** тоот актаар 301,389,295.30 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2013-2014 оны зөрчил /Татварын улсын байцаагчийн актын хавсралт Маягт-ХШ-06/2//-д хамаарах 4,276,691,231 төгрөг 60 мөнгийг чөлөөлөх байснаас 4,033,159,470 төгрөгийг чөлөөлж, 243,531,761 төгрөг 56 мөнгийг дутуу тооцож орхигдуулсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Энхнаран, Б.Батмөнх, А.Баатархүү, Х.Нансалмаа нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ************** тоот актаар 11,301,389,295.80 төгрөгийн төлбөрөөс “Эт т” ХК-ийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа нийт дүн болох төгрөгийг хасаж, үлдэххүлээн зөвшөөрч буй 1,***7,927,715,30 төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1,4.3 дахь заалтад хамрагдах 571,927,696.*** төгрөгийг хасаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс ... татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаар актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаар тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ”, 42.7-д “Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 72 дугаар зүйлийн 72.1.3-д “татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд”, 72.2-т “Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” , 72.3-д “Татварын алба болон Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн
72.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ энэ хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.
Дээрх хуулиудад зааснаар Татварын маргаан таслах зөвлөл нь урьдчилан шийдвэрлэх журмаар “Эт т” ХК-ийн татварын улсын байцаагч нарын актад гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ улсын байцаагчийн актаар зөрчил илрүүлж нөхөн татвар төлүүлэхээр тогтоосныг хэвээр үлдээж, хариуцлагын зарим хэсгийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, өөрөөр хэлбэл улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчид тодорхой үр дагавар үүсгээгүй байхад уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар амжилт олоогүй нэхэмжлэгч тус шүүхэд татварын улсын байцаагчийн актын улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлж, эрхээ хамгаалуулах боломжтой тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаар актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлага буюу улсын байцааагчийн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгаагүй, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс шууд өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу уг нэхэмжлэлийг хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон талаар тусгаагүй байх тул алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсэг тус бүрт дүгнэлт өгч, хууль бус гэж үзэхгүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
2.1. Нэхэмжлэгч Актын 1.1, 2.1-д холбогдох хэсгийн талаар гаргасан давж заалдах гомдолдоо “... 2011-2012 онуудад *** ширхэг уул уурхайн машин механизмийг 69178460 төгрөгөөр худалдан авч, нүүрс олборлох үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн болохыг үнэлээгүй, эдгээрээс 8 тоног төхөөрөмжийг ТУЗ-ийн 2012 оны 23 дугаар тогтоолоор эрх үүргийг шилжүүл гэсэн боловч Төрийн өмчийн хорооноос шийдвэр гарахыг хүлээж орлого, бүртгэлд аваагүй, ТУЗ-ын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолоор бүртгэх шийдвэр гарч нягтлан бодох бүртгэлд тусгахдаа элэгдлийн зардлыг хасаж, бүртгэсэн ... 12 сард олборлогч компанид шилжүүл гэсэн агуулгатай шийдвэр гарч шилжүүлсэн. Ялгаатай гарсан “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолын “үнийг бууруулахгүйгээр шилжүүлэх” гэснийг татварын байцаагч нар барьсан. 2 өөр утгатай *** дугаар тогтоолыг дүгнээгүйгээс шүүх буруу шийдвэрлэсэн” гэжээ.
Нэхэмжлэгч компанийн толгой компани “Э МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор 9 ширхэг техникийг гэрээт олборлогч “Т Т Т Ж В С Ө” компанид шилжүүлэхийг зөвшөөрчээ.
Уг огноо дугаартай тогтоол нь 2 өөр агуулгатайгаар хэрэгт авагдсан, татварын улсын байцаагч нарын гаргаж ирүүлсэн тогтоолд[1] “анхны үнийг бууруулахгүйгээр шилжүүлэх” гэж, нэхэмжлэгч компанид хадгалагдаж байсан гэх тогтоолд[2] “... зохих журмын дагуу шилжүүлэх” гэж тус тус ялгаатай байх тул тогтоолын энэ хэсгийг аль алийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, харин уг *** дугаар тогтоолоор олборлогч компанид техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр уг ажил гүйлгээ явагдсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн “зохих журмын дагуу шилжүүлэх” гэж дурдсан *** дугаар тогтоолын дагуу олборлогч компанид шилжүүлэхдээ анхны үнээс элэгдлийн зардлыг хасч өртгөөр нь борлуулсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Учир нь дээрх тогтоолд ямар үнээр тооцохыг заасан эсэхээс үл хамаарч уг ажил гүйлгээг хийхдээ тухайн тоног төхөөрөмжүүдийн тус компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдээгүй байсан хугацаанд элэгдлийн зардлыг тооцох үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрөө ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаггүй, “Т Т Т Ж В С Ө” ХХК-иар олборлолт хийлгэдэг, уг тоног төхөөрөмжүүдийг анхнаасаа уг олборлогч компани ашиглан олборлолт хийж байсан, түүнтэй уг тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглуулах, эсхүл өөр бусад ямар хэлбэрээр ашиглуулж байсан гэрээ хэлцэлгүй, данс бүртгэлдээ бүртгэхгүй ашиглуулж байснаас үзвэл нэхэмжлэгч компанийг өөрөө ашиглаж байсан гэж үзэхээргүй байх бөгөөд компанийн нягтлан бодох бүртгэл, дансанд бүртгэгдээгүй эд хөрөнгөд элэгдлийн зардал тооцох үндэслэлгүй.
Иймд хөрөнгө борлуулсны орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нөхөн татвар ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.
Мөн давж заалдах гомдолд “... худалдах худалдан авах гэрээнүүд, гэрчийн мэдүүлэг, журналаар нийт 47 тоног төхөөрөмж олборлогч компанид шилжүүлсэн нь нотлогдоно, түүнээс 9-г нь 2013 оны 12 дугаар сарын 31-нд худалдах худалдан авалт хийсэн нь нотлогдож байхад “Т Т Т Ж В С Ө” ХХК-иас нэхэмжлэгчид ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41/14 тоот албан бичгийг буруу үнэлж ... 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг 9 тоног төхөөрөмжийг шилжүүлсэн гэж шүүх буруу дүгнэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь “автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээ нь “Т Т Т Ж В С Ө” ХХК-ийн нэр дээр байгааг өмчлөгч гэж буруу ойлгосон, эзэмшигч нь татвар төлөхөөр хуульд заасан” гэх боловч үүнийг няцаасан буюу 9 тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр “Эт т” ХК улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар баримтгүй, өөрийнх нь нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй тул 2012 онд худалдан аваад “Т Т Т Ж В С Ө” ХХК-д шууд шилжүүлсэн болох нь уг баримтаар тогтоогдсон талаар шүүх дүгнэснийг буруу гэж үзэхгүй.
Мөн гомдолд нэхэмжлэгч “Ашигт малтмалын тухай хуулийн 61.3, 61.6-д зааснаар тухайн тоног төхөөрөмжүүдэд ашигласан хугацааны элэгдлийг байгуулж, засвар үйлчилгээний зардлыг тусгасан, ингэж тусгаагүй бол “Т Т Т Ж В С Ө” ХХК элэгдэл байгуулж, элэгдлийн зардлаа “Эт т” ХК-иас нэхэмжилж, татварын зөрүү үүсэхгүй байсан” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийн сан байгуулна”, 61.6-д “Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно” гэж тус тус заасныг тухайн компаниуд өөрсдөө хэрэгжүүлж, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, тайландаа тусган, татвараа зөв ногдуулан төлөх боломжтой, харин татварын улсын байцаагчид аж ахуйн нэгжийн тайлбарт үндэслэн, өөрөө санаачилгаараа компаниудын хоорондын үйл ажиллагааг дүгнэж татварын зөрүү үүсэх эсэхийг дүгнэх эрхгүй.
Мөн гомдолд “... 9 тоног төхөөрөмжийг олборлогч компаний дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 112.1-д зааснаар албан ёсны өмчлөгч юм. Гэтэл 2013 оны 11 сард өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн. “Т Т Т Ж В С Ө” ХХК-тай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд ч энэхүү агуулга тусгагдсан” гэжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “журнал” гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг, 3.1.6-д “ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1.2-д аж ахуйн нэгж, байгууллага нь “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” зарчмыг баримтлахаар, 8 дугаар зүйлийн 8.3-д нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулахдаа анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил гүйлгээний мэдээ гаргах, тайлан гаргах гэсэн дарааллаар боловсруулахаар тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь дээрх техник тоног төхөөрөмжүүдийг 2012 онд худалдаж аваад өөрийн бүртгэл, журнал, дансанд тусгаагүй байна.
Аж ахуйн нэгжүүд хоорондоо гэрээ хэлцэл хийж тохиролцох нь өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл боловч гагцхүү уг гэрээ, хэлцлээр тохирсон ажил гүйлгээ хэрхэн биелэгдсэн болохыг өөрийн нягтлан бодох бүртгэл, журналд зохих ёсоор тухай бүр бүртгэх үүрэгтэй, уг бүртгэлд үндэслэн холбогдох тайлангаа гаргах, хуулиар тогтоосон татвараа зөв тодорхойлж төлөх үүрэгтэй. Уг үүргээ зөв биелүүлсэн нь тухайн бүртгэл, журнал, түүний үндэслэл болсон анхан шатны баримтаар нотлогдох учиртай.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; ... 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” татвар төлөгчийн үүргийг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс үл хамаарч адил хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч компанийн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүлээсээр 2012 онд худалдаж авсан тоног төхөөрөмжөө 2013 оны 11 сард бүртгэлд нөхөж тусгаад нэг сарын дараа “Ти Т Т Ж В С Ө” ХХК-д худалдахдаа бүртгэлд бүртгэгдээгүй үеийн элэгдлийн зардлыг тооцож өртгөөр нь худалдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх тул татварын улсын байцаагчийн актыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.2. Нэхэмжлэгч Актын 1.2 дахь хэсгийн талаарх давж заалдах гомдолд “... “Т Т Т Ж В С Ө” ХХК-д 2012 онд шилжүүлсэн “Liebherr 93***” эксковаторыг үйл ажиллагаандаа ашиглаагүй шинэ хөрөнгө гэж алдаатай үзсэн, бүх тоног төхөөрөмжийг 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд бүрэн ажиллагаагүй тул хуулийн заалтын дагуу хувь тэнцүүлэн элэгдэл тооцох ёстой хэмээн алдаатай шийдвэр гаргасан” гэжээ.
Татварын улсын байцаагчийн актад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4-д заасныг зөрчиж “Т Т Т Ж В С Ө” ХХК-д 2012 онд шууд шилжүүлсэн энэхүү хөрөнгийн хувьд санхүүгийн бүртгэл тайландаа элэгдэл тооцож татвар ногдуулах борлуулалтын орлогыг бууруулсныг зөрчил гэж үзсэн, харин “элэгдэл тооцохдоо хувь тэнцүүлж тооцоогүй зөрчил гаргасан” гэж үзээгүй байх бөгөөд уг эксковаторын тухайд олборлолт өөрөө явуулдаггүй атлаа өөрийн үйл ажиллагаанд ашигласан гэж үзэж “Хуримтлагдсан элэгдлийн тайлан”-д[3] зөвхөн 2013 оны 6-11 сар хүртэл 5 сарын хугацааны элэгдлийн зардал нийт 747,***4,166.*** төгрөг тооцож, татвар ногдох орлогыг бууруулсныг зөрчил гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
2.3. Нэхэмжлэгч Актын 1.4 дэх хэсгийн талаарх давж заалдах гомдолд “ ... “Чалко трейдинг Хонконг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хариуцагч болон шүүх зээлийн хүүгийн зардлыг шилжүүлсэн дүнгээр нь ойлгож буруу дүгнэсэн” гэжээ.
Нэхэмжлэгч компани нь “Ч т Х” ХХК-д зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэхдээ татвар суутган тооцох үүрэгтэй атал уг компанитай байуулсан гэрээндээ татварыг нэхэмжлэгч өөрөө төлөхөөр тохиролцсоны дагуу суутган татварыг өөрөө төлсөн байх ба уг зардлыг нэмэгдэл зардалд оруулан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар[4] зээлийн хүүгийн зардлыг шилжүүлсэн дүнгээр зөрчил гэж үзээгүй, зээлийн хүүд ногдох суутган татварын хэмжээгээр зөрчил гэж үзсэн болох нь тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авч татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул актын холбогдох заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүх актын холбогдох хэсгээр ногдуулсан хариуцлагаас чөлөөлөхдөө 243,531,761.56 төгрөгийг дутуу тооцсон гэх гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан улсын байцаагчийн актын нэхэмжлэгчийн маргасан 1.1, 1.2, 1.4, 2.1 болон 2.2-ын зарим хэсэгт холбогдох хавсралт маягт ХШ-06(2)-ийн 1-3, 8, 10-д заасан торгууль, алданги, хүүгийн дүнг дутуу тооцоогүй байна.
Харин нэхэмжлэгч “Эт т” ХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гаргасан зөрчилд ногдуулсан хариуцлагаас өршөөхдөө актын 1.4 дэх хэсгийн 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх зөрчилд бүхэлд нь ногдуулсан хариуцлагыг /актын хавсралт маягт ХШ-06(2)-ийн 10-д/ өршөөсөн байх тул хуульд заасан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх зөрчилд ногдуулсан хариуцлагаас өршөөхийг хариуцагчид даалгаж зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хариуцлагын зарим хэсэг буюу актын 2.2-ын зарим хэсэгт маргасантай холбоотой холбогдох хариуцлагыг өршөөсөн байх тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан актын 1.1, 1.2, 1.4, 2.1-д холбогдох хэсгүүдээр ногдуулсан хариуцлага /актын хавсралт маягт ХШ-06(2)-ийн 1-3, 8-д заасан/-аас чөлөөлж, харин 1.4 дэх хэсгийн 2015 оны зөрчлийн зарим хэсэг буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд гаргасан зөрчлийн дүн, ногдуулсан хариуцлага тодорхойгүй байх тул тооцож өршөөлд хамруулахыг байцаагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
[1] Хэргийн 1-р хавтасны 129 дэх тал
[2] Хэргийн 3-р хавтасны 156 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтасны 149-154 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтасны 156-158 дахь тал