Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914000570071 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 08 дгаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 07-нд би М.Ба найзтайгаа хамт явж байгаад Т.Эыг утсаар дуудсан тухайн үед би халамцуу байсан. Т.Э ч архи уучихсан байх тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж, Т.Э намайг цохиод авсан. Бид хоёр машинаас гарч барилцаж авч Э намайг боож унагасан үед манай найз М.Ба гарч ирээд намайг салгасан тухайн үед М.Ба ажилтай гэж хэлээд нэг айлд очсон үед Т.Э бид хоёр машинд үлдсэн тэр үед намайг ахиж боосон тэр үед миний гарт чулуу таарч би Т.Эыг цохисон. Т.Э гүйж явсан би араас нь очиж уулзаж найз М.Быг дуудаж, машинд суусан чинь Т.Эы толгойноос цус гарч байсан, угаая гэж хэлээд айлд очсон. Миний хамар амнаас цус гарчихсан угааж цэвэрлэж дуусаад байж байхад Т.Э дүүрүүгээ утсаар залгаж яриад байсан би найз М.Батай яваад өгсөн... Би толгой руу нь чулуугаар цохиж толгой хагалсан тэгээд зууралцсан үед биед нь гэмтэл учирсан байх... гэх мэдүүлэг / хх-ийн 56-58 /

Хохирогч Т.Эы мөрдөн байцаалтад өгсөн

… би явлаа гээд машинаас нь буухад чамайг явуулахгүй гээд араас бууж ирээд боох гээд дайраад байсан тэгээд би ноцолдож байгаад газар би дээр нь унасан тэгэхэд нэг найз нь гарч ирээд араас намайг татаж унагахад би босох гэтэл ******* миний ард гараад миний цамцны захаар хоолой боож нэг сэрсэн амьсгаа авч борлохгүй байсан ... намайг машинаас чирж буулгаад боох гээд дайраад байсан тэгээд айлын хашааны том хаалга онгорхой байсан бид 2 ноцолдож байгаад айлын хашаанд орсон тэгээд нэг мэдсэн чулуу аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон би гараараа хамгаалаад нэмэргүй байсан ... би гараад төв зам руу гарах гээд зугтаж байхад араас миний нуруу руу чулуугаар цохисон тэгээд би зогсоход араас ирээд намайг татаж унагаад боож ухаан алдуулсан, ухаан орохоор дахиж боож унагаагаад байсан ... тэгээд нэг сэрсэн миний өмд рүү гараа хийгээд төмсөгнөөс базаад өргөсөн тэгээд чи ямар овоо пизда вэ гээд байсан тэгээд би амь гарахын төлөө уучлалт гуйсан... гэх мэдүулэг / хх-ийн 19-22 /,

Гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 07-нд ******* намайг дуудсан тэгээд доод зах дээр бид хоёр уулзсан ... *******д байсан хагас шил архи тэр хоёр уусан тэгээд байж байгаад ажилсаг төвийн хашаанд тэр хоёр хоорондоо маргалдаж бие биенийгээ заамдалцаж барьж аваад түлхэж бариад байсан. Би салгасан тухайн үед би 9 дүгээр багт байх айлд очих ажилтай байсан юм тэгээд айлд орсон хойгуур тэр хоёр машин дотор хоорондоо муудалцаж барилцаж авсан байсан би боль гэж хэлээд болиулаад айлд орсон хэсэг хугацааны дараа эргэж явах гэж гараад ирэхэд тэр хоёр байхгүй байсан удалгүй 10-15 минут болсоны дараа ******* утсаар залгаж бид хоёрыг ирээд аваадах МТ шатахуун түгээх газар байж байна хүрээд ир гэсэн тэр хавьд зогсож байхад тэр хоёр гарч ирсэн цаг нилээд орой болчихсон байсан ирээд машинд суухад *******ын шүднээс цус гарч энэ тэндээ шалбарсан байдалтай, нөгөө залуугийн толгой хагарч цус гарсан хөмсөг орчимоос цус гарсан тэр хоёр хоорондоо зодоон хийсэн байдалтай орж ирсэн. Би *******үмбэр- Уул тэр залуу хоёрыг Амьчуулд байх айлд хүргэж өгөөд би явах гэхэд ******* араас гарч ирсэн би *******ыг төвд буулгаж өгөөд явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,

Гэрч А.Чийн мөрдөн байцаалтын шатанд

... 2019 оны 01 дүгээр сарын 07-нд ******* манайд ирж нэг шил архи хувааж уусан тэгээд утсаараа хүнтэй яриад маргаад байсан. Машинтай залуу аваад зах дээр очиход *******тай маргалдсан залуу захаас суусан. Тэндээс хөдлөөд Мах маркетын хашаанд орж зогсоод үлдсэн тал шил архи уусан тэр үед зах дээр суусан залуутай маргалдаж машинаас тэр хоёр бууж тэр хоёр хоорондоо барилцаж авчихсан байсан үед жолооч залуу бууж салгасан. Жолооч МТ клонкоос юм авах гэж байгаа гэж хэлээд бид нар машинд сууж явсан МТ шатахуун түгээх газар хойно байх айлд очсон жолооч буугаад айлд очсон тэр үед бид гурав үлдсэн ******* зах дээрээс суусан залуу хоёр хоорондоо маргалдаж байгаад машинаас буусан тэгээд орлиод байхад нь гарч ирэхэд тэр хоёр машины ард зууралцаад газар хэвтэж байсан би найз нөхөд байж боль гэж хэлээд салгасан тэр үед нөгөө залуу цааш яваад өгсөн ******* араас нь явахад би гэртээ харих гэж яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,

Гэрч Т.Тын мөрдөн байцаалтын шатанд

... 2019 оны 01 дүгээр сарын 07-нд ахын утаснаас нэг хүн залгаж танай ахыг хүн зодсон байна ирж аваадах гэж хэлсэн тэгээд би Баянхонгор сумын 5 дугаар багт байх айлд очиход толгой нь хагарч цус алдсан гэж хэлсэн айлын гэр нь цус болчихсон ахын толгой хагарсан, хүзүү хоолой орчим улайчихсан гар хөл шалбарсан байдалтай байсан тэгээд би айлаас авч шууд нэгдсэн эмнэлэг хүлээн авах дээр ирж оёдол тавиулсан мөн цагдаад өгсөн. Цуг архи ууя гэж дуудаад байсан ******* гэдэг хүн зодсон гэж хэлсэн урьд өдрөөс нь хойш дуудаад байсан. Тэгээд манай ахыг архи уу гэхэд уухгүй гэж хэлэхэд хоолойноос нь боосон мөн зодсон гэсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 80 дугаартай

1. Т.Эы биед тархи доргилт, дух, зулай, чамархайд шарх, дух, хацар, хамар, баруун, зүүн гарт зулгаралт, дух, хүзүү, зүүн төмсөгнй хуйхнагт цус хуралт, дух, зулай, чамархайд зөөл эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 51-52/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 33-37/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 82/, шүүгдэгч Э.Отгонбаатарын хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.02.22-ны өдрийн №4/118 тоот тодорхойлолт / хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 70/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ... миний гарт чулуу таарч би Т.Эы толгой руу нь чулуугаар цохиж толгой хагалсан ….гэх мэдүүлэг / хх-ийн 56-58 /

хохирогч Т.Э ... миний нуруу руу чулуугаар цохисон, би зогсоход араас ирээд намайг татаж унагаад боож ухаан алдуулсан тэгээд ухаан орохоор дахиж боож унагаагаад байсан … гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/

гэрч М.Бын ... *******ын шүднээс цус гарч энэ тэндээ шалбарсан байдалтай, нөгөө залуугийн толгой хагарч цус гарсан хөмсөг орчимоос цус гарсан тэр хоёр хоорондоо зодоон хийсэн байдалтай байсан ... гэх мэдүүлэг / хх- ийн 26-27 /

гэрч А.Чийн ... залуу хоёр хоорондоо маргалдаж байгаад машинаас буусан орлиод байхад нь гарч ирэхэд тэр хоёр машины ард зууралцаад газар хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

гэрч Т.Тын ... айлд очиход айлын гэр нь цус болчихсон ахын толгой хагарсан хүзүү хоолой орчим улайчихсан гар хөл шалбарсан байдалтай байсан ... /хх-ийн 42-43/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 80 дугаартай “...Т.Эы биед тарохи доргилт, дух, зулай, чамархайд шарх, дух, хацар, хамар, баруун, зүүн гар зулгаралт, дух, хүзүү, зүүн төмсөгний хуйхнагт цус хуралт, дух зулай чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 7-8 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.Эд эмчилгээний зардалд 300000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Т.Э нь нэхэмжлэх зүйлгүй , гомдол саналгүй талаар ирэхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ь нь шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч *******д цагдан хоригдсон 5 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА