Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/01085/И |
Дугаар | 181/ШШ2016/00143 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/00143
2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2016/00143 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ТГ,
1.462.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г 1.462.200 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулах шаардлага гаргажээ.
Би Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн газрын жилийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 29-нд өөрийн хамаатны Монгол Улсын Их Сургуульд сурдаг оюутан хүүхдэд ойрхон ХААН банкны салбар байвал шилжүүлээдэхээч гэж хэлснээр Улаанбаатар хотын Засгийн Газрын ордны замын хойно байрлах ХААН банкны салбараас шилжүүлүүлсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 18-нд Дорнод аймгийн Булган сумын татварын байцаагч н.Хатанбаяр гэх хүн манай эхнэр О руу утасдаж газрын жилийн төлбөрөө төлөх үү гэж асуусан байсан. Тухайн үед О нь “манай компани жилийн газрын төлбөрөө аль хэдийн төлсөн гэж хэлэхэд” н.Хатанбаяр “төлөгдөөгүй байна. Дансанд орж ирээгүй байна” гэхээр нь 2015 оны 5 дугаар сарын 29-нд шилжүүлсэн мөнгөний баримтыг ХААН банкны салбарт аваачиж шалгуулахад энэхүү шилжүүлсэн мөнгө нь Дорнод аймгийн Булган сумын дансанд бус харин “Н” ХХК-ийн дансанд орсон байна гэж ХААН банкнаас хэлсэн.
Данс андууран мөнгө шилжүүлснээ мэдсэн даруйд “Н” ХХК-ийн Зүүн бүсийн захирал Б гэх залууд энэ тухайгаа хэлсэн. Гэтэл Б нь бидний мөнгийг буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Бидний мөнгийг өгөхгүй байгаа шалтгаан нь Дорнод аймгийн Булган сумын Хайчингийн хөндийд буюу манай тариан талбай байрлах тэр хөндийд гарсан түймрийг унтраахаар Дорнод аймгийн Булган суманд байдаг “Н” ХХК-ийн Шатахуун түгээх станцаас зээлээр авсан шатахууны төлбөрөө бидний шилжүүлсэн мөнгөнөөс тооцсон гэсэн утга бүхий Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Т гэх хүний 2015 оны 12 дугаар сарын 23-нд Дорнод аймгийн “Н” хангамжийн салбарын дарга Эт явуулсан 330 дугаартай албан бичгийг үндэс болгож байгаа гэж Зүүн бүсийн захирал Б хэлсэн.
Г миний бие Бд: Г миний бие танай компаниас “нэг дусал ч” шатахуун авч хэрэглээгүй. Тиймээс танай компанийн бүтээгдэхүүнийг хэн авч хэрэглэсэн, танай компани хэнд бүтээгдэхүүнээ литрлэж шахаж өгсөн тэр хүнээсээ мөнгөө ав. Г миний бие Дорнод аймгийн Булган суманд “ямарваа нэг өр” байхгүй. Г миний бие Дорнод аймгийн Булган суманд гарсан “ямар нэг түймрийг унтраахад гарсан шатахууны төлбөрийг төлөх үүрэг” хүлээгээгүй гэж олон удаа хэлсэн боловч бидний мөнгийг буцааж өгөлгүй Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын хэрэглэсэн шатахууны үнийг надаас авч намайг хохироож байна.
Иймд 2015 оны 5 дугаар сарын 29-нд 5405073676 тоот дансанд шилжүүлсэн 1.462.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гүйлгээний утга түймрийн шатахууны үнэ байсан манай компани буруугүй буцаан төлөхгүй гэж маргасан.
“Н” ХХК нь Дорнод аймгийн Булган сумын Засаг даргатай байгуулсан гэрээ, гал түймэр унтраахад яаралтай шатахуун зээлээр олгох хүсэлт гаргасны дагуу “Н” ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын Булган сум дах шатахуун түгээх станцаас 2.478.560 төгрөгийн шатахуун олгосон.
Шатахууны төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Н ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын ХААН банкны 5405073676 тоот дансанд 1.462.200 төгрөг, 1.016.360 төгрөг нийт 2.478.560 төгрөг хүлээн авсан.
Гэтэл 2015 оны 12 дугаар сард Оюунтуяа гэх хүн “Н” ХХК-ийн дансанд 2015.05.29-ны өдөр 1.462.200 төгрөгийг андуурч хийсэн байна. Бид Дорнод аймгийн Булган суманд эзэмшдэг гэх газрын төлбөрөө төлөх гэж байгаад танай дансанд андуураад хийчихсэн байна. Энэхүү мөнгийг буцаан олгохыг хүссэн. Хүсэлтийнх нь дагуу уг гүйлгээг шалгаж үзэхэд гүйлгээний утга нь “Булган сум ЗДТГ түймэрийн шатахууны үнэ Г” гэсэн байсан бөгөөд Дорнод аймгийн Булган сумын зээлээр авсан шатахууны төлбөр байсан болно. Энэ тухай Дорнод аймгийн Булган сумын Засаг даргад мэдэгдэхэд “Г захиралтай “Цагаан эрэг” ХХК нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Хайчингийн хөндий” гэдэг газар 2015.04.29-ний өдөр өөрийн тариан талбайн газрын зэрлэг өвсийг шатааж байгаад гал алдсанаас хээрийн түймэр гаргасан уг түймрийг унтраах явцад 3.954.310 төгрөгийн шатахуун зарцуулсан. Танай компаниас зээлээр авсан шатахууны төлбөрийг 2015 оны 5 дугаар сард Г нэрээр 1.462.200 төгрөгийг танай компанийн дансанд төлсөн” гэсэн утга бүхий хариу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 330 тоот албан бичиг компанид ирүүлсэн байдаг.
Иймд Гоос шилжүүлсэн гүйлгээний утга, Засаг даргын албан тоот зэргээс үзэхэд тэрхүү гүйлгээ нь шатахууны төлбөр байх тул нэхэмжпэлийн шаардпагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14:00 цагт Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу “Хайчингийн хөндий”-н га газрыг дуудлага худалдаанд зарлаж 7 компани материалаа ирүүлж, 4 компани оролцсоноос Улаанбаатар хотын “Цагаан эрэг” ХХК 187.000.000 төгрөгөөр ялж 1000 га /үр тарианы зориулалттай/ газрын эзэмшигч болсон.
2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Цагаан эрэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга, А.Энхтөр нар сумын Засаг даргын Тамгын газарт эзэмшсэн “Хайчин”-гийн тариан талбайд уринш хийхтэй холбогдуулан сумаас ажилчид авч ажиллуулах галын аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар байгууллагаасаа албан тоот өгсөн.
Сумын Засаг даргын зүгээс зөвшөөрөл олгохгүй гэсэн боловч уг компаний ажилчид нь өөрийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах гэж байхад хориг тавилаа гэж 3 дах удаа хүсэлт гаргасан.
Ажиллах хүчээ өөрсдөө сонгож гэрээ хийн үйл ажиллагааны явцад гарах эрсдэлээ бүрэн хариуцна гэсэн хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан.
2015 оны 04 дүгээр сарын 29-ниы өдөр миний бие Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургууль дээр “Сайн хичээл-сайн туршлага” арга хэмжээнд оролцож байтал 11:42 минутад Засаг даргын Тамгын газрын дарга утсаар хэлсний дагуу сургалтаасаа гараад сум руу явж 12:45 цагт суманд ирсэн.
Энэ түймэр нь 3 хоног үргэлжилсэн бөгөөд аврах ажиллагаа явагдсан ч тус сумын 3 айлан гэр, эд хөрөнгө, 21 бог, бэлчээр, 1 бод, 14 хашаа саравч гэх мэт 900.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Мөн эдгээр өдрүүдэд салхины хүч 6-11 м/с, салхи ихтэй байсан тул түймрийг алдаж Сүхбаатар аймгийн Сүхбаатах сумын 3,5 дугаар багийн 30 айл өрх, олон мал, эд хөрөнгө хашаа саравч шатаж 1 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Энэхүү түймрийн улмаас сумын гамшгаас хамгаалах штаб 7 хоног цурмыг манаж ажилласанв Сумын Засаг даргын нөөц хөрөнгө хүрэлцэхгүй тухайн үед гал түймрийг унтраахаар олон машин техН хүн хүч ажилласан учир сумын “Н” ХХК-иас бид зээлээр шатахуунаа авсан.
2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагт 500.000 төгрөгийг “Цагаан эрэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г манай санхүү албанд авчирч өгсөн байсан. Дээрх түймрийг унтраахад нийт 4.472.810 төгрөгийн шатахуун эмнэлэгийн хэрэгсэл хоол хүнсний зардал гарсан.
Гал түймрийг унтраах үйл ажиллагаанд зарцуулсан шууд зардлыг эзэн холбогдогч буюу тухайн нутаг дэвсгэр дэх төрийн захиргааны байгууллага нөхөн төлж барагдуулдаг учир “Н” ХХК-д үүссэн нийт 2.478.200 төгрөгнөөс сумын Засаг даргын нөөцийн санд байсан 1.016.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 1.462.200 төгрөгийг тухайн үед манай байгууллагад төлөх төсөв хүрэлцээгүй учир хэрэгт холбогдох “Цагаан эрэг” ХХК-ийн удирдлага Гтой 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний бие утсаар холбогдож харилцан тохиролцсоноор энэ өдөр “Н” ХХК-ийн салбар Дорнод “Н” ХХК-ийн 5405073676 тоот дансанд түймрийн шатахууны үнэ болох 1.462.200 төгрөгийг төлүүлсэн болно.
Өөрсдийн эрх ашгийн төлөө 2 аймгийн 2 самын малчдыг гэр оронгүй хашаа саравчгүй малгүй, бэлчээргүй болгож өвлийн хүйтэнд үйлээ үзсэн малчдыг нэг ч удаа асуугаагүй мөртлөө гал түймрийг нь унтраасны төлөө төлсөн 1.462.200 төгрөгөө нэхэмжилсэнд гүнээ харамсаж байна. Одоог хүртэл үлдэгдэл 2.024.000 төгрөг нь төлөгдөөгүй, бид төлөхөөр төсөв хөрөнгөө хайж байна.
Газрын төлбөр төлөх байсан бол яагаад 5 сард төлсөн мөнгөө 12 сард хайж асуув. Орлогын баримтдаа түймрийн шатахууны үнэ гэж бичсэн зэрэг нь анхаарал татах ёстой гэж үзэж байна. Г нь төлөх ёстой мөнгөө төлсөн. Манай байгууллага нь түймрийг унтраах үйл ажиллагаанд шууд зарцуулсан зардлыг хууль журмын дагуу шийдвэрлэж ажилласан бөгөөд газрын төлбөр нь түймрийн зардалтай огт хамааралгүй асуудал юм. Учир нь “Цагаан эрэг” ХХК нь 2015 оны газрын төлбөрөө аймгийн Татварын орлогод хугацаанд нь төвлөрүүлээгүй байгаа гэсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Гын 1.462.200 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Гын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Н” ХХК-ийн Дорнод аймаг дах салбарын ХААН банкны 5405073676 тоот дансанд Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар түймрийн шатахууны үнэ гэж 1.462.200 төгрөгийг шилжүүлжээ. Тэрээр газрын төлбөрт шилжүүлэх мөнгийг андууран шилжүүлсэн гэж буцаан шаардсан байна.
Хэрэгт ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч Г захиралтай “Цагаан эрэг трейд” ХХК нь 15 жилийн хугацаатай Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Хайчингийн хөндий” гэдэг газарт байрлах 100 га газарт үр тариа тариалах чиглэлээр Дорнод аймгийн Булган сумын 3асаг даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна.
Улмаар газар эзэмшигч “Цагаан эрэг трейд” ХХК 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3асаг даргын Тамгын газартай 1000 га талбайг шатаалгахаар, ажлын үнэ 2,600.000 төгрөг байхаар тохиролцож хамтран ажиллах гэрээ нэртэй тариан талбайн хур их өвсийг цэвэрлэх зорилгоор шатаах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Хайчингийн хөндий” гэдэг газарт тус сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан хүмүүс цурам тавьж галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал алдаж түймэр тавьж Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, уг эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5/376 дугаартай Дорнод аймгийн Прокурорын газрын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хохирогч нар хохирлоо иргэний нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.
Хариуцагч “Н” ХХК-ийн Дорнод аймаг дахь нефть хангамжийн салбарын Булган сум дах шатахуун түгээх станцаас 2.478.560 төгрөгийн шатахуун Дорнод аймгийн Булган суманд зээлээр олгосон. Үүнээс Г нэрээр 1.462.200 төгрөгийг компанийн дансанд төлсөн.
Энэ талаар Дорнод аймгийн Булган сумын Засаг даргаас Г захиралтай “Цагаан эрэг трейд” ХХК нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “Хайчингийн хөндий” гэдэг газар гал алдсанаас түүний нэрээр 1.462.200 төгрөгийг танай компанийн дансанд төлсөн” гэсэн албан бичиг ирүүлсэн, мөн нэхэмжлэгч Гын шилжүүлэгийн утга нь “түймрийн шатахууны үнэ” гэж тодорхойлсон байдал нь андууран хийсэн гүйлгээ биш гэж маргасан.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар “496.2. Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэсэн байна.
Мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-д “шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан бол шаардлага гаргах эрхгүй байдаг байна.
Гэтэл шаардлагаа хариуцах этгээд “Н” ХХК нь хариу шаардлага гаргах эрхтэй этгээд биш тул нэхэмжлэгч Гоос төлбөрийг суутган авах эрх үүсэхгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч “Н” ХХК, нэхэмжлэгч Г нарын хооронд шатахуун нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Г хариуцагч “Н” ХХК-иас шатахуун аваагүй тул хариуцагчийг хөрөнгөжсөн гэж үзнэ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Т “Цагаан эрэг трейд” ХХК-ийн захирал Г түймэрт зарцуулсан шатахууны зардлыг өөрөө төлөхийг зөвшөөрсөн, төлөх үүрэгтэй байсан гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж газрын төлбөрт төлөх байсныг андуурч төлсөн, гар утасны мессежийг уншаагүй гэсэн тайлбар гаргасан. Тэрээр шүүх хуралдаанд нотлох баримтаар ирүүлсэн “гар утасны мессеж”-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Нөгөөтэйгүүр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Цагаан эрэг трейд” ХХК Дорнод аймгийн Булган сумын 3асаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний үүргийн талаар бие даасан шаардлага гаргаагүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч хариуцагчаас шилжүүлгээр төлсөн өөрийн хөрөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Г 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн татварын байцаагч н.Хатанбаяр газрын төлбөрөө төлөхийг шаардсанаар “Н” ХХК-д мэдэгдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид ердийн боломжит хугацаанд шаардсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.350 төгрөг төлснийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 38.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар нэхэмжлэгч Г төлөөлүүлэх эрхээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр Од олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ