| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0077/Э |
| Дугаар | 2019ШЦТ/076 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2019ШЦТ/076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж
Хохирогч Э.Б
Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, шүүгдэгч Х.Ч, Ж.О, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.От, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нарт холбогдуулан эрүүгийн 1814001420034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператерчин мэргэжилтэй, Х.Ч,
2. Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ж.О,
3. Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ц.Т,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 2018 оны 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 2018 оны 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 2018 оны 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 2018 оны 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Тухайн үед Э.Б манай нөхрийн доороо хийчихсэн хоолойг боосон байсан. Би тэр хоёрыг салгах гээд очтол эхнэр нь миний нүүрийг маажсан. Энэ үед би өөрийгөө хамаалах боломжгүй байсан. Э.Б миний баруун гараас барьчихсан байсан. Тэгээд гэрээс хүмүүс гарч ирээд бид нарыг салгаж гэрт оруулсан гэв.
Шүүгдэгч Ж.Оын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баян-Өндөр сумын 3 дугаар багт байрлах Д.Б гэх айлд 03 цагийн үед найз нөхдийн хамт архи уугаад Х.Чийг гэртээ харъяа гэж хэлэхэд Э.Б бид хоёрын дундуур орж хэрүүл маргаан хийсэн тэгээд орны тэнд Э.Б намайг алгадсан тэр үед Х.Ч, Д.Б хоёр Э.Быг аваад гэрээс гарсан удалгүй би араас нь гарахад ******* манай нөхөр Х.Чийг доороо хийчихсэн хоолойг нь шахаад байж байхад Э.Быг нөхрөөсөө салгах гэж татах үед Ц.Т миний нүүрнээс зулгааж намайг урсан би хамгаалах ямарч боломжгүй байсан ....Ц.Т, Э.Б нар миний гоо сайханыг нийлж зодож алагдуулаад буцаад бусад хүмүүстэй нийлж худал мэдүүлэг өгч гүтгэж байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 213-215, 2 хх-ийн 81-83/
Шүүгдэгч Х.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Эхнэр намайг гэрлүүгээ явах уугэхээр нь жоохон байж байгаад явъя гээд байж байтал Э.Б юундаа яараад байгаан гээд эхнэртэй муудалцсан. Би эхнэрээ өмөөрөөд Э.Бтай муудалцсан. Гадаа гараад Э.Б намайг хавсарч унагаагаад дээр гарч намайг боосон араас эхнэр маань гарч ирж байх шиг байсан. Би боолгуулсан байсан учраас толгой манараад болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байсан гэв.
Шүүгдэгч Х.Чийн мөдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баян-Өндөр сумын 3 дугаар багт байрлах Д.Б гэх айлд 03 цагийн үед найз нөхдийн хамт архи уусан тэр үед манай эхнэр Ж.О хоёулаа гэрлүүгээ явах уу гэж хэлэх үед Э.Б бид хоёрын дундуур орж болоогүй байна байж бай гэж хэлээд манай эхнэрийг түлхэж алгадсан. Би Э.Бтай хэрүүл маргаан хийж гэрээс гараад Э.Б намайг хавсарч унагаагаад, дээрээс дарж суугаад хоолойноос боосон тэгээд юу болсон талаар санахгүй байна. Ухаан алдсан байх үеэр эхнэр Ж.О гарч ирээд Э.Бы араас татахад Ж.Т араас нь гарч ирээд миний эхнэр Ж.Оыг үсдэж нүүрнээс самардсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 206-208, 2 хх-ийн 87-89/
Шүүгдэгч Ц.Ты шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 03-04-нд манай сургуулийн нэг багшийн төрсөн өдөр болно гэж байна Ж.Оыг хамт очих уу гэхэд яахын бэ найз нөхдөөрөө хамт сууя та хэд түрүүлээд явж бай гэсэн. Бид нар түрүүлж очоод караокед сууж байгаад гараад манайд очсон. Манайхаас Д.Бынд очоод ширээ тойроод сууж байхад Ж.О манай нөхөртэй маргалдаж байгаад алгадсан. Алгадаад орон дээр унахад араас нь Ж.О цохьсон. Би араас нь болиоч гэж хэлэхэд Ж.О ийм найзууд гэж байддаггүй юм гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Намайг 2 удаа алгадахаар би үснээс нь татаад орны урд бид 2 хамт унасан. Г.Б, Г.Ц нар бид 2-ыг салагахад Ж.О миний нүүрийг маажсан байсан. Тэгээд Ж.О гэрээс гараад явсан. Би 2-3 минутын дараа араас нь гарахад хашаанд хүн байгаагүй. Хашааны гадаа гарахад Ж.О манай нөхрийн дээр гарчихсан хоолойг нь боочихсон байсан. Би очоод Ж.Оыг үснээс нь татаж босгоод нүүрийг нь маажсан. Бид нарыг салгахад Ж.О, Х.Ч 2 гэр рүү түрүүлж ороод бид нарыг ороход зөрж гарч явсан. Маргааш нь Г.Б, Д.Б нар ирээд Ж.Оынд очлоо аймаг явна гэж байна гэсэн. Маргааш нь манай нөхрийн гар нь хавдчихсан байсан нь үнэн. Би Г.Цтэй хамт бүтэн сайнд Ж.Отай уулзаад муухай зүйл болсон байна гээд гэрт нь очиж уулзсан. Би сургуулиас Ж.От чөлөө авч өгсөн. Аймагт ирээд Ж.Отай гэрт нь очиж уулзсан. Гэтэл эмчилгээний мөнгө гэж 15000000 төгрөг нэхсэн гэв
Шүүгдэгч Ц.Ты мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баян-Өндөр суманд байрлах Д.Б гэх айлд 03 цагийн үед хэдэн нийлдэг найз нөхдийн хамт архи уусан. Сууж байхад манай нөхөр Э.Бы аавыг Ж.О доромжлоод байсан. Манай нөхрийг Ж.О орон дээр дарж хэвтүүлээд зодоод байсан. Х.Ч ирээд манай нөхөр Э.Бы цээж орчимд нь цохиж, барилцаж зууралцаж аваад хамт гарсан араас нь Д.Б гарсан. Ж.О чи юунд нь нөхрөө өмөөрдөг юм би чамаас дээр байх болно гэж хэл амаар доромжилж хоёр удаа намайг ирж алгадаж эргэж явахад нь би үснээс нь зулгаасан үед Ж.О мөн адил намайг үсдэж, самардсан үе Г.Б, Г.Ц хоёр салгасан. Ж.О гэрээс гарч явахад би толинд харахад намайг самардаж цус гарсан байсан. Би нүүрээ арчиж цэвэрлээд гэрээс гарахад Х.Ч манай нөхөр Э.Б хоорондоо барилцаж аваад газар уначихсан Ж.О манай нөхрийн дээр суугаад хоолойг нь боочихсон байсан. Би тэгээд Ж.Оын үснээс зулгааж нүүрийг нь самардсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 220-222/
Хохирогч Э.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Аавуудын ярианаас болж маргаан болсон. Маргалдаж байгаад Ж.О намайг алгадсан. Өөдөөс нь би ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэтэл Х.Ч орж ирээд толгой руу цохиод намайг чирээд гарсан. Гадаа Х.Ч бид 2 тамхи татах гээд байж байтал Ж.О гарч ирээд над руу чулуу шидсэн. Би хашаанаас гарч зугтаад буцаад орох гэж явтал өөдөөс Х.Ч гарч ирээд намайг нэг юмаар цохиход нь би гараараа хаасан. Тэгээд Х.Чтэй зууралдаад байж байтал Ж.О араас ирээд намайг боосон. Тухайн үед хэн салгасныг мэдэхгүй боолгоод ухаан балартсан байсан гэв.
Хохирогч Э.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Ж.О бид хоёр эхлээд маргалдаад алгадаад авахад нь би толгойгоо дараад сууж байсан чинь Х.Ч араас толгой ар хэсэг рүү цохиод миний цамцны захан дээрээс чирээд гадаа гаргасан ... Д.Бын гэрээс Ж.О гарч ирээд над руу чулуугаар шидээд байхаар нь би гараад зугтаачихсан ... Тэгээд урагшаа нэг их хол явалгүй зөрөх гэсэн чинь над руу гараа далайхаар нь би гараараа хаах гэсэн чинь миний гаран дээр юугаар байсан нь сайн мэдэхгүй байна юмаар цохиод бид хоёр барилцаад газар унасан чинь Ж.О дээр суугаад миний хоолойг шахаж байсан. Тэгээд нэг мэдэхэд миний хоолойг тавьсан байсан. Тухайн үед миний ухаан санаа балартаад юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан. Тухайн үед намайг Д.Бынд байхад Ж.О намайг нүүр лүү алгадахаар нь би толгойгоо дараад хэвтэж байсан...Миний хувьд одоогоор баруун гарын долоовор хурууны яс хугарсан тухайн үеэс хойш миний толгой өвдөөд байгаад л гомдолтой байна ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-42 /,
Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Миний биед хөнгөн гэмтэл учирсан. Үүндээ тос авч түрхсэн. Хохирлын талаар баримт бүрдүүлээгүй учраас хохирол нэхэмжлэхгүй гэв.
Хохирогч Ц.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...гэрт орж ирээд Х.Ч үгийн зөрөөгүй миний нүүр лүү алгадахаар нь би эхнэртэйгээ хэрэлдээд ууртай байгаа байх гээд тэр үедээ юм яриагүй ... Ж.О манай нөхөр Э.Быг алгадаад эргээд харсан чинь араас нь цохиод байхаар нь манай нөхөр Э.Б толгойгоо дараад орон дээр очоод хэвтэсэн. Х.Ч үүдэн дээр зогсож байгаад ирээд Э.Бы толгой руу цохиод чирээд гэрийн гадагшаа аваад гарсан чинь Ж.О чи хэзээ ч надаас дээр гарч чадахгүй гэх зэргээр доромжлоход нь би юм яриагүй. Тэгсэн чинь намайг шалтгаангүй хоёр удаа алгадаад цаашаа явахаар нь би араас нь татаад бид хоёр барилцалдаж авсан чинь Ж.О миний нүүр лүү самардаад Ц Б хоёр салгасан. Тэгээд миний нүүрнээс цус гоожоод тэрнийгээ арчаад би гэрт үлдсэн Ж.О гэрээс гараад явсан. Тэгээд би хэсэг байж байгаад гарсан чинь Х.Ч Б хоёр газар барилцаад уначихсан Ж.О манай нөхөр Э.Бы дээр нь суучихсан хоолойноос нь шахаад байж байхаар би Ж.Оыг очоод араас нь үснээс нь зулгаагаад татаж унагаагаад нүүрийг нь урсан. Тухайн үед Х.Ч, Ж.О хоёр манай нөхөр Быг нийлээд зодож байх шиг харагдахаар нь надад тийм үйлдэл хийхээс өөр арга байгаагүй...Тухайн үед Ж.О миний нүүр лүү 2 удаа алгадаад тэрнээс болоод бид хоёр барилцалдаж аваад миний нүүрнээс самардсан. Тэгээд маргааш нь харахад миний нүүр бас хүзүү урагдсан байсан ... Х.Ч намайг үгийн зөрөөгүй ямар нэгэн шалтаг шалтгаангүй нэг удаа миний нүүр лүү алгадсан.Тэгээд дараа нь Ж. О намайг алгадаад миний нүүрийг маажсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-48 /,
Хохирогч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Ц.Т миний нүүрэнд сорви тогтоосон. Түүнээс миний нүүрэнд ямар нэгэн сорви байхгүй. Улаанбаатар хотод эмнэлэгт 4 өдөр лазер эмчилгээ хийлгэсэн. Мөн Улаанбаатарт очсон эхний 2 өдөрт буудалд хоносон гэв.
Хохирогч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Д.Бын гэрээс Ц.Т нэг юм хэлээд орилоод үгийн зөрүүгүй ирээд миний нүүрийг маажсан ... Ц.Т үгийн зөрөөгүй ирээд нэг гараараа намайг үсдээд нөгөө гараараа миний нүүрийг маажсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-53 /,
Гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Ц.Т орны хөл рүү унасан байхаар нь яасан бол гээд асуусан чинь тэнд байсан хүмүүс Х.Ч цохиод унагаасан талаар ярьсан. Ж.О нөхөртэйгээ маргалдаад гэрийн гадна гараад байж байхад нь Б Э.Б хоёр оруулж ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад манай хадам аав цагаан сараар манай гэрт 200 000 төгрөг өгсөн гэж хэлэхэд Ж.Т манай хадам аав ч гэсэн баян гэхэд Ж.О Ц.Тыг танай хадам аав мал хулгайлж баяжсан хэлэхэд цаанаас Э.Б, Ж.Оыг танай аав чинь ч гэсэн олигтой байсан юм уу гэж хэлэхэд Ж.О, Э.Быг алгадаад цаашаа ор луу зууралдаад орны толгойд нь Э.Б толгойгоо дараад уначихсан Ж.О нь хажууд нь зогсчихсон байж байсан. Цаанаас Х.Ч босч ирээд Э.Бы толгой хэсэг рүү нэг удаа цохиод чирээд гэрийн гадагшаа аваад гарсан. Ж.О, Ц.Тыг танай нөхөр ийм шүү дээ гэж хэлээд хоёр удаа алгадаад тэр хоёр зууралдаад унахаар нь Г.Б бид хоёр очоод салгасан чинь Ж.О босч ирээд гараад явчихсан. Тэгээд Ц.Т нүүр нь цус болчихсон байхаар нь нүүр чинь цус болсон байна гэсэн чинь нүүрээ цэвэрлэчихээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй 10 миунтын орчмын дараа гэрийн гаднаас Ж.Оыг Г.Бг оруулж ирж байх шиг байсан. Тэгээд араас нь Х.Ч орж ирээд Э.Б, Ц.Т нар араас нь орж ирсэн чинь Ж.О зөрж гараад Х.Ч араас гараад явсан...Тэгээд дараа нь Ж.О, Э.Б хоёр маргалдаад Ж.О, Э.Быг нэг удаа алгадаад Э.Б цаашаа орны толгойгоо дараад хэвчихсэн Ж.О дээрээс нь цохиж байх шиг байсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-62 /,
Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...би гэртээ унтаж байсан чинь хүмүүс шуугилдаад ирэхээр нь сэрээд харсан чинь Э.Б, Ц.Т, Г.Ц, Ж.О, Х.Ч нар ирсэн байсан. Тэгээд би босоод орон дээрээ сууж байсан чинь Ж.О босч ирээд Ц.Тыг хоёр удаа алгадаад байсан. Тухайн үед юунаас болж алгадсан эсэхийг сайн мэдэхгүй байна.Тэгээд Ж.О, Ц.Т хоёр үснээсээ зулгаалцаад манай гэрийн шкабны өмнө унасан байхаар нь Г.Ц бид хоёр нэг нэгээр нь салгасан. Тэгээд Ж.О эгч гадагшаа гүйгээд гарсан. Тэгээд удалгүй Ц.Т араас нь гараад гэрт Г.Ц бид хоёр үлдсэн ... манай нөхөр салгах гэж очоод хажуу талд нь Ж.О, ЦТ хоёр барилцаад үс үснээсээ зулгаалцаад хэвтэж байхад нь би очоод салгаад гэрлүүгээ авч орсон ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-68 /,
Гэрч Д.Бын мөдөн байцалтын шатанд өгсөн
... Э.Б, Ж.О хоёр хоорондоо маргалдаад Ж.Оыг Х.Ч өмөөрч босч ирээд Э.Бтай маргалдаад байхаар нь би тэр хоёрыг дагуулаад гэрийн гадаа гарсан. Э.Б, Х.Ч хоёр хоорондоо маргалдаад өнхөрөөд унахаар нь би салгаад босгохоор дахин хоорондоо зодолдоод байсан. Ж.О гэрээс гарч ирээд Э.Быг чулуу шидээд хөөгөөд Э.Б хашаанаас гараад зугтаасан ... гэрийн гадна Г.Ц, манай эхнэр Г.Б бид гурав гараад ирсэн чинь Ж.О, Ц.Тыг унагаагаад дээр нь гараад суучихсан Ж.О, Ц.Т хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан байхаар нь бид гурав очоод салгасан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаар шинжээчийн
1. Ц.Ты биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, хацар, хүзүү, тохой, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / 1 хх-ийн 34-35/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаар шинжээчийн
1.Ж.Оын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, дух, чамархай, хацар, уруул, хамар, хүзүү, цээж, шуунд зулгаралт, хацар, дух, зовхи, чамархайд зулгаралтын орох бүхий сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / 1 хх-ийн 110-111 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаар шинжээчийн
1. Э.Бы биед баруун талын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, тархи доргилт, хүзүү, чих, хэвлий, шуу, алга, гуя, нуруунд зулгаралт, баруун гарын алганы хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт болон хүзүү, чих, хэвлий, гар, гуя, нурууны зулгаралт баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 140-41 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 656 дугаартай
1. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Ж.Оын биед тухайн үед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, дух, чамархай, хацар, уруул, хамар, хүзүү, цээж, шуунд зулгаралт, хацар, дух, зовхи, чамархайд зулгаралтын ором бүхий сорви гэмтэл учирчээ.
3. Ж.Оын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018.03.03-04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Ж.Оын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ ... гэх дүгнэлт / 1 хх-ийн 152-154/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 657 дугаартай
1. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Э.Бы биед тухайн үед баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, тархи доргилт, хүзүү, чих, хэвлий, шуу, алга, гуя, нуруунд зулгаралт, баруун гарын алганы хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
3. Э.Бы биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018.03.03-04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Э.Бы биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт болон хүзүү, чих, хэвлий, гар, гуя, нурууны зулгаралт, баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / 1 хх-ийн 114-116 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 658 дугаартай
1. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Ц.Ты биед тухайн үед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, хацар, хүзүү, тохой, шууны зулгаралт гэмтэл учирчээ.
3. Ц.Ты биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018.03.03-04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эмнэлгийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1 хх-ийн 162-163/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1 хх-ийн 194-198, 199-203, 209-210, 211-217, / эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 23-26, 27-31, 32-36/, шүүгдэгч Ц.Ты хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019.01.25-ны өдрийн №07 тоот тодорхойлолт /1 хх-ийн 228/, шүүгдэгч Ц.Ты иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 229/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / 1 хх-ийн 230/ эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 231/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 232/, шүүгдэгч Х.Ч, Ж.О нарын иргэний үнэмлэхний хуулбар /1 хх-ийн 237/, шүүгдэгч Ж.Оын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын №60 тоот тодорхойлолт /1 хх-ийн 238/, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын дунд сургуулийн №16 тоот тодорхойлолт /1 хх-ийн 239/, шүүгдэгч Х.Ч, Ж.О нарын эд хөрөнгтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн 240-241/, шүүгдэгч Ж.Оын диполмын хуулбар /1 хх-ийн 244-247/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 39-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ж.Оыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ж.Оын... Э.Б намайг алгадсан Х.Ч Э.Быг аваад гэрээс гарсан удалгүй би араас нь гарахад Э.Б манай нөхөр Х.Чийг доороо хийчихсэн хоолойг нь шахаад байж байхад Э.Быг нөхрөөсөө салгах гэж татах үед Ц.Т миний нүүрнээс зулгааж намайг урсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 213-215, 2 хх-ийн 81-83/
Шүүгдэгч Х.Чийн... Э.Б манай эхнэрийг түлхэж алгадсан. Би Э.Бтай хэрүүл маргаан хийж гэрээс гараад Э.Б намайг хавсарч унагаагаад, дээрээс дарж суугаад хоолойноос боосон юу болсон талаар санахгүй байна,...эхнэр Ж.О гарч ирээд Э.Бы араас татахад Ж.Т араас нь гарч ирээд Ж.Оыг үсдэж нүүрнээс самардсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 206-208, 2 хх-ийн 87-89/
Шүүгдэгч Ц.Ты... Манай нөхрийг Ж.О орон дээр дарж хэвтүүлээд зодоод байсан. Х.Ч ирээд манай нөхөр Э.Бы цээж орчимд нь цохиж, барилцаж зууралцаж аваад хамт гарсан, Ж.О чи юунд нь нөхрөө өмөөрдөг юм гэж хэл амаар доромжилж хоёр удаа намайг алгадаж эргэж явахад нь би үснээс нь зулгаасан, Ж.О мөн адил намайг үсдэж, самардсан,...би гэрээс гарахад Х.Ч Э.Б хоёр хоорондоо барилцаж аваад газар уначихсан Ж.О манай нөхрийн дээр суугаад хоолойг нь боочихсон байсан би Ж.Оын үснээс зулгааж нүүрийг нь самардсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 220-222/
Хохирогч Ц.Ты ... Ж.О намайг шалтгаангүй хоёр удаа алгадаад цаашаа явахаар нь би араас нь татаад бид хоёр барилцалдаж авсан чинь Ж.О миний нүүр лүү самардсан ... Ж.О намайг алгадаад миний нүүрийг маажсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-48 /,
Хохирогч Ж.Оын ...Ц.Т нэг юм хэлээд орилоод үгийн зөрүүгүй ирээд нэг гараараа намайг үсдээд нөгөө гараараа миний нүүрийг маажсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-53 /,
Гэрч Г.Цгийн ... Ж.О, Э.Быг алгадаад цаашаа ор луу зууралдаад орны толгойд нь Э.Б толгойгоо дараад уначихсан ... Х.Ч нь Э.Бы толгой хэсэг рүү нэг удаа цохиод чирээд гэрийн гадагшаа аваад гарсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-62 /,
Гэрч Г.Бгийн ... Ж.О Ц.Тыг хоёр удаа алгадсан ... Ж.О, Ц.Т хоёр үснээсээ зулгаалцаад манай гэрийн шкабны өмнө унасан .... Ж.О, ЦТ хоёр барилцаад үс үснээсээ зулгаалцаад хэвтэж байхад нь би очоод салгаад гэрлүүгээ авч орсон ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-68 /,
Гэрч Д.Бын ... Э.Б, Х.Ч хоёр хоорондоо маргалдаад өнхөрөөд унахаар нь би салгаад босгохоор дахин хоорондоо зодолдоод байсан. Ж.О гэрээс гарч ирээд Э.Быг чулуу шидээд хөөгөөд Э.Б хашаанаас гараад зугтаасан ... гэрийн гадна Ж.О, Ц.Тыг унагаагаад дээр нь гараад суучихсан Ж.О, Ц.Т хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай “...Ц.Ты биед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, хацар, хүзүү, тохой, шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 –р хх-ийн 94-95/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай “...Ж.Оын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, дух, чамархай, хацар, уруул, хамар, хүзүү, цээж, шуунд зулгаралт, хацар, дух, зовхи, чамархайд зулгаралтын ором бүхий сорви гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 110-111/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаартай “...Э.Бы биед баруун гарын 2-р хурууны III гивнүүрийн хугарал, тархи доргилт, хүзүү, чих хэвлий, шуу, алга, гуя, нуруунлд зулгаралт, баруун гарын алганы хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлооо. Дээрх баруун гарын 2-р хурууны Ш-р шивнүүрийн хугарал гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,...харин тархи доргилт болон хүзүү, чих, хэвлий, гуя, нурууны зулгаралт баруун гарын зөөлөн дэийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 140-141/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 656 дугаартай “...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...Ж.Он биед тухайн үед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, дух, чамархай, хацар, уруул, хамар, хүзүү, цээж,шуунд зулгаралть, хацар, дух, зовхи, чамархайд зулгаралтын ором бүхий сорви гэмтэл учирчээ... гэх дүгнэлт /1-р хх-ийнн 152-154/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 657 дугаартай “...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Бы биед тухайн үед баруун гарын 2-р 3-р шивнүүрийн хугарал, тархи доргилт, хүзүү, чих хэвлий, шуу, алга, гуя, нуруунд зулгаралт, баруун гарын алганы хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ,.... дээрх баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жрмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,...харин тархи доргилт болон хүзүү, чих хэвлий, гар гуя, нурууны зулгаралт, баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-160/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 658 дугаартай “...Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 199 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ....Ц.Ты биед тухайн үед тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт, хацар, хүзүү, тохой, шууны зулгаралт гэмтэл учирчээ,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлтүүд болон /1-р хх-ийн 162-163 / шүүгдэгч Х.Ч, Ж.О, Ц.Т нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан...хүндрүүлэх нухөцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ...гэх гэмт хэргийн шинжийг
Шүүгдэгч Ж.О, Х.Ч нар нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ж.О нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах .. гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Чт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.От, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Чийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Ч, Ц.О нарын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ц.Т, Ж.О, Х.Ч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн, олон удаагийн үйлдлээр/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн учруулсан хохирлын шинж чанар буюу дээрх баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, гэмтэл учирсан,” мөн гэм буруугаа хүлээж байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Чт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ч, Ж.О, Ц.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул шүүгдэгч нар анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.О, Ц.Т Х.Ч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч шүүх, шүүгдэгчид нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.
“...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол...” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “....Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй...” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Ж.О, Ц.Т, Э.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Ц.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 500000 төгрөг төлөхөөр хоорондоо тохиролцож хохирогч Ж.Отай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүгдэгч Ц.Таас 500000 төгрөг гаргуулж хохирогч Ж.От олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ты үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах....”, шүүгдэгч Ж.О, Х.Ч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “....хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна.
Тодруулбал: Уг гэмт хэрэг нь 2018 оны 03 сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дуусгавар болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгйа ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 заалтад заасан “....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн....”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж заасан ба “....гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааж хуульчилсан байна.
Иймд Ж.О, Х.Ч, Ц.Ты нарт дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Х.Чийн эзэмшлийн ... iphone ... маркийн гар утас, шүүгдэгч Ж.Оын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас, шүүгдэгч Ц.Ты эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг шүүгдэгч Х.Ч, Ц.Т, Ж.О нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Ч, Ж.О, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн Шүүгдэгч ******* овогт Ж.О, шүүгдэгч ******* овогт Х.Ч нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч ******* овогт Х.Чийг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Ч, Ж.О нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Чт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Ч тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албагдлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Х.Чт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох сургалтанд хамруулах хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-т зааснаар шүүгдэгч Х.Ч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Таас 500000 төгрөг гаргуулж хохирогч Ж.От олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Ч, Ж.О, Ц.Т нар энэ хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.О, Х.Ч, Ц.Т нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийхн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Х.Чийн эзэмшлийн ... iphone ... маркийн гар утас, шүүгдэгч Ж.Оын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас, шүүгдэгч Ц.Ты эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Х.Ч, Ц.Т, Ж.О нарт тус тус буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ч, Ц.Т, Ж.О нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА