| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0063/Э |
| Дугаар | 2019/ШЦТ077 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн 18140070060019 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт Н.Т
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт Б.Б,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн 2-900 тоот хашааны үүднээс Б.Хын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 420 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Г.Дийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтад өгсөн
... Найз Б.Бын хамт Баянхонгор аймгийн Баацагаан сум руу түүний эзэмшлийн цагаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой явсан. Бид хоёр тухайн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас үүдээс хойш 17 цаг өнгөрч байхад гараад шууд замдаа саатахгүйгээр явсаар байгаад Баацагаан сумын төв рүү очсон. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дэлгүүрээс гарч ирэхэд айлын хашааны үүдэнд мотоцикль байсан. Б.Б мотоциклийг авах уу гэхэд нь мотоциклийг түрж холдуулж байгаад түлхүүр тааруулж асаагаад явсан ...Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51, 2 хх-ийн 39-40/
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан болно ... гэх мэдүүлэг /2 хх-ийн 36-37 /,
Хохирогч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2017 оны 07 дугар сарын 08-9-нд шилжих шөнө Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн 2-900 тоот хашааны үүдэн дээрээс 2017 оны онд шинээр нь аваад 7 хонож байсан мустанг-5 маркийн хүрэн өнгийн 150 мотортой мотоциклио алдсан ... Би мотоциклио 1 500 000 төгрөгөөр үнэлж байна ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 /,
Хохирогч Г.Дийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2017 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар баг сум төвд байдаг биллъярдны үүдэн дээрээс 2017 оны 06 дугаар сард шинээр нь аваад 4 сар гаруй болсон мустанг 5 маркийн улаан өнгийн 150 мотортой мотоциклио алдсан...Би мотоциклио 1 600 000 төгрөгөөр үнэлж байна ... гэх мэдүүлэг /2 хх-ийн 18- 19 /,
Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Б.Б хүрэн өнгийн мотоцикль унаж байгаагүй. Сүүлд түүнийг мотоциклийн хулгайд холбогдсон гэхээр нь ямар учиртай мотоцикль гэж тодруулахад өөрийнхөө цагаан өнгийн мотоциклийн банктай нь солиод унадаг байсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хүрэн өнгийн банкийг өөрийнхөө цагаан өнгийн банктай солиод унадаг байсан юм ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-26 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 340 дугаар “...хохирогч Б.Хын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 420 000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /1 хх-ийн 34-35/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаартай “...хохирогч Г.Дийн хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 400 000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /2 хх-ийн 27-28 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 3-4, 5-6, 2 3-4, 6-7/, өсвөр насны шүүгдэгч Н.Тын хувийн байдлын талаар нас тоолсон тухай тэмдэглэл / хх-ийн 71/, төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 77/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.12.11-ний өдрийн 199 тоот тодорхойлолт /1 хх-ийн 53/, өсвөр насны шүүгдэгч Н.Төмөр-Очрын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.12.27-ны өдрийн 304 тоот тодорхойлолт /1 хх-ийн 54/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар /1 хх-ийн 55/, өсвөр насны шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ин 57/, өсвөр насны шүүгдэгч нарын эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 72-73/, өсвөр насны шүүгдэгч Н.Тын сурагчийн хувийн хэргийн хуулбар /1 хх-ийн 73-88/, / хх-ийн 90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн 2-900 тоот хашааны үүднээс Б.Хын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 420 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Г.Дийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Өсвөр насны шүүгдэгч Н.Тын ... мотоциклийг түрж холдуулж байгаад түлхүүр таруулж асаагаад явсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51, 2 хх-ийн 39-40/
Шүүгдэгч Б.Бын ... Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан болно ... гэх мэдүүлэг /2 хх-ийн 36-37 /,
Хохирогч Б.Хын ... Б 2017 оны онд шинээр нь аваад 7 хонож байсан мустанг-5 маркийн хүрэн өнгийн 150 мотортой мотоциклио алдсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 /,
Хохирогч Г.Дийн “...Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар баг сум төвд байдаг биллъярдны үүдэн дээрээс мустанг 5 маркийн улаан өнгийн 150 мотортой мотоциклио алдсан..... гэх мэдүүлэг /2 хх-ийн 18- 19 /,
Гэрч Л.Бгийн... өөрийнхөө цагаан өнгийн мотоциклийн банктай нь солиод унадаг байсан гэж хэлсэн,...хүрэн өнгийн банкийг өөрийнхөө цагаан өнгийн банктай солиод унадаг байсан ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 25-26 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 340 дугаар “...хохирогч Б.Хын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 420 000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /1 хх-ийн 34-35/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаартай “...хохирогч Г.Дийн хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 400 000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /2 хх-ийн 27-28 /, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээгэж байсан эсэх шалгах хуудас Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Уг гэмт хэргийн хохирогч Г.Д, Б.Х нар нь алдсан мотоциклийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан хохиролд хохирогч Б.Хт 1500000 төгрөг, хохирогч Г.Д 1800000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.
Шүүхээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч нарын хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай, тэдгээрийн хувийн болон ар гэрийн байдал, хохирогч нар гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч Н.Тт хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь гэр бүл, залуучуудын газарт, шүүгдэгч Б.Бод зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Уг хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч Н.Тын хууль ёсны төлөөлөгч Т.Номгонмаад шүүх хуралдааны мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.7 дугаар зүйлийн 2-д “... Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч хүрэлцэн ирээгүй нь шүүхийн хэлэлцүүлийг хойшлуулах үндэслэл болохгүй...”, мөн хуулийн 18.10 дугаар зүйлийн 5-д”. .. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчтйг оролцуулах шаардлагагүй гэж үзээгүй бол түүнийг ирээгүй нь уг хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшуулах шалтгаан болохгүй...” гэж тус тус заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Т нь өмгөөлөгч Ц.Баярмаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Номгонмааг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,3.4, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт Н.Т, шүүгдэгч ******* овогт Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тыг нэг /1 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тт оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тт нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тт, шүүгдэгч Б.Б нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь гэр бүл, залуучуудын газарт, шүүгдэгч Б.Бод зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Т нь оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр наснй шүүгдэгч Н.Т хянан хүмүүжүүлэх хугацаанд хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Баянхонгор аймаг дахь гэр бүл, залуучуудын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д -т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Тт, шүүгдэгч Б.Бод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА