| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/01827/И |
| Дугаар | 181/ШШ2016/00240 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2016/00240
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 181/ШШ2016/00240
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т, “Э” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.071.669.212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, нэхэжлэгчийн өмгөөлөгч Ц, прокурор Г, иргэдийн төлөөлөгч Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1.071.669.212 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
1998 онд буюу зах зээлийн харилцаа шинээр бий болж байсан үед миний нөхөр Б нь М ХХК-д олон жил нисгэгчээр ажиллаж байгаад “М” ХХК байгуулж, 2 онгоц худалдан авч, агаараас зураг авах ажил эрхэлж байгаад 2002 оноос “Ангарын барилга барьж эхлээд 2007 онд дуусгаж, ангарын барилга барьж байх явцад нөхөр Б нас барж, Т миний бие тус компаний үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж ирсэн. Тус компаний үүсгэн байгуулагч нь Т миний бие байгаа болно.
Ангарын барилгыг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр Э” ХХК-ний өмчид бүртгэгдэж, Ү-2206016588 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авснаар баталгаажиж, Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулиар хамгаалагдаж хөрөнгөө бусдад ашиглуулсаны төлөө, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж ирлээ.
“Мо” группын захирал Ч “Э” ХХК-ийн захирал Т намайг 300.000 ам.доллар залилж авсан гэсэн гомдлыг гаргасанаар цагдаа, прокурорын болон шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж манай компаний үйл ажиллагааг зогсоож, битүүмжилж эд хөрөнгийн хохирол болон бие сэтгэлийн маш их дарамтад байлгаж хохироосоор ирсэн.
“Э” ХХК-ийн захирал Т намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт хамааруулан цагдаагийн байгууллага шалгахдаа өмнө нь хоёр удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, прокурор нэг удаа хэргийг хэрэгсэхгүй болгож байсан ч тодорхой хугацааны дараа дүүргийн 2 дугаар Прокурорын дарга прокурор Б.Баян-Очир хэргийг дахин сэргээж, дахин шалгах чиглэл өгсөнөөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгын гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч Д Т надад холбогдох хэргийг шалгах ажиллагаа явуулсан.
Гэмт хэргийн эцсийн үр дагавар нь хохирол учирсан байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэргийг үйлдэхийн тулд “Мо” группийн эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэж үзэж буйг ойлгох гэж оролдоод ч ойлгохгүй явж ирлээ. “Мо” групп манай ангарын барилгыг ашиглах явцдаа 300.000 ам.доллар өгсөн асуудал иргэний эрх зүйн харилцаанд хамааралтай асуудал гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Хууль сахиулах байгууллага цагдаа, хууль цаазын итгэмжлэгдсэн зөвлөх прокурор, шудрага үнэний дэнс болсон Монгол Улсын нэрийн өмнөөс гэм буруутайг тогтоох шүүх, эдгээр байгууллагууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт явцад хууль бус, тулган шахах мөрдөн байцаалтыг явуулсан, хэт нэг талыг барьсан, хэрэгт хамааралтай нотлогдвол зохих баримт бичгийг хянаагүй, зарим сэжигтэн яллагдагчийн үйлдэлийг нуун дарагдуулсан, алдаатай явуулсан ажиллагаанаас үүдэж гэм буруугүй хүнийг хэлсээр хэрэгт унагасан үйлдэлийг хийсэн гэж үзэж байна.
Ингээд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын 274 дүгээр тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Иймд Т намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт хамааруулан шалгаж цагдаа, прокурорын болон шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж манай компаний үйл ажиллагааг зогсоож, бие сэтгэлийн болон эд хөрөнгийн хохирол маш их дарамтад байлгаж хохироосоор ирсэнд дараах бодит хохирол үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:
Гэмт Хэрэгтэй Тэмцэх тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Д, Т надад холбогдох хэргийг шалгах ажиллагаа явууллахад мөрдөн байцаах ажиллагааг хэр хуульд нийцэн явуулж буйг хянуулах, хууль эрх зүйн туслалцаа буюу өмгөөлөлийн үйлчилгээ авах шаардлагатай байсан тул өмгөөлөгч С, Ц нарыг авч тус бүр нийт 128.000.000 төгрөг төлсөн.
Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн мөрдөн байцаагч Д Т надад холбогдох хэргийг шалгах ажиллагаа явууллахдаа Э ХХК-ний Ангар барихтай холбогдуулан гаргасан зардлыг, санхүү бүртгэлийн “Од Бүртгэл” Аудитаар шинжээчийн дүгнэлт гаргуулахад гаргасан зардал 5.000.000 төгрөг.
Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн мөрдөн байцаагч Д Т надад холбогдох хэргийг Прокурорт шилжүүлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжиж хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэхэд Г өмгөөлөгчийг авч 15,000,000 төгрөг төлсөн.
Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн мөрдөн байцаагч Д мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагийн арга хэмжээ авч миний Э ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Наадамчдын зам 100 тоотод байрлах ангар, оффисын барилгыг битүүмжилж Аэро монголиа ХХК-д хариуцуулсан нь Э ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл олох ёстой байсан орлого 815.863.400 төгрөгний хохирол учруулсан тул гаргуулах хүсэлтэй байна.
Гэмт Хэрэгтэй Тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Д нь мөрдөн байцаалтын явцад “Тэд аудит” ХХК-ийг шинжээчээр томилж “А” ХХК болон “А-жет Авиэйшн” ХХК-иудаас гаргаж өгсөн санхүүгийн баримтанд үндэслэн дүгнэлт гаргуулсан.
“Тэд аудит” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14/ш/10 дугаартай аудитын дүгнэлт, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14/ш/11 дугаартай аудитын нэмэлт дүгнэлтүүдээр манай ангарын барилгыг түрээслээд “А” ХХК болон “А ж” ХХК-иуд нь 1,076,392,100 төгрөгийн түрээсийн орлого олсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.
“А” ХХК, “А ж” ХХК-иуд 2007 оны 8 сараас эхлэн ангарын барилгыг эзэмшиж, ашиглаж ирсэн ба 2008 онд манай ангарын барилгыг түрээслэж, хамтран ажиллахаар МИАТ ХК-тай “техник үйлчилгээ, хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, гэрээний 7.4-т зааснаар Боинг В737 онгоцыг А-жетийн ангарт байрлуулсаны төлбөрт хоногт 1,280 ам.доллар авч байхаар тохиролцсон байсан нь мөрдөн байцаалтын явцад аудитын дүгнэлтээр тогтоогдсон ба энэ гэрээг жил жилээр сунгасаар ирсэн болно.
Миний ангарын барилгыг хууль бусаар эзэмшиж, цаашлаад өмчийн эзнийг оролцуулахгүйгээр “А” ХХК нь “Аэ” ХХК-тай “тооцоо нийлж, хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулан 2.900.000 ам.доллараар худалдахаар нууц гэрээ байгуулан намайг хохироосон нь мөн л мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Энэ хууль бус үйлдлийг нь Монгол улсын цагдаа, прокурор, шүүх таслан зогсоогоогүй хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасанд гомдолтой байна.
Арга буюу ангарын түрээсийн төлбөрөө төлөхгүй болохоор нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх ангарын барилгыг хууль эзэмшлээс нь чөлөөлж шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүх “Мо интэрнэшнэл” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байна гэж хаа хамааралгүй компанийг хэрэгт татан оруулж ирсэн нь анхнаасаа хуйвалдааны шинэжтэй байсныг, надад холбогдуулан хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэх төлөвлөгөөтэй байсныг нь бий мөрдөн байцаалтын явцад ил тод болсон, тэгээд миний ангарыг ашиглан 1,076,392,100 төгрөгийн ашиг олсон байсан. Иймд нийт 2.515.255.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1.071.669.212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц: Т нь шүүхэд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэснээс учирсан хохиролд 2.515.255.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар багасгаж байгаа болно. Үүнд:
нэхэмжлэлээр түүнд төлсөн 25.000.000 төгрөг,
2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 13 сар 24 хоногт олох байсан орлогонд 815.863.383,33 төгрөг, “Т” ХХК-ний 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт
Нийт нэхэмжлэлийн шаардлага 1.071.669.212 төгрөгнөөс:
Нэхэмжлэгч Тд:
Нэхэмжлэгч “Э” ХХК-д:
821.063.383 төгрөгийг,
Нийт нэхэмжлэлийн шаардлага 1.071.669.212 төгрөгийг Засгын газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэсэн.
Прокурор Г: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нь үүссэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын тусгай сангийн тухай хулуийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дах хэсэгт зааснаар Тыг үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны гэм хорын хохиролд 594.282 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж олгуулах саналтай байна.
Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлбөр 143.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагаа баримтаар нотлосон тул хангаж үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
Иргэдийн төлөөлөгч Б: Т нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заагдсан гэмт хэрэгт хилсээр шийтгэгдсэний улмаас их хэмжээний хохирол учирсанд тухайн үеийн мөрдөн байцаагч, прокурорын байгууллагуудын гэм буруутай тал байна гэж дүгнэж үзээд хавтас хэрэгт авагдсан шаардлага хангасан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах саналтай байна гэсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Т нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохиролд 250.605.824 төгрөг, “Э” ХХК-д 821.063.383 төгрөг нийт 1.071.669.207 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
Т нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.67 мөнгөөр багасгасан болохыг дурдав.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Т, “Э” ХХК-ийн хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3-д “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Т, “Э” ХХК нь хохирол нөхөн төлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Тд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2014260001510 дугаартай Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын тогтоолоор мөн газрын 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2393 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож “Мо” ХХК-ийн 300.000 ам долларыг дансаар шилжүүлэн авч худалдсан “Ан”-ын барилгын өмчлөх эрхээ шилжүүлэлгүй залилан мэхэлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Гомдол гаргагч Тыг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн тогтоолоор сэжигтнээр тооцож, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 508 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар шийтгэж мөн өдрөөс цагдан хорьж, Нийслэлийн шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаартай магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 510 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Дээрхи эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаагаар Тыг 65 хоног хууль бусаар цагдан хорьсон байна.
Улмаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 274 дүгээр тогтоолоор Тд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Т нь дээр дурьдсан гэмт хэрэгт холбогдон шалгагдах болсны улмаас өмгөөлөгч Б, Д, С, Ц, Г нараас хууль зүйн туслалцаа авсан байх бөгөөд Б, Д нарт 10,000,000 төгрөг, Сд 28.000.000 төгрөг, Цд 100.000.000 төгрөг, Гт 15.000.000 төгрөг бүгд 153.000.000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийг хохиролд тооцож нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Тын өмгөөллийн хөлсөд төлсөн баримтаар тогтоогдсон Сд 28.000.000 төгрөг, Цд 100.000.000 төгрөг, Гт 15.000.000 төгрөг бүгд 143.000.000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн төлбөрийг гаргуулах хүсэлтийг хангаж, өмгөөлөгч Б, Д нартай гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийн хөлс төлснийг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгов.
Гомдол гаргагч Т гэмт хэрэгт шалгагдсаны улмаас бусдаас авсан зээлээ төлж чадаагүй гэж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2700 дугаартай шүүхийн шийдвэрээр иргэн Од төлөх 80.000.000 төгрөгийн алданги болох 25.000.000 төгрөг, мөн шүүхийн “П" Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй Т, З нарт холбогдох иргэний хэргийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3415 дугаартай шийдвэрээр Т, Зт нараас гаргуулж “П" Банк Бус Санхүүгийн Байгууллагад олгосон 149.866.796 төгрөгт тооцогдсон нэмэгдүүлсэн хүү 27.169.720 төгрөгийн 50% 13.584.860 төгрөгийг, эд хөрөнгөд учирсан хохирол гэж тооцож төрөөс нөхөн гаргуулахаар хүсэлт гаргажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсэний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэргийг эд хөрөнгийн хохиролд тооцож улсаас нөхөн олгоно гэж заасан байна.
Гомдол гаргагч Тын хүсэлтэд дурьдсан бусдаас авсан зээл хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү, алданги нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр 390.1-д заасан улсын төсвөөс нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй.
Нөгөөтэйгүүр хэрэгт ирүүлсэн баримтаар Т нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй Оаас зээлдсэн, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “П" Банк Бус Санхүүгийн Байгууллагаас Т, З нар 130.000.000 төгрөг 6 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй зээлдсэн байдаг бөгөөд цаг хугацааны хувьд түүнийг гэмт хэрэгт шалгагдсаны улмаас бусдаас авсан зээлээ төлж чадаагүй гэж үзэх боломжгүй юм. Иймд хугацаа хэтэрсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги нь 38.584.860 төгрөгийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Т нь Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэх зардал 27.000 вонн буюу монгол төгрөгт хөрвөх ханш 1.67 төгрөгөөр тооцож, 45.090.006 төгрөг. “Арвинтунамал” хувийн эмнэлэгт 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хэвтэж эмчлүүлсэн зардал, 1.190.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хэвтэж эмчлүүлсэн зардал 750.000 төгрөг, эм, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн зардал 884.969 төгрөг, бүгд 47.914.975 төгрөгийн шаардлага байгаа боловч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 46.514.964 төгрөгөөр 1.400.000 төгрөгөөр багасгаж шаардсан хэмжээгээр тооцов. Үүнд баримтаар тогтоогдсон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эм, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн зардал 2.824.969 төгрөгийг төрөөс гаргуулж Тд олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хүсэлт гаргагч Тын Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэх зардал 27.000 вонн буюу монгол төгрөгт хөрвөх ханш 1.67 төгрөгөөр тооцож, 45.090.006 төгрөгийн эмчилгээний зардалыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч тэрээр зайлшгүй зардал болохыг баримтаар нотлоогүй тул шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан ... цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно ... гэж зааснаар Тын цагдан хоригдсон 65 хоногийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдаж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.400 төгрөгөөр тооцож, 12.506.000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Тд нөхөн олгов.
Гомдол гаргагч Т нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохиролд эрх зүйн туслалцаа авсан, бусдаас авсан зээл хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү, алдангид төлөх хохирол, эрүүл мэндэд учирсан хохирол, хууль бусаар цагдан хоригдсоноос учирсан хохирол бүгд 250.605.824 төгрөгийн шаардлага гаргаснаас баримтаар нотлогдсон зардал 158.330.969 төгрөгийг төрөөс гаргуулж Тд олгож шаардлагаас үлдэх 92.274.855 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас … иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал эд хөрөнгийн хохиролд болох тул гомдол гаргагч “Э” ХХК-иас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 17 ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолоор Э” ХХК-ийн “Ангар”ын барилгын санхүүгийн баримтанд хөндлөнгийн аудит хийсэн зардалд төлсөн 5.0 сая төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгох үндэлсэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Зохион байгуулалттай Гэмт Хэрэгтэй тэмцэх газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын бусад арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор “Э” ХХК-ийн хувь эзэмшигч нарын шилжилт хөдөлгөөнийг, мөн компанийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000131616 гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016588 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа /17120/ наадамчдын зам гудамжны 100 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус Тд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар хязгаарлажээ.
Мөн Зохион байгуулалттай Гэмт Хэрэгтэй тэмцэх газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор “Э” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000131616 гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016588 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа /17120/ наадамчдын зам гудамжны 100 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, уг хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг “Мо интэрнэшнэл” ХХК-д хариуцуулсан байна.
Хүсэлт гаргагч “Э” ХХК нь нийт 13 сар 24 хоногт өөрийн өмч болох “Ангарын барилга”-ыг түрээсэлж олох байсан орлогоо алдсан гэж 815.863.383 төгрөг, аудитийн дүгнэлтийн зардал 5.200.000 төгрөг бүгд 821.063.383 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шаардлагын үндэслэлээ “Т” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/16/03 дугаартай түрээсийн орлогыг зах зээлийн ханшийг тооцоолон ирүүлсэн байна. Уг тооцооллоор 3972.42 м.кв 4 давхар “Ангарын /оффис,зоорийн давхрын хамт/ барилгыг 13 сар 24 хоног түрээслэхэд сард 61.621.101 төгрөг нийт 13 сар 24 хоног түрээслэхэд 815.863.383 төгрөг олох боломжтой гэжээ.
Аудитын тухай хуулиас 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлох үүрэгтэй байдаг байна. Иймд “Т” ХХК-ийн тооцооллыг зах зээлийн ханшийг тогтоосон гэж үзэхгүй.
Мөн “Тэнхлэг зууч” компаниас гаргасан үнийн мэдээлэл нь адил обьектод, ижил байрлалд буй барилгын түрээсийн орлоготой харьцуулсан үнэ гэж үзэх боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг шалгах явцад мөрдөн байцаалтаар тогтоосон 2014 оны 11 дүгээр сарын 06 ны өдрийн 14/111/1 дугаартай “Т” ХХК-ийн аудитийн дүгнэлтээр “А-ЖЕТ” ХХК болон “А-ЖЕТ Авиэйш” ХХК-иуд ангарын барилгын түрээслүүлсэнээр 1.076.392 төгрөгийн орлоготой байсан гэсэн нь цаг хугацааны хувьд хамааруулан үзэх боломжгүй юм.
Иймд олох байсан 815.863.383 төгрөгийн түрээсийн олох байсан орлого Аудит хийлгэсний зардалд төлсөн 200.000 төгрөгийг тус тус хангаж төрөөс гаргуулах боломжгүй тул нийт 816.063.383 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Засгийн Газрын Тусгай Сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 158.330.969 төгрөгийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлыг гаргуулж Тд олгож, 92.274.855 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, төрөөс 5.000.000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгож шаардлагаас үлдэх 816.063.383 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар Тын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОРЛОО
Ө.УЯНГА