Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Иргэний нэхэмжлэгч: Ц.П

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Э, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814004620313 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Хуулийн этгээдийн биеийн байцаалт

Улаанбаатар хот ******* ******* *******, *******

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, дээд болбвсролтой, инженер мэргэжилтэй, овогт Г.Э,

Үйлдсэн хэргийн талаар

“******* *******” ******* буюу хуулийн этгээдийн захирал албан тушаалтай Г.Э нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийсэн “Их богдын байгалийн цогцолборт газарт, нөхөн сэргээлт хийж, хамтран ажиллах 2018/07/16/30 дугаартай гэрээний үндсэн дээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох улсын тусгай хамгаалалттай Овоо шанд гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид 13.019.318 төгрөгийн хохирол учруулсан,

“******* *******” ******* буюу хуулийн этгээд нь Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийсэн “Их богдын байгалийн цогцолборт газарт, нөхөн сэргээлт хийж, хамтран ажиллах 2018/07/16/30 дугаартай гэрээний үндсэн дээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай Овоо шанд гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид 13.019.318 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Тусгай хамгаалалттай газарт зарласан тендерийн дагуу санлын авч Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Овоо шанд” гэх газарт нөхөн сэргээлт хийхээр очсон. Тухайн газраас гаргасан чулуу бол олборлолт хийхээр гаргасан чулуу биш тухайн нүхийг элсээр дүүргэх ёстой байсан учир багана болж байсан чулууныг молдокоор цохиод авчих гэж хэлсэн нь миний буруу. Би шалгалтын баг ирэхэд байгаагүй Баянхонгор аймагт эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн нүхийг дүүргэх гэж шороо татсан байсан гэв.

Шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалтад өгсөн

...”******* ******* *******”-ийг 2013 онд үүсгэн байгуулсан, үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн уул уурхайн чиглэлийн зөвшөөрөлтэй. Баянхонгор аймгийн “Овоо шанд” гэх газарт Аийн эзэмшлийн Nissan Condor маркийн ачааны тээврийг хэрэгслийг түрээсэлж очсон .... Овоо шандын нүхэн дотор тэсэлгээ хийсэн, бид нарын гаргасан чулуунууд бол өмнө нь хийсэн тэсэлгээний улмаас сул байсан чулуунууд байгаа . Чулуунуудыг гаргах шийдвэрийг би өөрөө гаргасан. Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдээс нэг унгалдай трактор, 1 хово маркийн тээврийн хэрэгслүүдийг түрээсэлсэн шороо зөөхөд ашиглаж байсан, үйл ажиллагаандаа ашиглаагүй. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Их Богд байгалийн цогцолборт газраас зарласан тендерийг авч, “Овоо шанд” гэх газарт нөхөн сэргээлт хийж хамтран ажиллах гэрээг Их богдын байгалийн цогцолборт газрын дарга Т.Гтой гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 165-167 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч даргаласан 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг байсан. Гэрээ нь дээр заасан нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй учир нь нөхөн сэргээлтийг очиж шалгахад шаардлага хангаагүй байсан учир би дахин өндөрлөгөө хийлгэсэн. Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдэд ярихдаа “******* *******” *******-нийхан нөхөн сэргээлт хийхдээ дээрээс нь таг хийгээгүй байсан талаар хэлдэг. Нөхөн сэргээлт хийгээд явсаны дараа тухайн нүхнүүд нь дахин суулт үүсэж доошоо хонхойж ороод суулт үүссэн байсан. Тухайн нүхийг хүмүүс мэдээд ахиж алт олборлох гээд байгаа юм. Бид нар тухайн нүхийг 2 удаа дахин булсан. Тухайн нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир нь олборлолт хийхгүй, шөнийн цагаар ажиллахгүй талаар заасан байхад олборлолт хийж, шөнийн цагаар ажиллаж байсан гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Овоон шанд” гэх газар нь өмнө ухагдсан эвдэгдсэн газар байсан ба түүнд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах өөрөөр дахин хууль бусаар ашигт малтмалын ажил явагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нөхөн сэргээлтийн гэрээг “******* *******” *******-тай хийсэн. Ашигт малтмал олборлохгүйгээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж болно. Тусгай хамгаалалтын удирдлагын газраас жилд янз бүрийн яг тодорхой хэмжээ заахгүйгээр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулахаар заасан байдаг . Гэхдээ яг тийм нэртэй газарт хий гэж бас заасан зүйл байдаггүй харин манайхаас судлагааг нь авсан байдаг юм. Иймд “Овоон шанд” гэх газарт нөхөн сэргээлт хийхээр тендер зарласан . Байгаль орчин экологид учруулсан хохирлыг нөхөн барагдуулах шаардлагатай байна. Мөн “******* *******” ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр улсын төсвөөс олгож мөнгөний 60 хувийг авсан, тухайн мөнгийн нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 218-219 /,

Гэрч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Овоон шанд” гэх газрын 3 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг явуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/124 дугаартай тушаалыг манайх руу ирүүлсэн байсан. Уг тушаалаар 10000000 төгрөгийн хөрөнгө гаргах тухай тушаалын хавсралтанд БОАЖЯамны хүрээлэн буй орчин судалгаа шинжилгээний хөтөлбөрийн зардал /10000000/ Швейцарын хөгжлийн агентлагын тогтвортой бичил уурхайн төсөл /5000000 төгрөг/ гэсэн байсан юм. Энэ талаар төвийн мэргэжилтэнтэй утсаар ярихад 15.000.000 төгрөг байгаа тендер зарлаарай гэсэн. Тендер зарлахаар болоод дахин тодруулахад Швейцарын хөгжлийн агентлагын тогтвортой бичил уурхайгаас шийдэгдэх 5.000.000 төгрөг шийдэгдээгүй байсан. Энэ талаар дахин БОАЖЯамнаас тодруулахад сонгон шалгаруулалт явуулж компаниудад мэдэгд гэсний дагуу энэ талаарх мэдээлэлүүдийг тараасан. Тус мэдээллийн дагуу 4 компани бичиг баримтаа бүрдүүлж өгсөн санагдаж байна. Үүнээс үнийн санал, орон нутгаас ажиллах хүн хүч авч ажиллуулах, ажлын туршлага, тусгай зөвшөөрөл, техник хангамж зэргийг үндэслэн “******* *******” *******-ийг нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгчээр оролцуулахаар гэрээг байгуулсан юм ... Эвдэгдсэн газрыг засаж, ухагдсан нүхийг дүүргэх ажлыг хийж гүйцэтгэхээр заагдсан байсан ба нөхөн сэргээлтийг хангалттай хийсэн байсан манай байгууллага өөрсдийнхөө хэмжээнд нөхөн сэргээлт хангалттай хийгдсэн байна гэж үзсэн юм ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 220-222 /,

Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн

...бид нар 14-15 хоносон. Эхний 7-8 хоногт голоос нүх булах ******* нилээн хэдэн машин татаж буулгаад нүхнээс шуудайтай амыг нь уясан 150 ширхэг жижигхэн шуудайтай шороо чулууг гаргуулж ниссан дизель гэдэг цагаан өнгийн ачааны машин дээр ачуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 /,

Гэрч    Ч.Оийн мөрдөн байцаалтад өгсөн

... Нүх булахад доороос нь эхэлж булж яваад дунд хэсэгт хавчиг хүн явах боломжгүй байсан тул цохиод чулууг нь гарга доор нь байсан набор шороог шуудайлж гарга гэснээр бид нар гаргасан ... Тэр 2 хүн ирэхээс өмнө бид нар нүхнээс чулууг гаргасан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /,

Гэрч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн

...Нэг өдөр нь манай хүмүүсээр захирал Г.Э нь нүх рүү оруулж чулуу олборлуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 /,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... Бид нарыг нүх булах ажил хийж байхад захирал нь нүх нарийхан байна хүн орж болохгүй байна нарийхан хэсгийг нь цохиж хүн орж болохоор болго гээд бид нараар цохиулж шороог нь шуудайнд хийлгэж гаргуулаад гэрийнхээ хажууд тавиулаад байсан ... 3ахирал нь шуудайтай шороонуудыг гарга гэхээр нь бид нар нүхнээс уяагаар татаж гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 /,

Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймгийн Баянлиг суманд очиход миний цагаан өнгийн 1767 УБС улсын дугаартай ниссан маркын машиныг цоожтой байсныг онгойлгоод Баянлиг суманд авчирсан байсан. Миний машины ачаан дээр шуудайтай шороо ачиж ирээд Баянлиг сумын гражид буулгасан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/

Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн

 ... Би “Стандар *******” *******-д ороод сар болж байна. “Овоо шанд” гэх газар ирээд 10 гаруй хонож байна. Нүхнээс өдөрт 10 гаран шуудай чулуу гаргадаг. Гаргасан чулуугаа бид нар 17-67 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж гаргадаг ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-7/

Гэрч    Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн

... шуудайнд хийсэн чулууг ачсан, 17-67 УБС улсын дугаартай ачааны тэрэг наана нэг хар өнгийн Старекс /Ч.О жолооч/, улаан өнгийн “Ноwо” маркийн тээврийн хэрэгслүүд байсан. Старексийг болохоор тэнд ажиллахаар ирсэн хүмүүсийг аваад ирсэн тэрэг гэж байсан. Ноwo-гоор болохоор нүхрүү нөхөн сэргээлтийн шороог зөөж байгаа талаар хэлж байсан. Хэргийн газарт үндсэндээ 3 гэр байсан ба 2 гэр нь тухайн ухсан гэх нүхний хажуу хэсгээр байсан бас нэг нь тэрнээс арай холдхондуу 100 метрийн зайд байсан. Намайг очиход хэргийн газарт О.Ба, Ч.О, О.*******, *******, *******, *******, *******, , , , , Д.Ба /компани зүгээс/ мөн улсын байцаагч, Баярмаа, байгаль хамгаалагч Ванчигсүрэн нар байсан. Хэргийн газрын үзлэгээр нийт 150-160 шуудай чулууг хураан авсан. Компаний ажилчид байрлаж байсан гэр дотроос мөн шуудайтай чулуу гарч ирсэн. Мөн мулдокь, помп зэргийг зүйлсийг хурааж авсан. Хурааж авсан зүйлсийн тоог сайн мэдэхгүй байна. Нүхэнд бол нөхөн сэргээлт хийсэн зүйл байхгүй байсан. Нүхний амсар нь онгорхой байж байсан. Миний ойлгосноор тухайн компани захирал гэх хүн нь оруулсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-154 /,

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн

......Хэргийн газрын үзлэгээр нийт 160 шуудай чулууг хураан авсан. 154 шуудайг болохоор 17-67 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшнээс, 6 шуудайг компаний ажилчид байрлаж байсан гэр дотроос хураан авсан. Мөн 2 ширхэг мотор /машины хажуу хэсгээр байсан/, 2 мулдокь /гэр дотроос/, 1 ширхэг помп /гэрийн гаднаас/ зэргийг тус тус хураан авсан...Нүхний амсар нь онгорхой байсан миний ажигласнаар хэргийн газарт лав нөхөн сэргээлт хийж байсан зүйл бол байгаагүй. Зөвхөн тэр нүхнээс доошоо байсан тунелний хэсэгт шороо хийсэн л байсан. Тэнд байсан хүмүүс ажилчид ярихдаа бид нар хөлсөөр ажиллаж байгаа юм. Өөрсдөө дур мэдэн хийж байгаа зүйл байхгүй, удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийг л хэрэгжүүлж байгаа талаар хэлсэн. Бид нартай цуг байж байгаад 2 хоногийн өмнөөс аймагруу явсан байгаа. Түүнийг байгаа үед ч мөн нүхнээс чулууг гаргаж байсан талаар ярьж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-157

Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилын дүн “...алтны сорьц 950.50, мөнгөнийх нь 36 болохын тогтоосон ... /1-р хх-ийн 201 /,

“Энх нахиа” *******-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлт ... Howo маркийн 1244 БНА улсын дугаартай ачааны авто машин, Эксээ 55 маркийн авто тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр үнэлсэн .... гэх дүгнэлт /1-р хх-ийн 248-249/

“Энх нахиа” *******-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт ... Nissan condor маркийн 1767 УБС улсын дугаартай ачааны авто тээврийг хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 7-8/

“Энх нахиа” *******-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт ... 161.53 грамм шар өнгийн металл нь 13 019 318 0 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 13-14 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-3, 5-7, /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 13-19/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 20-37/, эд мөрийн баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 73-100/, “******* *******” *******-ийн гэрчилгээ, дүрэм /1-р хх-ийн 104-0/, Их богд байгалийн цогцолборт газарт, нөхөн сэргээлт хийж, хамтран ажиллах гэрээ /1-р хх-ийн 1-4/, Баянлиг сумын бага баян багийн “Овоо шанд” орчимд нөхөн сэргээлт хийх ажлын техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 172-174/, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 175-180/, шүүгдэгч Г.Эийн хувийн байдлын талаарх Улаанбаатар хотын дүүргийн -р 2018..13-ны өдрийн 0000557784 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 186/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 203/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 202/, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 205-209/, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарын 2018..19-ний өдрийн А/71 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 210-2/, сорьц тогтоолгох үеийн тэмдэглэл, гэрэр зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 21-23/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 24-35/ бүрэн дунд боловсролын үнэмлэх /1-р хх-ийн 191/, Г.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 168/, шүүгдэгч Г.Эийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэх ял шалгах хуудас /1-р хх-ийн 195 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

“******* *******” ******* буюу хуулийн этгээдийн захирал албан тушаалтай Г.Э нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийсэн “Их богдын байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийж хамтран ажиллах 2018/07/16/30 дугаартай гэрээний үндсэн дээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох улсын тусгай хамгаалалттай Овоо шанд гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид 13.019.318 төгрөгийн хохирол учруулсан

“******* *******” ******* буюу хуулийн этгээд нь Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийсэн “Их богдын байгалийн цогцолборт газарт, нөхөн сэргээлт хийж, хамтран ажиллах 2018/07/16/30 дугаартай гэрээний үндсэн дээр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай Овоо шанд гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид 13.019.318 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Эийн... Овоо шанд”-ын нүхэн дотор тэсэлгээ хийсэн, бид нарын гаргасан чулуунууд бол өмнө нь хийсэн тэсэлгээний улмаас сул байсан чулуунууд, гаргах шийдвэрийг би өөрөө гаргасан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 165-167 /

Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн ... Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч даргаласан 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг байсан. Гэрээ нь дээр заасан нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй учир нь нөхөн сэргээлтийг очиж шалгахад шаардлага хангаагүй байсан учир би дахин өндөрлөгөө хийлгэсэн. Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэдэд ярихдаа “******* *******” *******-нийхан нөхөн сэргээлт хийхдээ дээрээс нь таг хийгээгүй байсан талаар хэлдэг. Нөхөн сэргээлт хийгээд явсаны дараа тухайн нүхнүүд нь дахин суулт үүсэж доошоо хонхойж ороод суулт үүссэн байсан. Тухайн нүхийг хүмүүс мэдээд ахиж алт олборлох гээд байгаа юм. Бид нар тухайн нүхийг 2 удаа дахин булсан. Тухайн нөхөн сэргээлт бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир нь олборлолт хийхгүй, шөнийн цагаар ажиллахгүй талаар заасан байхад олборлолт хийж, шөнийн цагаар ажиллаж байсан гэв.

Гэрч Т.Гын ... үнийн санал, орон нутгаас ажиллах хүн хүч авч ажилуулах, ажлын туршлага, тусгай зөвшөөрөл, техник хангамж зэргийг үндэслэн “******* *******” *******-ийг нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэгчээр оролцуулахаар гэрээг байгуулсан юм ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 220-222 /

Гэрч О.Бын ...нүхнээс шуудайтай амыг нь уясан 150 ширхэг жижигхэн шуудайтай шороо чулууг гаргуулж ниссан дизель гэдэг цагаан өнгийн ачааны машин дээр ачуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 /

Гэрч    Ч.Оийн .. набор шороог шуудайлж гарга гэснээр бид нар гаргасан,тэр 2 хүн ирэхээс өмнө бид нар нүхнээс чулууг гаргасан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /,

Гэрч О.Эын ...нэг өдөр нь манай хүмүүсээр захирал Г.Э нь нүх рүү оруулж чулуу олборлуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 /,

Гэрч ын... Бид нарыг нүх булах ажил хийж байхад захирал нь нүх нарийхан байна хүн орж болохгүй байна нарийхан хэсгийг нь цохиж хүн орж болохоор болго гээд бид нараар цохиулж шороог нь шуудайнд хийлгэж гаргуулаад гэрийнхээ хажууд тавиулаад байсан ... 3ахирал нь шуудайтай шороонуудыг гарга гэхээр нь бид нар нүхнээс уяагаар татаж гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 /,

Гэрч Б.Аийн .. миний цагаан өнгийн 17-67 УБС улсын дугаартай ниссан маркын машиныг цоожтой байсныг онгойлгоод Баянлиг суманд авчирсан байсан. Миний машины ачаан дээр шуудайтай шороо ачиж ирээд Баянлиг сумын гражид буулгасан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/

Гэрч О.Бын ...нүхнээс өдөрт 10 гаран шуудай чулуу гаргадаг, чулуугаа 17-67 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачдаг ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-7/

Гэрч Б.Гын .. компаний ажилчид байрлаж байсан гэр дотроос мөн шуудайтай чулуу гарч ирсэн,...нүхэнд бол нөхөн сэргээлт хийсэн зүйл байхгүй байсан. Нүхний амсар нь онгорхой байж байсан. Миний ойлгсоноор тухайн компаний захирал гэх хүн нь оруулсан байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-154 /

Гэрч Д.Бын...нүхний амсар нь онгорхой байсан миний ажигласнаар хэргийн газарт лав нөхөн сэргээлт хийж байсан зүйл бол байгаагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-157/

Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн “...алтны сорьц 950.50, мөнгөнийх нь 36 болохын тогтоосон ... /1-р хх-ийн 201 /,

“Энх нахиа” *******-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн дүгнэлт ... 161.53 грамм шар өнгийн металл 13 019 318 0 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 13-14 / болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Эийг тусгай зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд 5673194 регистрийн дугаартай “******* *******” *******-нийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд 5673194 регистрийн дугаартай “******* *******” ******* нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2 гишүүнтэйгээр байгуулагдаж захирлаар Г.Э бүртүүлж уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн ба Улаанбаатан хот 2 хэсэг 90/3,15 тоот хаягт бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин , аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № А/157 тоот тушаалаар ...газрын хэвлий нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт... хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн гурван жилийн хугацаагаар олгосон байна.

Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд 5673194 регистрийн дугаартай ******* ******* *******-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн сонирхлын төлөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Г.Эийг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцов.

Иймд шүүгдэгч хуулийн этгээд ******* ******* *******-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болон шүүгдэгч Г.Э нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэргийг үйлдсэн тул шүүгдэгч хуулийн этгээд ******* ******* *******-д ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол болон хуулийн этгээдэд хүлээлгэсэн торгох ялыг уг гэмт хэргийн гүйцэтгэгч Г.Э төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Эийг тусгай зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэнд ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Эт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүхээс шүүгдэгч “******* *******” ******* болон шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Эт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-д торгох ялыг оногдуулж, компаний хөрөнгийн хувь хэмжээ, бусад орлого олох боломжийг зэргийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон, уг үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг шүүгдэгч Г.Эээс 5.394.000 төгрөг гаргуулж, Их богдын байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч хуулийн этгээдийн “Стандар *******” *******-ийн ... 5673194 регистрийн дугаартай гэрчилгээ ...-г хүчингүй болгохыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд даалгаж,

... “******* *******” *******-ийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 901391050 дугаартай, барилгын материалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах, дугаартай газрын хэвлийн нөхөн сэргээлт төрлийн үйл ажллагаанаас эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхтэй нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах 2016/043 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг Байгаль орчин Аялал жуулчлалын яаманд шилжүүлж, ... мулдокь 2 ширхэг, помп 1 ширхэг, мотор 2 ширхэгийг шүүгдэгч Г.Эт буцаан олгож, .... 161,53 грамм алт бүхий /үнэ 13.0919.318/ шар өнгийн металл ... -г улсын орлого болгож шийдвэрлэж,

Харин хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.Эийн эзэмшлийн ... самсунг эс-т маркийн гар утас ... битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Г.Э болон шүүгдэгч хуулийн этгээд “ ******* *******” ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн ын техник хэрэгслийг түрээслэн ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул … Howo маркийн тээврийн хэрэгсэл, Эксэ маркийн авто тээврийн хэрэгсэл ...-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч т буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэт металлын сорьц тогтоох ажиллагаатай холбоотой гаргасан зардал 28165 төгрөгийг /1хх-ийн 198-199/ гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Г.Эийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн

Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, 5673194 регистрийн дугаартай “******* *******” *******-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Эт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, 9.4 зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлий нөхөн сэргээлт эвдэрсэн газрын болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорин мянган /20,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эт нэг жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-д оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн буюу сар бүр 1,666,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаас шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” *******-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Эээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болох 28165 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуулийн этгээд “******* *******” *******-ийн /5673194 регистрийн дугаартай /гэрчилгээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гэрчилгээг хүчингүй болгохыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яаманд даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “******* *******” *******-ний Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 901391050 дугаартай, барилгын материалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах, дугаартай газрын хэвлийн нөхөн сэргээлт явуулах эрхтэй 2016/043 дугаартай гэрчилгээ хоср ширхэгийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яаманд шилжүүлж, мулдокь 2 ширхэг, помп 1 ширхэг, мотор 2 ширхэгийг шүүгдэгч Г.Эт буцаан олгож, 161,53 грамм алт бүхий /үнэ 13.019.318/ шар өнгийн металлыг улсын орлого болгосугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Г.Эээс 5.394.000 төгрөг гаргуулж, Их богдын байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Эийн эзэмшлийн ... самсунг эс-т маркийн гар утас ... битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ... howo маркийн авто тээврийн хэрэгсэл, эксэ маркийн авто тээврийн хэрэгсэл ...-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож , хэрэгцээний дагуу эзэмшигч т буцаан олгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1  зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА