| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0298/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/082 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогч: М.А
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814002810291 дугаар хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Билэг зоогийн газрын 02 тоот өрөөнд М.Аыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 05 дугаар сарын 13-наас 14 шилжих шөнө Н.Э, М.А тэр хоёр найзын гэх залуу бид нар архи ууж байгаад түрүүлж явсан. Н.Э, М.А бид нар үлдэж нэг шил Ерөөл нэртэй архи уусан Э, М.А бид нар Билэг зоогийн газрын хоёр давхарт байх өрөөнд унтацгаасан, би юу болсон талаараа санахгүй байна. Нэг мэдэхэд би М.Аын ар нуруун дээр нь хутгалчихсан байсан. Тэгээд юу болсон талаараа мэдээд зугтаасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /
Хохирогч М.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Манай найз ******* шөнийн 23 цагийн үед дуудахад очиход ******* нар 0,5 литрийн архи ууж байсан. Би ороод танилцаад намайг архи уучих гээд байхаар нь уусан. Архи дууссаны дараа Э, ******* нар дахин архинд явсан. Намайг гэр рүү явах гэхэд намайг явуулахгүй, дахиж архи авчирна гэж явуулахгүй байсан. Дахиж авчирсан архинаас уугаад унтсан, үүрээр намайг ******* хутгалсан гэв.
Хохирогч М.Аын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орой 00 цаг болж байхад манай хамаатан болох Н.Э гэдэг залуу намайг Билэг зоогийн газар хүрээд ир гэж утсаар дуудсан ... Бид нар 0.75 литрийн архиа ууж дуусгаад Б, *******, Н.Э 3 дахиж архинд яваад ширхэг 0.75 литрийн архи авч ирээд дахиж уусан... нэг сэрэхэд миний нуруунаас хүйт даагаад байхаар нь би юу болсон юм гэхэд ******* би чамайг хутгачихлаа гээд хар иштэй хутга барьчихсан сууж байсан... Миний нуруунаас цус гараад байхаар нь би подволкоороо нуруугаа боогоод Н.Эын хамт гарч аптек дээр очиход манай ах байхгүй байхаар нь Хонгор хотхонд байдаг ах Энхбаатарынд очсон ... Миний хохиролд ******* 500 000 төгрөг ээжид өгсөн өөрөөр миний хохирол мөнгө төгрөг өгөөгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-37/
Гэрч Н.Эын мөрдөн байцаалтад өгсөн
… 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед *******тай таарсан тэгээд бид хоёр 1-р 10 жилийн урд явж байхад *******тэй бид нар уулзаад ******* би арван мянгатад байх найз охин дээрээ очоод ирье гэж хэлээд яваад өгсөн. ******* бид хоёр Билэг зоогийн газар 02 тоот өрөөнд байхад ******* дүү О орж ирсэн. Тэгтэл ******* цүнхэн дотроосоо нэг 0.5 Ерөөл нэртэй архи гаргаж өгсөн тэр архийг задалж бид хоёр ууж, би М.Атай утсаар ярьж дуудахад М.А ирээд байж байхад ******* нэг Ерөөл нэртэй 1.75 архитай ирж бид нар хувааж ууж дуусчихаад *******, ******* бид гурав архи авах гэж явсан. Түцнээс Б хоёр шил архи авсан тэгээд буцаад Билэг зоогийн газар 02 тоот өрөөнд ирээд би унтсан. Тэд нар архиа уугаад үлдсэн би өглөө 06 цагийн үед сэрсэн ******* байхгүй байсан. Би *******г явъя гэж хэлээд сэрээхэд ******* босоод ирэхэд ******* цохиод авах шиг болсон дүү ******* нь та хүн хутгалчихлаа гэж хэлэхэд араас нь харахад М.А пудволк цус нэвтрээд гараад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 331 дугаар шинжээчийн
1. М.Аын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэх дүгнэлт /хх-ийн 60-61 /,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 70-71/, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 11-15/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 24-29/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 77/ шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 84/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-106, 107-112/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 113-114/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Билэг зоогийн газрын 02 тоот өрөөнд М.Аыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч *******гийн .. би М.Аын ар нуруун дээр нь хутгалчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /
хохирогч М.Аын ... нэг сэрэхэд миний нуруунаас хүйт даагаад байхаар нь би юу болсон юм гэхэд ******* би чамайг хутгачихлаа гээд хар иштэй хутга барьчихсан сууж байсан ... Миний нуруунаас цус гараад байхаар нь би подволкоороо нуруугаа боосон... гэх мэдүүлэг /хх-ийн 32-37/
гэрч Н.Эын … дүү ******* нь та хүн хутгалчихлаа гэж хэлэхэд араас нь харахад М.А пудволк цус нэвтрээд гараад ирсэн харагдсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 331 дугаартай “...М.Аын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг нь болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 60 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******гийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Билэг зоогийн газрын 02 тоот өрөөнд М.Аыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч М.Ат хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 500000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.А нь хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв
Харин хохирогч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээ хийлгэсэн эмчилгээний баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжгүй байгаа талаар мэдүүлсэн байх тул цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 225000 төгрөгөөр тогтоож, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******г 450 / дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэнг буюу 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар охирогч М.А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,4, 1.7, 1.8-д зааснаар ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА