Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/05244/И |
Дугаар | 181/ШШ2016/00179 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00179
2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2016/00179 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: НШ холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор 7 давхарт байрлах “НО” ХХК,
Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И, Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгохоор хариуцагч НШнд холбогдуулан шаардлага гаргажээ.
Хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн үнэлгээгээр нийт үнэ 306 230 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ бүхий “Х” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолоп, Замчид гудамж 7/3 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 968 төгрөгийн төлбөрт өгөх шийдвэрийг НШнд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна.
Иймд Монгол улсын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 -д заасны дагуу танай шүүхэд энэхүү нэхэмжпэлийг гаргасан бөгөөд дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК нь 2012 онд 600.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэлд авч байсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд нийт 306 230 000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн 208 233 18 төгрөгийн төлбөрт өгөхөөр НШнаас “Х” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж: Нэхэмжлэгч компаний зүгээс төлбөр төлөх хугацаа хэрэгтэй байгаа. Монгол улсын эдийн засаг хямралтай байгаа тул хугацаа зааж өгч болох болов уу. Барьцаа хөрөнгөөр чөлөөлж өгнө үү. Үнэлгээг хэтэрхий бага үнэлсэн. Ийм төрлийн хөрөнгүүд 600,000 сая төгрөгний үнэтэй байгаа гэдгийг баталсан баримт яг одоогоор байхгүй байна. Гэхдээ зах зээл дээр тийм ханштай байгаа гэв.
Хариуцагч НШ Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шийдвэрээр “Х” ХХКомпаниас 208.233.968 төгрөгийг гаргуулж “НО” ХЗХоршоонд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Х” ХХК-ийн “НО” ХЗХоршоонд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Замчдын гудамж 7/3 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 159/02 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжпэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 159/04 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж төлбөр төлөгч “Х” ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад 600.000.000 төгрөгөөр үнэлсэн.
Уг үнэлгээг төлбөр авагч НО ХЗХоршоо хүлээн зөвшөөрөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Б” ХХКомпаниар тогтоолгоход 306.230.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Х” ХХКомпаний захирал Дд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40290 дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 214.361.000 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/43699 дугаартай албан бичгээр мэдэгдэж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн.
Тухайн үл хөдлөх хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 зааснаар 50 хувь бууруулж 153.115.000 төгрөгөөр оруулах болсон талаар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1422 дугаартай албан бичгээр мэдэгдэж 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй тул 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн НШны санал болгох комиссын хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч “НО” ХЗХоршоонд санал болгосон байна.
Төлбөр төлөгч “Х” ХХКомпаний захирал Дд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40290 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах бүрт албан бичгээр мэдэгдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо 'аргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “НО” ХХК: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шүүгчийн захирамжаар Х ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 207 040 814 төгрөгийг “НО” ХЗХ-нд төлөх, дурьдсан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Замчид гудамж 7/3 тоотод байрлалтай 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033390 дугаарт бүртгэгдсэн үл хөдөлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “НО” ХЗХ-нд үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцож, эвлэрснийг баталгаажуулсан байдаг.
Захирамжинд заасан хугацаанд “Х” ХХК төлбөрөө төлөөгүй тул НШнд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлж, үүнээс хойш НШ 2512 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байгаа.
НШнаас барьцааны эд зүйлтэй холбоотой үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг томилж дүгнэлт гаргуулсан, мөн 2 удаа албадан дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдлоогүй тул төлбөр авагч болох манай компанид төлбөртөө тооцож авах санал гаргасан байдаг.
Барьцаа эд хөрөнгийг санал болгох хурал 2016 оны 03 сарын 03-ны өдөр НШнд болсон. Хуралд тус албаны албаны дэд дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар болон шийдвэр гүйцэтгэгч Г, “Х “ХХК-ийн захирал Д, төлбөр авагчийг төлөөлж зээлийн хэлтсийн дарга Я.Нацагдорж мөн миний бие оролцож, шийдвэр гүйцэтгэх албанаас санал болгосон барьцаа эд хөрөнгийг авахыг хүлээн зөвшөөрсөн.
Учир нь төлбөр төлөгчийн санхүүгийн байдал сайнгүйн дээр мөн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх ёстой өр төлбөр нилээдгүй байсан тул төлбөрийг мөнгөөр төлж барагдуулахгүй болох нь тодорхой байсан.
Хэдийгээр уг барьцаа эд хөрөнгийг авах туйлын зорилго манай Хадгаламж зээлийн хоршоонд байхгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заасны дагуу санал болгож байгаа эд хөрөнгийг авахаас татгалзвал гүйцэтгэх баримт бичгийг буцааж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж дахин зардал чирэгдэл гаргах нь тодорхой байсан.
Тус шүүхэд төлбөр төлөгч Х ХХК-иас уг барьцаа эд хөрөнгийг 2012 онд 600.000.000 төгрөгийн ажпын гүйцэтгэлд авсан, 306.230.000 төгрөгөөр үнэлэгдэж, 208.233.968 төгрөгийн төлбөрт тооцож санал болгосон асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн санал болгох хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгосон барьцааны зүйлээр төлбөрийг албадан төлүүлэхээр холбогдох ажиллагааг хийсэн боловч худалдан борлогдоогүй асуудлыг танилцуулж, төлбөр авагчид барьцаа эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон төлбөр авагч саналыг хүлээн зөвшөөрсөн.
Барьцаа эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан ба үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох тухай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгохоор хариуцагч НШнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй гэж үзсэн болно.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шийдвэрээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2446 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.
Дээрхи гүйцэтгэх хуудасны дагуу НШ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч “Х” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 159/02 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, /Богины ам/ 2 дугаар хороолол Замчидын гудамж 7/3 тоот Мөнххаан зочид буудлын зоорийн давхар одоогоор /кароаке зориулалтаар ашиглаж байгаа/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, улмаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 159/04 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоол гаргасан байна.
Улмаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн алба нь төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 600.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул үнэлгээ тогтоолгохоор “Б төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Тус компани 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Мөнххаан” зочид буудлын доор, хагас подвальд байрлах /караоке/ объектыг 306.230.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээг тогтоон ирүүлсэн байна.
Хариуцагч НШ 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/289 тоот Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамжны 7/3 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039930 дугаарт бүртгэлтэй 240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 306.230.000 төгрөгийн 70%-иар тооцон 214.361.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 22 ны өдөр 50% буюу 153.115.000 төгрөгөөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна.
Хариуцагч НШны дээр явуулсан ажиллагаагаар хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2013 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 25 дугаартай НШны санал болгох комиссын хурлын шийдвэрээр төлбөр төлөгч “Х” ХХК шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “НО” ХЗХ өрөндөө авахыг санал болгохоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг хэтэрхий бага үнээр үнэлж төлбөрт шилжүүлж байгаа нь хууль бус гэж маргасан.
Харин төлбөр төлөгч “Х” ХХК нь “Б төв” ХХК-ийн шинжээчээс тогтоосон эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг эс зөвшөөрөөгүй бол Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар 7 хоногт шүүхэд гомдол гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч гомдлоо гаргаагүй тул үнийг зөвшөөрсөн гэж үзнэ.
Мөн хариуцагч НШнаас төлбөр төлөгчийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар гаргасан тогтоолууд үнэ тогтоох ажиллагаа биш бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, мөн хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулах үеийн үнэ /хуульд заасан хувиар бууруулах/-д хамаарах юм. Нөгөөтэйгүүр хариуцагч НШ үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш.
Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй барьцааны эд хөрөнгийг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр НШ төлөөлүүлэх эрхээ Гт олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иймд НШнаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2512 дугаар шийдвэрийг биелүүлэхэр явуулсан дээрхи ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ