Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар   223/МА2024/00016            

 

  

 

 

 

 

 

2024           5             30                                               223/МА2024/00016                                         

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

..........ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч               Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00271 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар .................., ..........ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ………………….. холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20,042,678 төгрөг, даатгалын хураамж 428,044.20 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нотариатын төлбөр 87,400 төгрөг, нийт 20,658,323.10 төгрөг гаргуулах тухай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ..........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргил,

Хариуцагч Д.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..........ХХК-ний нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ".........." ББСБ буюу одоогийн нэр нь “.........." ХХК нь Хариуцагч Д.Э2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГХ18/408 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2,8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 7,800,000.00 төгрөгийг зээлүүлсэн. Дээрх Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба Зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ФГХ18/408 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, KIA Bongo-3, KN3HNP6D25K077932 арлын дугаартай, 98-19 УБМ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сараас сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийг хуваан төлөх эрхээ алдсан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 1680 хоног хоцорсон байдалтай байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр зогсохгүй холбогдохгүй болсон. Тиймээс Фидуцийн гэрээний 4-р зүйлийн 4.3 дахь хэсэгт төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдан борлуулна" гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох KIA Bongo-3 маркийн автомашиныг хураан авах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагааг хийх гэсэн боловч Фидуцийн зүйл хаана байгааг олж очиж чадаагүй.

Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсэгт "Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1/нэг/ хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн" бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Дээр дурдсанчлан зээлдэгч зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ".........." ББСБ буюу одоогийн хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт "Б тал нь Даатгуулагчид зээл олгох үед нэр нь "..........” ХХК болон "Мандал Даатгал" ХХК нарын хооронд байгуулсан даатгалын хураамжийг даатгуулагчаас хүлээн авч өөрийн дансанд түр төвлөрүүлэх ба сар бүрийн 15 болон 30-ны өдрүүдэд А талтай тооцоо нийлнэ", мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт "Даатгуулагч даатгалын хураамжийг Б талын дансанд төлсөн нь даатгагч, даатгуулагчийн хооронд даатгалын гэрээ байгуулсан гэж үзэн даатгуулагчид тооцно" гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.9-д барьцаа автомашиныг “... зээлийн хугацаатай адил хугацаагаар даатгуулна..." гэж заасан байгаа. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчтэй гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулахдаа нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, барьцаа автомашиныг даатгуулсан. Тухайн даатгалын гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Д.Э нь зохих даатгалын хураамжийг төлж даатгалын гэрээний хугацаагаа сунгуулаагүй учраас нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмнөөс даатгалын хураамжийг төлсөн буюу хариуцагч Д.Эбарьцаа автомашины тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг сунгуулсан. Тэрээр хариуцагч Д.Эхувьд нийт 3 удаагийн буюу 2019 оны 12 дугаар сарын 12, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сунгалтад хамаарах даатгалын хураамж болох 428,044.50 төгрөгийг нэхэмжлэгч компаниар тус тус төлүүлсэн. Фидуцийн гэрээний 5-р зүйлийн 5.9 дэх хэсэгт өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр, хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч хариуцахаар заасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зардлыг хариуцагч этгээд төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Зээлдэгч нь төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2023 оны 10 дугаар сараас тасалбар болгон Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 7,391,910.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэд хамаарах улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөг, нотариатын төлбөр 87,400.00 төгрөг, орчуулгын хөлс 30,000.00 төгрөг нийт 20,658,323.40 төгрөгийг хариуцагч Д.Эгаас нэхэмжилж байна” гэжээ.

2. Хариуцагч Д.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга: “Д.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7,800,000 төгрөгийг “.......... ББСБ”-аас зээлсэн. Одоо ..........түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Тухайн үед зээлдэгч нь Х.Портер маркийн автомашиныг худалдан авч амьжиргаандаа хэрэглэж байтал зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгагдах явцад зарцуулснаас болж зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж чадаагүйгээ тайлбарладаг. Нэхэмжилж байгаа 20,658,323.40 төгрөгөөс үндсэн зээл 7,391,910.33 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн хүүгийн төлбөр 11,295,649.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөгийг багасгаж өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 /хорин сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун хорин гурван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "..........” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,241.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 261,241.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..........ХХК-д олгохоор,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн давж заалдсан гомдлын агуулга: “ Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..........”-д олгосугай" гэж заасан. Хариуцагч Д.Э нэхэмжлэгч байгууллагатай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зээлийн эргэн төлөлтийг зам тээврийн осолд орсны улмаас төлж чадаагүй, хожимдуулсан бөгөөд энэ талаар шүүхэд гаргаж өгөх бичгийн баримт байхгүй талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “иргэний эрх зүйн харилцааны оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явдалтай холбоогүй учир нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас нэг хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэрээг Банк бус санхүүгийн байгууллагын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлахаар зохицуулж өгсөн байдаг. Мөн хавтаст хэргийн 22-26 талд авагдсан, шүүхийн шийдвэрийн 6 дугаар талын 17-д дурдагдсан нэхэмжлэгч “Жэй траст кредит” ББСБ-аас зээлдэгч Д.Эд зээлийн төлбөрийг төлөх шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн М20/247 дугаартай "Зээлийн гэрээний үүргээ зээлийн гэрээний 2.9, 4.2.5, 5.3 болон 6.1.1-д зааснаар банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээг цуцалж,... барьцаа хөрөнгийг хураан авч, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах болохыг анхаарна уу гэж, ...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш20/116 дугаартай "гэрээ цуцлах тухай шаардлага" гэх мэтчилэн шийдвэрлэсэн байдаг. Энэ баримтаар нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчийн шаардлагаас зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тодруулбал үндсэн зээл 7,391,910.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг зэргийг зөвшөөрч, зээлийн хүү 11,295,649.04 төгрөгийг багасгаж 5,637,325.64 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг шүүх хэрэглэж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, шийдвэрээ гаргаагүй гэж үзэж байгаа. Фидуцын гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгсэл нь байгаа бөгөөд одоо хүртэл засварлаж чадаагүй. Гэрээний үүрэг зөрчигдөхөд аль, аль тал нь буруутай, хариуцагчийн хувьд зээлийг 3 дахин нэмэгдүүлсэн байдлаар төлөх болоод байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана", 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч ..........ХХК-ний давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг бүрэн хангасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн хуулийн 40.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсний дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасны дагуу шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан. Хариуцагч "Зээлийн эргэн төлөлтийг зам тээврийн осолд орсны улмаас төлж чадаагүй хожимдуулсан бөгөөд энэ талаар шүүхэд гаргаж өгөх бичгийн баримт байхгүй талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан" гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж, зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгагдах явцад зарцуулсан" гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй", мөн хуулийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй гэж заасан. Гэвч хариуцагч нь зам тээврийн осолд орсны улмаас зээлээ төлж чадаагүй, бүх мөнгөө тухайн осол, хэрэгт зарцуулсан гэх татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Мөн нөгөө талаас хариуцагчийн дээр дурдсан татгалзал нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэх, гэрээнд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Хариуцагч Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаарх шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан нь нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй хэмээн ойлгомжгүй үндэслэл бичсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгчийн тухайд, гэрээнд заасан үүргийн дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч буюу зээлдэгчтэй тохиролцсоны дагуу түүнд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд эдгээр заалтын хүрээнд хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй талаар шүүхээс зөв дүгнэсэн. Мөн гэрээнд заасан үндэслэлийн дагуу зээлийн төлбөр төлүүлэх талаар хууль ёсны шаардлага, мэдэгдлийг цаг тухайд нь зээлдэгчид хүргүүлсэн байдаг бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс мөн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүхээс, зээлийн гэрээг цуцлах арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү их хэмжээгээр нэмэгдсэн гэх хариуцагчийн хариу тайлбарын тухайд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явдалтай холбоогүй учир нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 нь зээлдэгч талд үүрэг хүлээлгэсэн заалт биш юм. Нэгэнт зээлдэгч оршин суух хаягтаа байхгүй байсан учраас бид хаягийг тодорхой болгож шүүхэд хандсан. Хуульд зааснаар зээлийн хүүг төлөх үүрэгтэй. Фидуцийн гэрээний зүйлийг бид шалгаагүй, хаана байгааг мэдэхгүй байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

            1. Нэхэмжлэгч ..........ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “  зээлдэгч Д.Э2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан, 7,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 33,6 хувийн хүүтэй зээлсэн, гэрээний үүрэг 1680 хоног хэтэрсэн, фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Киа бонго-3 маркийн  авто машиныг хураан авч барьцааны эрхээ хэрэгжүүлэх ажиллагаа хийх гэсэн боловч фидуцийн зүйл хаана байгаа нь тодорхойгүй байсан, Мандал ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу тээврийн хэрэгслийг даатгуулсан байсан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас 428,44 төгрөгийг зээлдэгч тал төлсөн тул гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 20,658,323.40 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлж, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, үүрэг гүйцэтгэхийг шаардсан мэдэгдэл, Мандал даатгалтай хамтран ажиллах гэрээний хуулбар, тээврийн  хэрэгслийн  даатгалын гэрээ зэргийг үндэслэсэн.

 

            2. Хариуцагч Д.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл “ ...зээлдэгч нь Х.Портер маркийн автомашиныг худалдан авч амьжиргаандаа хэрэглэж байтал зам тээврийн осолд орж, үүний улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахын тулд өөрт байгаа хөрөнгө, мөнгө бүхнийг хэрэг шалгагдах явцад зарцуулсан, 20,658,323.40 төгрөгөөс үндсэн зээл 7,391,910.33 төгрөгийг төлж барагдуулна. Харин зээлийн хүүгийн төлбөр хэт өндөр тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгах боломжтой” гэж маргасан.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Эгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,658,323.40 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "..........” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...үндсэн зээл 7,391,910.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,355,119.53 төгрөг, даатгалын хураамж 428,044.50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, орчуулгын хөлс 30,000 төгрөг зэргийг зөвшөөрч, зээлийн хүү 11,295,649.04 төгрөгийг багасгаж 5,637,325.64 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг шүүх хэрэглэж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж, шийдвэрээ гаргаагүй гэж үзэж байгаа. Фидуцийн гэрээгээр барьцаалсан тээврийн хэрэгсэл нь байгаа бөгөөд одоо хүртэл засварлаж чадаагүй. Гэрээний үүрэг зөрчигдөхөд аль, аль тал нь буруутай” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, маргааны зүйлийг зөв тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “.......... ББСБ” ХХК болон зээлдэгч Д.Э нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, 7,800,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлдэгч нь 98-19 УБМ улсын дугаартай, Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар хоёр гэрээнд тусгасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн атлаа мөн хуулийн 239 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, хэрэв байгуулагдсан бол гэрээний үүрэг хэрхэн биелэгдэх талаарх үйл баримтаа тогтоогоогүй байхаас гадна зохигч талуудаас фидуцийн зүйлийн талаар мэтгэлцээгүй, шүүх энэ талаар тодруулаагүй орхигдуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мэтгэлцэх зарчмыг хангах арга хэмжээ аваагүй гэж үзэх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

 

Иймд анхан шатны шүүх эрх зүйн маргаанд оролцогч талуудын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоож, зохигч талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

7. Хариуцагч Д.Эиргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн “..........  ББСБ” нь оноосон нэрээ ..........ХХК болгон өөрчилж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсаныг дурдав.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШШ2024/00271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                     ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

 

                                                                                                            А.ЦЭРЭНХАНД