Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/34

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нямбилэгт

  Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар

  Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч С.Ганбат

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Тунгалагтамир нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С, Б.З нарт холбогдох эрүүгийн 1817000500028 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 05-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сумын 1-р баг, ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Т.С /РД:......./,

 

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 07-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, ХБ-........ тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б.З /РД:....../,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Т.С нь Төрийн банкны  Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд ахлах теллерээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Д.Б-гийн хадгаламжнаас шинээр интернет банк нээх, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсгийг дуурайлган зурах аргаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 9.452.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 52.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 4.605.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 2.484.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 16.590.000 /арван зургаан сая таван зуун ерэн мянга/ төгрөг,

Хадгаламж банкны эзэмшигч Б.Д /Б/-гийн хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 2.120.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 3.120.000 төгрөг,

Хадгаламж эзэмшигч Б.М-ийн хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих , цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 30.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 38.352.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 68.352.000 /жаран найман сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөг,

Мөн хадгаламж эзэмшигч Б.М-ийн хадгаламжаас тус тооцооны төвийн захирал Б.Зтай бүлэглэн интернет банкны нууц үгийг солих , цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах зэрэг аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 сая төгрөг, нийтдээ 13 удаагийн үйлдлээр 115.062.000 /нэг зуун арван таван сая жаран хоёр мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Б.З нь Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус тооцооны төвийн ахлах теллер Т.С-тэй бүлэглэн тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Б.М-гийн хадгаламжнаас интернет банкны нууц үг солих, цахим банкны үйлчилгээний  маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг завшиж үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.С нь Төрийн банкны  Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд ахлах  теллерээр ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Д.Б-ийн хадгаламжнаас шинээр интернет банк нээх, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсгийг дуурайлган зурах аргаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 9.452.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 52.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 4.605.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаагийн үйлдлээр 2.484.000 төгрөг буюу нийт 6 удаагийн үйлдлээр 16.590.000 /арван зургаан сая таван зуун ерэн мянга/ төгрөг,

Хадгаламж банкны эзэмшигч Б.Д /Б/-гийн хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих, цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 2.120.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 3.120.000 төгрөг,

Хадгаламж эзэмшигч Б.М-гийн хадгаламжаас интернет банкны нууц үгийг солих , цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 30.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 38.352.000 төгрөг нийт 2 удаагийн үйлдлээр 68.352.000 /жаран найман сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөг,

Мөн хадгаламж эзэмшигч Б.М-ийн хадгаламжаас тус тооцооны төвийн захирал Б.З-тай бүлэглэн интернет банкны нууц үгийг солих , цахим банкны үйлчилгээний маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах зэрэг аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 сая төгрөг, нийтдээ 13 удаагийн үйлдлээр 115.062.000 /нэг зуун арван таван сая жаран хоёр мянга/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч  Б.З  нь Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан тус тооцооны төвийн ахлах теллер Т.С-тэй бүлэглэн тус банкинд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламж эзэмшигч Б.М-гийн хадгаламжнаас интернет  банкны нууц үг солих, цахим банкны үйлчилгэний  маягтад харилцагчаар гарын үсэг нөхөж зуруулах аргаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийг завшиж үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“З надад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Нөгөө хүн нь өрөө нэхээд байна гэсэн. Тэгэхээр нь энэ хүний данснаас мөнгө гаргахаар өөрсдийнхөө дансаар авч болохгүй учир өөр данс хэрэгтэй байна гэж хэлсэн. З-г чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэсэн чинь 17 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Яаж эргүүлж төлөх юм бэ гэсэн чинь сүлжээнд элсчихвэл мөнгө нь 7 хоног болгон орж ирэх юм чинь эндээсээ төлье гэсэн. Тэгэхээр нь хаашдаа З мөнгө авч байгаа юм чинь би ч гэсэн мөнгө нэмж аваад сүлжээнд өгөөд эргүүлээд бүх зээлээ төлчих боломжтой юм байна гэж бодсон. Нөхөр ажилгүй болохоор цалингийн зээлийг нь төлдөг. Миний цалин болохоор байрны зээл, цалингийн зээлээ төлөөд л таардаг. Тэгээд нөхрийн зээл болон гэр бүлийн хэрэгцээний мөнгө байхгүй болохоор хүмүүсээс зээлж төлдөг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр охиноо нөхөртөө үлдээх боломжгүй байгаа учир хүүхэд хоёр нас хүртэл ялыг хойшлуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хугацаанд чадах чинээгээрээ хохирлоо барагдуулна” гэсэн мэдүүлэг. 

 

2. Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Би С-ээс мөнгө асууж байсан. Нэг хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа энэ хүнээс зээл аваад сүлжээнд элсээд эргүүлээд төлье гэсэн. С Хаан банкны данс хэрэгтэй байна. Мөнгө олчихлоо гэхээр нь Л-гийн дансыг авч өгсөн… Манай дүү ажил хийж байгаа. Дүүгээрээ зээл авахуулаад төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Манай банкинд гурван харилцагчийн 13 удаагийн үйлдлээр 115 062 000 төгрөгийн хохирол үүссэн. Үүнтэй холбоотойгоор хүүгийн зардал үүссэн. Нийтдээ 123 592 255 төгрөгийн бодит хохирол учирсан. Үүнээс С, З, С-ийн аав, сүлжээнээс нийтдээ 24 876 710 төгрөг төлөгдсөн. Одоо бодит хохирол 98 715 545 төгрөгийн хохирол байгаа. З-гаас манай банкинд дансаар өгсөн мөнгө нь 9 999 800 төгрөг орж ирсэн. Одоо З-гаас 7 000 200 төгрөгийн авлагатай. Манай банк харилцагчид өгөх ёстой мөнгөөрөө хохирсон. Жишээлбэл М-ийн 99 000 000 төгрөгийн хадгаламж байсныг албан тушаалаа ашиглаад аваад ашиглачихсан. Банк хариуцлагаа үүрээд  авлага үүсгэх замаар төлсөн. Тэр харилцагчийн мөнгө одоо манай дээр байхгүй. Манайх өмнөөс нь төлсөн гэсэн үг” гэсэн мэдүүлэг .

 

4. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад Төрийн банкны хяналт шалгалтын тасгаас ярьж байна та хадгаламжаа барьцаалж зээл авсан уу гэж асуусан. Би хадгаламжаас огт зээл авч байгаагүй гэдгээ хэлсэн. Та ирж уулзах боломжтой юу гэхээр нь би очиж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би С рүү залгаж юу болоод байгааг асуухад харин тиймээ ийм юм болчлоо, би очиж явна гэж хэлээд утсаа салгасан. Төд удалгүй миний утсанд эгчээ би авчихсан юмаа хэлж чадаагүйд уучлаарай гэсэн мессеж ирсэн. Та энэ хүмүүсийг аргалаад явуулчих, өөрөө авсан гээд хэлээд өгчих гэсэн утгатай олон мессеж ирсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд чи энэ их мөнгийг юунд зарцуулчихав гэхэд ноогдол ашиг орж ирдэг сүлжээнд хийчихсэн юм гэсэн. Удахгүй төлж барагдуулна гэсэн утгатай их олон мессеж ирсэн. Төд удалгүй Төрийн банкны хүмүүс ирж надтай уулзаад 2017 оны 10 дугаар сараас хойш 3 удаагийн үйлдлээр 95.000.000 төгрөг авсан байна гээд надад баримтыг нь харуулсан. С гадаа суучихаад орж ирэхгүй болохоор нь би дуудаж оруулж ирээд над руу бичсэн мессежийг нь банкны хүнд харуулсан. Банкны хүн явахдаа бүх асуудлыг мэдсэн таныг ямар нэг хохиролгүй болгож өгнө гээд явсан. Түүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуучин 300100054303 тоот дансыг хааж шинээр 300000376326 тоот данс нээж мөнгөө байршуулсан. Би Баянтал суманд анх банк нээгдэх үед хадгаламж эзэмшиж эхэлсэн. 2015 оноос 114.000.000 төгрөгний хадгаламж нээсэн. Уг мөнгөнөөс С 95.000.000 төгрөгийг нь авчихсан. Миний хувьд тухайн үед 95.000.000 төгрөгний хохирол учирсан байсан. Надад учирсан хохиролыг Төрийн банк бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 31-32, 57 хуудас/,

 

5. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би Төрийн банкинд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар 20.000.000 төгрөгийн хадгаламж нээлгэсэн юм. Тэгсэн 2018 оны 03 дугаар сард шиг санаж байна цагдаагаас над руу утсаар яриад манай сумын Төрийн банкны ахлах теллер Т.С-ийг албан тушаалаа ашиглаад миний 20 сая төгрөгний хадгаламжийг барьцаалан 10 гаруй сая төгрөг зээлчихсэн байна гэж хэлсэн. Би нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй. Би өөртөө хичнээн төгрөгний хохирол учирсан талаар мэдээгүй байхад л Төрийн банкнаас миний хохирлыг барагдуулсан байсан. Надад учирсан хохирлыг Төрийн банк тухайн үед 100 хувь барагдуулсан. Би 2018 оны 04 дүгээр сараас хадгаламжийн хугацаагаа ахиад 1 жилээр сунгаж мөнгөний хэмжээгээ 30 сая болгосон байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг санал хүсэлт алга” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 36-37, 54 хуудас/

 

6. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би Төрийн банкинд 7 жилийн өмнө шиг санаж байна охин Д нэр дээр 1.000.000 төгрөгний хадгаламж нээж өгсөн. Одоо хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Д хадгаламжаас би мөнгө авч байгаагүй. Хадгаламжийн дэвтэр нь над дээр байдаг юм. Манай охин Төрийн банкинд хадгаламж нээж өгснийг мэдэхээс өөр юм мэдэхгүй. Би охин Д өмнөөс хохирогчоор оролцоно. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Төрийн банк С-ийн өмнөөс мөнгийг нөхөж хийсэн гэсэн. Би шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 39, 52-53 хуудас/

 

7. Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Миний нэр дээр аав Л.Б 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1 сая төгрөгийн хадгаламж нээсэн гэж байсан. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй тул аав Б-г энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү. Миний дансанд тухайн үед хэдэн төгрөг байсныг би мэдэхгүй. Би сая Улаанбаатар хотын Багануур дүүрэгт сурч төгсөөд Баянтал суманд гэртээ ирсэн. Миний хадгаламжинд байсан мөнгийг Баянтал сумын Төрийн банкны тооцооны төвийн хүн авч ашигласан гэж ааваас дуулсан. Банкны зүгээс миний хадгаламжинд байсан мөнгийг буцааж хийсэн тул одоогоор ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 42-43 хуудас/

 

8. Гэрч О.Е мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би Төрийн банк ХХК-д дотоод хяналт шалгалтын байцаагч ажилтай. Төрийн банк ХХК-ны эрсдэл хариуцсан захирлын баталсан удирдамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Төрийн банкны салбарт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны хооронд иж бүрэн шалгалтыг Х.А, Л.Ц, миний бие хийсэн. Баянтал сумын тооцооны төвд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Х., Л.Ц нар очиж хийсэн ба 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ахлах теллер Т.С нь Баянтал сумын иргэдийн хадгаламжийг барьцаалан зээл авсан үйлдэл тогтоогдсон тул би нэмэлтээр Баянтал суманд очиж ажилласан. Энэ хугацаанд Т.С нь харилцагч Д.Б ямар нэгэн интернет банкны үйлчилгээгүй байхад шинээр бүртгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 17-ны хооронд нийт 6 удаагийн үйлдлээр 16.590.000 төгрөг авч ашигласан. Уг мөнгөний хүү 3.198.539 төгрөг болсон. Харилцагч Л.Б-ийн охин Д энгийн хугацаагүй хадгаламжийн данснаас интернет банк ашиглан 2017 оны 07 дугаар сарын 25-наас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр 3.120.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж авсан. Үүний нийт хүү нь 292.604 төгрөг болсон. Харилцагч Б.М-ийн интернет банкны нууц үгийг С нь сольж 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 95.352.000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж авч хувьдаа ашигласан. Түүний хүү нь 4.870.682 төгрөг болсон. Т.С нь нийт 115.062.000 төгрөгийг хувьдаа ашигласан. Дээрх мөнгөний хүү 8.361.825 төгрөг болсон ба нийт 123.423.825 төгрөгийн бодит хохирлыг манай банкинд учруулсан. Дээрх зөрчлүүдийг шалгалтын дүгнэлтэд дэлгэрэнгүй тооцож бичсэн байгаа. Т.С нь Төрийн банкны ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.2, Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.1, Теллерийн системийн багц журмын 9.1.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.13, 5.28.9, 5.28.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Т.С нь хохирлоо барагдуулаагүй байгаа. Т.С-ийн ашигласан 123.423.825 төгрөгийн банк өөрийн авлагад бүртгэж харилцагч нарыг хохиролгүй болгосон. Иж бүрэн шалгалтаар очиж ажиллахдаа тухайн тооцооны төвийн үлдэгдэлтэй байгаа зээлдэгчийн зээлийн үйлдэгдэлийг баталгаажуулж авдаг. Мөн программын түвшинд интернет банкны өөрчлөлт, бүртгэл мэдээллийг төвөөс хуулгаар авч ажилдаа ашигласны үр дүнд зөрчлийг илрүүлдэг. Ахлах теллер Т.С-ийн дээрх үйлдлийг төвийн захирал компьютерээр хянах боломж байхгүй. Харин тооцооны төвийн захирал Б.З нь ахлах теллертээ итгэж өөрөөс нь ямар хүн зээл авсан талаар асуугаад тухайн харицлагч нараас зээл авсан талаар асуугаагүй юм билээ. Хадгаламжийг барьцаалан зээл авахад ямар нэгэн баримт бүрдүүлэхгүй. Уг хадгаламжийн зээлийг интернет банкаар авах боломжтой. Уг интернет банкны кодыг солих эрх нь ахлах теллерт байдаг. Уг кодыг ахлах теллер Т.С өөрөө сольж гүйлгээ хийж хувьдаа дээрх мөнгийг завшсан. Уг маягтан дээрх харилцагчийн гарын үсгийг Т.Сарангэрэл өөрөө зурж мөнгийг авсан байсан.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 45-46 хуудас/,

 

9. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би Төрийн банк ХХК-ны Говьсүмбэр салбарт захирал ажилтай. Энэ ажилд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орж одоог хүртэл салбарын захиралаар ажиллаж байна. Манай Төрийн банк ХХК-ны төвөөс иж бүрэн шалгалт 2018 оны 02 дугаар сарын сүүлээр 4 хүний бүрэлдхүүнтэй ирж шалгалт хийж зээлийн тулгалт хийхэд Баянтал сумын тооцооны төвийн ахлах теллер Т.С нь манай банкны харилцагч Б.М, Д.Б, Л.Б нарын хадгаламжийг барьцаалан зээл гаргаж хувьдаа ашигласан нь тогтоогдож цагдаагийн байгууллагад хандсан. Нийт 115.062.000 төгрөг хувьдаа ашигласан. Уг 115.062.000 төгрөгний хүү 8.341.825 төгрөг болж байгаа бөгөөд нийт 123.423.825 төгрөгний хохирол манай банкинд учруулсан. 2018 оны 01 сарын 03-ны өдөр өөрийн салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтэн А.Т, нягтлан бодогч Г.Б нарыг 5 хоногийн томилолтоор Баянтал сумын тооцооны төвийг шалгуулахаар явуулсан. Уг 2 хүн зээлийн тооцоог тулгалт хийсэн боловч ирүүлээгүй. Манай 2 ажилтан зөвхөн бичиг баримтыг шалгаж зээл авсан хүмүүстэй уулзаагүй ирсэн байсан. Уг зээл авсан хүмүүстэй уулзсан бол энэ асуудал илрэх байсан. Т.С нь хохирлоо барагдуулаагүй байгаа. Т.С-ийн ашигласан 123.423.825 төгрөгийг банк өөрийн авлагад бүртгэж харилцагч нараа бүрэн хохиролгүй болгосон…” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 47-48 хуудас/

 

10. Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би тухайн үед Төрийн банкны дотоод хяналт шалгалтын газарт хянан шалгагчийн ажлыг хийж байсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 сарын 15-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн Төрийн банкны салбарын үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын тайланг илэрсэн зөрчилтэй нь цуг дэлгэрэнгүй гаргаж цагдаад өгсөн. Одоо миний албан тушаал өөрчлөгдсөн учир нарийн тооцоог санахгүй байна. Харилцагч Б.М нь хадгаламж барьцаалсан зээл гээд 100 орчим сая төгрөг авсан байсан. Тулган баталгаажуулж М-тай утсаар ярихад зээл аваагүй гэсэн. Тэгээд орой нь буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 20-21 цагийн үед М-ийн гэрт Баянтал тооцооны төвийн ахлах теллер Т.С-ийн хамт очсон. Намайг ороход С автомашиндаа үлдсэн. Би М-тай уулзахад М нь би хадгаламж барьцаалж онлайн зээл авч байгаагүй. Сарангэрэл над руу месеж бичсэн байна гээд өөрийнхөө утсыг надад үзүүлэхэд ”энэ мэдэгдвэл бид гурав гурвуулаа ажилгүй болно, та надад найдаж болно эгчээ би ажилтай л байвал яаж ийгээд заавал төлнө, би автомашиндаа сууж байя эгчээ гуйж байна шүү” гэсэн утгатай 3 мессеж Т.С-ийн утаснаас Мөнхнасангийн гар утсанд ирсэн байсан. Т.С-ийн үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн болно” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 49-51 хуудас/

 

11. Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуучнаар Монгол шуудан банк нэртэй байх үеэс энэ банкинд ажлын гараагаа эхлүүлсэн. Кассын нярваар ажиллаж байгаад 2012 оны 01 сарын 06-ны өдрөөс Хадгаламж банк нэртэй байхад нь дэвшин ерөнхий нягтлан бодогчоор ажиллах болсон. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянтал сумын Төрийн банк тооцооны төвд ажиллаж байсан Т.С-ийн үйлдлийг илрүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан. Төрийн банкны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 01 сард Баянтал сумын тооцооны төвд хяналт шалгалт хийхээр удирдамж гарган 2018 оны 01 сард тооцооны төв хариуцсан менежер А.Т-ын хамт явж шалгасан. Миний бие гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр, Т болохоор зээлийн чиглэлээр шалгалтыг тус тус хийсэн. Хийсэн шалгалтаар жижиг сажиг зөрчил илэрч байсан. Тэр болгонд нь зааварчилгаа, зөвлөгөө өгч, хугацаатай үүрэг даалгавар өгч байсан. Ноцтой том пакт зөрчил тухайн үед илрээгүй. Тухайн харилцагчийн маягтын он сарыг программын он сартай таарч байгаа эсэхийг нягтлан шалгасан. Зөрүү илэрсэн тохиолдолд харилцагчийг дуудаж уулзах байсан. Тэр үед ямар нэгэн зөрүү илрээгүй. Харилцагчийн гарын үсгэнд ямар нэг зөрүү илрээгүй учраас зөрчил илрээгүй юм. Өндөр дүнтэй зээл гарч огт танихгүй хүний ХААН банкны данс руу шилжиж зээлэв тэрэнд гэсэн утгатай бичиглэл хийгдсэн байсан учир уг далд үйлдлийг мэдэх боломж байгаагүй. Надад цахим банкны бүртгэлийг шалгах эрх байхгүй. Ахлах теллер нарт байдаг юм. Тухайн тооцооны төвийн ахлах теллер болон захирал нарт интернет банкаар дамжуулж зээл гарч байгаа мэдээлэл ирдэг. Өдөрт хийгдэж байгаа зээлийн мэдээлэл ахлах теллер болон захирал нарт мэдээлэл нь ирнэ. Түүнээс биш надад ирж байгаагүй. Миний ажил үүргийн хуваарьт тооцооны төвүүдэд жилд 1 удаа очиж ажиллах, зөрчил илэрсэн нөхцөлд ажилуулж зааварчилгаа зөвлөгөө өгч ажиллах гэсэн заалт бий. Миний хувьд зээлийн материалыг үзээгүй Тунгалагтамир үзсэн. С-ийн үйлдлүүд болон онлайнаар шууд дансанд шилжиж, программ дээр гэрээ нь байгуулагдаж, цаасаар үйлдэх баримт байдаггүй юм. Т.С нь эрх хэмжээнийхээ хүрээнд уг үйлдлийг хийсэн байсан. Цахим банкны бүртгэл хийхдээ харилцагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулж авдаг. Тэр гарын үсэг таарч байвал ямар нэг маргаан байхгүй гэсэн үг юм. Өөр нэмж ярих зүйл гэвэл энэ өндөр зээл гаргасан хүн ямар учиртай хүн болох талаар асуухад С нь хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа юмаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 55-56 хуудас/

 

12. Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Манай эхнэр Т.С Төрийн банкны Баянтал тооцооны төвд 6 жил ажиллаж байна. 2018 оны 03 дугаар сард Төрийн банкны төвөөс хүмүүс ирж шалгаад С-ийг хүний хадгаламжийн данснаас мөнгө авсан. Төрийн банкны хүмүүс хэлэхдээ хүүтэйгээ нийлээд 120.000.000 төгрөг эхнэр С-ийг ашигласан гэж хэлж байсан. Би 2017 онд Дорноговь аймгийн Иххэт суманд нүүрсний уурхайд ажилладаг байсан. Хааяа гэр орноороо ирж очин явсан. Энэ асуудлын талаар мэдээгүй байж байгаад Төрийн банкны төвөөс шалгалт ирж хүмүүс мэдэх үед л мэдсэн. Банкны хүмүүс хэлэхдээ танай эхнэр 100 гаран сая төгрөгний ашиглангийн үйлдэл хийсэн байна. Энэ мөнгийг ойрын үед барагдуулах шаардлагатай байна гэсэн. Анх тэгэж хэлэхэд нь мэдсэн. Эхнэрээсээ асуухад сүлжээнд өгч алдсан, Золзаяад бас хэдэн төгрөг өгсөн гэж ярьж байсан. Хүнээс хүүтэй мөнгө зээлсэн тэр өрөө өгсөн гэсэн. С 8 сая төгрөгний зээл банкнаас аваад сарын 280.000 төгрөг, би 2016 оны Төрийн банкнаас зээл аваад 2017 оны зээлийнхээ төлөлтийг багасгаж 8 сая төгрөг болгож нэмж зээл авсан. Сард 274.000 төгрөг төлдөг. Сүлжээнд хөрөнгө оруулалт гэж яг хэдэн төгрөг хийсэн талаар би мэдэхгүй байна. Золзаяад 20 сая төгрөг өгсөн гэсэн. Надад болон С бид 2-т худалдаж авсан эд хөрөнгө байхгүй. Тухайн мөнгийг юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. Манай эхнэр С гэртээ авч тавьсан зүйл байхгүй. Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Гялс” гээд нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 10 сард Шивээговь сумын 1-р баг 6-2-23 тоот байрны ордерыг тавьж 10.000.000 төгрөгний зээл авсан. Сард 780.000 төгрөг төлдөг энэ зээлийг би төлдөг. С бид 2 анх 2012 онд танилцаад 6 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй, манай эхнэр төлөв даруу, ямар нэг ааш зан байхгүй хүн юм.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 58-60 хуудас/

 

13. Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Шивээговь сумын 1- баг 6-23 тоот хаягт байрлах 35 метр квадрат бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж 10.000.000 төгрөгний зээл авсан. Байрны ордер дээр До ээж Ш.Ц, дүү С.Цэ, дүү Н, мөн өөрийнх нь нэр орсон ордер байсан. Ээж дүү нар нь итгэмжлэл өгсөн байсан тул би зээл гаргаж өгсөн. 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай сард 726.000 төгрөгөөр зээлийг тэнцүү төлөх төлбөрийн хувиар гаргаж авсан. 10 сая төгрөгийг авахдаа аав ээж 2 нь Тэрэлжид хувийн өмчлөлийн газартай, тэр газартаа гэр барьж амрагч хүлээж авдаг. Бид 2 гэр худалдаж аваад Тэрэлжид аваачиж мөнгө олох зорилготой зээл авч байгаа юм гэсэн утгатай зүйл хэлж байсан. Аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хүртэл Шивээговь сумын дээрх барьцаанд байгаа байр нь манай “Гялс төгрөг” ХЗХ-ний нэр дээр барьцаанд бүртгэгдсэн байгаа ” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 60 хуудас/

 

14. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс Баянтал сумын Төрийн банкны эрхлэгч, захирлаар ажиллаж байгаад тэр оныхоо 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвийн салбарт ажиллахаар ирсэн. С-ийн үйлдэл нь цахим банк ашигласан байсан. Миний хувьд цахим банкны гүйлгээг ер нь шалгах ёстой. Тухайн үедээ шалгаагүй нь миний буруу. С-ийн ашиглалын үйлдлүүдийг миний зүгээс огт мэдээгүй, шалгалтаар илэрсэн. Ажил үүргийн хуваарьт өдөр тутам бэлэн болон бэлэн бус гүйлгээг хянах гэсэн заалт бий. Түүн дотор цахим банкны талаар байгаа байхаа сайн хэлж мэдэхгүй байна. Ажлын байрны тодорхойлолтоо авчирч байгаад дахин мэдүүлэг өгье” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 61-62 хуудас/

 

15. Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“С миний том охин байгаа юм. Би хувьдаа хуучин Бонго маркийн машинтай байж байгаад Увс аймаг руу 4.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 2017 оны 11 сард охин С рүү утсаар залгаж яриад надад хүүтэй хэдэн төгрөг олж өгөөч аав нь машин авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 6.000.000 төгрөг олж өгсөн. Би уг мөнгөн дээр өөрийнхөө мөнгийг нэмээд Улаанбаатар хотоос 9.500.000 төгрөгөөр Портер маркийн машин авсан. Одоо уг машиныг би унаж байгаа. Би уг машиныг авахдаа өөрөө үнэмлэхгүй учраас хамт нэг хашаанд байдаг Д.Б нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн юм. Уг машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би машин зарж байгаа хүний дансыг С-д өгсөн. С өөрийнхөө данснаас шилжүүлсэн үү өөр дансаар шилжүүлсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би С-д хүүтэй мөнгө зээлж өгөөч гэж хэлсэн. С хэнээс мөнгө авсан талаар хэлээгүй мөнгө бүтсэн гэж 6.000.000 төгрөг машин зарж байгаа хүний дансанд шилжүүлсэн. Манай охин С 1992 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. Говьсүмбэр аймгийн Баянтал суманд цэцэрлэгт хүмүүжиж байгаад Баянтал сумын сургуульд 1-р ангид орсон. Тэгээд 8-р ангийг Баянтал суманд төгсөөд Улаанбаатар хотод Гандигийн нэрэмжит сургуульд орж санхүүгийн мэргэжлээр төгссөн. Тэгээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төрийн банкны тооцооны төвд ажилд орсон. Сургуульд байхдаа их даруухан дөлгөөхөн хүүхэд байсан. Хүнтэй зөв харьцаатай, одоо нөхөр 1 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд амьдарч байна.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 67-72 хуудас/

 

16. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би С-ийг сайн танихгүй. Би С-ийн аав Тү- ийг танина.  Манай хадам ээж Ч.О Т нар Тэрэлжид  айл улсууд байсан. Хаая манайхаар Түмэндэмбэрэл орж гардаг байсан.  Тэгээд 2017 оны 11 сард Т ах манайд ирээд ах нь машин авах гэсэн юм. Ахдаа хэдэн төгрөгний боломж байвал туслаач гэхээр нь би хашааныхаа гэрчилгээг барьцаанд тавиад 4.000.000 төгрөг бэлэн аваад Түмэндэмбэрэлд өгсөн. Тэгээд Т ах удаагүй цэнхэр өнгийн Портер маркийн 93-77 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл авсан. Уг машин нь Т-ийн машин байгаа юм. Би Тэрэлжид Т ахтай 100 метр орчим зайд хажуу хашаанд нь амьдардаг. Надад иргэний үнэмлэхээ хаясан талаар хэлээгүй. Би хашаагаа барьцаанд тавихдаа 2 жилийн хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн. 2 жилийн хугацаанд 6.500.000 төгрөг болно. Надаас Тү ах 4 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн гэсэн үг.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74-75 хуудас/

 

17. Гэрч Н.Цмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би С-ийг танина. Би С-тэй эмнэлэгт цуг хэвтэж байгаад танилцсан. С надаас 2017 оны 07 сард шиг санагдаж байна 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлээд сарын дараа 1.100.000 надад бэлэн мөнгөөр өг лүү миний дансанд хийсэн үү санахгүй байна. Ямар ч байсан миний мөнгийг хугацаанд нь өгсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2 сая төгрөг зээлээд 10 дугаар сарын 25-ны өдөр 2.200.000 болгож өгч байсан. Би С-ээс хаанаас мөнгө авч байгаа талаар асуугаагүй. С надад хаанаас мөнгө авч өгч байгаагаа хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 79-80 хуудас/

 

18. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2017 оны 08 сард утсаар ярьсан уу өөрөө уулзсан уу санахгүй байна манай найз С миний данс болохгүй байна өөрийнхөө дансны дугаарыг өгчих чиний дансанд найз нь 1 сая төгрөг шилжүүлж оруулья чи буцаагаад миний данс руу 1 сая төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд удаагүй миний ХААН банкны 5021217094 дугаарын данс руу 1 сая төгрөг С шилжүүлсэн ба би буцаагаад С-ийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн. С-ийн ямар банкны дансанд шилжүүлснээ мэдэхгүй байна. Би өөрийн мобайл банкаар шилжүүлсэн. 1 сая төгрөг шилжүүлснээс өөр дахиж миний дансанд мөнгө шилжүүлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 81 хуудас/

 

19. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Манай нөхөр Э 2017 оны 06 сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 6-р баг Малхын талд мотоциклиос унаад нас барсан. Тухайн үед нөхөр маань цалингийн зээл 5 сая төгрөг авсан байсан. Тэр мөнгөнөөс үлдсэн байх үед С надаас мөнгө байна уу гэж асуусан. Мөнгөөр яах гэж байгаа талаар асуухад эмчилгээнд явна мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед надад 3.545.000 төгрөг байсан юм. С уг мөнгийг надаас 2017 оны 09 сарын 09-ний өдөр бэлнээр зээлж авсан. Миний хувьд С-ийг ажил төрөлтэй болохоор нь эргүүлээд өгөх байх гэж бодоод хүүгүй зээлсэн. Тухайн оны 10 сарын 27-ны өдөр С миний 5042276826 тоот дансанд зээлж авсан 3.545.000 төгрөгөө хийсэн. Түүнээс өөр мөнгө надаас зээлж байгаагүй. Миний хувьд С-ийг сайн мэдэхгүй. Түүний нөхөр Д талийгаач маань нэг нутаг усны хүмүүс гэж ярьдаг байсан юм.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 82 хуудас/

 

20. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Т.С бид хоёр биендээ мөнгө зээлдэг байсан. Тэгээд 2017 оны 08 сарын 08-ны өдөр С надаас 3.2 сая төгрөг зээлсэн байсан. Тэгээд 2017 оны 08 сард С гурав хуваагаад 2.120.000 төгрөг хийсэн. 1 сая, нэг сая, 120.000 төгрөгөөр 3 хувааж хийсэн. С миний дансанд 2 сая төгрөг хийгээд буцааж авч байгаагүй. Надаас зээлсэн мөнгөө авсан. С 3.200.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Би Төрийн банкны данснаасаа С-ийн ХААН банкны данс руу нь 3.200.000 төгрөгийг шилжүүлсэн…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 83-84 хуудас/

 

21. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“С надаас мөнгө зээлж байгаагүй харин 2017 оны 04 сард шиг санаж байна С над руу утсаар яриад дансны дугаараа өгчих би данс руу чинь мөнгө хийгээд данснаас чинь мөнгө авья гэж хэлсэн. Тэгээд удалгүй С банкин дээр дуудаад нэг цаасан дээр буюу нэг баримтан дээр гарын үсэг зуруулсан. Миний ХААН банкны 5994001165 дугаарын дансаар хийсэн. Хэдэн төгрөг хийсэнийг мэдэхгүй байна. Надад мөнгө өгөөгүй, мөнгө амлаагүй, надад юу гэж хэлж миний дансанд мөнгө хийж буцааж авсаныг би санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 85-87 хуудас/

 

22. Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2017 оны хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. С нөхрийгөө Солонгос явах гэж байгаа гээд надаас 2 удаа нийт 3 сая төгрөг зээлж би мөнгөө С-ийн данс руу хийж байсан. С-д тэр мөнгийг хүүтэй зээлж байсан. С удахгүй буцаагаад миний данс руу авсан мөнгөө хийж байсан. Би сараар хүнд мөнгө зээлж байгаагүй үсрээд 7 хоногоор хүнд хүүтэй мөнгө зээлдэг байсан. Надад С хэнээс мөнгө авч миний мөнгийг буцааж өгсөн талаар хэлээгүй. Миний утсанд мессеж ирдэг болохоор С-ээс миний данс руу мөнгө орсон нь харагддаг байсан. Би өөрийн Төрийн банкны хадгаламжийн 300100007632 дугаарын данснаас С-ийн Төрийн банкны данс руу хийж байсан.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 88 хуудас/

 

23. Гэрч Б.Цмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би 2017 оны 05 сарын 06-ны өдөр хөрөнгө оруулалтын RIVE WINDS компанид багц худалдан авч ноогдол ашигаа буцаан хүртэж авахаар анх бүртгүүлсэн. Энэ компани нь Швейцарь улсын хөрөнгө оруулалтын компани юм. Анх толгой компани нь 2009 оноос эхлэж дэлхийн зах зээл дээр хувьцаа зарж өсгөдөг компани байгаа. 2014 онд хувь хүмүүст зориулж хувьцааны багц гаргаж ирсэн. 2017 онд анх Монголд орж ирсэн. Оруулж ирсэн 2 захирал нь Б, Ц гэсэн хүмүүс байгаа юм. С 2018 оны 01 сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөгөөр 7290 еврогийн багц худалдаж авсан. Мөн 2018 оны 01 сарын 26-ны өдөр 2430 еврогийн багц худалдаж авч Д гэдэг хүний нэр дээр данс үүсгэж багц тавиулсан. 101517727257 дугаартай данс үүсгэсэн. Энэ данс нь компаний данс байгаа юм. Энэ данс нь өөрийн гэсэн нууц кодтой. Данс нууц кодоо хийж 7 хоног орсон ашигаа үзэж ашигаа зарж болдог юм. Т.С нь урд 2017 оны 11 сарын 03-ны өдөр 90 еврогийн багц худалдан авсан, 2017 оны 11 сарын 05-ны өдөр Д.Н гэдэг хүнд 6.974.100 төгрөг дансаар нь шилжүүлж 2430 еврогийн багц худалдан авсан. 2017 оны 11 сарын 08-ны өдөр 2.324.700 төгрөгийг Б дансанд хийж 810 еврогийн багц худалдан авсан. 2018 оны 01 сарын 27-ны өдөр Н-ийн дансанд 4.718.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тэр өдрөө 1.226.900 төгрөг, 650.000 төгрөг шилжүүлж 2430 еврогийн багц худалдан авсан байсан. Нийт RIVE WINDS компанид 43.886.700 төгрөгийн хөрөнгө оруулалт Т.С хийсэн. Т.С нь одоогоор 10.180.440 төгрөгний ноогдол ашиг авсан. Т.С нь хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр хийгээгүй. Данс болгон дээр 1 жилийн хугацаа автоматаар тавигддаг.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 91-94 хуудас/

 

24. Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Т.С миний 5910277325 дугаарын ХААН банкны данс руу 2018 оны 01 сарын 27-ны өдөр 4.718.000 төгрөг, 1.226.900 төгрөг, 650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би хөрөнгө оруулалтын RIVE WINDS компанид 2017 оны 05 сард хөрөнгө оруулалт хийж элсэн орсон. Уг компанид хөрөнгө оруулагч манай хүү, хөрөнгө оруулагч Цнар Говьсүмбэр аймагт компани сурталчилж яваад Т.С-тэй таарсан. Бид нарын сурталчилгаа хийж байсан газар С өөрөө ирж мэдээлэл сонсож суугаад энэ компанид хөрөнгө оруулалт хийж багц худалдахаар миний дансанд нийт 6.594.900 төгрөгөөр 2430 евроны багц авсан. Бид нар сурталчилгаа хийхдээ сурталчилгааны боршур дээр гар утсаа үлдээгээд хүмүүст тарааж өгсөн ба С хөрөнгө оруулалт хийе гэж манай хүү Б яриад би С-д ХААН банкны дансаа өгсөн. Бид нар уг компанийг сурталчилж байхдаа хөрөнгө оруулалтын гэрээг цахимаар болон болон цаасан гэрээ хийж болно гэж хэлсэн. Цаасан гэрээ авч хөрөнгө оруулалт хийвэл 30 евро тушаагаад цаасан гэрээ хийж болно гэж хэлсэн. С цахимаар 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Т.С нь оруулсан хөрөнгө оруулалтын багцаасаа хамаарч зохих хэмжээгээр 7 хоног болгон ноогдол ашиг авна. Жилд 52 долоо хоног ноогдол ашиг авдаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн нууц кодтой байдаг. Хэдэн төгрөг орж байгаа нь зөвхөн хувь хүнд өөрт нь харагддаг. С-д хэдэн төгрөгний ашиг орсон нь надад харагдахгүй, би мэдэхгүй байна. Надад С өөрийн банкнаас хууль бусаар авсан мөнгө гэдгийг надад хэлээгүй. Би С-ийн шилжүүлсэн мөнгийг буцаан олгох боломжгүй, энэ мөнгө компанийн данс руу орсон байгаа. С энэ компанид оруулсан ноогдол ашигаас миний дансаар 2018 оны 02 сарын 10-ны өдөр 1.000.000 сая төгрөг, 2018 оны 03 сарын 11-ний өдөр 1.003.000 төгрөгний ашгийг Сарангэрэлийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Урд нь хэдэн төгрөгний ноогдол ашиг өгсөнийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 95-99 хуудас/

 

25. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“FIVE WIND ASSET MANAGEMENT гэх Испани улсын хөрөнгө оруулалтын компанийн гэрээт оффис Монгол улсад орж ирсэн юм. Б гэх хүн цахимаар оруулж ирсэн юм. Энэ хөрөнгө оруулалтанд Т.Са мөнгө оруулсан хэдэн төгрөг оруулсныг нь би нарийн мэдэхгүй. Энэ С-ийн оруулсан мөнгөн хөрөнгө оруулалт нь С-ийн өөрийнх нь үүсгэсэн аккаунт дээр харагддаг. С миний мэдэхээр аккуант нээсэн. Т.С-ийн хөрөнгө оруулалт хийсэн мөнгө 1 жилийн гэрээ хийж ноогдол ашгийг 7 хоног бүр авдаг. 1 жилийн дараа оруулсан хөрөнгө оруулалт шөнө нь 2-3 нугарч өөрт нь ирсэн байдаг. Хөрөнгө оруулалтын мөнгийг эргүүлж авах боломжгүй.  2017 оны 11 сарын 08-ны өдөр эгч Цээсүрэн, ээж Ж.Н нарын хамт Баянтал сумын Төрийн банкны тооцооны төв дээр очиж мэдээлэл хийсэн. Голчлон мэдээллийг би өгсөн. Тэр өдөр С манай сүлжээнд элссэн.” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 100-103 хуудас/

 

26. Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“…энэ компани нь Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. Олон улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл лицензтэй 2018 онд Монголд уг компани албан ёсоор орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Ц, Б, Наранцэцэг, Нэргүй нар манай компанид хөрөнгө оруулагч нар байгаа юм. Би Сарангэрэлийг банкны мөнгө хийсэн тухай мэдээгүй. С нь Ц рүү 2018 оны 01 сарын 25.27-ны өдрүүдэд нийт 27.993.000 төгрөг шилжүүлснийг Цээсүрэн Даваа гэдэг хөрөнгө оруулагч руу шилжүүлээд Даваа тэр мөнгийг над руу шилжүүлсэн. Мөн С нь Н рүү 2018 оны 01 сарын 27-ны өдөр 6.594.900 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгийг Н Н данс руу шилжүүлээд Н миний данс руу уг мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 11 сарын 08-ны өдөр тус банкинд ажиллаж байсан З нь Б данс руу 6.594.900 төгрөгийг шилжүүлээд Б уг мөнгийг миний данс руу 1.148.000 төгрөг хийсэн. Нийтдээ миний данс руу 35.735.900 төгрөгийг С, З нараас орж ирсэн. С нь хууль бус мөнгө Золзаяад зээлүүлээд Золзаяа нь мөн манай компанид ашиг олохоор хөрөнгө оруулсан гэдгийг нь би хөрөнгө оруулагч нараасаа сүүлд мэдсэн. 7 хоногийн ноогдол ашгууд болох мөнгө нь Европоор хөрөнгө оруулагч нарын данс руу 5 дахь өдрийн шөнө Швейцарь улсаас орж ирдэг. Уг орж ирсэн ноогдол ашиг болох Еврог миний данс руу хийдэг. Би уг еврог Монгол мөнгө болгож буцааж хөрөнгө оруулагч нарт тарааж өгдөг. Банкаар мөнгө шилжүүлэхээр шимтгэл авдаг. Мөн дээр нь хугацаа шаарддаг учраас хүмүүс миний дансанд еврог хийж би хүмүүст мөнгийг нь Монгол мөнгө болгож тарааж өгдөг юм. Сарангэрэлийн мөнгө компанид оруулсан 50.760.818 төгрөгнөөс одоо С-д 13.900.000 төгрөгийг ноогдол ашиг болгож шилжүүлсэн. Хөрөнгө оруулагч Цэ, Н нар надад тооцоо бодож өгсөн. Тэгэхээр С-ийн хөрөнгө оруулсан 36.860.444 төгрөгийг бид нар яаралтай гаргаж өгнө. ” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 88 хуудас/

 

27. Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“… 2017 оны 09 сараас хойш уг сүлжээний онлайн засвартай байгаа тул гэрээ гаргаж авах боломжгүй байгаа. Тухайн сүлжээ компани нь 2017 оны 09 сард Ази, Европ гэж хуваагдсан. Түүнээс хойш онлайн гэрээ гараагүй засвартай байгаа юм. Надад гэрээ байгаа. Онлайн гэрээгээ авья гэсэн хүн байвал интернетээс татаж буулгаж аваад толгой компаний хаягаар шуудагаар явуулна. Тухайн шуудангийн зардалд 30 евро төлөх ёстой. Гэрээнд тийм заалт бий. Гэхдээ манай сүлжээнд элссэн хүмүүс компани руу явуулж байгаагүй. Надтай компаний зүгээс хийсэн гэрээ байгаа. Би уг гэрээг Вьетнам улсад очиж компаний байранд гэрээгээ хийж байсан юм. Тухайн компаний сүлжээг Монголд Цолмон бид 2 оруулж ирсэн. 2017 оны 11 сард Улсын Мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 1 байцаагч  намайг дуудаж уулзсан. Манай сүлжээний талаар асуугаад яагаад гадагшаа их хэмжээний мөнгө шилжүүлсэн юм бэ гэж асууж байсан. Миний зүгээс компаний талаар мэдээлэл өгөөд явсан. Түүнээс хойш дахиж дуудаагүй. Үнэхээр ийм ашиг өгдөг юм уу, анх удаагаа сонсож байна залилан битгий хийгээрэй гэж хэлж байсан. Тухайн байцаагчийнхаа нэрийг мэдэхгүй байна. Миний хувьд уг сүлжээний талаар мэдээлэл огт хийж байгаагүй. Хүн элсүүл, сургалт хий гэж би хэлж байгаагүй. Говьсүмбэр аймагт хэзээ хэн манай сүлжээний талаар сургалт хийснийг нь мэдээгүй… ” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 109-110 хуудас/

 

28. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“FIVE WIND ASSET MANAGEMENT гэдэг нэртэй хөрөнгө оруулалтын компани байна гэж би анх таньдаг хүнээсээ сонсож байсан. Хөрөнгө оруулалт хийгээд 7 хоног бүр ноогдол ашгаа авна ОУ-н ногоон картаар ашиглаж байсан. Уг карт нь аль ч банкны АТМ-ээс мөнгө авч болдог байсан. Би хөрөнгө оруулалт хийгээд ямар ч байсан 7 хоног бүр ноогдол ашгаа авч байх нь банкинд мөнгө хийснээс өндөр ашигтай санагдсан. Тэгээд би 2017 оны 06 сарын 02-ны өдөр Ц гэдэг хүнтэй холбогдож хөрөнгө оруулалтын компанид нэрээ бүртгүүлсэн. Ц гэдэг хүн миний оруулсан мөнгийг цааш нь компани руу шилжүүлдэг байсан. Тухайн үед их өндөр шимтгэл төлж компани руу шилжүүлж байсан. Уг компани нь байнга онлайнаар сургалт, видео хурал хийж байсан. Би хөрөнгө оруулалт хийсний дараа Ц эгчтэй таарч сүлжээний талаар ярьсан. Ц эгч бас сонирхож Ц эгчтэй уулзаж Цээсүрэн эгчийг элсүүлсэн. Ц эгч цаашаа ямар хүмүүсийг элсүүлснийг би мэдэхгүй. Миний хувьд С-ийг танихгүй. С гэдэг хүнээс хөрөнгө оруулалт орж ирсэн талаар би мэдэхгүй байна. Н, Ц хоёроос миний дансыг өгч хөрөнгө оруулалт хийлгэсэн байж магадгүй. Дансны хуулгаар Т.С гэдэг хүнээс 2017 оны 11 сарын 05-ны өдөр 5135383540 тоот дансанд 6.974.100 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн байсан. Энэ мөнгө эргээд ноогдол ашиг хэлбэрээр гарсан үгүйг нь мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 111 хуудас/

 

29. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би Т.С гэх хүнийг танина, 2011 оны 06 сарын дундуур танилцаж байсан. Би тухайн үед утас зардаг байсан юм. Тэгээд сүүлд 2018 оны 02 сарын дундуур байх Улаанбаатар хотод уулзаад салсан тэрнээс хойш уулзаагүй. Манай найз С нь утсаар яриад мөнгө миний данс руу шилжүүлсэн, яг хэзээ шилжүүлсэн он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны эхээр мөн 2017 оны сүүлээр мөнгө миний дансанд хийгээд маргааш нь эргүүлээд над руу утасдаад миний данс руу хийчих гэж хэлж байсан. С 2 удаа над руу мөнгө шилжүүлсэн нэг дэх гүйлгээн дээр Төрийн банкны 311600079269 тоот данс руу 29.000.000 төгрөг, хоёр дахь удаа миний ХААН банкны 5022460637 тоот данс руу 38.500.000 билүү 300.000 төгрөг билүү 2 хуваагаад хийж байсан. Би ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй над руу утасдаа мөнгө шилжүүлэх гэсэн юм маргааш буцаагаад миний данс руу хийчээрэй гэдэг байсан. Би хоёр дахь удаагаа их хэмжээний мөнгө орохоор нь С рүү утасдаад ямар учиртай мөнгө юм гэж асуухад дараа чамд тайлбарлаж хэлье гэж хэлсэн би ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 115 хуудас/

 

30. Гэрч У.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2017 оны 11 сарын эхээр Б.З над руу утсаар яриад Баянтал суманд байна, Т.С бид 2 ХААН банкны дансны дугаар алга, чи дансаа өгчих гэсэн. Тэгээд би өөрийнхөө ХААН банкны 5991015321 дугаарын дансыг Б.З-ад өгсөн. Удалгүй миний дансанд 27 сая төгрөг орсон. Би Б.З-тай утсаар яриад юун мөнгө вэ гэхэд би цалингийн зээл авсан юмаа, Солонгос улсын визэнд бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Тэгээд З ХААН банкны нэг данс өгөөд энэ рүү наад мөнгөө шилжүүлчих гэсэн. Би гараад АТМ-ээс шилжүүлэх гэсэн боловч болохгүй байсан. Тэгээд энэ талаараа З-д хэлсэн чинь за за би маргааш хот ороод өөрөө авья гэсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн өдрийн маргааш нь З Баянтал сумаас манай ажил дээр ирээд мөнгөө авья гээд миний виза картыг аваад явсан. Тэр өдөртөө надад виза карт буцааж өгсөн. З надад нэг ч төгрөг өгөөгүй. Би тухайн өдрөөс 10 гаруй хоногийн дараа З-аас мөнгө байна уу, зээлчих гэж асуухад дуусчихсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 116-119 хуудас/

 

31. Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“Би хувиараа бизнес хийгээд нилээн олон жил болж байна. Золзаяа 2017 оны 02 сард 5.000.000 төгрөг надаас зээлж авсан. Уг мөнгийг зээл авчихаад эргүүлээд өгнө гэж хэлээд авсан. Би тухайн үед хүү бодоогүй өгсөн. Түүнээс хойш 1 удаа 600.000 төгрөг хүү нь гэж өгсөн. Тэгээд 2017 оны 11 сарын 04-ний өдөр 5991015321 тоот Л гэдэг хүний дансаар 3.000.000 төгрөг, 2017 оны 11 сарын 05-ны өдөр 5990207262 тоот дансаар 2.000.000 төгрөг миний 5991082194 тоот дансанд орсон. Түүнээс хойш Золзаяа ярихгүй байж байгаад 2018 оны 03 сарын 21-ний өдөр над руу залгаад 2.000.000 төгрөгний хэрэг байна та 5028381205 тоот данс руу хийчих гэсэн. Тухайн дансны эзэмшигч нь Т.С гэдэг хүн байсан. З одоо надад 2.200.000 төгрөгний өртэй байгаа...” гэсэн мэдүүлэг / 1-р х.х-ийн 124 хуудас/

 

32. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“З миний төрсөн охин байгаа юм. 2018 оны 04 сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн банкны захирал Н гэдэг хүн намайг дуудсан. Тэгээд ирж уулзахад танай охин З мөнгөний асуудалд орсон. Баянтал тооцооны төвд их хэмжээний мөнгөний асуудалтай болсон гэсэн. Танай охинтой холбоотой 20 сая төгрөгний асуудал байна. Энэ сарыг дуусахаас өмнө уг мөнгийг төл гэсэн. Тийм их хэмжээний мөнгийг одоо төлж чадахгүй хугацаа өгөөч гэсэн. Хэлсэн хугацаандаа мөнгө төлж чадаагүй. Яагаад З ийм мөнгөний асуудалд ордог байна гээд судлахад хамт ажилладаг Т.С гэдэг хүүхэн сүлжээнд элсээд охиныг маань ятган зөвшөөрүүлж элсүүлэх гээд таньдаг хүнээсээ мөнгө зээлж өгье гээд З-д 17 сая төгрөг өгсөн байсан. 10 сая төгрөгийг нь Золзаяа өөрөө авч хэрэглээд 7 сая төгрөгийг нь сүлжээнд өгсөн байсан. З ам бүл ганцаараа Говьсүмбэр аймгийн Төрийн банканд ажилладаг байхдаа тусдаа байр түрээслэн амьдардаг байсан. Одоо Улаанбаатар хотод дэлгүүрт түр ажиллаж байгаа. З өөрөө болохоор 2018 оны 03 сарын 01-ний үед хүнээс 2.000.000 төгрөг зээлж С-ээс зээлсэн 17.000.000 төгрөгнөөсөө хасуулж тооцоо хийсэн байсан. Би 2018 оны 04 сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг төлбөрт нь өгсөн. Нийт 5.000.000 төгрөг төлөөд байгаа. Үлдэгдэл мөнгийг Золзаяа надад хэлэхдээ сүлжээнээс гаргуулж авахаар болсон гэж ойлгуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 126 хуудас/

 

33. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

“2015 оны 07 сард Баянтал сумын тооцооны төвд теллерээр ажилд орсон. Намайг ажилд орох үед захиралаар Б.Б гэдэг хүн, ахлах теллерээр Т.С нар ажиллаж байсан. З 2017 оны 10 сард захиралаар томилогдож байсан. Т.С, Б.З нар нь даруу төлөв зантай хүмүүс, С-ийн гэр орноор нь орж гардаг байсан. З-тай бол тийм нийтэч байгаагүй. Би банкнаас мөнгө ашигласан талаар огт мэдээгүй. 2018 оны 03 сард Төв банкнаас дотоод хяналт шалгалт хийхэд тухайн 2 хүний үйлдэл илэрсэн. Тэр үеэс л мэдэх болсон…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 127 хуудас/

 

 34. Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5303 дугаартай дүгнэлтэнд:

            - Шинжилгээнд ирүүлсэн 2017.04.10-ны өдрийн Төрийн банкны 1.150.000 төгрөгийн болон 2017.04.10-ний өдрийн Төрийн банкны 8.297.000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-үүдийн доод хэсэгт “Харилцагчийн баталгаат гарын үсэг” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нэг хүн зурсан. Мөн “Хүлээн авагчийн биеийн байцаалтын төрөл”, “Харилцагчийн тэмдэглэл” хэсгүүдэд нөхөж бичсэн “ХЖ57030802, 99852800” гэсэн бичгүүдийг нэг хүн бичсэн байна.

            Харин 2017.04.03-ны өдрийн Төрийн банкны 20.000.000 төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн доод хэсэгт, “Харилцагчийн гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Гүйлгээний утга”, “Харилцагчийн тэмдэглэл” хэсгүүдэд нөхөж бичсэн “99869180, 20.000.000” гэсэн бичгүүдийг дээрх шинжилж буй гарын үсгүүд бичсэн хүн үйлдээгүй.

  • Шинжилгээнд ирүүлсэн 2017.04.03-ны өдрийн Төрийн банкны 20.000.000

гэсэн төгрөгийн “Орлогын мэдүүлэг”-ийн доод хэсэгт, “Харилцагчийн гарын үсэг” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг, “Гүйлгээний утга”, “Харилцагчийн тэмдэглэл” хэсгүүдэд нөхөж бичсэн “99869180, 20.000.000” гэсэн бичгүүд Д.Б-ийн гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.

            - Харин шинжилгээнд ирүүлсэн 2017.04.10-ны өдрийн Төрийн банкны 1.150.000 төгрөгийн болон 2017.04.10-ны өдрийн Төрийн банкны 8.297.000 төгрөгийн “Зарлагын мэдүүлэг”-үүдийн доод хэсэгт, “Харилцагчийн баталгаат гарын үсэг” гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд, “Хүлээн авагчийн биеийн байцаалтын төрөл”, “Харилцагчийн тэмдэглэл” хэсгүүдэд нөхөж бичсэн “ХЖ57030802, 99852800” гэсэн бичгүүд нь Д.- ийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

            Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Э гэжээ.

 

35. Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-139, /

 

36. Төрийн банкны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвийн орлого, зарлагын мэдүүлэг, цахим үйлчилгээний хүсэлтийн маягт, хугацаатай хадгаламжийн гэрээ, цахим үйлчилгээний нэмэлт хүсэлт /1-р хх-ийн 143-166/

 

       37. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4270 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд ирүүлсэн 2017.07.03-ны өдрийн Төрийн банкны цахим үйлчилгээний нэмэлт хүсэлтийн маягтын “Харилцагчийн гарын үсэг” гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Б-гийн гарын үсгийн туршилтын загваруудтай хоорондоо тохирч байна.

- Тохирч байгаа шинж тэмдэгүүдийг “Үзлэг ба шинжилгээ”-ний хэсгээс харна уу.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.С гэжээ. /1-р хх-ийн 169-172/

 

      38. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай дүгнэлтэнд:

- Төрийн банкны хяналт шалгалтын газрын 2018.03.02-ноос 2018.03.10-ны хооронд Говьсүмбэр салбарын харьяа Баянтал тооцооны төвд хийсэн шалгалтын тайлан нь үндэслэлтэй байна.

- Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд Төрийн банкны Говьсүмбэр салбарын харьяа Баянтал тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Т.С нь 2017.04.10-наас 2018.01.24-ний өдрийн хооронд 115.062.000 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Энэ зөрчил дутагдлын хуримтлагдсан хүү нь 2018.03.07-ны байдлаар 8.361.825 төгрөг болж байна. Нийт зөрчил дутагдал, хуримтлагдсан хүүгийн хамт 123.423.825 төгрөг болж байна. Үүнээс Т.С нь 2018.05.04-ний өдрийг хүртэл 15.076.482 төгрөгийн дутагдлыг барагдуулсан байна.

- Шинжилгээгээр Төрийн банкны Говьсүмбэр салбарын харьяа Баянтал сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Т.С нь 2018.05.04-ний өдрийн байдлаар 108.347.343 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Энэ нь Төрийн банкны 3001001821010004 тоот авлагын дансны хуулга, харилцагчийн хадгаламж барьцаалсан онлайн зээлийн хуулга, Т.С-ийн дансны хуулга, иргэдийн хуулга, харилцагчийн хохирол барагдуулсан дүнтэй тохирч байна.

- Төрийн банкны харилцагч иргэн Б.М-гийн 300100059018 тоот дансны хуулгаар 95.352.000 төгрөг, иргэн Д.Б-гийн 300100059026 тоот дансны хуулгаар 16.590.000 төгрөг, Б.Д 300100035068 тоот дансны хуулгаар 3.120.000 төгрөг, нийт 115.062.000 төгрөгний зөрчилтэй гүйлгээ хийгдсэн байна.

- Шинжилгээгээр Төрийн банкны Говьсүмбэр салбарын харьяа Баянтал тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Т.С-д холбогдох зөрчил дутагдал нь харилцагчдын хадгаламж барьцаалсан онлайн зээл болон энгийн хугацаагүй хадгаламж болох 115.062.000 төгрөгийн бодит хохиролд тооцогдсон хүү нь 8.361.825 төгрөг байна.

- Т.С нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн банкны “Ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 2.2, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 8.2.1, “Теллерийн системийн багц журам”-ын 9.1.20, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.28.13, 5.28.4 дэх заалтуудыг зөрчсөн байна.

- Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.

Дүгнэлт гаргасан: эдийн засгийн ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.О гэжээ. /1-р хх-ийн 181-187/

 

39. Дипозит дансны харилцагчийн хуулга /2-р хх-ийн 9-16, 79-85, 96, 99, 102, 104-105, 107-207 /

 

40. Төрийн банкны Говьсүмбэр салбарын захиралын тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, сахилгын шийтгэл ноогдуулах тухай захиралын тушаалын хуулбар /2-р хх-ийн 17-30, 38-50/

 

41. Ял шийтгэгдэж байсан тухай хуудас /2-р хх-ийн 34/

 

42. Төрийн банкны Говьсүмбэр салбарын харьяа Баянтал тооцооны төвд илэрсэн ашиглангийн үйлдлийн тайлан /2-р хх-ийн 86-90/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.С-ийг албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            Шүүгдэгч Б.З-г албан тушаалын байдлаа ашиглан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Г, Ч.Б нараас гаргасан хэргийг

хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.   

            Шүүгдэгч Т.С ахлах теллерээр ажиллах хугацаандаа олон удаагийн үйлдлээр Төрийн банк ХХК-ны Говьсүмбэр салбарын Баянтал тооцооны төвд хадгалуулсан иргэдийн хадгаламжийг хуурамч баримт бичиг ашиглан банкинд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай байна. Шүүгдэгч Т.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатараас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156, 157, 167 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүнийг хангаж байхад 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэхгүй, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн байхад өмчийн эсрэг зүйл ангиар улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна гэснийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол 5-аас дээш 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт  зааснаар зүйлчлэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байгаа хуулиар тодорхойлно”, 2-т “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Т.С, Б.З нарын үйлдлийг 2018 оны 01 сарын 24-ний өдрөөр тооцож 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь зөв байна.

 

Шүүгдэгч нар нь Төрийн банктай хөдөлмөрийн гэрээ байгуулж ахлах теллер

болон салбарын эрхлэгчээр томилогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох болон халагдсан тушаал зэргээр нотлогдож байх тул албан тушаалтан буюу хуулийн этгээдийн итгэмжлэн хариуцуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байна гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч Т.С, Б.З нар нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дангаараа болон бүлэглэн үйлджээ.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр байгаа атлаа, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хувьдаа завшиж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулжээ.

 

Учир нь санхүүгийн үйл ажиллагаа явуулах буюу барьцаат зээл олгох эрхтэй хуулийн этгээд болох банкны ахлах теллер болон, салбарын эрхлэгчээр ажиллахдаа хуулиар олгогдсон эрхтэй субьектүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй завших гэмт хэргийг үйлджээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.С*ийг дангаараа болон, бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч С.Ганбатаас хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгчийг цагаатгах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсанаар шүүгдэгч Б.З нь гэм буруутай болох нь шүүгдэгч Т.С болон гэрч Л, С.Ц, АТМ машинаас бусдын төлбөрийн карт ашиглан мөнгө хүлээн авч шилжүүлсэн баримт, шүүгдэгч Б.З-ийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.С-тэй бүлэглэн 27.000.000 төгрөг буюу үлэмж хэмжээнээс дээш хөрөнгийг бүлэглэн завшсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Хавтаст хэрэгт авагдсан иргэний хариуцагч Ж.Н, Ц.Б, Б.Ц, Л.Ц нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь бусдад залилуулсан гэх хэрэг нь эрүүгийн 181700500028 дугаартай хэрэгтэй хамааралгүй тусдаа үйлдэгдсэн гэмт хэрэг байна гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Бодит хохирлыг яллах дүгнэлтэнд дурдсанаар 115.062.000 төгрөгөөр тооцон ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.З нь Ц гэгчээс 2.200.000 төгрөг авч Т.С-ийн данс руу хохирол гэж төлсөн гэх боловч Төрийн банкны авлагын дансанд хийгээгүй байх тул хохирол төлсөнд тооцох үндэслэлгүй байна. Т.С-ийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр хүүндээ зээлсэн мөнгөө эргүүлж өгсөнг авсан гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Б.З-гаас хохирлыг гаргуулж Төрийн банкинд олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатараас гаргасан шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан ба энэ хугацаанд хохирол төлөх арга хэмжээг авалгүй 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүргэсэн байна. Түүнчлэн ямар эх үүсвэрээс хэргийн хохирлыг хэрхэн яаж төлүүлэх талаар шүүгдэгч Т.С-ийн өмгөөлөгч Ч.Болдбаатар нь үндэслэлтэй тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.С нь бага насны 2 хүүхэдтэй, хохирлоос 14.876.910 төгрөгийг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, шүүгдэгч Б.З нь хохиролоос зохих хувийг төлсөн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл зэргийг харгалзан хорих ял шийтгэхгүйгээр торгуулийн ял шийтгэж уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдаж ирээгүй, шүүгдэгч нар урьдчилан цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Т.С-ээс 91.715.345 төгрөгийг, шүүгдэгч Б.З-гаас 7.000.200 төгрөгийг тус тус Төрийн банк ХХК-ний Говьсүмбэр салбарт, Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800.000 /найман зуун мянган төгрөг/-ийг /1-р хх-н 191-р хуудас/ хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.С-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэн их хэмжээний хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.З-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэн үлэмж хэмжээний эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.С-ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 10.000 /арван мянган/ нэгжээр  буюу 10.000.000  /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 10.000 /арван мянга/ нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.С-ээс 91.715.345 /ерэн нэгэн сая долоон зуун арван таван мянга гурван зуун дөчин таван/ төгрөгийг, шүүгдэгч Б.З-гаас 7.000.200 /долоон сая хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-ний Говьсүмбэр салбарт тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйл байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.С-д урьд авсан Монгол улсын хилээр гадагш зорчихыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих, шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ