| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/089 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж
Шүүгдэгч Б.Х, Г.Н, *******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Х, Г.Н, ******* нарт холбогдох эрүүгийн 1914000010047 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, ******* овогт Б.Х,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******,
3. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* овогт Г.Н,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг Өндөр бараа гэх газраас Б.Бийн эзэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
...Тус хоёр үхэр нь миний өөрийн эзэмшлийн үхэрнүүд юм байгаа. Б.Аа болохоор манай дунд хүүхэд. Тэр өмнө өгсөн мэдүүлэгтээ хулгайд алдсан 2 тооны үхрийг өөрийнхөө эзэмшил гэж хэлсэн байсан. Би түүнээс яагаад тэгэж хэлсэн бэ гэхэд хэсгийн төлөөлөгч тэгэж бичсэн байхаар нь тэрүүгээр явуулсан гэж хэлсэн. Үнэлгээний дүнг би өөрөө хэлсэн юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөдөн байцаалтад өгсөн
...Тус тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэрчилгээнд миний нэр байгаа шалтгаан болохоор Б.Хт би тус машиныг 14 500 000 төгрөгийг зарсан тэр надад 7 500 000 төгрөгрийг өгсөн . Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард төлөхөөр болсон. Одоогоор миний үлдэгдэл 7 000 000 төгрөгийг өгөөгүй учир миний эзэмшлийн машин байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 16 цагийн үед Б.Х, Г.Н хоёртой таарч Б.Хын гэрээс түүний эзэмшлийн “Вонго-ЖЗ” маркийн машиныг унаад Г.Н бид хоёр суугаад цуг явсан. Б.Хын машин бензин багатай байсан учир Бууцагаан сум орж бензин авчихаад Г.Нын гэр рүү явж байхад орой 19-20 цагийн хооронд Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр бараа” гэх газарт Б.Аын өвөлжөөний гадаа 20-иод тооны үхэр хэвтэж байсан, үхэрнүүдийн хажуугаар машинтайгаа ирж зогсоод Б.Х, Г.Н бид хоёрт хандаж би хүнд өртэй байгаа эндээс 2 тооны үхрийг гаргалцаадах уу би арыг нь даана та хоёр надад туслалцаадах гэж хэлэхээр нь бид хоёр хүлээн зөвшөөрсөн. Тус өвөлжөөг Б.Аын үхэр гэж мэддэг байсан ... Тэгээд өвөлжөө рүү явж очоод машинаас гурвуулаа буугаад үхэрнүүдийн талыг нь тууж хашаанд оруулаад би хашааны аман дээр нь зогссон тухайн үхэрнүүдээс улаан зүсмийн 2 тооны үхрийг Б.Х бугуйлдаж барьсан ... Г.Н туслалцсан би болохоор хашааны үүд хэсгээр зогсож байсан ...Тэгээд 2 тооны үхрийг барьж авсаны дараагаар бусад үхрнүүдийг хашаанаас гаргаад барьж авсан 2 тооны үхрийг машин руу ачсан. Машины ачааны хэсэгт Г.Н гарч зогсоод урдаас нь татаад Б.Х бид хоёр араас нь түлхэж дээшээгээ гаргаж ачсан юм. Тэгээд 2 тооны үхрийг машиндаа ачиж авсаны дараагаар Б.Х манай өвөлжөөний хоолойруу очиж нядалъя гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд хоолойны тэнд байх хөдөө хээр аваачиж 2 тооны үхрийг нядалж гаргасан юм. Б.Х алаад Г.Н бид хоёр гаргахад нь туслалцсан юм. Тэгээд нядалж дууссаны дараагаар тухайн газарт юу ч үлдээлгүй машинд бүгдийг нь ачиж Бууцагаан сумын хогийн цэг дээр өглөөний 08 цаг болж байхад очоод нядалсан үхрийн толгой, шир, гэдэстэй нь хаячихаад сумын төв ороод явж байхад сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаад баригдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/,
Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Б.Хтай таарсан ... Бууцагаан сум ороод бензин авчихаад Хүрээмарал сум руу явж байхад замын хажуу хэсэгт байх өвөлжөөнд 20-иод тооны үхэр байсан ба Б.Х үхэрнүүдийг харснаа миний алдсан хоёр тооны үхэр дотор байна одоо аваад явъя ачихад туслалцаадах гэж хэлсэн. Бид гурав үхрнүүд байсан газар руу явж очоод машинаас буугаад хажууд нь байсан эзэнгүй айлын хашаа руу цөөхөн хэдэн үхрийг тууж оруулахад гадаа харанхуй байсан. Хашааны аман дээр ******* зогсоод Б.Х бид хоёр нөгөө 2 тооны үхрийг бугуйлдаж барьсан юм. 2 тооны үхрийг барьж авсаны дараа бусад үхэрнүүдийг хашаанаас гаргаад, барьж авсан 2 тооны үхрийг машин руу ачсан. Тэгээд Б.Х явсаар байгаад өөрийнхөө гэрийн ойролцоо хөдөө хээр газар буулгаад нядалсан. Б.Х алаад Б.Э бид хоёр гаргахад нь туслалцсан юм. Тэгээд нядалж дууссаны дараагаар тухайн газарт юу ч үлдээлгүй машинд бүгдийг нь ачиж Бууцагаан сумын хогийн цэг дээр өглөөний 08 цаг болж байхад очоод нядалсан үхрийн толгой, шир, гэдэстэй нь хаячихаад сумын төв ороод явж байхад сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт баригдсан тэгэхэд хулгайны мал болохыг нь мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/,
Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн
...Тус тээврийн хэрэгслийг ******* гэх хүнээс 2018 оны 12 дугаар сарын дундуур 14.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод түүнд 7.000.000 төгрөгийг нь өгч байсан юм. Одоо үлдэгдэл 7.500.000 төгрөгийг өгөх ёстой байгаа юм. Үүнийг бол өгөөгүй байгаа. Машин болохоор Төгс гэх хүний нэр дээр байдаг түүний эзэмшлийнх... Тус тээврийн хэрэгсэл нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт байх манай өвөлжөөнд байгаа болно. /Тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл байхгүй, хэвийн явж байгаа болно ... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/
Гэрч Б.Аийн мөдөн байцаалтад өгсөн
...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үхрээ бүртгэж эргэж тойроод явсан. Тухайн өдөр бол цагаан толгой гэх газар байсан 2018 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үхрээ бүртгэхэд хоёр үхэр алга байсан өвөлжөөн дээрээ ирсэн хашааны үүдэн дээр машинаа тавьж байгаад ачсан бололтой машин мөр байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /
“Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №373 дугаар “...тооны соёолон насны монгол үүлдрийн үхрийн зах зээлийн ханш нь 2 000 000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 61-62/,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 76-ны өдрийн №76 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх киа бонго маркийн автотээрийн хэрэгслийн зах зээлийн ханш нь 11 500 000 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 70-71 /
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 3-4, 8-9, 12-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 31-34/ шүүгдэгч Б.Хын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2-р багийн Засаг даргын 2018.12.23-ны өдрийн 145 тоот тодорхойлолт /хх-ийн 95/, шүүгдэгч Г.Нын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3-р багийн Засаг даргын 2019.02.12-ны өдрийн 04 тоот тодорхойлолт /хх-ийн 100/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багийн Засаг даргын 2018.12.23-ны өдрийн 89 тоот тодорхойлолт /хх-ийн 105/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112-114/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд /хх-ийн 115-131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 132-134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг Өндөр бараа гэх газраас Б.Бийн эзэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Б.Бийн ....хоёр үхэр нь миний өөрийн эзэмшлийн үхэрнүүд байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /
Иргэний нэхэмжлэгч *******ийн ...тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх гэрчилгээнд миний нэр байгаа... Б.Хт би машиныг 14500000 төгрөгийг зарсан 7 500 000 төгрөгрийг өгсөн ,үлдэгдэл 700000 төгрөгийг өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /
Шүүгдэгч *******ын ...үхэрнүүдийн талыг нь тууж хашаанд оруулаад улаан зүсмийн 2 тооны үхрийг Б.Х бугуйлдаж барьсан ... Г.Н туслалцсан би болохоор хашааны үүд хэсгээр зогсож байсан ... үхрийг барьж машин руу ачиж хөдлөөд хоолойны тэнд байх хөдөө хээр аваачиж үхрийг нядалж гаргасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/,
Шүүгдэгч Г.Нын ... Б.Х бид хоёр 2 тооны үхрийг бугуйлдаж барьж авч машин руу ачсан ... гэрийн ойролцоо хөдөө хээр газар буулгаад нядалсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/,
Шүүгдэгч Б.Хын ..тээврийн хэрэгслийг ******* гэх хүнээс 14500000 төгрөгөөр худалдан авахаар тохироод түүнд 7000000 төгрөгийг өгч үлдэгдэл 7500000 төгрөгийг өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,
Гэрч Б.Аийн...би өглөө үхрээ бүртгэхэд хоёр үхэр алга байсан өвөлжөөн дээрээ ирсэн хашааны үүдэн дээр машинаа тавьж байгаад ачсан бололтой машин мөр байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /,
“Энх нахиа” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №373 дугаар “...тооны соёолон насны монгол үүлдрийн үхрийн зах зээлийн ханш нь 2 000 000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 61-62/,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 76-ны өдрийн №76 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх киа бонго маркийн автотээрийн хэрэгслийн зах зээлийн ханш нь 11 500 000 төгрөг болохыг тогтоосон ...гэх дүгнэлт /хх-ийн 70-71 / зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг Өндөр бараа гэх газраас Б.Бийн эзэмшлийн 2 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч бусдад 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Уг гэмт хэргийн хохирогч Б.Бийн 2 тооны үхрийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь бусдын 2 тооны үхрийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон хангалттай нотлогдсон болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бь 2000000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар мэдүүлэг өгөхдөө ашигласан киа бонго маркийн 89-53 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогчийн үхрийг тээвэрлэсэн талаар мэдүүлэг өгсөн уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Хын худалдан авсан гэх киа бонго маркийн 89-53 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл *******ийн өмчлөлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 76-ны өдрийн №76 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 11 500 000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нараас 3,834,000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н, Б.Х, ******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нийт 8 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, Г.Н нараас тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Х эзэмшлийн “... киа бонго маркийн авто тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******өд буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Х, ******* овогт *******, ******* овогт Г.Н нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Н, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Х, *******, Г.Н нарыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Н, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Н, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ийн өмчлөлийн 89-53 БНА улсын дугаартай киа бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас 3.834.000 төгрөг тус тус тэнцүү хуваан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Х, *******, Г.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч ******* Г.Н, Б.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, Г.Н нараас хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ******* Г.Н, Б.Х нар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нийт 8 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Хын эзэмшлийн “... киа бонго маркийн...” авто тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******өд буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х, Г.Н, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА