Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/21

 

     *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ч.Мөнхзул,

Ялтны өмгөөлөгч Д.Урансувд,

Ялтан *******, ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын давж заалдсан гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201611000465 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 1980 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чойбалсан сум, 4-р багийн "Хавирга өртөө" гэх газар нутагладаг, энэ хэрэгт татагдах үедээ хувийн мал малладаг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн ******* овогт *******ын *******. /РД:*******/

     Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Чойбалсан сумын харъяат, 1981 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн "Энгэр шанд" гэх газар оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 21/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн ******* овогт *******ын *******. /РД:/ 

******* нь *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг "Лам шувуу" гэх газраас хохирогч , , нарын 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

******* нь *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг "Лам шувуу" гэх газраас хохирогч , , нарын 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор: ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******ын *******ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялаар, шүүгдэгч *******ын *******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн  баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан *******ын эдлэх 4 сар, 10 хоногийн баривчлах ялыг, ялтан *******гийн эдлэх 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  ялтан *******гийн цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох ялтан *******ын эзэмшлийн 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож, ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* тоот регистрийн дугаартай, ялтан *******гийн   тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг  Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураан авах тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, ялтан *******ын  эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн, ялтан *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 5 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн ял эдлэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, *******  нарт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхэд болон мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн. Харин шүүхээс гэм буруутайд тооцон хуулийн хариуцлага ногдуулахдаа энэрэнгүй байх зарчим болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй ял оногдуулсан гэж гомдолтой байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирогчоос уучлал гуйсан. Биеийн эрүүл мэндийн хувьд бүдүүн гэдэсний шамбарам өвчнөөр 2 удаа хагалгаанд орсон. ...Иймд энэрэнгүй байх зарчим болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, *******ын биеийн эрүүл мэнд, ар гэрийн ахуй амьдрал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялаас 1 сар 10 хоногийг хасч өгнө үү гэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Миний гэр бүл болох эхнэр долоо хоногт 2-3 удаа татаж унадаг, яаралтай хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Манайх бага насны 3 хүүхэдтэй ба ээжийгээ асрах боломжгүй тул би гомдол гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

******* нь *******тай бүлэглэн, машин механизм буюу Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоцикль хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг "Лам шувуу" гэх газраас хохирогч ийн 4 тооны, гийн 2 тооны, гийн 2 тооны нийт 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

     ******* нь *******тай бүлэглэн, машин механизм буюу Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоцикль хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг "Лам шувуу" гэх газраас хохирогч ийн 4 тооны адуу, гийн 2 тооны адуу, гийн 2 тооны адуу нийт  8 тооны адууг хулгайлж бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч , , , гэрч Ц.Мөнхбат нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 42, 46, 50/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/, хураан авах тогтоол /хх-ийн 39/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41, 45, 49, 54,58,61/, *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг ялгамжтай оногдуулсан нь хуульд нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, ялтан ******* нарын “Ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, ялтан ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                                                                            

                                  ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНБАЯР                        

                                   ШҮҮГЧИД                                   О.БААТАРСҮХ

                                                                                      А.ЭНХБААТАР