Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2016/00254

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, 8-17 тоотод оршин суух, ЙЮ62040224 дугаарын регистртэй, Боржгин овгийн Доржлхүмбийн Сэрчмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Орхон баг, “Их нарийн” гэх газар оршин суух, Өлзийхүүгийн Бямбадоржид холбогдох, “50.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.Бямбадорж нь 2015 оны 05 дугаар сард надаас 50000 төгрөгний бараа зээлж аваад одоо болтол өгөхгүй байгаа тул Ө.Бямбадоржоос 50000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ мөнгийг тэтгэвэрийн зээл авч барагдуулсан болно...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“...Миний бие нь Ө.Бямбадоржоос 50.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ө.Бямбадорж нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 50.000 төгрөг өгсөн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь хариуцагч Ө.Бямбадоржид холбогдуулан “50.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр ирүүлсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Өлзийхүүгийн Бямбадоржид холбогдох “50.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Бямбадоржоос 2275, орон нутгийн төсвийн орлогоос 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрчмаад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА