Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2016/00255

 

                                                                    Хариуцагчийн зөвшөөрлийг                                                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,                       Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо баг 8-17 тоотод оршин суух, Боржгин овгийн Доржлхүмбийн Сэрчмаа /РД:ЙР62040224/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Эрдэнэтолгой баг Хорих орон сууц 2-3 тоотод оршин суух, Даагийнхан овгийн Довдоншаравын Одончимэг /РД:ЙР83060601/-т холбогдох,

70.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Одончимэг нь 2015 оны 05 дугаар сард надаас 70.000 төгрөгийн бараа зээлж аваад одоо болтол өгөхгүй байсаар би өөрөө тэтгэврийн зээл авч дэлгүүрийн өрийг барагдуулсан тул Д.Одончимэгээс 70.000 төгрөгийг гаргуулж өгнө үүү...” гэжээ.

Хариуцагч Д.Одончимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Д.Одончимэг би Сэрчмаагийн нэхэмжилсэн 70.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. дээрх мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь “70.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Д.Одончимэг нь 70.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сэрчмаа “70.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Одончимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Одончимэг 2275, орон нутгийн төсвийн орлогоос 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрчмаад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН