Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00272/И |
Дугаар | 146/ШШ2016/00256 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 146/ШШ2016/00256
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Одын 8-17 тоотод оршин суух Боржгин овогтой Доржлхүмбын Сэрчмаагийн /РД:ЙЮ62040224/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 3 дугаар баг, Арцатын 2-26 тоотод оршин суух Боржгон овогтой Мөнх-Эрдэнийн Мөнгөндоржид /РД:НЭ92101818/ холбогдох,
162 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
М.Мөнгөндорж нь 2016 оны 04 дүгээр сард надаас 162 000 төгрөгний бараа зээлж аваад одоо болтол өгөхгүй байсаар би өөрөө тэтгэврийн зээл авч дэлгүүрийн өрийг барагдуулсан тул М.Мөнгөндоржоос 162 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Д.Сэрчмаа миний бие Мөнгөндоржийн тайлбартай танилцлаа. Миний бие татгалзах зүйлгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Мөнгөндорж нь шүүхэд гаргасан тайлбартаа:
М.Мөнгөндорж миний бие Сэрчмаагийн нэхэмжилсэн 162 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэрчмаа нь хариуцагч М.Мөнгөндоржид холбогдуулан 162 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжилсэн 162 000 төгрөгийг хариуцагч М.Мөнгөндорж нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжилсэн 162 000 төгрөгийг хариуцагч М.Мөнгөндорж нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 510 төгрөгөөс 2 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 2 755 төгрөг, хариуцагч М.Мөнгөндоржоос 2 755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сэрчмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА