Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0310/и |
Дугаар | 330 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 330
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 12-ны өдөр Дугаар 330 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8 дугаар баг, “Тал булаг” гэх газарт оршин суух, /РД:ЛЛ56072870, утасны дугаар 96754858/, Марал овогтой Ухнайн Энхсайханы
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09-р сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч У. Энхсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ “ Миний бие нь 1979- 1980, 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “ Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Гэтэл Халзан сумын архив шатсан тул ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр /Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 278/15 тоот лавлагаа/-г үндэслэн 1979-1980, 1982-1987 онуудад Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Марал овогтой Ухнайн Энхсайхан нь 1979-1980, 1982-1987 онуудад Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч У.Энхсайхан нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “ Хөдөлмөр” нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 278/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Гомбосүрэн овогт Лувсанцэрэнгийн Төмөрбаатар /РД: ЛЮ63122975/-ын “Би 1971 онд илгээлтээр хөдөө гарсан цагаас хойш У.Энхсайхантай нэг бригадад ойролцоо нутаглагдаг байсан. У.Энхсайхан нь 1974 онд цэрэгт явж 1977 онд цэргээс халагдаж ирээд аав ээжийнхаа хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1977-1987 оныг дуустал хонь хариулж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1971 оноос эхлэн үхэрчнээр ажиллаж байсан. Тэгээд 1973 онд цэрэгт яваад 1976 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ дахин үргэлжлүүлэн ажилласан. Халзан сумын архив нь шатсан нь үнэн. Би 2014 онд тэтгэвэртээ гарахад миний бичиг баримт олдоогүй. Бас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Зээрднүүд овогт Гончигийн Борчулуун /РД:ЛЛ58031566/-ы “Бид 1972 оноос айл саахалт байсан. Энэ үеэс таньдаг болсон. У.Энхсайхан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1972-1993 оныг дуустал хонь хариулж байсан бөгөөд хувьчлал тартал ажилласан. У.Энхсайханых хонин суурьтай. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1972 оноос эхлэн хоньчноор ажиллаж байсан. У.Энхсайханых манай туслах малчнаар 1985-1987 онуудад ажиллаж байсан. Өмнө нь өөрсдөө хонин суурьтай байсан. Манайхан Дөхөм гэдэг газар ойр саахалт нэг усанд нутагладаг байсан. Халзан сумын архив 2000 оны эхээр шатсан. Манай өвгөн тэтгэвэртээ орох гээд бичиг баримтаа хөөцөлдөхөд олдоогүй” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Марал овогтой Ухнайн Энхсайхан нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “ Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч У.Энхсайхан нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Марал овогтой Ухнайн Энхсайхан нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ