Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2018/0224/Э |
Дугаар | 2018/ШЦТ/259 |
Огноо | 2018-10-16 |
Зүйл хэсэг | 23.2.1., 24.2.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж ,
Шүүгдэгч *******,*******,*******,*******,*******, хуулийн этгээд “Олон баян” ХХК нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагч *******,*******,*******,*******,*******, хуулийн этгээд “Олон баян” ХХК нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001630116 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *******
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,*******
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтойулсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,*******
4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй,*******
5. Шүүгдэгч, Монгол улсын хуулийн этгээд, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-ын 54 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, “Олон-баян” ХХК, / ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан ******* /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч: ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6451900 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн**************,*******,******* нартай бүлэглэн.2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн,
Б.Б,*******,******* нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын мөн 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн ,
Шүүгдэгч хуулийн этгээд “Олонбаян” ХХК нь нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6451900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
... 2014 онд би “Олонбаян” компанийг байгуулж эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл авсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цагаан хороот гэх газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсны дагуу тухайн газарт нөхөн сэргээлт явуулсан. Тэр үедээ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан байгаа. Аймагт усны төлбөрт 40.000.000 сая төгрөг, суманд 20.000.000 төгрөг төлсөн тэгээд үйл ажиллагаа явуулаагүй тул бүгдийг нь буцааж авсан.Би тухайн газарт ямар ч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Усан буу төхөөрөмжийг ажиллуулахдаа ашиглах зорилгоор нуур байгуулахаар 2 нүх ухсан. Гэхдээ усан буу төхөөрөмжийг ажиллуулаагүй ээ. Тэр 2 хэсэг нүх ухсан газар нь урьд нь эвдэгдсэн газар байсан. Тэр 2 нүхийг би буцаагаад булж тэгшилсэн гэхдээ холбогдох байгууллагад хүлээлгэж өгөөгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1-дүгээр хх-ийн 133-140/
... 2014 онд би “Олонбаян” компанийг байгуулж эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл авсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Засаг дарга*******тай уулзаад танай багийн нутагт байгаа эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэсэн юм аа гэсэн чинь Б Иргэдийн нийтийн хурлаар шийдэх ёстой, одоо иргэд отор нүүдэл хийж байгаа учраас хурал хийхэд хүндрэлтэй, чи иргэдийн гэрээр нь явж гарын үсэг зуруул гэсэн. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5 дугаар багийн төв дээр болсон багийн өдөрлөг дээр очиж 50 гаруй хүнээр гарын үсэг зуруулсан. Тэгээд гарын үсэг уруулсан баримтаа Б даргад үзүүлсэн чинь Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Хтэй уулз гэсэн. Тэгээд тухайн өдрийн маргааш нь буюу 2017.08.21-ны өдөр Б дарга бид хоёр Х даргын гэрт нь очиж уулзаад би тогтоол гаргах талаар хэлж сумын төв дээр хэзээ очих вэ гэсэн чинь маргааш очъё оо гэсэн. Тэгээд тухайн өдрийн маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х дарга Бууцагаан сумын төв дээр ирсэн байхад нь би уулзаад Э даргын өрөөнд нь очоод гарын үсэг зуруулчихсан, Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоо гаргах уу гэсэн чинь Э дарга хүмүүсээрээ гарын үсгийг нь яг зууруулсан уу гэхээр нь би зуруулсан гэж хэлсэн тэгээд Э дарга өөрийнхөө компьютер дээр эхлээд тогтоолыг бичиж гаргасан, дараа нь тэмдэглэлийг дараа нь бичиж гаргаад тогтоол дээр Х дарга гарын үсэг зурж тамга дарсан. Тухайн тогтоол гаргахад албан ёсны хурал болоогүй ээ. Тэр үед Э, Х бид гурав л байсан өөр хүн байгаагүй, тэмдэглэл дээр үг хэлсэн гэж бичсэн Г, О, П гэх хүмүүс тухайн үед байгаагүй, тэмдэглэл хөтөлсөн гэх О гэх хүн ч н гэсэн тухайн үед хамт байгаагүй, Э л зохиож бичсэн байхаа. Тухайн тогтоол, тэмдэглэлийг бичиж дуусахаар нь би уг тогтоол, тэмдэглэлийг аваад аймагт авч ирж Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэстэй тухайн газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан. Тэдгээр хүмүүст ямар зүйл өгөөгүй ээ. Б нь бичиг баримт хуурамчаар үйлдэх үед хамт байгаагүй, ямар ч хамаа байхгүй ээ. Харин Нарийн хуудасны ам гэх газарт үйл ажиллагаа явуулж газар ухахад Б бид хоёр хамтарч ажилласан ба би компанийнхаа тусгай зөвшөөрлийн нэрэн дээр гэрээ байгуулж бичиг баримтыг нь хөөцөлдөх, Б болохоор техникийг нь хариуцаж гаргасан. Тэгээд би Аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулаад Бд за гэрээ байгуулчихлаа одоо газраа ух ух гэж хэлсэн юм, тэгээд Б нь тэнд байж газрыг хариуцаж ухуулсан. Тэр газрыг экскаватор техникээр ухсан, тэр экскаваторыг Б л хүнээс түрээсэлж авсан гэсэн, яг хэнээс, хэзээ түрээсэлж авсан, одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл алга. байна гэх мэдүүлэг/ 2- дугаар хх-ийн 21-23/
... Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С манай гэрт ирж уулзаад танай багийн Улаан, хясаа, Нарийн хуудас гэх газруудад нөхөн сэргээлт хийх гэсэн юм аа гэхээр нь би мэдэхгүй ээ, энэ асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурал мэднэ гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын20-ны өдөр багийн өдөрлөг болно энэ үеэр олон хүн цугларна, чи хүмүүстэй уулзаад учир байдлаа хэлээд явахгүй юу гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр багийн өдөрлөг болж байхад С нь цаас барьчихсан хүмүүстэй уулзаад яваад байгаа харагдсан. Тэгээд өдөрлөг дээр С надтай уулзаалд 54 хүний гарын үсэг зуруулчихлаа Багийн Иргэдийн нийтийн хурлын даргатайгаа уулзуулаад өгөөч гэхээр нь би сумын удирдлагуудад хэлсэн юм уу гэсэн чинь дээрээсээ бүх юм зөвшөөрчихсөн одоо багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол нь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр С бид хоёр Х даргын гэрт нь очиж уулзаад С Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гараад өгөөч гэсэн чинь Х дарга Э даргатай уулзаж байх асууя гэж хэлсэн, тэгээд бид хоёр яваад өгсөн. Тэгээд маргааш нь би гадуур явж байхад намайг сурагласан байсан, ба дараа нь асуухад хурлын тогтоолоо гаргуулаад авчихсан гэж хэлсэн. Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга угаасаа тамгаа дарж байж төрийн албан бичиг хүчин төгөлдөр болдог тул би Х даргыг маргааш очихоороо тамгаа аваад очоорой гэж хэлсэн юм. Би 54 хүнээр гарын үсэг зуруулчихсан юм чинь очоод тогтоол гарах гэж бодоод тамга хэрэг болох байх гэж бодсон юм. Цагаан хороот гэх газар нь одоо тэр Олонбаян компанийн газар газрын хажууханд байдаг өвөлжөөний нэр байгаа юм. Одоо яг тэр Олонбаян компанийн газар ухсан байгаа газар нь Нарийн хуудасны ам гэдэг газар байгаа юу газар нь урьд нь эвдэгдээгүй, эрүүл газар байсан. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-46/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт******* ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр манайхыг Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Нугалгаа” гэдэг газарт байхад манай гэрт манай 5 дугаар багийн Засаг дарга Б, Олонбаян ХХК-ний захирал гэх С гэх залуу тэр хоёр манай гэрт ирээд Б дарга нь С гэх хүн 54 хүний гарын үсэгтэй баримт авчраад нөхөн сэргээлт хийх гэнээ гэсэн, харин тэр С нь танай багийн Улаан хясаа, Нарийн хуудас гэх газруудад нөхөн сэргээлт хийх гэсэн юмаа, тэгээд багийн иргэдээр 54 хүний гарын үсэг цуглуулаад ирлээ гэсэн, тэгэхээр нь би сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Э дарга дээр очиж асууж байж болъё гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Тэгээд би маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Бууцагаан сумын төв дээр ирээд Э даргатай уулзах гээд Засаг даргын тамгын газар луу орох гэж явж байсан чинь С хүрээд ирсэн. Тэгээд С бид хоёр Э даргын өрөөнд нь ороод энэ С гэдэг хүн 54 хүний гарын үсэг зуруулчхаад Б даргатай над дээр ирлээ, манай багийн Улаан хясаа, Нарийн хуудас гэх газруудад нөхөн сэргээлт явуулъя гэнээ гэж танилцуулаад Э дарга 5 дугаар багийн Засаг дарга Бг дуудуулсан чинь ирээгүй, тэгээд Сыг Б даргыг олоод ир гэсэн чинь олоогүй эргээд хүрээд ирсэн. Тэгээд Э дарга багийн Иргэдийн нийтийн хурлаа хийж шийд гэхээр нь би за гээд байж байсан чинь С 54 хүний гарын үсэгтэй баримт, компанийнхаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргаж үзүүлээд тэр хоёр ярилцаад байсан, тэгээд Э дарга өөрийнхөө компьютер дээр хурлын тэмдэглэл бичээд принтерээрээ хэвлэж гаргаад надад өгөхөөр нь би түүн дээр нь гарын үсэг зураад тамга дарсан. Тэгээд мөн багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол бичээд хэвлэж өгөхөөр нь би мөн гарын үсэг зураад тамгаа дарсан. Би ерөөсөө юу ч хэлээгүй, Э дарга л өөрөө бичсэн. Тэр хурлын тогтоол, тэмдэглэлийг Э дарга өөрөө бичсэн. Тэр үед би багийн Иргэдийн нийтийн хурлын тамгаа аваад Э дарга дээр очихдоо аваад очсон юм. Б дарга, С хоёр манай гэрт өмнөх өдөр нь ирж уулзахдаа би маргааш Э дарга дээр очиж асууя гэсэн чинь Б дарга намайг тамгаа аваад очоорой гэж хэлсэн, тэгэхээр нь би тамгаа аваад очсон юм. Тэр үед Э даргын өрөөнд Н.Г, Ж.П, Г.О, О гэх хүмүүс ерөөсөө байгаагүй, тэдгээр нэрсийг Э дарга зохиогоод бичсэн юмаа. Тухайн үед энэ асуудлыг хэлэлцсэн багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаагүй ээ. Тэр Багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоолыг бичихэд Э дарга, С бид гурав л байсан, тэр үед Б даргыг дуудуулсан боловч ирээгүй юмаа. Тэрийг би мэдэхгүй ээ, С л өөрөө дур мэдэж ухсан байхаа. Цагаан хороот гэдэг газар нь өмнө нь ухагдаагүй эрүүл газар байсан. Олонбаян ХХК нь би яг хэднээс хэдэн хүртэл ажилласныг нь би санахгүй байна. С надад л лав ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй ээ. Манай багт ямар нэгэн хандив тусламж өгөөгүй ээ. Багийн Иргэдийн нийтийн хурал нь дарга 1, тэргүүлэгчид 4, байдаг, мөн үүн дээр 4 өрх бүрээс нэг гишүүн оролцох ёстой бөгөөд манай баг 193 өрхтэй бөгөөд ингэхээр Багийн Иргэдийн нийтийн хурал нь 5 тэргүүлэгч, үүн дээр 46 иргэн оролцож байж хурлын ирц бүрддэг юм. Тэгээд ирц бүрдсэн тохиолдолд асуудлыг хэлэлцэж, тэмдэглэл үйлдэж, мөн тогтол гаргадаг. Харин хурлын ирц бүрдээгүй үед хөдөлмөрчдийн хурал гэж хийдэг ба энэ хурлаас бол ямар нэгэн тогтоол гардаггүй ээ. Надад нэмж хэлэх зүйл алга. байна гэх мэдүүлэг/ 2- дугаар хх-ийн 29-31/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт************** өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Шүүгдэгч*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад гаднаас Бууцагаан сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга*******, С нар хамт манай өрөөнд орж ирээд Х нь С гэдэг хүн нөхөн сэргээлт хийхээр 54 хүний гарын үсэг зуруулж ирсэн байна. Энэний дагуу хурлын тогтоол, тэмдэглэл хийлгэж авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг гарын үсэг нь баталгаатай юм уу сүүлд нь янз бүрийн асуудал болох юм биш биз дээ гэж анхааруулсан чинь Х, С хоёр хоёулаа зүгээрээ, ямар нэгэн асуудал гарахгүй ээ, гарын үсгийг нь цуглуулчихсан юм байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд тогтоолын төслийг боловсруулж бичээд хэвлэж гаргаад Х даргад өгөхөд Х дарга уншиж танилцаад гарын үсгээ зураад, тамгаа дарсан. Дараа нь хурлын тэмдэглэлийг нь зохиож бичээд хэвлэж гаргаад Х даргад өгсөн, ийм л юм болсон юм. Тэр асуудлыг хэлэлцсэн багийн Иргэдийн нийтийн хурал болоогүй ээ. Эдгээр хүмүүс бүгдээрээ тэр тогтоол, тэмдэглэлийг бичих үед байгаагүй ээ, би бүгдийнх нь нэрийг би өөрөө зохиож бичсэн юм. Тамгыг нь Х дарга өөрөө аваад манай өрөөнд ирсэн, харин албан бланк нь угаасаа над дээр байдаг юм. Тэр үед манай ажлын өрөөнд Х, С бид гурав л байсан өөр хүн байгаагүй ээ. Болохгүй л дээ. Тухайн үед Б байгаагүй, дуудуулаад ирээгүй юм аа. Надад л лав юу ч өгөөгүй ээ. Надад нэмж хэлэх зүйл алга. байна гэх мэдүүлэг/ 2- дугаар хх-ийн 36-38/
6. Шүүхийн хэлэлцүүлэгт************** өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
7. Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр С манай гэрт ирж уулзаад танай багийн Улаан, хясаа, Нарийн хуудас гэх газруудад нөхөн сэргээлт хийх гэсэн юм аа гэхээр нь би мэдэхгүй ээ, энэ асуудыг багийн Иргэдийн нийтийн хурал мэднэ гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын20-ны өдөр багийн өдөрлөг болно энэ үеэр олон хүн цугларна, чи хүмүүстэй уулзаад учир байдлаа хэлээд явахгүй юу гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр багийн өдөрлөг болж байхад С нь цаас барьчихсан хүмүүстэй уулзаад яваад байгаа харагдсан. Тэгээд өдөрлөг дээр С надтай уулзаалд 54 хүний гарын үсэг зуруулчихаа Багийн Иргэдийн нийтийн хурлын даргатайгаа уулзуулаад өгөөч гэхээр нь би сумын удирдлагуудад хэлсэн юм уу гэсэн чинь дээрээсээ бүх юм зөвшөөрчихсөн одоо багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол нь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр С бид хоёр Х даргын гэрт нь очиж уулзаад С Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гараад өгөөч гэсэн чинь Х дарга Э даргатай уулзаж байж асууя гэж хэлсэн, тэгээд бид хоёр яваад өгсөн. Тэгээд маргааш нь би гадуур явж байхад намайг сурагласан байсан, ба дараа нь асуухад хурлын тогтоолоо гаргуулаад авчихсан гэж хэлсэн. Би бичих үед нь хамт байгаагүй ээ. Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга угаасаа тамгаа дарж байж л төрийн албан бичиг хүчин төгөлдөр болдог тул би Х даргыг маргааш очихоороо тамгаа аваад очоорой гэж хэлсэн юм. Би 54 хүнээр гарын үсэг зуруулчихсан юм чинь очоод тогтоол гарах байх гэж бодоод тамга хэрэг болох байх гэж бодсон юм. Цагаан хороо гэх газар нь одоо тэр Олонбаян компанийн газар усан газрын хажууханд байдаг өвөлжөөний нэр байгаа юм. Одоо яг тэр Олонбаян ХХК- ний газар ухсан байгаа газар нь Нарийн хуудасны ам гэдэг газар байгаа юм. Тэр газар нь урьд нь эвдэгдээгүй, эрүүл газар байсан. Надад нэмж хэлэх зүйл алга. байна гэх мэдүүлэг/ 2- дугаар хх-ийн 44-46/
8. Шүүхийн хэлэлцүүлэгт************** өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
9. Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 09 дугаар 05-07-ны өдрүүдэд сумын захиргаанаас уул уурхайн шалгалт хийх зорилгоор Бууцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудаар орж хяналт шалгалт хийж ажиллаж явсан. Тэгтэл 5 дугаар багийн Цагаан хороот гэх газарт хаанахын хэнийх нь уурхай нь мэдэгдэхгүй уурхай ирсэн буудаллан байсан. Тэгээд холбогдох бичиг баримтыг шалгах шаардлага тавихад аймгийн засаг дарга Г.Баар батлуулсан, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Итай гэрээ байгуулсан Олонбаян ХХК-ийн захирал С захирал гэсэн гэрээ байсан. Энэ компани нь Бууцагаан сумын харьяат ******* гэдэг хүний компани юм билээ гэрээндээ тийм байсан. Ганц гэрээнээс өөр ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Биднийг очиход 1 экскаватор байсан бөгөөд кемпээ байгуулсан, голын ай сав бүхий газар буюу голоос 110 метр газарт хааш хаашаа 5 метр харьцаатай 3 метр гүнтэй газар ухсан байсан, усан буугаа угсраад ашигт малтмал олборлох бэлтгэл ажлаа хийгээд байж байсан. Тэгээд манай улсын байцаагч С экскаваторыг нь лацдаж уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Уг нь нөхөн сэргээлт хийх шаардлага байхгүй газар байгаа юм. Тэнд эвдэрсэн газрын бүртгэлд орсон газар огт байхгүй. Байдраг голын ай сав газар бүхий газар байгаа юм. Манай сумаас хэн нэгэн хүн тэр цэг, шавыг тавьж өгөөгүй, аймгаас Байгаль орчноос хүмүүс ирж тавьж өгсөн гэсэн. Яг хэн ирснийг нь мэдээгүй. Лханаасүрэн гэдэг айл нутагладаг. Мөн Самбуу гэдэг айл нутагладаг. С нь багийн иргэдээр гарын үсэг зуруулаад тус багийн иргэдийн нийтийн хурлын дарга Хүрлэгээр тогтоол гаргуулсан юм шиг байна лээ.Түүнээс биш тэр газарт нөхөн сэргээлт хийх шаардлага байхгүй газар байгаа юм. Тус газарт ховор ургамал чихэр өвс ургадаг Байдраг голын ай сав бүхий, ямар нэгэн эвдэрсэн газар байхгүй эрүүл газар байгаа юм. Хуулийн дагуу шалгагдаад байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Байхгүй ээ, миний ярьсан зүйл үнэн. гэх мэдүүлэг /1- дүгээр хх-ийн 76-78/
10. Гэрч М.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сумаас ажлын хэсэг гарч тус Цагаан хороот гэх газарт очиж хяналт шалгалт хийхэд Бууцагаан сумын харьяат иргэн ******* захиралтай Олонбаян ХХК нь Зүүн худгийн ам, Нарийн хуудас.Улаан хясаа гэх газруудад нөхөн сэргээлт хийх зорилгоор аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Итай, тус компанийн захирал С харилцан гэрээ байгуулан, ажиллахаар тус газарт кемп, тоног төхөөрөмжөө бэлдсэн байдалтай байсан. Тэгээд голын эргээс 110 метр газарт энгийн хамгаалалтын бүсэд нуур байгуулахаар экскаватороор том нүх ухсан байсан. Тус компанийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газарт эмийн ургамал болох чихэр өвс ургадаг талбай байгаа юм. Ингээд тухайн компанийн бичиг баримтыг шалгахад аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Итай, захирал С нарын гэрээнээс өөр ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Тэгээд улсын байцаагчийн зүгээс үйл ажиллагааг нь түр зогсоож экскаваторыг нь лацдаж, зөрчлийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7,15,1,5 заалтыг зөрчсөн үндэслэлээр 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн шийтгэлийн хуудас бичиж танилцуулахад тухайн уурхайг хариуцаж байсан иргэн Б нь гарын үсэг зурахаас татгалзсан. Тус газар нь ямар нэгэн эвдрэл байхгүй, нөхөн сэргээлт хийх шаардлага байхгүй, ямар нэгэн байдлаар урьд нь гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд олноор цугларч ухаж байгаагүй цоо эрүүл газар байгаа юм. Мөн тус газар нь чихэр өмс гэдэг ургамал ургадаг, Байдрагийн голын ай сав бүхий газар байгаа юм. Тус газарт нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар юм. Бууцагаан сумын засаг даргын тамгын газрын зүгээс болон миний зүгээс тухайн компанид нөхөн сэргээлт хийлгэхээр цэг, солбицол, шав тэмдэг тавьж өгсөн тохиолдол байхгүй. Намайг тус газарт шалгалт хийхэд цэг шав тэмдэг тавьсан зүйл харагдаагүй. Эхний удаа 9 дүгээр сарын 7-д шалгасан, харин 2017 оны 9 дүгээр сарын 17- ний өдөр сумын цагдаа нартайгаа хамт тус компанийн үйл ажиллагааг шалгахад өмнөх лацыг дур мэдэн хөндөж экскаваторыг нь ажиллуулан шинээр 2 газарт голын ай сав газарт, цоо эрүүл газар ухчихсан байсан. Ухсан газарт тусгай багаж СРЗ-ээр цэг солбицол авч хэргийн газрын үзлэгт тэмдэглүүлсэн. Сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийх талаар мэдэж байгаа зүйл байгаагүй, нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар байгаа юм. Уурхай хариуцаж байгаа Б гэдэг хүн торгуулийн шийтгэлийн хуудас дээр гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд одоогоор торгуулийн мөнгөө тушаагаагүй байна. Би өөрийн мэдэх зүйлээ ярилаа. Өөр надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 79-81/
...Миний бие Бууцагаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2009 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа юм. Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цагаан хороот” гэх газарт урьд өмнө нь уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаагүй ба эрүүл газар байсан юм. Нөхөн сэргээлт зайлшгүй хийх газар биш бөгөөд эвдэрсэн газрын тооллогод хамрагдаагүй эрүүл газар байсан юм. -ас нөхөн сэргээлт явуулахаар баг, суманд хүсэлт гаргаагүй. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 07 тоот удирдамжийн хүрээнд Байдрагийн голын сав дагуух уурхайнуудын нөхөн сэргээлтийн үйл' ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад Цагаан хороот гэх газарт нь үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоосон юм. -ны хувьд болохоор усан буугаа байрлуулаагүй, угаах зориулалттай нуурыг байгуулахаар ухаж байсан юм. Тухайн үед нүхний ухагдсан хэмжээ нь болохоор 6 метрийн өргөнтэй, 4 метрийн урттай, 2 метрийн гүнтэй нүх ухсан байсан юм. Бид нарыг очиход тухайн нүхийг л ухсан байсан юм. -ны хувьд болохоор аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Итай хийсэн гэрээ байсан ба сумын дансанд 20.000.000 төгрөгийг тушаасан баримт нь байсан юм. Тэнд Б гэх хүн байсан ба би өөрөө яг хариуцаж байгаа хүн нь биш юм байгаа гээд хэлсэн юм. Яг хариуцаж байгаа хүн аймагт байгаа гэж байсан. Багт мөнгө тушаасан зүйл яг тухайн үед байхгүй байсан. Аймагт хэдэн төгрөг тушаасан эсэхийн би мэдэхгүй байна. Суманд тушаасан 20.000.000 төгрөгийг буцаагаад -аас татсан талаар сонссон юм байна яг тодорхой мэдэж байгаа зүйл алга байна. Тухайн үед үйл ажиллагааг нь зогсоогоод экскаваторыг нь лацдаад акт үйлдсэн юм. 1 ширхэг экскаватор байсан. Тухайн экскаваторыг түрээсийн эсхүл хувь эзэмшил байсан эсэхийн мэдэхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ИТХ-ын нарийн бичгийн дарга*******, газрын даамал Б. Сарангэрэл, Байгаль хамгаалагч Б.У, ИТХ-ын төлөөлөгч П.Сайнбилэг, жолооч Дагвасүрэн нар байсан юм. Уурхайд 4 хүн байсан юм. Тэнд байсан зарим нэг ажилчдаас тэр газрыг хэн гэдэг хүн хариуцаж байгаа бэ гэхэд Б гэх хүн хариуцаж байгаа талаар хэлж байсан юм. Түүнээс нь асуухад би сайн мэдэхгүй байна. Захирал Саас тодруулах зүйлсээ асуугаарай би сайн мэдэхгүй байна гээд байсан. Ганцхан экскаватор байсан ба түүнийг нь лацадсан юм. Үйл ажиллагааг нь түр зогсоогоод мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Г.Энхбаярт мэдэгдсэн юм. Мөн усны энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гээд Зөрчлийн тухай хуульд зааснаар 1.500.000 төгрөгийн торгуулийг ноогдуулсан юм. Энэ мөнгийг одоо хүртэл тушаагаагүй байгаа юм. Цагаан хороот гэх газарт сумын алба хаагчдын зүгээс цэг солилцлыг нь тодорхойлж, үйл ажиллагаа явуулах газрыг нь зааж өгсөн зүйл байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 119-121/
Миний бие Бууцагаан сумын санхүүгийн албаны тасгийн даргаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр -аас сум орон нутгийн хөгжлийн санд 20.000.000 төгрөг орж ирсэн байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Сумын засаг даргын А/146 тоот захирамжаар -нд хөрөнгийг буцаан олгох шийдвэр гарсан юм. Энэ захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр -ны данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Манай санхүүгийн тасагт -аас албан ёсоор мөнгийг буцаан олгох талаар гаргасан хүсэлт байхгүй юм. Засаг даргад гаргасан эсэхийн би мэдэхгүй байна. Тэр талаар надад мэдэхгүй зүйл байхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 117-118/
11. Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Улаан хясаа гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Би энэ газар ямар ажлаар ирсэн бэ гэвэл эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийхээр Бууцагаан сумын харьяат иргэн С гэх иргэнтэй хамтран ажиллахаар тус газарт ирж буудаллан уурхайн кемпээ байгуулж ажиллаж байна. С захиралтай Олонбаян ХХК тай хамтран аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Итай гэрээ байгуулан аймгийн засаг даргаар батлуулан тус газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болоод одоогоор бэлтгэл ажлаа хийж байна. Байгаа, тусгай зөвшөөрлийг хуулбарлан авч шалгуулсан байгаа, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг нь хуулбарласан байгаа. Техник тоног төхөөрөмжөө угсрах ажил гүйцэтгэж байна. Мөн тус газарт 3 хэсэг газарт усан буугаа суурилуулах, нуур үүсгэх зориулалттайгаар экскаватор трактороор нүх ухсан байгаа. Одоогоор тэр ухмалыг хэмжээг тэд эд гэж хэлж чадахгүй байна хэмжиж үзээгүй. Мөн кемпээ байгуулж ажилчдыг амрах гэр майхныг байгуулсан. Усан буугаа тэр газраа гагнуур хийж угсарч байгаа юм. Байхгүй. Одоохондоо ирээгүй байгаа. Ганц экскаватор байгаа өөр техник байхгүй. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Аймгаас Байгаль орчны газрын ажилтан нараас ирж цэг, шав, тэмдэг тавьж өгсөн Тэр дотор нь ажиллан гэсэн бодолтой байгаа. Кемп хавьд жижиг газар ухсан байсан Тэр хавьд чихэр өвс байхгүй харин кемпийн урдуур чихэр өвс ургасан байна лээ 2017 оны 8 дугаар сарын 10-даар Дархан хотод С бид 2 уулзсан. С надад хэлэхдээ багийн иргэдээс нөхөн сэргээлт хийлгэе гэсэн санал гарсан, багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол нь аймгийн холбогдох байгууллагад нь очсон. одоо аймгийн засаг даргын шийд гарвал үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон Та хамтран ажиллах уу гэсэн саналыг надад тавьсан. Тэгээд би дэмжээд хамтран ажиллахаар ирсэн. Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол нь аймгийн холбогдох байгууллагад нь очсон эсэх, иргэдийн нийтийн хурлаар нөхөн сэргээлт хийлгэх санал гарсан эсэх талаар С сайн мэдэж байгаа. Би тэр бичиг баримтуудтай огт танилцаагүй явна. Аймаг 40,0 сая төгрөг, Бууцагаан суманд 20,0 сая төгрөг Усны сав газарт 8,0 сая төгрөг зэрэг нийт 68,0 сая төгрөг, Бууцагаан сумын 5 дугаар багт 20,0 сая төгрөгийг өгөхөөр төлөвлөж байгаа. Бэлэн тушаасан мөнгө 68.0 сая төгрөг болж байна. Өнгөрдөг хавраас л таньдаг болсон Ах дүүсийн холбоо сүлбээ байхгүй. надад өөр нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 93-94/
12. Гэрч Х.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай сумын Засаг дарга Алтанцэцэг нь -ас 20.000.000 төгрөг төрийн сангийн дансанд орж ирсэн гэж хэлсэн. Уул уурхайн компани нь Бууцагаан суманд үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан өгч буй хөрөнгө оруулалт гэж хэлсэн юм. Засаг дарга буцаагаад шилжүүлсэн гэж хэлсэн, Тухайн “Олон Баян” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй учир эргүүлээд тус компанийн дансанд шилжүүлсэн гэж хэлсэн. Засаг даргын шийдвэрээр буцаасан талаар хэлж байсан. Тийм зүйл байхгүй. Үгүй. Уг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад болохоор багийн нийтийн хурлын тэмдэглэл болон тогтоол нь танилцуулагдах ёстой боловч тухайн үед надад тэгж танилцуулсан зүйлгүй би болохоор Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байсан юм. Хурлын нарийн бичиг болох Э намайг орлож байсан юм. Аймагт уламжлал гаргах эрх байхгүй. Байлаа гэхэд тамга биш өөрийнхөө гарын усгийг зураад тэмдэг дарах ёстой юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 96-98/
13. Гэрч*******атсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг юм. Олонбаян ХХК нь нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдэн Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан боловч орон нутгаас нь ирсэн хүсэлтийн дагуу гэрээг цуцалсан байгаа. Сонгон шалгаруулахдаа Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, компани нь тухайн орон нутгийнх байх, Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, компанийн хүсэлт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Ажлын хэсэг болохоор багийн Иргэдийн нийтийн хурлын ажлыг би мэдэхгүй, тогтоол, тэмдэглэл нь төрийн албан бланк, тамга тэмдэг зэргийг нь харж үзээд шийдвэрлэнэ. Хэрэв Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл байхгүй бол мөн хуурамч гэдгийг нь мэдсэн бол ажлын хэсэг бол тухайн хуулийн этгээдийг нөхөн сэргээлт явуулахыг нь дэмжихгүй, ажпын хэсэг дэмжихгүй бол Засаг дарга гэрээ байгуулахгүй гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 99-101/
14. Гэрч Д.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2016 оны 09-р сараас эхлэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх гэрээ байгуулан байгуулан ажиллаж байгаа. “Олон баян” ХХК-нь Аймгийн Засаг даргын тамгын газраас байгуулагдсан нөхөн сэргээлтийн комисст хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтад ороод тухайн газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан. Олон баян ХХК-д нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэж өгөөгүй байгаа, мөн 2017 оны 09-р сард иргэдээс гаргасан гомдлын дагуу энэ гэрээг хүчингүй болгосон байгаа, одоо энэ гэрээ хүчингүй болсон байгаа. Манай байгууллагаас тэр газар гэрээ байгуулсан дариуд нь очиж үзээгүй. Гэрээ байгуулахдаа анх аймаг, орон нутагт 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан, үүнээсээ 68,000,000 төгрөгийг өгсөн байгаад гэрээгээ цуцалсан тул энэ мөнгийг нь уг компанид буцааж олгосон байгаа. Иргэнээс гарсан гомдол, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаад нөхөн сэргээлт хийлгэхгүй гэсэн шиг санагдаж байна. Захиргааны санаачилгаар гэрээг цуцалж Олон баян ХХК-д албан бичгээр хариуг өгсөн байгаа. Гэрээ байгуулахдаа сумын Иргэдийн нийтийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулалт явуулсан тухай хурлын тэмдэглэл, тухайн хуулийн этгээдийн хүсэлт, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн болон улсын бүртгэлийн гэрчилгээ, усны төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэж гэрээ байгуулж байгаа. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл байхгүй бол гэрээ байгуулахгүй, энэ талаар Аймгийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 79 дүгээр тогтоолд заасан байгаа. Хуурамч тогтоол, тэмдэглэлтэй эсэхийг тамга, тэмдэг, албан бланк зэргийг нь харж шийдсэн, гэрээ байгуулах үедээ хуурамч гэж мэдээгүй ээ. Гэрээ байгуулах үедээ энэ талаар ерөөсөө мэдээгүй. Анх гэрээ байгуулах үедээ тэр газарт нь очиж үзээгүй, сүүлд нь гэрээ цуцалсан дараа нь тэр газарт нь шалгалтаар явж байгаад очиж үзэхэд Олон баян ХХК нь энд газар ухсан байгаа эргүүлж булсан гээд нэг тэгшилсэн газар байсан. Надад ямар нэгэн баримт байхгүй ээ. гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 102-104 /
15. Гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хороот гэх газрыг миний хувьд сайн мэднэ. Намайг амьдрах хугацаанд тус газрыг ухаж байсан асуудал байхгүй. Цоо эрүүл газар байсан ба нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар байсан юм. Тус өдөр би Бууцагаан сумын 5 дугаар багийн “Нарангийн бригадад” 5 дугаар багийн бригадын өдөрлөг болж байсан ба ерөнхийдөө наадам болсон юм. Миний хувьд тус өдөрлөгт оролцсон юм. Тэрнээс багийн нийтийн хурал болсон асуудал байхгүй. Миний зүгээс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон зүйл байхгүй юм. Хэлэлцсэн асуудал байхгүй. Миний хувьд хуралд суугаагүй юм. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр намайг багийн өдөрлөг дээр явж байхад С гарын үсэг зураад өгчих өө гэсэн тэгээд тэр бичгийг нь харахад баахан хүмүүс гарын үсэг зурсан байхаар нь би бас гарын үсэг зурсан юм. гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 108-110/
16. Гэрч Ж.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би танина манай хүүгийн ангийн хүүхэд байгаа юм . Тэндээс ах, дүү төрөл садны холбоо байхгүй. Миний хувьд Бууцагаан сумын 5 дугаар багт төрж өссөн юм. Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хороот гэх газрыг миний хувьд сайн мэднэ. Цоо эрүүл газар байсан ямар нэгэн ухсан газар байгаагүй зүгээр эрүүл газар байсан юм Тус өдөр би тэр өдөр гэртээ л байсан байх би сайн санахгүй байна. Миний зүгээс багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон зүйл байхгүй юм. Тэр үеэр манайх Бөмбөгөр сумын нутагт отор хийж явсан . Хэлэлцсэн асуудал байхгүй. Цагаан хороот гэж газар нөхөн сэргээлт хийнэ гэж би ерөөсөө сонсоогүй юм байна . Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 122-123/
17. Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бууцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулсан Олонбаян ХХК-д нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг нь Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэмжсэн. Тухайн газарт очоод уулын орой дээр эвдэгдсэн 2 хэсэг газарт байгаа эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт явуулахаар цэг солбицлыг нь тодорхойлж хүлээлгэн өгсөн. Тэгээд үүний дараа уг компанийг нөхөн сэргээлгэхээр хүлээлгэн өгсөн газраас өөр газар ухсан байна гэх мэдээллийн дагуу тухайн газарт очиход уг уурхай нь ажлын хэсгийн хэмжиж хүлээлгэн өгсөн цэг солбилцолтой газраас өөр газарт нуур байгуулахаар газар ухсан байсан, тэгээд цагдаагийн газар шалгасан. Надад нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицолтой хүлээлгэн өгсөн баримт байхгүй ээ, тэр үедээ би байршил тогтоогч багажаар хэмжээд тухайн уурхайн ажилтанд амаар хэлж тайлбарлаж өгсөн байгаа. Харин нөхөн сэргээх газрыг цэг солбицол бүхий зургийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Олонбаян ХХК-ний ухсан газар нь өмнө нь ухагдаагүй эрүүл газар байсан. Ажлын хэсгийн хэмжиж цэг солбицлыг нь тодорхойлсон газраас өөр газар ухсан байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-дүгээр хх-ийн 203-204/
18. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Грийн Ассесмент ХХК-ийн шинжээчийн:
1. “Олон баян” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөр нэхэмжлэх үнийн дүн 6.451.900 төгрөг байна гэх дүгнэлт
/1-р хх-ийн 145-192 /, 1-р хх-ийн 195-199 дүгээр хуудсанд авагдсан******* *******ын Sharp маркийн 49-н инчийн LCD зурагт битүүмжилсэн тэмдэглэл, 1-р хх-ийн 234-239 дүгээр хуудсанд авагдсан**************гийн эзэмшлийн 5-н тооны эр ямаа битүүмжилсэн тэмдэглэл, 1-р хх-ийн 234-239 дүгээр хуудсанд авагдсан**************н эзэмшлийн 5-н тооны эр ямаа битүүмжилсэн тэмдэглэл, 1-р хх-ийн 247-250 дугаар хуудсанд авагдсан**************гийн эзэмшлийн 5-н тооны эр ямаа битүүмжилсэн тэмдэглэл, 2-р хх-ийн 112-121 дүгээр хуудсанд авагдсан******* *******ын эзэмшлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22-5-54 тоотод байрлах хашаа байшин битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6.451.900 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд “Олонбаян” ХХК нь нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6.451.900 төгрөгийн хохирол учруулсан
Мөн******* *******,*******,*******,******* нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тус тус болсон нь хохирогч Б.Уын мэдүүлэг, гэрч М.С, *******, О.Б, Х.Д,*******атсуурь, Д.И, Г.Б, Ж.П, Б.Н нарын мэдүүлэг болон “Грийн Ассесмент” ХХК-ийн шинжээчийн: 1. “Олон баян” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөр нэхэмжлэх үнийн дүн 6.451.900 төгрөг байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд******* *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн,******* Монгол улсын хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,
Мөн******* *******,*******,*******,******* нарыг Эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул******* *******,*******,*******,******* ,******* Монгол улсын хуулийн этгээд “Олонбаян” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд “Олонбаян” ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 27-ний өдөр фермерийн аж ахуй, газар тариалан, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, мал аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2 гишүүнтэйгээр байгуулагдаж захирлаар ******* бүртгүүлж уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэгдсэн байна. Уг компани нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан–Өлгийн 5-н 54 тоот хаягт бүртгэлтэй байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Байгаль, Орчин, Ногоон Хөгжил, Аялал, Жуулчлалын Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А-23 тоот тушаалын хавсралтаар “газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт” хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жилийн хугацаагаар олгосон байна.
Шүүгдэгч хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хуульд заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдлээр хангасан тул******* *******ыг гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож,******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болон******* ******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэргийн шинжийг үйлдлээр хангасан тул******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-д ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол болон хуулийн этгээдэд хүлээлгэсэн торгуулийн ялыг уг гэмт хэргийн гүйцэтгэгч******* ******* нь төлж барагдуулах зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн, мөн**************,*******,******* нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэж******* *******т оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шүүх үзлээ
Шүүгдэгч ******* болон түүний хуулийн этгээд болох “Олонбаян” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэргийг үйлдсэн байна.
Харин******* *******,*******,*******,******* нар нь бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг эрх олгосон, эдийн баялгийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байна.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д заасан төрийн жинхэнэ албан хаагч болох багийн засаг дарга, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар болох*******,******* нар нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж...төрийн алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д заасан “...төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ...зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэсэн төрийн жинхэнэ алба хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Энэ үйлдэл нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ шударга ёсны зарчмын хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх хууль бус явдалтай эвлэршгүй байх” ёс зүйг ноцтой зөрчсөн гэж үзлээ.
Мөн************** нь нар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэтрүүлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасан “иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сумын хуралд уламжлах” мөн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан “Нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар....тухайн дэвсгэрт байнга оршин суугч иргэний гаргасан санал, хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “Зөвлөлдөх санал асуулгыг...засаг захиргааны тодорхой нэгжийн хэмжээнд зохион байгуулна” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон байна.
Мөн************** нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэтрүүлэн гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* болон******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхдээ иргэн О.Бын техник хэрэгслийг түрээслэн ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураагаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг хасах ял оногдуулж,******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийн ******* регистрийн дугаартай байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гэрчилгээг хүчингүй болгохыг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яаманд даалгаж шийдвэрлэв.
Мөн ялтан ******* болон түүний хуулийн этгээд “Олонбаян” ХХК-аас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар байгаль, орчинд учруулсан хохирол зургаан сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун / 6.451.900 / төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,******* нар болон******* хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-д заасан “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүх******* *******т “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тэнссэн хугацаатай адил хугацаанд хүлээлгэж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Харин******* *******,*******,*******,******* нарыг хуурамч бичиг баримт үйлдэх,******* хуулийн этгээд “Олонбаян” ХХК-нийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэгт торгуулийн ялаар тус тус шийтгэж ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хоёр сараас нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хэрэгт******* *******ын эзэмшлийн хашаа байшинг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, зурагтыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн**************гийн эзэмшлийн 5 ямаа,**************н эзэмшлийн 5 ямаа,**************гийн эзэмшлийн 5 ямааг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 14-ний тогтоолыг тус тус хэвээр үлдээж,******* нь******* нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ял болон байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг биелүүлээгүй бол эд зүйл, малыг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт тус тус даалгаж, торгуулийн ял болон байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулж биелүүлсэн бол дээрх эд хөрөнгийг эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,**************,*******,******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн,
Эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, ******* регистрийн дугаартай “Олонбаян” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч*******,*******,*******нарыг Эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар******* хуулийн этгээд “Олон баян” ХХК-ийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар******* овогт *******,******* овогт*******, овогт*******, Тэмээчин овогт*******нарыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******т нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан *******,*******,*******,******* нарт оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгосон торгох ялыг хоёр сарын дотор төлөхөөр,
Ялтан хуулийн этгээд “Олонбаян” ХХК-д оногдуулсан хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгосон торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан *******,*******,*******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар ялтан ******* болон түүний хуулийн этгээд “Олонбаян” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохирол зургаан сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун / 6.451.900 / төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт хуулийн этгээд “Олонбаян” ХХК-ийн ******* регистрийн дугаартай байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гэрчилгээг хүчингүй болгохыг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яаманд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт******* *******ын эзэмшлийн хашаа байшинг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, зурагтыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн**************гийн эзэмшлийн 5 ямаа,**************н эзэмшлийн 5 ямаа,**************гийн эзэмшлийн 5 ямааг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 14-ний тогтоолыг тус тус хэвээр үлдээж,******* нь******* нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ял болон байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг биелүүлээгүй бол худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт тус тус даалгаж, торгуулийн ял болон байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулж биелүүлсэн бол дээрх эд хөрөнгийг эзэмшигч нарт буцаан олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хуулийн этгээд “Олонбаян” ХХК-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг хураагаагүй болохыг,**************,*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар******* *******,*******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл******* *******,*******,*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ