Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 328

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 09 дүгээр

сарын 12-ны өдөр                                  Дугаар 328                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 7 баг, 52 дугаар байрны 5-3 тоотод оршин суух, /РД:ЛЮ56091966, утасны дугаар 99519294/, Зээрднүүд овогт Гомбосүрэнгийн Нинагийн  

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай  хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Нина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Г.Нина нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977-1979 онуудад аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байсан. Нэгдсэн эмнэлгийн амбулатори, хүүхдийн больницод ажиллаж байсан үеийн цалин, хөлстэй холбогдох баримт нь шатсан гэх шалтгаанаар аймгийн архивт ганц ч оны баримт шилжиж ирээгүй тул 1977 оны 01 дүгээр сараас 1979 оны 11 сар хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Зээрднүүд овогт Гомбосүрэнгийн Нина нь 1977 оны 01 дүгээр сараас 1979 оны 11 сар хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Г.Нина нь 1977 оны 01 дүгээр сараас 1979 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Нэгдсэн больницын даргын 1977 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 121 тоот тушаал, Нэгдсэн эмнэлгийн даргын 1978 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 69 тоот тушаал, Нэгдсэн эмнэлгийн даргын 1978 оны  07 дугаар сарын 29-ний өдрийн 69 тоот тушаалын 1-р хавсралт, Сүхбаатар аймгийн Нэгдсэн больницийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/93 тоот тушаал, Фото зураг, иргэний үнэмлэхний хуулбар,

 

               - гэрч Соном овогт Дамдингийн Нина /РД:ЛЮ54070203/-гийн  “Бид нар хүүхдийн больницод 1977 оноос эхлэн хамт ажиллаж байсан. Г.Нина нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийн тусгай гал тогоонд цэвэрлэгчээр 1977-1978 дуустал ажилласан. Тэгээд амбулаторт цэвэрлэгчээр 1979 оныг дуустал ажиллаж байсан. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний сувилагчаар 1976 оны 3 сараас 2004 он хүртэл ажилласан.  Нэгдсэн эмнэлгийн амбулатори, хүүхдийн больницийн архив шатсан нь үнэн. Хэдэн онд шатсаныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

 

-гэрч Лувсан овогт Дуламрагчаагийн Эрдэнэчимэг /РД: ЛЮ54051083/-ийн,  Г.Нина бид нар 1977 оноос эхлэн хамт ажиллаж байсан. Г.Нина нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн больницийн гал тогоонд үйлчлэгч, гал тогоонд зөөгчөөр 1977-1978 дуустал ажилласан. Тэгээд амбулаторт цэвэрлэгчээр 1979 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн жижүүрийн сувилагчаар 1973 -2004 он хүртэл ажилласан.  2005 онд тэтгэвэртээ гарсан. Нэгдсэн эмнэлгийн амбулатори, хүүхдийн больницийн архив нь шатсан гэсэн сурагтай байсан. Хэдэн онд шатсныг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Зээрднүүд овогт Гомбосүрэнгийн Нина нь 1977 оны 01 дүгээр сараас 1979 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Нина нь  улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Зээрднүүд овогт Гомбосүрэнгийн Нина нь 1977 оны 01 дүгээр сараас 1979 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгч, хоол зөөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Нинагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн      70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ