Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 331

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 09-р сарын 13                    Дугаар   331                                        Баруун-Урт               

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н 10-3 тоотод оршин суух, /РД:ЛЮ60050886/, Хатгин овогт Чойдондогийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Таван шар” 180-н айлын орон сууцны 5 дугаар байрны 11 тоотод оршин суух, /РД:НФ82072002, утасны дугаар 89778175/, Боржигон овогт Дагвын Нэргүй холбогдох 

 

“Зээлээр авсан барааны үнэ 150 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хатгин овогт Чойдондогийн Ичинхорлоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ичинхорлоо би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д.Нэргүйд     150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгний бараа зээлээр өгсөн. Тухайн барааны үнийг өдий болтол төлөөгүй байгаа тул барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт Дагвын Нэргүй нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ичинхорлоогийн гаргасан өргөдөлтэй танилцлаа. Ичинхорлоогоос        150 000 төгрөгний бараа авсан нь үнэн. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 75 000 төгрөг, үлдэх 75 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-нд өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Д.Нэргүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо нь хариуцагч Д.Нэргүйгээс “Зээлээр авсан барааны үнэ 150 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 5 150  төгрөгний тал хувь болох 2 575 төгрөгийг, үлдэх 5 757 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ч.Ичинхорлоод олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хатгин овогт Чойдондогийн Ичинхорлоогийн нэхэмжилсэн зээлсэн барааны үнэ 150 000 төгрөгийг хариуцагч Боржигон овогт Дагвын Нэргүй нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 5 150  төгрөгний тал хувь 2 575 төгрөгийг, үлдэх 2 575 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ч.Ичинхорлоод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ