Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2016/00257

 

                                                                           Хариуцагчийн зөвшөөрлийг                                                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,                              Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХАС банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Сансар 7-19 тоотод оршин суух, Сартуул овгийн Даваагийн Адъяа /РД: ЙС60041806/,

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Сансар 7-19 тоотод оршин суух, Бээлийн хошуу овгийн Зундуйн Ганболд /РД: ЙС57102919/ нарт холбогдох,

“16.759.707 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХАС банкыг төлөөлж захирал Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Адъяа, З.Ганболд нар нь Хас банктай 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1270013532 дугаар зээлийн гэрээ, 1270013532-01 дүгээр барьцааны гэрээ, 1270007058-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг тус тус байгуулж 9.900.000 /есөн сая есөн зуун мянган/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар мөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1270012578 дугаар зээлийн гэрээ, 12700578 дугаар барьцааны гэрээ, 1270007058-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээний барьцаалуулагчийн  батлах мэдэгдлийг тус тус байгуулж 6.900.000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: 1. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Сансар 7-19 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1017003665 дугаартай, 78м.кв өвлийн байшин, 2. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Сансар 7-19 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1017003665 дугаартай, 1.178м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, 3. 5 ханатай гэр иж бүрэн, 4. Зурагт 29'' Sharp брэндийн, 5. Хивс-4 ширхэг Эрдэнэт 3*4 хэмээтэй. 6. Хөргөгч Akira брэндийн, 7. Хөлдөөгч хятад. 1270013532, 1270012578 дугаартай зээлийн гэрээнд нөхөр З.Ганболд нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч Д.Адъяа, хамтран үүрэг гүйцэтгэгч З.Ганболд нар нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээл төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн төлж байсан тул банкны зүгээс хөнгөлөлт үзүүлэн дээрх 2 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2 зээлийн нийт үлдэгдэл дүн болох 14.562.139,44 /арван дөврөн сая таван зуун жаран хоёр мянга нэг зуун гучин есөн төгрөг 44 мөнгө/-г төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1270014669 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулан өөрчилсөн боловч 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй 170 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Д.Адъяа, З.Ганболд нарыг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, уулзан мэдэгдэх хуудас өгч, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачилга гаргахгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч Д.Адъяагийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд: үндсэн төлбөр 14.562.139, 44 төгрөг, хүү 2.177.068 төгрөг, нотариат 20.500 төгрөг, нийт 16.759.707 төгрөг. Иймд 1270012634 дугаар зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, нийт 16.759.707 /арван зургаан сая долоон зуун тавин есөн мянга долоон зуун долоон/-г зээлдэгч Д.Адъяа, З.Ганболд нараас гаргуулах, сайн пураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 3.2.10, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээний 4.2.4-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Д.Адъяа, З.Ганболд нарын бусад хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Адъяа, З.Ганболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Д.Адъяа, З.Ганболд бид Хас банкны нэхэмжлэлтэй танилцсан. Би дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 16.759.707 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх зээлийн гэрээг байгуулахдаа өвлийн байшин 78мкв, хашаа 1178 мкв хэмжээтэй хөрөнгүүдийг барьцаалсан төлбөрийг барьцаалсан хөрөнгөөр төлөх болно. Бид бэлнээр өгөх боломжгүй тул дээрх хөрөнгөөр барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХАС банк нь “16.759.707 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах ” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Д.Адъяа, З.Ганболд нар нь 16.759.707  төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХАС банкны “зээлийн гэрээний үүрэг 16.759.707 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Адъяа, З.Ганболд нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Адъяа, З.Ганболд нараас 120874.5, орон нутгийн төсвийн орлогоос 120874.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХАС банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.749 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН