| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0287/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 363
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ж.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гадинжав, тэдгээрийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, Ц.Дэлгэрням, өсвөр насны шүүгдэгч М.М, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Авжынхан овогт Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Г.Г Э овогт М.М нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08415 0293 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,/
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 8-р хороо Амины орон сууцны 22 тоотод байрлах хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.Мт өгсөн,
мөн яллагдагч М.М нь Г.Гтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод байрлах гэртээ хадгалсан,
мөн яллагдагч Г.Г нь М.Мтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Мын биед болон түүний оршин Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод байрлах байшинд хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/, хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест дахин хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 19-26/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.М, Б.Б, Б.Гадинжав, Г.Г нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-38/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Өнөболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, гэрчээр М.Сарантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10891 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10889 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 49-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12336 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 52-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6535 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-н 55-66 /, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар Б.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 84-86/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар М.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 92-96/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Гэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 149-155/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 163-171/, сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 190, 193, 196/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 110, 113, 116/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 104-106/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокуророос яллагдагч Б.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 8-р хороо Амины орон сууцны 22 тоотод байрлах хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.Мт өгсөн,
мөн яллагдагч М.М нь Г.Гтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод байрлах гэртээ хадгалсан,
яллагдагч Г.Г нь М.Мтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Мын биед болон түүний оршин Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод байрлах байшинд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Бийг 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 8-р хороо Амины орон сууцны 22 тоотод байрлах хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан, М.Мт өгсөн,
өсвөр насны шүүгдэгч М.М шүүгдэгч Г.Г нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.М биедээ болон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод байрлах М.Мөнхбарын гэрт хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Өнөболдын өгсөн "...Тэгээд Өртөөний Амгалан вокзалын тэнд очсон. Баяраа гарандаа жижигхэн гялгар ууттай өвс гэх зүйл барьчихсан байсан. Энийг хэрэглэе гэхээр нь би өмнө нь сонсож байсан өвс гэх зүйл байна гэж бодсон. Баяраа ундааны савыг цоолж мөнгө ороож хийгээд дээд талд нь тугалган цаас нугалж хийгээд өвсөө хийгээд асаагаад сороод байсан. Надад өгөхөөр нь би аваад утааг нь амандаа оруулаад буцаагаад өгчихсөн. Яагаад сороогүй гэхээр би угаасаа тамхи хэрэглэдэггүй, муу зуршилгүй учраас хэрэглэхийг хүсээгүй зүгээр л амандаа хийчихээд буцаагаад өгчихсөн. Би гэр рүүгээ яваад өгсөн, Мөнхбаяр, Данзка хоёр салаад явсан." гэх мэдүүлэг /хх 39-40/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Сарантуяагийн өгсөн: "...Мөнхбаярыг би орой 19-өөс 20 цагийн үед Амгалан зах руу талханд явуулсан. Буцаж орж ирэхдээ нэг танихгүй хүүхэд хамт орж ирсэн. Тэр хоёр жижиг өрөө рүү орсон. Би тэр үед юу ч анзаараагүй. Нөгөөдөр нь цагдаа нар Ган-Эрдэнэтэй хамт орж ирсэн. Тэр үед Мөнхбаяр гэртээ байгаагүй. Жижиг өрөөнд орон доор хар цүнхтэй зүйл байх ёстой гээд үзлэг хийж хар өнгийн цүнхэн дотор гялгар ууттай зүйл байсныг хураан аваад явсан. ...цүнхтэй орж ирсэнийг мэдээгүй…" гэх мэдүүлэг /хх 43-44/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "...Баянзүрх дүүргийн 10-р хороо Дангийн 65а тоот хаягтай ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цагаан өнгийн төмөр хаалгатай айл байна. ...Баруун талын арк гаргасан хаалгаар ороход зүүн талын хананд урд зүгт харуулан байрлуулсан 60 см өндөр ор дээр нь хөнжил, дэр зэрэг зүйлс орны доод талын хөндлөн цагаан өнгийн модыг авахад орны доод хэсэг хөндий цэнхэр өнгийн ууттай хувцас зэрэг зүйлс байх бөгөөд зүүн талын гудсыг сөхөж орны хөндийг харахад хар өнгийн цүнхтэй зүйл байх бөгөөд дээш гаргаж ирж онгойлгоход макс супермаркет гэсэн уутанд өвс ургамал байсныг шинжилгээнд зориулж хураан авлаа" гэх /хх13-18/,
Хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл "...М.Мыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Multi-Drug Screen Test cip нэртэй тестэнд 85 mm хэмжээтэй шээс шээлгэж үзэхэд ТНС заалтанд 1 зураас илэрч каннабис төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон" гэх /хх24/,
Хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл "...Г.Г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Multi-Drug Screen Test cip нэртэй тестэнд 85 mm хэмжээтэй шээс шээлгэж үзэхэд ТНС заалтанд 1 зураас илэрч каннабис төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон" гэх /хх23/,
шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл "...Б.Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Multi-Drug Screen Test cip нэртэй тестэнд 85 mm хэмжээтэй шээс шээлгэж үзэхэд ТНС заалтанд 1 зураас илэрч каннабис төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон" гэх /хх19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10889 тоот дүгнэлтэнд "...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "БЗД ЦХ-3" эрүүгийн мөрдөгч, а/х М.Батхишиг" гэж хаягласан цагаан өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнаинол агуулга илэрч байна. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн жин нь 100 гр байсан ба шинжилгээнд 1 гр-ыг зарцуулж, үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав." гэх дүгнэлт /хх49/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10891 тоот дүгнэлтэнд "...шинжилгээнд ирүүлсэн "Б.Б 2018.10.16" гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээс, "М.М 2018.10.16" гэж хаягласан хуванцар савтай 50 мл орчим шээс, Т.Ган-Эрдэнэ 2018.10.16" гэж хаягласан хуванцар савтай 30 мл орчим шээсийгтус тус ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. ...шээсэнд ... делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно." гэх дүгнэлт /хх46/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 28/,
Өсвөр насны яллагдагч Б.Бий өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 29-ний үед байсан байх манай сагсан бөмбөгийн шигшээ баг бэлтгэл хийхээр Баянбүрдийн дээр гэр хорооллын дунд байдаг спорт зааланд тоглож байгаад орой 21-22 цагийн үед байсан ба түрүүлээд ганцаараа гарч явсан. Гудамжаар доош уруудаад явж байтал үл таних нэг хүн намайг дуудсан нэг талдаа үүрдэг савхин цүнхийг онгойлгоод ийм зүйл байна гээд цагаан өнгийн гялгар уутан дотор хийсэн өвс шиг зүйл харуулсан. Тамир тэнхээ оруулдаг авах уу гэсэн. Намайг тонгойгоод цүнх рүү харах хооронд миний зүүн халаасанд байсан бор өнгийн түрийвч дотор байсан 30.000 төгрөгийг авчихсан. Мөнгийг нь авчихаад түрийвчийг нь буцаагаад өгсөн. Баянбүрдийн автобусны буудлаас автобусанд суугаад гэртээ харих замдаа манай хуучин хашаа байшингийн амбаарын баруун хойд талд байдаг дугуйн дээр ууттай нь хамт тавьсан. Манай хашаа байшин хоёр ойрхон байдаг юм. Маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “...гялгар ууттай өвснөөсөө атга хэрээтэйг 10 төгрөгний цагаан өнгийн гялгар уутанд хийж авсан. ...Мөнхбаяртай таарсан. Надад ийм зүйл байна хэрэглэж үзэх үү гэж хэлсэн. Тэгтэл тэгье гээд бид хоёр Харуул Алтайн хойно байдаг эзэнгүй балгасан байшин руу орж дэвтэрийнхээ гол цаасанд ороож татаж үзсэн. Тэгээд үлдсэн гялгар ууттай зүйлээ Мөнхбаярт өгсөн. Маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр Мөнхбаяртай автобусны буудал дээр хичээлдээ явах гээд таарсан. Нөгөөдөх чинь байгаа юу гээд асуухаар нь манай урд талын хашаа байшингийн амбаарт байгаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 85-86/,
Өсвөр насны яллагдагч М.Мын өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал манай хамаатны эгч Сарантуяа 19 цагийн үед Амгалан зах ороод талх аваад ир гэсэн. Би талх авчихаад Данзаа буюу Ган-Эрдэнэ ахыг тэнд ээжийнхээ лангуун дээр байдаг болохоор нь урьд нь надаас 10.000 төгрөг зээлсэн болохоор тэрийгээ авах гэж очсон. Ган-Эрдэнэ ах Билгүүнээгийн гэрийг заагаад өгчих гэсэн. Тэгээд би өрөө авчихсан учраас юу ч асуугаагүй, бид хоёр такси бариад Билгүүнээгийн гэр рүү нь явсан. Гэрийнх нь гадаа очоод гадаа нь ахын дүү ороод амбаарын цонхны дээгүүр гараа хийгээд хар цүнхтэй юм байгаа аваад ир би өөрөө хүн харж байя гэсэн. Би хашааных нь хаалга онгорхой байхаар нь дотогш орж амбаарын цонхоор гараа хийгээд доор нь моднууд дээр ил тавьсан байсан хар өнгийн нэг үүргэвчтэй цүнх байхаар нь аваад гарч ирээд Ган-Эрдэнэ ахад өгсөн. Ган-Эрдэнэ ах бид хоёр такси бариад манай гэр рүү очсон. Тэгтэл ах нь нойлын өрөө ороод ирье гээд гадаа нойл руу орсон. Гарч ирэхдээ манай 00-д байсан чипсний бөөрөнхий хайрцагт нэг зүйл хийгээд гараад ирсэн. Манай гэр рүү ороод бид хоёр манай өрөө рүү орсон. Орон дээр цүнхээ тавьчих гэтэл болохгүй ахын дүү наадахаа сайн нуугаад хийчих гээд өөрөө орон доогуур цүнхийг хийсэн. Очоод призер дээр Данзан буюу Ган-Эрдэнэ ах өврөөсөө чипсний хайрцганд өвс шиг зүйл гаргаж ирээд өөрт байсан сонингийн цаасанд ороогоод өөрөө асаагаад татсанаа ахын дүү үз гэхээр нь бид нөгөөдөхийг нь аваад 2 сорж үзтэл ханиалгаад байхаар нь больчихсон. Орой 23 цагийн үед гэртээ иртэл манай эгч таараад танайд дүүрэн цагдаа байна яасан юм бэ гээд гэртээ очоод цагдаа дээр өөрөө очиж шээсний шинжилгээ өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 94-96/,
Өсвөр насны яллагдагч Г.Ган-Эрдэнийн өгсөн: "...10 орчим минутын дараа буцаад гарч ирсэн. Хар нэг талаар нь үүрдэг үүргэвчтэй цүнх аваад гараад ирсэн. Намайг барьж бай куртикээ гөвөөдхье гээд бариулсан. Наадах чинь юу юм бэ гэтэл дотор нь цагаан өнгийн гялгар ууттай хатсан өвс шиг зүйл байсныг үзүүлсэн. Хоёулаа Амгалан орье гээд такси бариад PC тоглоомын гадаа очсон. Өнкө буюу Өнөболдыг дуудчих гэсэн. Би PC тоглоомын газар орж дуудсан. ...Намайг дэлгүүр ороод контик, чук гек чихэр аваад ир гэсэн. Би өөрийнхөө дэлгүүр орж авсан. Бид нар төмөр замын өртөө явъя гээд явсан. Төмөр зам дээр бид гурав суугаад хэрэглэсэн. “PC” тоглоом руу очихоосоо өмнө Баяраагийн гэрт хар цүнхийг аваачиж тавиад тэндээсээ “PC” тоглоом руу явсан" гэх мэдүүлэг /хх-н 153-154/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 8-р хороо Амины орон сууцны 22 тоотод байрлах хашаанд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.Мт өгсөн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
өсвөр насны шүүгдэгч М.М, шүүгдэгч Г.Г нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 210 грамм "өвс" гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 2 дугаар хэсэг Дангийн 65а тоотод хадгалсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.М, шүүгдэгч Г.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.М болон шүүгдэгч Г.Г нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа макс гэх гялгар уутанд хийгдсэн ногоон өнгийн өвс мэт зүйл /цэвэр жин 100 грамм/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг тус тус дурдав.