Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00267/И |
Дугаар | 146/ШШ2016/00258 |
Огноо | 2016-08-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2016/00258
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар баг, Урантолгой 3-2 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Гал овгийн Самбуугийн Энхтуяа /РД: АИ61010524/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Миний бие 1981 оны 07 дугаар сарын 05-наас Хархорин сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1986 оны 08 дугаар сарын 02-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд суурьшин ажилласан. Миний энэ сургуульд ажиллаж байсан тушаал олдоогүй тул 1981 оны 07 дугаар сарын 05-наас 1986 оны 08 дугаар сарын 02-ныг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхтуяа нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Энхтуяа нь 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Самбуугийн Энхтуяагийн 1985 оны цаоингийн тооцооны бүртгэл, Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №96 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №16 дугаартай “амралт олгох тухай” тушаал, гэрч Д.Наранцэцэг, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Гал овгийн Самбуугийн Энхтуяаг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН