Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 378

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч М.Э, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.У нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аялгуу” зочид буудалд хамт хоносон иргэн Д.У эзэмшлийн “Блак беррий” маркийн гар утас, иргэн Н.Эын “самсунг эс-6 эджэ”, “нокиа” маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлж иргэн Н.Эад 576.000 төгрөгийн хохирол, иргэн Д.Ууганцэцэгт 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Миний буруу.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3-4/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 6-8/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ууганцэцэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-15, 43/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 18-20/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-26, 46-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Уээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 109-110/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас М.У нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аялгуу” зочид буудалд хамт хоносон иргэн Д.У эзэмшлийн “Блак беррий” маркийн гар утас, иргэн Н.Эын “самсунг эс-6 эджэ”, “нокиа” маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлж иргэн Н.Эад 576.000 төгрөгийн хохирол, иргэн Д.Ууганцэцэгт 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч М.Уийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Аялгуу” зочид буудалд иргэн Д. эзэмшлийн “Блак беррий” маркийн гар утас, иргэн Н.Эын “самсунг эс-6 эджэ” болон “нокиа” маркийн гар утаснуудыг хулгайлж иргэн Н.Эад 576.000 төгрөгийн, иргэн Д.Ууганцэцэгт 170.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ун өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Тунел дээр байрлах “Аялгуу” нэртэй зочид буудлын 2 давхарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 1 цагийн үед найз Анхмаа, Анхмаагийн 2 эрэгтэй найз нарын хамт орж нэрийг нь мэдэхгүй цэнхэр өнгийн шилтэй 1 шил архи уусан. Мөн нийслэл нэртэй пиво 2,3 уусан. Надтай хамт 3 эмэгтэй байсан. Нэрийг нь Анхмаа, Ууганцэцэг, Энхбат гэдэг. Бид нар өглөө болтол уусан. Тэгээд нэг мэдэхэд гар утсаа алга болсныг мэдсэн. Тэр өрөөнд бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Хамгийн түрүүлж Ууганцэцэг гарч явсан." гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Эын өгсөн: "... Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Тунел дээр байрлах “Аялгуу” нэртэй зочид буудлын 2 давхарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 2 цагийн үед найз Моко гэх найз дээрээ ирж том савтай нийслэл пиво уусан. Надтай хамт 3 эмэгтэй байсан. Нэрийг нь А, У, Ууганцэцэг гэдэг. Бид нар өглөө болтол уусан. Тэгээд нэг мэдэхэд гар утсаа алга болсныг мэдсэн. Хамгийн түрүүлж Уг гарч явсан. Одоо би гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг /хх-н 19-20/

            эд зүйлийн үнэлгээ /хх-н 25-26, 47-48/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 6-7/

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Уийн өгсөн:  "...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ээж, 2 хүүхдийн хамт байж байтал найз Ууганцэцэг над руу залгаад гараад ирээч жаахан юм ярьж суухуу гэхээр нь би зөвшөөрөөд гараад очсон. Хамт өглөө болтол буудалд ууж байгаад би Д.Уг, Н.Э хоёрын гар утсууд нь ширээн дээр харагдаж байхаар нь тэр хоёрын гар утаснуудыг аваад гэр рүүгээ явсан юм. Тэгээд маргааш нь Д.У, Н.Э хоёр манай гэрт ирээд намайг дуудаад чамайг цагдаад өгчихсөн ална гээд дайраад байхаар нь би тэр хоёрын утсыг нь гаргаад өгчихсөн юм." гэх мэдүүлэг /хх-н 110/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

            Шүүгдэгч М.У нь хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

             Шүүхээс шүүгдэгч М.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

            Шүүгдэгч М.У нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн нийт 48 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.