Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 428

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Э, шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Харз” нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн М.Згийн байнга амьдрах зориулалт бүхий орон байрны хаалганы 1.500 төгрөгийн үнэлгээ бүхий цоожийг эвдэн нэвтэрч 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Самсунг загварын зурагт, 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин зэргийг хулгайлж бусдад 471.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-14/, эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Згоос хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Б.Дс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2503 дугаар дүгнэлт /хх-н 30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/171 дугаар дүгнэлт /хх-н 36-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/170 дугаар дүгнэлт /хх-н 55-57/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 60/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эс Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Харз” нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн М.Згийн байнга амьдрах зориулалт бүхий орон байрны хаалганы 1.500 төгрөгийн үнэлгээ бүхий цоожийг эвдэн нэвтэрч 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий 42 инчийн Самсунг загварын зурагт, 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий сахлын машин зэргийг хулгайлж бусдад 471.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Б.Аийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Харз” нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн М.Згийн хаалгыг эвдэн 42 инчийн “Самсунг” загварын зурагт, сахлын машин зэргийг хулгайлж бусдад 471.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Згийн өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд гэрээ цоожилж гараад 12 цаг 30 минутын орчимд гэртээ буцаад хаалганы цоож эвдэрсэн байсан. Гэртээ яваад ортол унтлагын өрөөний зүүн хана дагуух зурагтын тавиур дээр байсан 42 инчийн самсунг брендийн зурагт алга байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар ирж үзлэг хийсэн. Манай зурагтыг урд талын Харз усны 2 дугаар байрны 1 тоотын эзэн 60000 төгрөгөөр худалдаж авсан байсан. 3 жилийн өмнө зурагтаа 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн солонгосын дөрвөлжин хар хайрцагтай сахлын машин, батерейгаар ажилладаг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр алдагдсан зүйлгүй. Хятад шар цоож 1500 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-н 22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Дн өгсөн: “..Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо харз усны нийтийн байранд өрөө түрээслэж амьдарч байсан. Тэр өдөр манай хажуу айлын хоёр банди манай охинд гадаа зурагт зарж байна гэж хэлсэн байсан. Тэгээд цонхоороо харсан чинь гадаа хүмүүс цуглараад байхаар нь би гарч очсон нэг намхан залуу хар өнгийн зурагт зарах гээд зогсож байсан. Тэгээд асуусан чинь 100.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Надад 100.000 төгрөг байхгүй 60.000 төгрөг байна гэж хэлсэн чинь ав гээд тэр залуу манай гэрт оруулж өгсөн. Би тухайн үед хулгайн юм биш биздээ гэсэн чинь итгэхгүй бол цагдаа дууд, хулгайн юм байсан бол ил задгай бариад явж байх уу гэхээр нь итгэсэн. Тэгээд удалгүй манай гэрт хажуу айлын 2 залуу цагдаа дагуулаад ороод ирсэн. Надад нэхэмжлээд байх зүйл алга. 60.000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 25/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 54 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэв.