Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01083

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр Дуга 210/МА2024/01083

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.С од холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,585,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.С нь 2022 оны 03 сарын 16-ны өдөр манай байгууллагатай №2203-1447 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан, 16,000,000 төгрөгийн зээлийг 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн зээлээс 13,7 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,288,045 төгрөг, нийт 1,288,059 төгрөгийг төлсөн.

1.3. Зээлдэгч нь гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Г.С оос үндсэн зээлийн үлдэгдэл 15,999,986 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8,475,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,110,807 төгрөг, нийт 25,585,809 төгрөгийг гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.С оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,585,809 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч М ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С оос улсын тэмдэгтийн хураамжид 285,879 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэн Г.С миний бие М ХХК-аас 2022 оны 03 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн зээлээс 1,288,059 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байсан тул банк бус санхүүгийн байгууллагын зүгээс шүүхэд гомдол гаргасан.

4.2. Анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авахаар хуульчтай гэрээ байгуулсан боловч шүүх хуралдаанд оролцоогүй миний эрхийг зөрчсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01227 дугаар шийдвэрээр 25,585,809 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг шуудангаар хүлээн авсан.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.С од холбогдуулан үндсэн зээл 15,999,986 төгрөг, зээлийн хүү 8,475,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,110,807 төгрөг, нийт 25,585,809 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 сарын 17-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. М ХХК нь Г.С той 2022 оны 03 сарын 16-ны өдөр 2203-1447 тоот Зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг жилийн 38,40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон;

 

3.2. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 2203-1447 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хххххх тоот хаягт байрлах 79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон; /хх 6-11/

 

3.3. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,288,059 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 25,585,809 төгрөг байсан./хх 12/

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмаар маргааныг шийдвэрлэж, үндсэн дээр зээл, зээлийн хүүг тооцож, хариуцагч Г.С дын хүлээх зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг нийт 25,585,809 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Анхан шатны шүүх 2024 оны 02 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй боловч биечлэн оролцуулж, мэтгэлцэх эрхийг хангахаар хойшлуулсан, мөн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Хариуцагч талаас өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн хууль зүйн туслалцаа авахаар хуульчтай гэрээ байгуулсан боловч шүүх хуралдаанд оролцоогүй гэсэн гомдлыг хангахгүй.

 

6. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 285,878 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР