Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2016/00264

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 5 дугаар багт оршин суух Үнэгдийнхэн овогтой Чойжинжавын Чойжинхорлоогийн /РД:ЙЗ56092618/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Чойжинхорлоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ч.Чойжинхорлоо миний бие нь 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 1975 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар, 1978 оны  06 дугаар сарын 20-ноос 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл малчнаар, Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нягтлан бодогчоор, Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд ахлах нягтлан бодогчоор 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн анги, “Баян үйлст” хэрэглээний хоршоонд ахлах нягтлан бодогчоор 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү... Миний бие нь ажилласан жил тогтоолгохоор хүсэлт гаргасан олон дахин явах боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Чойжинхорлоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Чойжинхорлоо нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тус тус малчнаар, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан, ахлах нягтлангаар, 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор, 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн анги, “Баян үйлст” хэрэглээний хоршоонд ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 481 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 370 дугаартай цалингийн лавлагааны хуулбарууд, 1973 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчид, эвлэлийн хорооны товчооны гишүүдийн хамтарсан хурлын тогтоолын хуулбар, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийг ангийн даргын тушаалын хуулбар, 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай, 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай Өвөрхангай аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын тушаалуудын хуулбарууд, Ч.Чойжинхорлоогийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Шигшээ овогтой Галсангийн Лхагвасүрэн нь “...Би 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Ч.Чойжинхорлоо 1972 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1975 онд цэрэг яваад 1978 онд цэргээс халагдаж ирээд 1979 онд Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах нягтлангаар анх ажиллаж байсан. Мөн Ч.Чойжинхорлоо нь Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд,  Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ерөнхий нягтлан бодогчоор 1991 оны 8 дугаар дуустал ажиллаж байсан.  Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Батхаан  овогтой Цэрэнхүүгийн Сэнгэсамбуу “...Би 1972 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд хэсгийн ахлагч, тоо бүртгэлийн байцаагч, тооцооны нярав зэрэг ажлуудыг хийж байсан.Ч.Чойжинхорлоо нь 1972 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” малчнаар ажиллаж байгаад 1975 онд цэрэг яваад 1978 онд цэргээс халагдаж ирээд 1979 онд Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах нягтлангаар анх ажиллаж байсан. Мөн Ч.Чойжинхорлоо нь Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд,  Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ерөнхий нягтлан бодогчоор 1991 оны 8 дугаар дуустал ажиллаж байсан.  Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ гэв...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ч.Чойжинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ч.Чойжинхорлоо нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Үнэгдийнхэн овогтой Чойжинжавын Чойжинхорлоог 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд тус тус малчнаар, 1979 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Бүрд сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан, ахлах нягтлангаар, 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хужирт сумын Худалдаа бэлтгэлийн трестэд нягтлан бодогчоор, 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Худалдаа бэлтгэлийн анги, “Баян үйлст” хэрэглээний хоршоонд ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Чойжинхорлоогийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

        ДАРГАЛАГЧ                                              Б.САРАНТУЯА