Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01115

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/01115

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01523 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК, П.Г нарт холбогдох,

 

86,751,040 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Г ийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 М ХХК нь ххххх хороо, К ХХК-ийн зүүн талд байрлах, нийт 1,818 м.кв талбай бүхий автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж, 2001 оны 10 сарын 04-ний өдрийн 0034868 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй анхны хууль ёсны өмчлөгч юм.

1.2. Мөн ххххх дугаар хорооны нутаг дэвсгэрт 4,014 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хамгийн сүүлийн сунгалтыг 2017 оны 10 сарын 27-ны хийгдсэн хххх тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн.

1.3. Гэтэл П.Г нь М ХХК-д холбогдуулан ххххх хороо, К ХХК-ийн зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 02 сарын 17-ны өдөр гаргасныг шүүхээс хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил үргэлжилсэн.

1.4. Шүүхээс П.Г ийг 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, үл хөдлөх эд хөрөнгийн ойр орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Г т бүрдүүлэн өгөхийг М ХХК-д даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.5. Иймд М ХХК болон тус компанид холбогдох ... ххххх дугаар хороо, К ХХК-ийн зүүн талд байрлах М ХХК-ийн өмчлөлийн 432 м.кв талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

1.6. Харин ххххх хороо, К " ХХК-ийн зүүн талд байрлах, нийт 1,818 м.кв талбай бүхий автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгө үнэлгээний Ц ХХК нь 2001 оны 10 сарын 04-ний өдрийн 1/142 тоот үнэлгээний тайлангаар 392,248,440 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс ноолуурын үйлдвэрийн 432 м.кв талбайтай барилгыг 86,670,864 төгрөг, 72 м.кв талбай бүхий гаражийг 16,846,992 төгрөг гэж тус тус үнэлсэн.

1.7. Хэдийгээр хариуцагч П.Г ийг ноолуурын үйлдвэрийн 432 м.кв талбайтай барилга, 72 м.кв талбай бүхий гаражийн өмчлөгчөөр тогтоосон хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг П.Г нь бүрэн төлөөгүй. Иймд ноолуурын үйлдвэрийн барилгын үнэ 86,670,864 төгрөг, гараж 16,846,992 төгрөг, нийт 103,517,856 төгрөгөөс түүний хадам аав н.Ч ын өгсөн гэх 20,000,000 төгрөг, ханын обойн үнэ 6,490,209 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 77,027,647 төгрөгийг хариуцагч П.Г аас гаргуулж өгнө үү.

1.8. Манай компани Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 4,014 м.кв талбай бүхий газрын төлбөрт 36,959.944 төгрөгийг төлсөн ба иргэн П.Г нь тус газрын 1,056 м.кв буюу 26.3 хувийг эзэмшиж. ашиглаж ирсний хувьд өөрт ногдох хэсгийг буюу 9,723,393 төгрөгийг хариуцан төлөх учиртай байсан боловч нэг ч төгрөгийг төлж байгаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн 9,723,393 төгрөгийг хариуцагч П.Г аас гаргуулахаар ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.Г ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Маргаан бүхий эд хөрөнгө буюу ххххх хороонд байрлах барилгын өмчлөгчийн тухай хэргийг 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж, иргэн П.Г ийн өмч болохыг тогтоосон. Тодруулбал, ххххх хороо, К ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Г т бүрдүүлэн өгөхийг хариуцагч М ХХК-д даалган шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой баивал түүнийг дахин нотлохгүй, 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ч үндэслэлтэй.

2.3. М ХХК нь нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул ...төгрөгийг хасаад 77,027,647 төгрөг гаргуулах талаар дурдсан. Талууд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг ... 20,000.000 төгрөг, 20,000 ам.долларын үнийн дүн бүхий обой хэмээн харилцан тохиролцсоны дагуу П.Г нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан хөлс төлөх үүргээ биелүүлж М ХХК-д төлбөрийг бүрэн шилжүүлсэн нь төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг зэргээр нотлогддог.

2.4. Энэхүү үйл баримтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 1104 дугаар магадлалын 10 дугаар заалтад ... талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцсон тодорхойлсон. хөлс төлөгдсөн гэж үзэв гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр-ийн тухай шүүх дахин нотлохгүй бөгөөд талууд маргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2.5. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2000 онд байгуулсан, гэрээний үр дүн бий болж барилга угсралтын ажил дууссан. П.Г төлбөрийг төлж, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш даруй 20 жилийн хугацаа өнгөрсөн байна.

2.6. Нэхэмжлэгч 2011 оноос хойш Нийслэлийн Газрын албатай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, жил бүр тооцоо нийлж, зохих төлбөрийг төлсөөр ирсэн.

2.7. Нэхэмжлэгч нь ихэсгэсэн шаардлагадаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 469.2-т зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн гэжээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэжээ.

2.8. Дээрх хуулийн заалтыг хэрэглэхийн тулд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн, өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан байхыг шаардаж байна.

2.9. Гэтэл М ХХК нь Нийслэлийн газрын албатай хийсэн 2012 оны 01 сарын 18-ны өдрийн болон 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дагуу өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлсөн нь өөр этгээдийн өр төлбөр болон хөрөнгөд сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлбөр төлж, зардал гаргасан гэх дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл М ХХК нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/0929 дугаар тогтоол гаргах хүртэл өөрсдийн эзэмшлийн газар гэж үзэж, П.Г болон М ХХК-д газар эзэмших, ашиглах боломж олгоогүй өдийг хүрсэн байдаг Хэрэв нэхэмжлэгч нь иргэн П.Г ийг 1.056 м.кв газрыг 2011 оноос хойш эзэмшиж. ашиглаж байсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, нотлогдохгүй байна.

2.10. Нэхэмжлэгчийн шаардаж буй 9,723,393 төгрөг нь хэдийгээс хэдийг хүртэл төлсөн төлбөр болох нь тодорхойгүй, тооцооллын алдаатай. Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хавсарган өгсөн 2017 оны 05 сарын 24-ны өдрийн №020170538 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2016 оны алданги 4,415,400 төгрөг буюу М ХХК нь өөрөө газрын төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг зөрчсөнтэй холбоотой 4,415,400 төгрөгийн алдангийн холбогдох хэсгийг П.Г т хариуцуулахаар нэхэмжилж байгаа зэргээс харахад энэ нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М ХХК хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлкйн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М " ХХК болон 432 м.кв талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч П Г аас 86,751,040 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч П.Г нь нэхэмжлэгч М ХХК-ийн эзэмшлийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,014 м.кв талбай бүхий газраас 1,056 м.кв-ыг нь эзэмших эрхтэй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

5.2. Улмаар дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалын Хянавал хэсгийн 12-т ... Нэхэмжлэгчийн ноопуурын уйлдвэрийн доорх болон оочмын нийт 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох шааодлагыг хангах нь зуйтэй. Г ХХК-ийн 2000 оны 12 сарын 20-ны өдрийн 30 тоот өөрийн эзэмшлийн 1,056 м.кв талбайг М ХХК-д шилжүүлэх агуулга бүхий албан бичгээс харахад нэхэмжлэгч нь уг газрын эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс шипжуулэн авахаар харилиан тохирч барилгыг захиалан бариулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 87 дугаар зуйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар ноолуурын үйлдвэрийн барилга болон барилгын орчмын 1,056 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй гэж үзэх нь ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцнэ гэж дүгнэж, нэхэмжлэгч П.Г ийг ххх дугаар хороо, К ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Г т бүрдүүлэн өгөхийг хариуцагч М ХХК-д даалган шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон.

5.3. Иймд иргэн П.Г ийг нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ххххх хороо, К ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоосон тул манай компани нийт 4,014 м.кв талбай бүхий газрын төлбөрт төлсөн 36,959,944 төгрөгөөс П.Г т шилжсэн 1,056 м.кв буюу 26,3 хувьд ногдох хэсэг буюу 9,723,393 төгрөгийг хариуцах учиртай.

5.4. Нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотой нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох газар эзэмших гэрээ хэлцэл, газар эзэмшүүлсэн шийдвэрүүд, газрын албатай тооцоо нийлсэн акт зэргийг баримт бичгүүдийг гаргаж өгсөн ба хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар М ХХК нь газрын төлбөрт нийт 36,959,944 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоно. Иймд хариуцагч П.Г нь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар 9,723,393 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

5.5. Гэтэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01523 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн Гурав 9,723,393 төгрөгийн шаардлага гэх хэсэгт ... 4.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/009645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00929 дугаар тогтоолуудад бичигдсэн мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч П.Г ийн эзэмшилд маргаан бүхий газар бодитоор шилжээгүй, улсын бүртгэл хийгдээгүй байгаа үйл баримттай харьцуулан судлахад хариуцагч П.Г маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгч М ХХК нь тухайн газрыг 2011 оноос холбогдох этгээдийн зөвшөөрлийн дагуу эзэмшиж, зохих төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагч П.Г аас 9,723,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэх байдлаар хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01523 дугаар шийдвэрийн 9,723,393 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч П.Г ийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. М ХХК нь 77,027,647 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагаар 9,723,393 төгрөг нийт 86,751,040 төгрөг нэхэмжилсэн. Давж заалдах гомдлоос харахад нэхэмжлэгч 77,027,647 төгрөгтэй холбоотой шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, энэ хэсэгт гомдол гаргаагүй. Харин газрын төлбөрт төлөх ёстой 9,723,393 төгрөгтэй холбогдуулан гомдол гаргасан байна.

6.2. М ХХК 4,014 м.кв газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Газрын төлбөрт төлсөн 36,000,000 төгрөгөөс 9,723,393 төгрөгийг П.Г төлөх ёстой гэж нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр 3 шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий объект, 1,056 м.кв газрыг П.Г т шилжүүлэх, баримт бичгийг гаргаж өгөхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн боловч одоогийн байдлаар П.Г ийн нэр дээр тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгө, объектууд шилжиж ирээгүй. М ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

6.3. Энэ хугацаанд М ХХК газрыг шилжүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн шатанд маргаан үүсгэсэн. М ХХК өнөөдрийг хүртэл 4,014 м.кв газар буюу хариуцагч П.Г т олгохоор шийдвэрлэсэн 1,056 м.кв газрыг эзэмшиж, ашигласаар байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээний дагуу эзэмшинэ, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль, тогтоомжийн дагуу газар эзэмших, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэнд газрыг эзэмших, Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага газрын төлбөр төлөгч байна гэж заасан. Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа буюу гэрчилгээний дагуу гэрээ байгуулсан этгээд төлбөр төлөх ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК, П.Г нарт холбогдуулан 86,751,040 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 магадлалаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасны дагуу П.Г ийг ххххх хороо, К ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгч П.Г т бүрдүүлэн өгөхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэж, улмаар Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00929 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалд ... хариуцагчид 20,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн 20,000 ам.доллараар үнэлэгдэх ханын цаас ажлын хөлсөнд өгснөөс гадна Япон улсын хөрөнгө оруулагчдыг М ХХК-тай холбож өгсөн, газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн гэдэг утгаараа нэхэмжлэгч П.Г т ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлсон, ажлын хөлс төлөгдсөн гэж үзэв. гэж дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 77,027,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, М ХХК болон ...432 м.кв талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй.

 

4. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар М ХХК нь газрын төлбөрт нийт 36,959,944 төгрөгийг төлсөн ба П.Г нь газрын төлбөрийн 1,056 м.кв талбайтай газарт ногдох хэсгийн төлбөр 9,723,393 төгрөгт тооцогдох хэсгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцан төлөх үүрэгтэй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэлээс газрын төлбөр 9,723,393 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна. гэж заасан.

М ХХК нь Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, нэгж талбарын хххх дугаартай 4,010 м.кв талбайтай газрыг эзэмшигч тул газрын төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.

 

4.2. Анхан шатны шүүхийн хийсэн хариуцагч П.Г ийн эзэмшилд маргаан бүхий газар бодитоор шилжээгүй, эзэмших эрхийн бүртгэл хийгдээгүй, мөн 2011 оноос хойш П.Г маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч М ХХК нь тухайн газрыг холбогдох этгээдийн зөвшөөрлийн дагуу эзэмшиж, зохих төлбөрийг төлж байсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр П.Г ийг тогтоож шийдвэрлэсэн нь уг хугацаанаас хойш газрын төлбөрийг төлөх үүргийг шууд үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,056 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг бүртгэлээр П.Г ийн нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд хариуцагч П.Г нь газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/01523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР