| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0402/Э |
| Дугаар | 446 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 446
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Мүүн” баарны гадна иргэн Б.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Б.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Алтаншагайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 756 дугаар дүгнэлт /хх-н 12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Б.Сугармаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Мүүн” баарны гадна иргэн Б.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Хг 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө “Мүүн” баарны гадна иргэн Б.Ныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Нын өгсөн: "...Би сүүлд бодож үзсэн яг дээрэмдүүлсэн гэхээсээ тэр намайг зодсон залуутай ноцолдож байх үед дээрх мөнгө болон гар утсаа хаячихсан юм шиг байна лээ. Би сүүлд баарны бичлэг очиж үзсэн. Намайг олуулаа зодсон гэж мэдүүлсэн бөгөөд харин тэр Хишигсүрэн гэх 1 залуу зодсон юм байна лээ. Хишигсүрэн гэх залуу ч өөрөө зодсон гэдгээ хүлээсэн." гэх мэдүүлэг /хх-н 8/
Гэрч М.Алтаншагайгийн өгсөн: "...нөгөө хүүхэнтэй нь юм ярьж байгаад хаалга руу очсон чинь Хишигсүрэн дээгүүрх хувцсаа тайлчихсан зодолдсон байдалтай харагдсан бөгөөд зодуулсан 1 залуу цус болчихсон босч ирж байсан." гэх мэдүүлэг /хх-н 9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 756 дугаартай
1. Б.Нын биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-н 12/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Х нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Хгийн үлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарагдахаар байх боловч дээрхи гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн байхыг шаардахаар заасан байх бөгөөд шүүгдэгч дээрхи гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй байх тул 2015 оны шийнэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг хамаарч байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Хг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Б.Нт хохирол төлбөрөө төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.