Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2016/00265

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 3 дугаар баг, “Бэрх” гэх газар оршин суух Давдан овогтой Раднаагийн Ичинхорлоогийн /РД:ЙС66091503/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Ичинхорлоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Р.Ичинхорлоо миний бие нь 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү... Миний бие нь Хужирт суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Ичинхорлоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Р.Ичинхорлоо нь 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь  Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаартай цалингийн лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Зоригт овогтой Гомбосүрэнгийн Ганбаатар нь “...Би 1969 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлийн туслах үйлдвэрт барилгын бригадын даргаар ажиллаж байсан. Р.Ичинхорлоо 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байсан. Р.Ичинхорлоо нь 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Р.Ичинхорлоо нь бог мал маллаж байсан. Би тухайн үед нэгдэлийн няраваар ажиллаж байсан тул цалинг нь өгдөг байсан...” гэж, мөн Дайну овогтой Ономын Мэндээ “...Би 1965 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлийн малчнаар ажиллаж байсан. Р.Ичинхорлоо 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байсан. Р.Ичинхорлоо нь 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Р.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Р.Ичинхорлоо нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Давдан овогтой Раднаагийн Ичинхорлоог 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

          ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА