Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 450

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Э.Н, хохирогчийн өмгөөлөгч Н.Б, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Б.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18060 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 30-754 тоотод хүргэн болох Б.О хүчиндүүлсэн гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Өээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26/, гэрч Д.Сонинцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 27-33/, гэрч Ж.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /хх-н 34-35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Өлзийхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 108/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 103/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 30-754 тоотод хүргэн болох Б.О хүчиндүүлсэн гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Б.Өийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой хүргэн болох Б.О хүчиндүүлсэн гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оын өгсөн: "..Би хадам ээж Өлзийхишигтэй 5 жилийн өмнө барилгын засал чимэглэл мөн барилгын туслах ажилтнаар цуг ажил хийдэг байсан. 5 жилийн өмнө Увс аймгийн Завхан суманд хадам ээжтэйгээ цуг хөдөө ажил хийж байгаад анх бид хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Үүнээс хойш хадам ээж маань надтай харилцаатай болсон. Тэгээд хамгийн сүүлийн явдал болохоор сая 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хадам ээжтэйгээ бэлгийн харилцаанд орсон. Тэгтэл эхнэртээ баригдсан. Тэгтэл хадам ээж худлаа хэлээд намайг хүч хэрэглэн хүчиндсэн гэж хэлээд над дээр хэрэг үүсгэсэн юм. Тэрнээс хадам ээж бид хоёр 5 жилийн өмнөөс эхэлж явалдаж эхэлсэн юм." гэх мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Д.Сонинцэцэгийн өгсөн: "..Би Дарь-Эхийн шинэ эцэс дээр очиж хүний утсаар гуйж дуудлага өгсөн чинь цагдаагийн алаг машин манай гэрийн ойролцоо явж байсан болохоор зам дээр цагдаагийн алаг машин эргэж байгаа харагдсан. Тэгээд  шууд би цагдаагийн машиныг зогсоож гэртээ ирсэн. Тэгтэл гэрийн хаалга цоожтой байхаар нь би хатавчаар гараа оруулж гэрийн хаалга онгойлгож гэрт ортол манай нөхөр ээжтэй бэлгийн харьцаанд орж байсан." гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Өийн өгсөн: "..Би айсандаа сандраад өмнө худал мэдүүлэг өгсөн. Тэгээд би өөрийнхөө төрсөн охин Сонинцэцэгээс уучлалт гуйсан. Тэгээд би хүргэн Отгонбаяртай 4-5 жилийн өмнө хөдөө орон нутгаар барилгын засварын ажил хийж байхдаа анх бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш Отгонбаяр бид хоёр хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд ордог байсан байнга бол биш хааяа нэг бэлгийн харьцаанд ордог байсан." гэх мэдүүлэг /хх-н 68/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Б.Өийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Өт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.