Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00463/И |
Дугаар | 507 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 507
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан
авсныг батлах тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар 1514001006, регистрийн дугаар 4012534, Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, “Сансар бүтээмж” ХХК-д холбогдох,
Халаалт болон хэрэглээний халуун усны төлбөр 40.265.877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Цэдэнбалжир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сансар бүтээмж ХХК нь Сансар үйлчилгээний төв 197.12 м3 /бөөний төв/ 1422.56 м3 барилгын халаалт болон хэрэглээний халуун усны төлбөрийг 2014 орны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд манай байгууллагад 40.265.877 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагаас 2016 оны 06 дугаар сарын 06-нцы өдрийн 81 тоот албан бичгээр “Сансар бүтээмж” ХХК-д халаалт болон дулааны төлбөр болох 40.265.877 төгрөгийг төлөхийг шаардсан хугацаатай мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, хариу өгөөгүй болно. “Сансар бүтээмж” ХХК-ийн бөөний төв нь Эрчим хүчний тухай хуулийн 30, 31, 33 дугаар зүйлд заасныг зөрчиж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу “Сансар бүтээмж” ХХК-иас 40.265.877 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Цэдэнбалжир шүүхэд гаргасан тайлбартаа: “Дулааны 2 дугаар станц ДШС ОНӨААТҮГ нь “Сансар бүтээмж” ХХК-ийн талаарх гаргасан нэхэмжлэлээ түр татан авч байна. Би ээлжийн амралтаа авсан тул ирэх 3 дахь өдөр буюу 8 дугаар сарын 03-ны өдөр болох шүүх хуралдаанд оролцож чадахгүй боллоо. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ нь хариуцагч “Сансар бүтээмж” ХХК холбогдуулан, халаалт халуун усны төлбөр 40.265.877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Цэдэнбалжир нь “Дулааны 2 дугаар станц ДШС ОНӨААТҮГ нь “Сансар бүтээмж” ХХК-ийн талаарх гаргасан нэхэмжлэлээ түр татан авч байна” гэсэн тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлээ татан авсан шалтгаан арилсаны дараа шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ нь хариуцагч “Сансар бүтээмж” ХХК-иас халаалт халуун усны төлбөр 40.265.877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР