| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0436/Э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2019-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 451
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 51-834 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч, хохирогч Р.Гтай маргалдан, улмаар ноцолдож, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун хацар, хамар, баруун тохойд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Р.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Оюунтунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаар дүгнэлт /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, хохирогчийн хүсэлт /хх-н 44/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас шүүгдэгч Э.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 51-834 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч, хохирогч Р.Гтай маргалдан, улмаар ноцолдож, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун хацар, хамар, баруун тохойд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Быг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Р.Гтай маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Гын хохирогчоор өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой манай гэрт Баярбат, Байгалмаа, Тунгалаг-Агаар, Оюунтунгалаг, Ундармаа, Алтанбагана, Алтаншагай нэрийг нь мэдэхгүй нэг залуу бид нар төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгтэл Тунгалаг-Агаар намайг доромжлоод байсан юм. Тэрнээс нь болоод Баярбат дүүгээ өмөөрөөд надтай муудалцаж маргалдсан. Тэгээд Баярбат миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиход би газар унасан. Баярбат миний нүүр рүү цохихоос өмнө надтай зууралдаж ноцолдож бид хоёр газарт нилээд их өнхөрсөн. Одоо надад Баярбатаас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Би эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй..." гэх мэдүүлэг /хх-н 9-15/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт
1. Р.Гын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, бугалга, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун хацар, хамар, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна/ гэх дүгнэлт /хх-н 24/
Яллагдагчаар Э.Бын өгсөн: "...Тухайн өдөр манай дүү Байгалмаагийн төрсөн өдөр болоод манай гэрт эхнэр Гансаруул, дүү Байгалмаа, хамаатны дүү болох Ундармаа, Оюунтунгалаг бид нар 0.75 литрийн нэг шил архи, 2 ширхэг том савтай пивотой уусан. ...Тэгээд Гансаруул бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Би уурандаа Гансаруултай жаахан ноцолдож байгаад Гансаруулын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Дүгнэлтэнд бичигдсэн гэмтлүүдийг би учруулсан. Надаас өөр Гансаруултай ноцолдож зодолдсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-н 34/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Бад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 44/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.