Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 460

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Гт, шүүгдэгч Г.У, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г.У, Б овогт Э.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18060 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.У, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхрын лангуунаас түрүүвч, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн М.Эд 315.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          мөн Г.У, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд хэсэгт байрлах өмдний лангуунаас иргэн Э.Оийн бэлэн 1.150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

          мөн Э.Э, Г.У нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн 0017 тоот лангуунаас иргэн Ц.Сгийн бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “…“Баялаг ундраа” худалдааны төвийн хүүхдийн хувцасны тасгийн гурван давхраас худалдагчийнх нь цүнхнээс 320.000 төгрөгийг авсан. Мөн 6 дугаар сарын 28-ны өдөр гадаа байдаг өмдний лангуунаас 1.150.000 төгрөг авсан. Дүнжингарав худалдааны төвөөс 1.000.000 төгрөгийг худалдагчийнх нь цүнхнээс авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8, 83, 112/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 10, 85, 114/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Эгөөс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12, 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Уын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Долгормаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.Дэлгэрбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 24-25/, Удвалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 41-57/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Эээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64, 104, 138/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68, 101, 135/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Сэргэлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 86-87/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 92/,  эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 123/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 124/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 125-217, 129/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27, 30, 37, 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26, 31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас яллагдагч Г.У, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхрын лангуунаас түрүүвч, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн М.Эд 315.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          мөн Г.У, Э.Э нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд хэсэгт байрлах өмдний лангуунаас иргэн Э.Оийн бэлэн 1.150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

          мөн Э.Э, Г.У нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн 0017 тоот лангуунаас иргэн Ц.Сгийн бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.    

          Шүүхээс шүүгдэгч Г.У, Э.Э нарыг бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхрын лангуунаас түрүүвч, бэлэн 300.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлж иргэн М.Эд 315.000 төгрөгийн хохирол,

          2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд хэсэгт байрлах өмдний лангуунаас иргэн Э.Оийн бэлэн 1.150.000 төгрөгийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол,

2018 оны 06 дугаар сарын 29-ний “Дүнжингарав” худалдааны төвийн 0017 тоот лангуунаас иргэн Ц.Сгийн бэлэн 1.000.000 төгрөгийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эгийн өгсөн: "...Лангуун дээрээ наймаагаа хийж байгаад бараа зарсан мөнгөө өөрийнхөө түрийвчинд хийгээд цүнхэндээ хийгээд павилон дотор байдаг ил тавиур дээр барааны араар хийгээд лангууныхаа ард сууж байсан чинь 2 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн орж ирээд надаас бараа үзсэн бөгөөд 2 махлаг эмэгтэй нь 15000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй цамц үзэхээр нь 13000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд нөгөө залууд юм үзүүлж байсан чинь тэр 2 эмэгтэй үзэж байгаад нөгөө цамцнаас "5 ширхэгийг авбал 10.000 төгрөгөөр өгөх үү" гэхээр нь "тэг тэг" гэсэн чинь нэг эмэгтэй нь "за за. Өөр лангуунаас үзээд ирье." гээд гарсан. Тэгээд би нөгөө залууд нь хувцас үзүүлээд үлдсэн. Тэгээд тэр залуу бас юм аваагүй гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цүнхэндээ гар утсаа хийх гэсэн чинь миний цүнх хөнгөрчихсөн онгорхой байсан. Тэгээд үзсэн чинь миний дотор нь байсан түрийвч алга болчихсон байсан. Камер шүүлгэхэд лангуунд орж ирсэн 2 эмэгтэй надаас хувцас үзэж байгаад миний цүнх тавьсан хэсгийг нь хааж зогсож байгаа бичлэг байсан бөгөөд миний түрийвчийг авч байгаа нь харагдаж байсан. Энгийн хар, улаан алаг өнгийн лакан түрийвч, дотор нь тухайн өдрийн орлого 300.000 төгрөг байсан." гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Оийн өгсөн: "...Тухайн үед манай охин Сэргэлэн манай бэр Ууганцэцэгийн лангуун дээр түр суудаг байсан юм. Тэр өдөр бэр Ууганцэцэг урагшаа бараанд явах гэж байсан болохоор бараа захих гэж Ууганцэцэгт 1.150.000 төгрөг өгөхөөр очсон боловч Ууганцэцэг лангуун дээрээ байхгүй хүнсний зах руу явчихсан байхаар нь лангуун дээр нь зогсож байсан охин Сэргэлэндээ мөнгийг нь үлдээгээд пасканд нь хийлгээд буцаад лангуу руугаа явсан. Ингээд удалгүй Ууганцэцэг над руу залгаад "Мөнгө чинь байхгүй болчихсон байна" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 92/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сгийн өгсөн: "...Лангууны гадна ханан хэсэгт би цүнхэндээ хэтэвчтэй, бичиг баримт, мөнгөө хийгээд өлгөөтэй дээлний араар цүнхээ тавьсан байсан. Манай лангуун дээр 2 эмэгтэй ирээд дээл үзээд байсан. Бас нэг эмэгтэй ирээд нөгөө лангуунаас дээл үзье гэхэр нь сүүлд ирсэн эмэгтэйд дээл үзүүлээд буцаж 0017 тоот лангуун дээрээ ирээд өөрийнхөө цүнхийг авч онгойлгож үзэхэд дотор нь байсан хэтэвчтэй бичиг баримт, мөнгө алга болсон байсан. Би цагдаа дуудаад камерийн бичлэгийг үзүүлсэн. Дараа нь өөрөө үзсэн. 2 эмэгтэй ирсэн байсны нэг нь миний цүнх рүү гараа оруулаад хэтэвчийг аваад явж байгаа нь харагдсан." гэх мэдүүлэг /хх-н 125-129/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Сэргэлэнгийн өгсөн: "...Тухайн өдөр ээж ирээд 1.150.000 төгрөгийг хүнд бараа захих мөнгө шүү гээд бичигтэй хамт өгөхөөр нь би тоолох гэтэл хүний тоолсон мөнгө дахиж тоолж яах гэж байгаа юм гэхээр нь би паск руугаа хийчихээд паскаа үүрээд наймаа хийж байсан. Хоёр эмэгтэй ирээд нэг эмэгтэй нь өмд асуугаад, дараа дахиад өөр өмд асуугаад "15.000 төгрөг" гэсэн чинь "өмсөөд үзчих үү" гээд лангууны араар орж ирээд суугаад өмсөж үзсэн. "энэ өмднөөс өөр өнгөтэй өмд байна уу" гэхээр нь би тойроод лангууныхаа урд гарчихаад "байгаа нь л энэ байна" гэхэд тэр эмэгтэй өөрийнхөө өмдийг буцааж өмсөөд өмсөж үзсэн өмдөө "энд тавьлаа шүү" гэж хэлээд гараад явсан. Тэгээд байж байтал манай эгч ирээд бараа бичсэн цаас мөнгөтэй нь нэхэхээр нь өгөх гэтэл пасканд байсан мөнгө байхгүй болчихсон байсан." гэх мэдүүлэг /хх-н 86-87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Уын өгсөн: "...Тэр өдөр Энхцэцэг эгч намайг дуудаад хамт “Баялаг Ундраа” худалдааны төв орсон. Ингээд “Баялаг Ундраа” худалдааны төвийн 3 давхарт гараад явж байтал хувцасны лангуун дээр цүнхэн дотор түрийвч байсныг Энхцэцэг эгч надад хэлээд би аваад гарсан. Ингээд мөнгөө хувааж аваад салсан." /хх-н 68/, “...хулгай хийхээр болоод “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд талд байрлах өмдний лангуун дээр очсон. Бид хоёрыг очих үед 1 бага насны охин ганцаараа байсан. Тэр охины сууж байсан лангууных нь ард талд паскан дотор мөнгө цухуйсан байсныг Энхцэцэг хараад надад хэлэхээр нь би аваад хамт захаас гарч мөнгөө хувааж авсан." /хх-н 101/, "...Энхцэцэг эгчтэй ярьж тохиролцоод Дүнжингарав худалдааны төв орсон. Ингээд хамт Дүнжингарав худалдааны төв ороод хулгай хийх гээд явж байтал дээл, хувцасны лангууны өлгөөтэй хувцасны ард талд цүнх байсныг Энхцэцэг хараад надад хэлэхээр нь цүнхнээс нь жижиг түрүүвчийг нь аваад гарсан. Гараад тоолж үзэхэд дотор нь 1.000.000 төгрөг байсан. Түрүүвчний өнгийг одоо санахгүй байна." гэх мэдүүлэг /хх-н 135/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Эийн өгсөн: "...Тэр үед дүү Удвалтай хамт “Баялаг Ундраа” худалдааны төв орж 3 давхарт нь гараад түрүүвчтэй 300.000 төгрөг авсан." /хх-н 64/, "...Удвалтай ярьж тохиролцоод Нарантуул зах орсон. Ингээд хамт Нарантуул зах ороод хулгай хийх гээд явж байхад “Баялаг Ундраа” худалдааны төвийн урд талд өмдний лангуу байсан. Тус лангуун дээр 14 орчим насны охин ганцаараа сууж байсан. Лангууных нь ард талд пасктай мөнгө байхыг хараад Удвал авчихсан байсан. Ингээд гараад мөнгийг нь хувааж авсан." /хх-н 104/ "...Удвалтай ярьж тохиролцоод Дүнжингарав худалдааны төв орсон. Ингээд хамт Дүнжингарав худалдааны төв ороод хулгай хийх гээд явж байтал дээл, хувцасны лангууны өлгөөтэй хувцасны ард талд цүнх байхыг хараад Удвалд хэлсэн. Ингээд Удвал аваад Дүнжингарав худалдааны төвөөс гарсан. Гараад мөнгийг тоолж үзэхэд 1.000.000 төгрөг байсан." гэх мэдүүлэг /хх-н 138/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.     

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э, Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Э.Э, Г.У нар нь төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч Э.Э, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдаж ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

Шүүгдэгч Э.Э, Г.У нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э, Г.У нар нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж зааснаар шийдвэрлэв.