Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 480

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч /томилолтоор/ М.Ү, шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ө овогт Х.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Яллагдагч Х.А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрхх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайга" зочид буудалд хохирогч Н.Бтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайга" зочид буудалд хохирогч Н.Бтай маргалдах явцдаа “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг нь авч шидэж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 3.090.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Н.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8, 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 948 дугаар дүгнэлт /хх-н 10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-26/, гэрчээр М.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс шүүгдэгч Х.А нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрхх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайга" зочид буудалд хохирогч Н.Бтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайга" зочид буудалд хохирогч Н.Бтай маргалдах явцдаа “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг нь авч шидэж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 3.090.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Х.Аыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр "Тайга" зочид буудалд хохирогч Н.Бтай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

мөн хохирогчтой маргалдах явцдаа “Ай фоне Икс Эс” загварын гар утсыг нь авч шидэж устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Бгийн өгсөн: “...Би Ангарагийн гэрээс хувцсаа авч гараад Тайга нэртэй буудалд ороод амарч байхад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 4 цагаас 5 цагийн хооронд гаднаас хаалга цохихоор нь онгойлгож өгөхөд Ангараг байсан. Тэр буудал Ангарагын хамаатны зочид буудал юм. Намайг тэнд байсныг Ангараг мэдэж байсан. Тэгээд ирсэн байх. Ангараг согтуу “чи Солонгос буцаж явах гэлээ, сургуулиа хая, паспортоо гаргаад ир урж хаяна” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би чимээгүй л байгаад байсан чинь Ангараг чи дугардаа гээд намайг орон дээр хэвтэж байхад зүүн чих, хацар шанаа руу 4-5 удаа алгадсан. Би тэр үед гар утсаа аваад ээж, аав руугаа залгасан чинь залгах гэлээ гээд утсыг минь шүүрч аваад миний ай фоне икс эс маркийн гар утсыг баруун зүүн хана руу 2 удаа саваад ямар ч ажиллах боломжгүй засвар авах боломжгүй болгосон. Би босоод зугатаад ор тойроход намайг хөөгөөд ор тойроод байсан. Би газар унахад цээж рүү гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Ангараг намайг 2 хөлнөөс чирээд буудлын өрөө рүү оруулсан. Тэгээд Ангараг өөрөө намдаад намайг одоо унт унт гээд би орон дээрээ хэвтэж байсан чинь Ангараг миний хөл дээр суугаад хэвтээд байсан. Тэгтэл хаалга тогшоод Ангарагийн Чинзориг, Нямбаяр гэх 2 найз гаднаас орж ирээд та 2-той хамт хоночих уу гээд орон дээр Чинзориг нь хэвтсэн. Тэгэхээр нь би уурлаад танай найз чинь намайг зодоод байна наад найзаа аваад 3-уулаа гар гэхэд тэр 2 найз нь Ангарагийг аваад гарсан." гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт

1. Н.Бгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, эрүү, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 10/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Х.Аийн өгсөн: "...Батзаяатай хоорондоо жаахан таарамжгүй асуудлаас болоод маргалдаад Батзаяагийн гар утсыг булааж аваад хана руу 2 удаа шидээд эвдсэн. Тэгээд маргалдаад би Батзаяагийн зүүн хацар руу уурандаа 1 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Х.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Х.Ат ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Н.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 59-60/ гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Аийг шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ