Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 481

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Алтансүх, шүүгдэгч /хохирогч/ Ц.Х, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 10014 0384 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.Х нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 дүгээр байрны гадна Д.Бтэй "машин хааж машинаа тавилаа" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 дүгээр байрны гадна Ц.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Номингийн байрны хажуу талын “Эрин” байрны гадаа болсон. Манай хадам аавын бие нь өвдөөд дуудаад яаралтай гарах гэтэл миний машиныг таглаад зогсчихсон байсан. Ачигч гээд Амарбаясгалан гээд залуу байсан. Би машинаа холдуулаачээ гэсэн чинь жолооч нь байхгүй тойроод гар гэсэн. Энэ талд нь машин тавьсан байна ш дээ яаж гарах юм бэ? гэтэл сүртэй пиздаа вэ гэсэн. Тэгээд би жолоочоо дууд, надад яаралтай ажил байна гэсэн чинь намайг боож заамдаад байж байтал энэ залуу гарч ирсэн. Энэ залуу гарч ирэхээр нь би энэ залууд “чамаас болоод хоолойндоо гэмтэл авчихлаа” гэсэн чинь Билгүүн бас “чи ямар сүртэй пизда вэ” гээд над руу дайрсан. Тийм зүйл болсон байхад намайг буруутан болгож яриад байх юм.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

             Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Ц.Хын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-8, 15-16/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Д.Бий хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10, 19-21/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/,  гэрчээр Б.Ариунтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-н 22/, гэрчээр Б.Амарбаясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч М.Аюурзаны өгсөн мэдүүлэг /хх-н 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаартай дүгнэлт /хх-н 27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Хын өгсөн мэдүүлэг /хх-н 56/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Бий өгсөн мэдүүлэг /хх-н 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 66, 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43, 67, 64-65/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 дүгээр байрны гадна Д.Бтэй "машин хааж машинаа тавилаа" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн яллагдагч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 дүгээр байрны гадна Ц.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 90 дүгээр байрны гадна Д.Бтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

мөн шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 90 дүгээр байрны гадна Ц.Хтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус   нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Ц.Хын хохирогчоор өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90б байрнаас гараад 26-15 УНХ улсын дугаартай цайвар ногоон өнгийн тоёото приус 20 маркийн автомашиныг асаах гэж байхад борлуулалтын цагаан өнгийн портер маркийн автомашин хаагаад тавьчихсан байсан. Тэгээд “чи машинаа холдуулаач гэхэд жолооч байхгүй байна” гэж хэлсэн. Би ингэж машинаа тавьдаг юм уу гэхэд Билгүүн гэх залуу “пизда минь чи яах гээд байгаад юм гээд надруу дайраад хувцаснаас боосон”. Тэгээд би гэр рүүгээ ороод гар утсаа аваад гараад ирэхэд хөдлөөд явж байхаар нь жолооч талын хаалгыг нь онгойлгоод цагдаа дуудсан байж бай гэж хэлсэн. Тэгтэл машинаас Билгүүн гэх залуу бууж ирээд нүүрэн тус газар мөргөсөн. Хамраас цус гарахад Билгүүн гэх залуу боогоод машин руугаа шахсан. Би өөрийгөө хамгаалах гээд зөрүүлээд гараа сарвалзуулж байхад миний баруун гарыг хазсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Д.Бий хохирогчоор өгсөн: “...Би маргалдаж байгаад машиндаа суугаад хөдлөх гэтэл Хүрэлбаатар гэх хүн машины хаалга онгойлгож заамдаад маргалдаад хэрэлдээд намайг боож байгаад нүүрэн тус газар зүүн нүд, хацар орчим гараараа 1 удаа цохьсон. Тэгээд намайг боогоод би нүдээ дараад толгой манараад ирсэн. Хүрэлбаатар намайг боож байхдаа аманд чигчий хуруугаа оруулаад татаад байхаар нь би тавиулах гээд хурууг нь хазсан.” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарбаясгалангийн өгсөн: “...Бид нар бараагаа өгчихөөд явах гэтэл Хүрэлбаатар гэх хүн Билгүүнийг машин дотроос заамдаж гаргаж ирээд нүүрэн тус газар, зүүн нүд, хацар орчим нь гараараа 1 удаа цохиж боосон. Билгүүн тонгойж байгаад өндийхдөө Хүрэлбаатарын нүүрэн тус газар нударчих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Аюурзанын өгсөн: “...Бид нар машиндаа суугаад явах гэж байтал Хүрэлбаатар гэх хүн ирээд машины хаалга онгойлгоод Билгүүний нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Билгүүн зөрүүлээд тонгойхдоо Хүрэлбаатар гэх хүнийг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 25/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 442 дугаартай:

             1. Ц.Хын биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн  хацар, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,  

            З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 27/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаартай:

            1. Д.Бий биед зүүн зовхи, хацрын төвгөрт цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харин хохирогч Ц.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 120.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Д.Бээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.