| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0343/Э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 482
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ж.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт М овогт Б.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18020319 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай каннабис ургамлын тос буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай LSD гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
мөн улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг " Монгол Шуудан" 56 дугаар салбарын гадаа өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шавар гэх нэршилтэй 0.9 грамм бодис, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис ургамлын тос буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ хэрэгт холбогдсон. Би шавар гэх зүйл биедээ хадгалж байгаад баригдсан. Хүнд мөнгө зээлүүлсэн байсан гэж байцаалтанд хэлсэн. Би Хонгконг руу найзтайгаа тоглолт үзэхээр явсан. Тэгээд манай хажуу талын өрөөний гадаад хүн мөнгө зээлээч гэхээр нь мөнгө зээлээд, тэгээд над руу мөнгөө буцаагаад явуулна гээд миний нэр, хаягийг асуусан. Тэгэхээр нь би тэр гадаад хүнд өөрийнхөө нэр хаягийг өгөөд яахав гэж бодоод найзынхаа хаяган дээр над руу явуулаарай гээд өгсөн. Би энэ гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэж эрхэм шүүгч таньд амлая.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 8-9/, хүний биед үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13-16/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 17-22/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 28-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 31-33/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 34/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 35-36/, Б.Чын гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 37-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 44/, шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 45-47/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Ариунзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-52/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Булганаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Батсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Оюумаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-57/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Дөлгөөнөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /хх-н 61-62/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт /хх-н 64-65/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт /хх-н 67-69/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 75-77/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Чаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 100-106/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 111/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 112/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай каннабис ургамлын тос буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай LSD гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
мөн улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "Монгол Шуудан" 56 дугаар салбарын гадаа өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шавар гэх нэршилтэй 0.9 грамм бодис, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай каннабис ургамлын тос буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Чыг 2018 оны 12 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудангийн илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
мөн улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 11-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "Монгол Шуудан" 56 дугаар салбарын гадаа өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй 0.9 грамм бодис болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ариунзаяагийн өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 45 минутын үед Б.Ч гэх энэ хүүхэд орж ирээд Ганболд Баяраа гэсэн илгээмжийг авъя гэхээр нь би бичиг баримтаа шалгуулахыг шаардахад тэр хүү "эгчээ би бичиг баримтаа гэртээ орхичихсон байна, нэр регистрийн дугаараа хэлчихье, та надад өгчих өө, би өмнө нь бас авч байсан" гээд гуйгаад байхаар нь өорийх нь хэлсэн УК92040111 гэсэн дугаарыг тэмдэглэж аваад Ганболд Баяраа нэрийн илгээмжийг өгсөн. Мөн өөрийнхөө утасны дугаарыг 95656360 гэж хэлсэн ба өөрийгөө Ганболд гэж хүний дүү, Ганболдын утасны дугаар 94006545 гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр бас яг адил нэр хаягаар буюу /Ganbold Вауаг 117-4 toot, Bayanzurkh 26 khoroo UB15160 Mongolia Tel 94006545/ гэсэн хаягтай илгээмж ирсэн байна. Хамгийн гол нь манай шуудан хүргэгч уг хаяган дээр ирсэн илгээмжийг хаягаар нь хүргэж өгөхөд гэрт нь хүн байдаггүй, хаалган дээр нь мэдэгдэл наагаад буцаж ирдэг. Гэтэл Чингарал гэх энэ залуу дүү нь байна гээд ирээд авсан юм. Намайг Ганболдын дүү Ариунболд гэдэг юм гэхээр нь итгээд өгчихсөн. Миний мэдэхийн өнөөдрийн ирсэн илгээмжтэй нийлээд 3 удаа ирлээ. Хамгийн анх 1 cap хүрэхгүй хугацааны өмнө ирээд авсан санагдаж байна, бүртгэлийн дэвтэр дээр байгаа, 2 дахь нь өчигдөр буюу хэрэг болсон өдөр. Өнөөдөр харин Нидерланд улсын марктай 1 дугтуй ирэхээр нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр хадгалж байна..." гэх мэдүүлэг /хх-н 50-52/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Булганы өгсөн: "...Чингарал намайг ганцаараа амьдардаг болохоор миний rap утас, гэрийн хаягийг өгчихсөн юм болов уу. Хэзээ надад хэлсэн гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан шуудан ирвэл хэлээрэй гэж хэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын дундуур хэзээ гэдгийг нарийн санахгүй байна. Ажлаа тараад гэртээ иртэл хаалган дээр Монгол шуудангаас мэдэгдэл наасан байсныг Чингаралд хэлсэн. Тэр өдрөөс хойш Чингаралтай холбогдож чадаагүй, сураггүй болчихоор нь ажил руу нь залгатал шалтгаантай байгаа юм шиг байна лээ, гэрийнхэнтэй нь холбогдсон гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 53/
Мөрдөн шалгах ажиллагаанд хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд "...Ganbold Вауг 117-4 toot Baynzurkh 26 khoroo UB 15160 Mongolia By AIR MAIL par avion 0.035 Монгол шуудан UA100004606MN гэсэн бичиглэл бүхий шаргал өнгийн цаасан дугтуйтай эд зүйл гаргаж ирснийг тусгайлан үзлэг хийхээр хураан авав. Хар өнгийн жижиг дугуй ризенин сав байх ба савны тагны хэсгийг авч үзэхэд дотор нь хар бор өнгийн шавар мэт зүйл байх жинлэхэд 0.9 грамм жинтэй, савны хамт 5.4 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав" /хх-н 3-7/,
Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгах тест ашигласан тэмдэглэлд:
1. "...Б.Ч ...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг илэрсэн" гэх тэмдэглэл /хх-н 8/
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:
1. "...зүүн хаалганы баруун хэсгийг үзэхэд дотор нь эрээн өнгийн цаасан хуйлж, соруул хэлбэртэй болгосон, түүний доор бор өнгийн дугуй хэлбэртэй зүйлгээр бохирлогдсон 2 ширхэг мөнгөлөг цаас зэрэг байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа." гэх тэмдэглэл /хх-н 13-14/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд:
1. "...Ганболд гэх хүний нэр дээр ирсэн илгээмжийг ...эд мөрийн баримтаар хураан авлаа.
2. Хураан авсан эд зүйл нь 12 см х 18 см хэмжээтэй цагаан өнгийн дугтуй байна.
3. Уг дугтуйн нүүр хэсгийн зүүн дээд буланд цагаан дээр /Ganbold Вауг 117-4 toot Baynzurkh 26 khoroo UB 15160 Mongolia tel:94006545 /гэж бичиг наасан, баруун дээд буланд "Nederlnad" гэсэн бичигтэй марк болон /Amsterdam/ гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй хар өнгийн тэмдэг дарагдсан, дугтуйн ар талын хэсэг дээр зүүн дээд хэсэгт улаанаар Монгол шуудан тэмдэгтэй, баруун талд нь хар өнгөөр Монгол шуудан 2018.12.11 УБ-03-01 гэсэн тэмдэгтэй задлахад дотор нь ягаан өнгийн хавтгай нугалсан цаас, дотор нь саарал өнгийн уутан дотор эрээн өнгийн 0.9x0.9 см 25 ширхэг ЛСД /LSD/ байж болзошгүй цаас мэт зүйл байна.” гэх тэмдэглэл /хх-н 28-29/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:
1. "...Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах ба 15 давхар ашиглагддаггүй бололтой цонхгүй бор өнгийн байшинг Б.Ч гараараа зааж энэ хавьд явж байтал үл таних залуутай тааралдаад бага хэмжээний шавар худалдаж авсан юм гэж хэллээ." гэх /хх-н 31-32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 64 тоот дүгнэлтэнд:
1.”…шинжилгээнд ирүүлсэн №38 гэж хаягласан хар бор өнгийн шавар мэт зүйл, №62 гэж хаягласан хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл, №51 гэж дугаарласан уутанд хийсэн эм мэт зүйл, “Батсүхийн Чингарал 2018.12.11” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн 38 гэж хаягласан хар бор өнгийн шавар мэт зүйл, №62 гэж хаягласан хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
3. №51 гэж дугаарласан уутанд хийсэн эм мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна.
4. Батсүхийн Чингарал 2018.12.11” гэж хаягласан шээсэнд делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
5. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-н 61-62/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Чын өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэрээсээ гараад архи пиво уух санаатай явж байтал хүүхдийн 100-ын ойролцоо танихгүй хүн тааралдаад юм байна, авах уу гэхээр нь юу байгаа юм гээд тодруулаад асуутал гашиш байна, 200.000 төгрөгөөр авах уу гэхээр нь надад бэлэн 100.000 төгрөг байна гэхэд тэр залуу надад бага хэмжээний шавар өгсөн. Тэрийгээ би машин дотроо мөнгөлөг цаас, соруул ашиглан сорж хэрэглээд үлдсэнийг нь куртикны дотор талын халаасандаа хийгээд мартсан байна лээ" гэх мэдүүлэг /хх-н 103/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Чыг 2018 оны 12 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай каннабис ургамлын тос болон LSD гэх нэршилтэй буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд "Монгол Шуудан" 56 дугаар салбарын гадаа өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай шавар гэх нэршилтэй 0.9 грамм бодис болон каннабис ургамлын тос буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа "Чанартай асаагуур" бичигтэй хөх өнгийн асаагуур, бор өнгийн олон тооны дугуй хэлбэртэй зүйлээр бохирлогдсон 2 ширхэг мөнгөлөг өнгийн, тугапган цаас, Хар өнгийн дугуй савтай 0.9 грамм шавар нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд налөөт бодис, Ногоон өнгийн тагтай, хуванцар тунгалаг савтай, шаргал өнгийн шингэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, Трамадол 50 мг бичигтэй 5 ширхэг капсултай сэтгэцэд нөлөөт эм, Хуйлж ороосон эрээн өнгийн цаас, 0.9x0.9 см хэмжээтэй эрээн өнгийн 24 ширхэг хэлхээтэй LSD гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 11А100004606MM серь дугаартай, "Ganbold Вауаг 117- toot 2 Khoroo UB15160 Mongolia" бичиггэй шар өнгийн задгай дугтуй, "Монгол Шуудан 2018.12.11 УБ03-0Г гэсэн хар өнгийн дугуй тэмдэг дарагдсан, Ganbold Вауаг 117-4 toot 2 Khoroo UB15160 Mongolia, Tei:94006545" бичигтэй цагаан өнгийн задгай дугтуй зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.