| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00472/И |
| Дугаар | 562 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 562
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан баг, 3 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОН66062961 регистртэй, Анч овогт Дэвээгийн Амгалангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр гээдсэн учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Цалингийн тодорхойлолт, хамт ажиллаж байсан 2 гэрчийн мэдүүлэг, үйлдвэрчний эвлэлийн батлахыг нотлох баримтаар өгсөн” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Амгалан нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Дэвээгийн Амгалангийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Д.Амгаланд 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,
3. Гэрч Х.Жаргалын шүүхэд өгсөн: “Миний бие 1984 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Бургастай бригадад зоотехникчээр 1992 он хүртэл, 1992 онд нэгдэл хувьчлагдаж “Бургастай” ХХК болоход 1993 оны 8 дугаар сар хүртэл ажилласан юм. Д.Амгалан нь 1984 онд нэгдэлд ажилд ороход тэнд малчнаар ажиллаж байсан бөгөөд бид 1993 он хүртэл хамт ажиллаж байлаа. Түүний нөхөр Н.Алтансамбуу нь мөн л нэгдэлд трактор барьж байсан одоо Д.Амгалан өөрөө Түргэн суманд амьдарч байгаа хүмүүс юм. Тухайн үед нэгдлийн даргаар Сүхбаатар, Ц.Цэвээнравдан, компаний захирлаар Давааням гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Т.Батсүхийн шүүхэд өгсөн: “Миний бие 1981 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд тракторчнаар 1993 он хүртэл ажилласан юм. Д.Амгалан нь 1982 оноос манай нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 он хүртэл ажиллаад их хувьчлалаар Д.Амгалан эмнэлгийн харьяанд, би “Бургастай” ХХК-д үргэлжлүүлэн ажилласан юм. Түүний нөхөр Н.Алтансамбуу нь надтай нэг бригадад хадлангийн салааны трактор барьдаг байсан учраас би Д.Амгаланг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.Жаргал, Т.Батсүх нарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Амгалан нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Дэвээгийн Амгалангийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Д.Амгаланд 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Х.Жаргал, Т.Батсүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Амгалангийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Анч овогт Дэвээгийн Амгалангийн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР