| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0410/Э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 554
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч М.Эрдэнэзаяа, хохирогчийн өмгөөлөгч Т.Ганболд, өсвөр насны шүүгдэгч Т.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, өсвөр насны шүүгдэгч Г.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Т.Б, Х овогт Г.Т, Б овогт Б.Т нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706004131108 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Өсвөр насны яллагдагч Т.Б нь Г.Т, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Өсвөр насны яллагдагч Г.Т нь Т.Б, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн rap утас, куртка, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
З. Өсвөр насны яллагдагч Б.Т нь Т.Б, Г.Т нартай бүлэглэн 2017 оны 07 ду+гаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “…07 дугаар сарын 15-нд ангийнхаа Өлзийгийнд хонохоор яваад тэр хоёртой таараад хонуулж магадгүй байх гээд Төгөлдөр, Түмэн-Эрдэнэ нарыг дагуулаад явсан. Өлзийгийн гэрт очсон чинь Өлзийтэй хамт манай найзууд байсан. Өлзийд би хоёр найзыгаа оруулчих уу гэсэн чинь Өлзий оруулахгүй гэсэн. Тэгээд байж байтал Г.Т, Т.Түмэн-Эрдэнэ нар өөрсдөө хаалга тогшоод ороод ирсэн. Бид нар тоглож байснаа Төгөлдөр ширээн доорхи хөөрөг рүү заасан. Тэгэхээр нь би тэрийг нь аваад гарсан. Бид 3 Одхүү гээд бандитай 4-үүлээ Сансар явсан. Бид нар түцэнд зарах гэж үзээд, ломбарданд тавих гэж яваад ломбарданд тавьсан бичгээ түцэнд өгсөн юм. Харин хутгаа Түмэн-Эрдэнэд бэлэглэсэн юм. Буцаад бид нар Өлзийгийнд хонох гээд явж байгаад Өлзийг дуудаад РС тоглож байсан чинь Түмэн-Эрдэнэ явчихсан байсан. Бид нар цагаа дуусаад 00 цагийн үед гэр рүү нь ороод 3-4 гээд унтсан. 5 цаг өнгөрч байхад Түмэн-Эрдэнэ ирсэн. 7 өнгөрч байхад Төгөлдөр намайг сэрээсэн. Компьютерийнх нь доор пүүз байна. Түрүүвчинд нь 20.000 төгрөг байна гэсэн. Тэгээд түрүүвч, пүүз, куртикыг нь Түмэн-Эрдэнэ, Төгөлдөр бид гурав авч гарсан юм. Пүүзийг нь хоёр хоногийн дараа түцэнд зарсан. Пүүзний мөнгийг Түмэн-Эрдэнэ бид хоёр үрсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “…15-ны өдөр РС тоглоод сууж байтал Буянбадрах ирээд манай найзынд очъё гээд найзынх руу нь очсон. Буянбадрах найзынх руугаа орсон. Түмэн-Эрдэнэ бид хоёр гадаа удаан хүлээж байгаад бид хоёр гэр рүү нь орсон. Бид хэд гэрт нь байж байгаад гарч сагс тоглож байгаад буцаж гэрт нь орж ирсэн. Буянбадрах өөрөө хөөргийг нь боов руугаа хийсэн байсан. Би заагаагүй. Би тухайн үедээ юм бодоогүй. Тэгсэн хөөргийг нь аваад гарсан гэдгийг нь Түмэн-Эрдэнэ бид хоёр гараад мэдсэн. Бид хэд эхлээд Одхүү гэдэг хүүхэдтэй таараад бид нар Сансар орсон. Эхлээд хөөргийг түцэнд зарах гэж оролдоод болохгүй болохоор нь Одхүү би таньдаг ах дээрээ тавиад өгье гэсэн. Тэгээд ломбарданд хөөргийг тавьчихлаа гээд ундаа бариад хүрээд ирсэн. Бид хэд Буянбадрахад мөнгийг нь өгөөд эхлээд мантуун бууз авч идсэн. Тэгсэн Түмэн-Эрдэнэ гэнэт алга болсон. Бид Өлзийгийн гэр рүү ороод унтаж байсан чинь үүрээр Түмэн-Эрдэнэ хаалга тогшоод би хаалга нээж өгчихөөд буцаад унтаад өгсөн. Өглөө намайг боссон чинь цүнх үүрчихээд явъя гэсэн. Өлзий унтаж байсан. Найзууд нь гараад явсан байсан. Бид гурав араас нь гараад явсан. Тэрнээс хойш уулзаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “…Яг тэр өдөр Өлзийгийн гэр рүү очсон. Төгөлдөр бид хоёр байсан чинь Буянбадрах эхлээд орсон. Гэр рүү нь ороод зурагтаар нь юм үзээд бөөнөөрөө гараад сагс тоглоод эдний Түвшээ гэдэг найз нь яваад, гэр рүү нь дахиад ороод Буянбадрах хөөргийг нь авсан байсан. Бид хэд Сансар руу явж байгаад Төгөлдөрийн найз Одхүүтэй тараад Одхүү би наад хөөргийг чинь тавиад өгье гэсэн. Одхүү намайг дагуулаад ломбард руу явсан. Ломбард явсан чинь насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй гэсэн. Гадаа нь зогсож байтал таньдаг ах нь хүрч ирээд ах нь тавиад өгчихье ахдаа тавьж өгсөн гээд мөнгө өгөх юм байгаа биз дээ гээд 80.000 төгрөгнөөс 20.000 төгрөгийг тэр ахад өгсөн. Үлдсэн 60.000 төгрөгийг Буянбадрахад өгсөн. РС тоглож байтал манай хоёр найз дуудахаар нь би явсан. Өглөө 6 цагийн үед Өлзийнийх рүү очсон. Төгөлдөр, Буянбадрах хоёртой цуг тэднийхээс гарсан. Хэд хоногийн дараа пүүзийг нь зарсан.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 15/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 16-19/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Алтанбаганын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 24-29/, насанд хүрээгүй гэрч А.Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-32/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, насанд хүрээгүй гэрч Л.Хишигбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-37/, насанд хүрээгүй гэрч Т.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, насанд хүрээгүй гэрч Г.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-43/, насанд хүрээгүй гэрч Б.Тэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-47/, “Итгэл-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 49/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Т.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 77-78/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Г.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 82-84, 178-179/, мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Б.Тэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 88-89, 180-182/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 54, 92, 118-119/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 102-104/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 159-160/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 169-172/, гэрчээр А.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 173/, гэрчээр А.Одхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 174-175/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокуророос өсвөр насны яллагдагч Т.Б нь Г.Т, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны яллагдагч Г.Т нь Т.Б, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн rap утас, куртка, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны яллагдагч Б.Т нь Т.Б, Г.Т нартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.205.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.Т, Б.Т нарыг бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3 дугаар байрны 43 тоотод оршин суух иргэн А.Алтанбаганы гэрт түүний төрсөн хүү Өлзийтэй хамт хонохдоо цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 6.205.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Алтанбаганын өгсөн: "... 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Өлзий ээждээ манай ангийн хүүхэд гэр бүлээрээ Америк явах гэж байга, намайг дуудаад байна, би гэртээ очоод ирье гэж хэлсэн байсан. Бид нар гэр бүлээрээ Налайх дүүргийн 6 дугаар хороо Нарлаг 9 тоотод байсан. Манай хүү Өлзий тэндээс Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо 56/3-43 тоотод гэртээ ирэх гээд байсан. Өлзийг би хот руу явуулах дургүй байсан. Тэнд Өлзийг мухлагт ажиллуулаад өдрийн 12.000 төгрөгний цалин авч байсан. Би хот руу явж байхаар тэнд дэвтэр номны мөнгөө олж байг гэж бодож байсан боловч явахыг нь зөвшөөрсөн. Хурдан яваад ирээрэй гээд явуулсан. Налайхаас Улаанбаатар хот руу эм авах гэж 2017 оны 07 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ирсэн. Гэртээ ирээд 2017 оны 07 дугаар сарын 09-нд ширээн дээр үлдээсэн хөөргөө үзэхэд байхгүй байсан. Өлзий тэр үед байгаагүй залгахад утас нь холбогдохгүй байсан. Өчигдөр ирэх ёстой байсан, хаашаа явсан юм бол гэж бодоод ээжтэй нь ярьж байгаад ээж нь дүүг нь дагуулаад 14 дүгээр байрны гадаа сагс тоглоод байж байдаг гээд тийш явсан 14 дүгээр байрны гадаа ээж нь очоод “аав чинь хөөргөө хайгаад байна, хаана тавьсан юм, чинь яасан юм” гэхэд утас гэрт байгаа, цэнэглэгч байхгүй гэж хэлсэн гэж байсан. Хөөрөгний талаар асуухад гэрт ширээн доор байсан, би аваагүй гэж хэлээд зугтаасан гэж байсан. Тэгээд би Хишигбатын гэрт очиж асуухад Хишигбаттай хамт цагдаа руу явна гээд гарсан гэж хэлж байсан. Өлзий юмаа дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд очоогүй байсан. Тэр хооронд Өлзий, Хишигбаттай хамт хорооны цагдаа дээр очсон байсан. Өлзий Хишигбатад аав ээж хоёроос айгаад байна, хаана хононо оо гэж хэлсэн гэж байсан. Тэгээд эд зүйл алдагдсан талаар мэдсэн. Даваа толгойтой, алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг байсан. Дунд үеийн хөөрөг байсан. 3-с 4 үе дамжсан. Ойролцоогоор 5.000.000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Үе дамжиж ирсэн болохоор албан ёсоор үнэлүүлж үзээгүй. Өлзийгийн АНУ-с явуулсан пүүз, түрүүвчтэй 100.000 төгрөг, самсунг галакси Эс-3 маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан." гэх мэдүүлэг /хх-н 25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.Өлзийгийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 56/3-43 тоотод эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай гэр бүл Тэрэлжид байхад манай найз Янжинбүд Америкаас ирээд буцаж явах гэж байгаа гээд гаргаж өгөх шаардлагатай гээд хотод ирсэн. Тэгээд шөнө 23 цагийн үед гаргаж өгөөд би гэртээ ганцаараа орж ирсэн. Маргааш нь 10 цагийн үед сэрээд гэрээсээ 13 цагийн үед Өсөхбаяр, Хишигбат хоёртой уулзах гээд 14 дүгээр байр руу явсан. Хишигбат байхгүй, Өсөхбаяр байсан. Өсөхбаяраас манай гэрт өнөө орой хамт хонох уу гэж асуугаад зөвшөөрсөн. Хишигбаттай тааралдаад хамт хонох уу гэсэн зөвшөөрөөд хамт бид 3 хонохоор болсон. Тэгээд бид 3 манай гэр рүү явах гэж байхад Буянбадрах, Төгөлдөр, Тэмка нартай тааралдаж хамт манай байрны гадаа очсон. Өсөхбаяр бид 2 гэрт байж байхад Буянбадрах, Төгөлдөр 2 орж ирсэн. Тэгээд Хишигбат бас орж ирсэн. Тэгээд бид хэд кино үзэж, дуу сонсож, плэйстэшн тоглосон. Шөнийн 3 цаг хүртэл тоглосон. Тэгээд би 3 цагийн үед унтсан. Намайг унтах гэж байхад нөгөө 4 бас унтдаг юм билүү гэж хэлж байсан. Би тэгээд унтсан байсан. Намайг унтаж байхад Хишигбат сэрээгээд хаалга тогшиж байна гэж хэлсэн. Төгөлдөр хаалга тайлахад цаана Тэмка байсан. Тэр үед 5 цагаас 7 цаг болж байсан байх. Тэгээд би буцаад унтсан. 10 цагийн үед сэрэхэд гэрт хэн ч байхгүй, хаалга Хишигбат, Өсөхбаяр хоёр тогшиж байсан. Тэр 2 гадаа гарчихаад буцаж орж ирж байна гэж байсан. Тэгээд унтаж байгаад 11 цагийн үед сэрээд миний түрүүвч байхгүй байгааг мэдээд Өсөхбаярт очиж хэлэхэд Тэмка авсан байж магадгүй гэж хэлсэн. Гэрийнхэн ирээд ээж надаас хөөрөг асуухад нь би нөгөө хэд авсан байна гэж бодоод айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай ангийн хүүхэд Өлзий манай байрны урд 13 цагийн үед ирээд манай гэрт хүн байхгүй байгаа хамт хонох уу гэж асуусан. Би ээжээсээ зөвшөөрөл аваад хамт хонохоор болсон. 21 цагийн үед Буянбадрах, Хишигбат, Өлзий, Төгөлдөр бид 5 Өлзийгийн гэрт очсон. Бид нар 3 цаг хүртэл тоглож байгаад тэдний том өрөөнд унтсан. 4 цагийн үед би унтсан. Бусад нь жижиг өрөөнд компьютер оролдоод байсан. Намайг 5 цагийн үед сэрэхэд Тэмка саяхан орж ирсэн гээд яриад байж байсан. Би босоод тоглож байгаад 8 цаг хүргээд Хишигбаттай хамт гарсан. Буцаад 10 цагийн үед ирэхэд Өлзий ганцаараа хаалга онгойлгосон. Хишигбат бид 2 ороод нөгөө хэд хаашаа явсан юм гэхэд Өлзий явлаа гэж хэлээд явсан гэж хэлсэн. Тэгээд бид 3 байж байгаад 11.30 цаг хүртэл унтаж байгаад харьсан. Би ямар нэгэн хөөрөг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Л.Хишигбатын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрийнхэнтэйгээ хөдөөнөөс 21 цагийн үед ирээд байж байхад Өсөхбаярын хаягаар Өлзий над руу мессеж бичсэн. Манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Би байж бай гэж хэлэхэд чадвал хонохыг бодоорой гэж хэлсэн. Би ахаасаа асуугаад 23 цагийн үед очоод тогшиход дотор нь хүн байхгүй юм шиг нээж егөхгүй байсан. Буцаад гэртээ очиж байж байгаад дахин юм бичихэд нь хаалга тогшоод та нар нээхгүй байна гэж хэлэхэд одоо дахиж тэгэхгүй бид нар гадаа байсан гэж хэлсэн. Тэгээд би 23 цаг 40 минутын үед очоод хаалга тогшиход Өлзий хаалга нээж байсан. Тэнд Өлзийгийн гэрт Буянбадрах, Төгөлдөр, Өлзий, Өсөхбаяр нар байсан. Миний өмнө Темка гэдэг хүүхэд байж байгаад явсан гэж байсан. Намайг ороход Өлзий, Өсөхбаяр, Буянбадрах гурав том өрөөнд зурагтаар инээдмийн бичлэг үзэж байсан. Төгөлдөр жижиг өрөөнд нь ганцаараа Өлзийн зөөврийн компьютераар фэйсбүүк орж байсан. Би ороод том өрөөнд нь байсан. Өлзий 3 цаг 20 минутын үед унтсан. 30 минутын дараа Буянбадрах унтсан. Цаг орчмын дараа Өсөхбаяр унтсан. Төгөпдөр бид хоёр сэрүүн үлдсэн. Би том өрөөнд нь флэйстэшинээр нь тоглож байсан. Төгөлдөр тус өрөөнд 20 минут орчим байж байгаад том өрөөнд нь орж ирээд би жоохон тоглоё чи фэйсбүүк ор гэж хэлсэн. Тэгээд би жижиг өрөөнд ороод 10 минутын орчим фэйсбүүк орж байгаад буцаад очиход тоглож дуусаж байсан би үргэлжлүүлээд 30 минут орчим тоголсон. Тэр үед хаалга аажуухан тогшсон, би хаалга тогшоод байна гэж Төгөлдөрт хэлэхэд Төгөлдөр бид 2 Өлзийд хаалга тогшоод байна гэж хэлэх гэхэд сайн сэрж өгөхгүй байсан. Төгөлдөр очиж хараад онгойлгоход Тэмка байна гээд онгойлгоод Өлзий унт унт гэж хэлсэн. Тэмка Буянбадрахын хөл дээр суухад нь Буянбадрах сэрээд Тэмкаг зайлаач гэж хэлсэн. Өлзийгөөс бусад нь жижиг өрөөнд хошин шог үзэх гээд орсон. Буянбадрах би ундаанд гаръя Тэмка хоол сайн хийдэг юм чинь хоол хийчих гэж хэлж байсан. Би Тэмкатай хуруудаад хожоод Тэмка хоол хийхээр болсон. Тэгээд хоол хийлгүй хошин шог үзэж байгаад Тэмка, Төгөлдөр, Буянбадрах 3 унтсан. Өсөхбаяр бид 2 гэрт нь байхаар нойр хүрээд унтах гээд байхаар нь гарч агаарт гарсан. Бид 2 орох гэхэд цаана нь хөлийн чимээ гарч байгаа ч хаалга онгойлгохгүй байсан. Бид 2 буцаж гараад 10 минут орчмын дараа ирэхэд хөлийн чимээ сонсогдохгүй байсан. Хаалгыг чанга тогшиход Өлзий хаалгаа тайлсан. Ганцаараа гэртээ байсан. Би хөөрөг огт хараагүй. Өлзийгийн түрүүвч жижиг өрөөнд ширээн дээр харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаад гэрч А.Ариунболдын өгсөн: “...Намайг гараатай байсан өдөр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хөөрөг тавьсан. Хөөрөг тавьсан баримт байх ёстой гэхдээ манай ломбарданд 2018 оны хавар ус алдаад бүх бичиг баримт усанд автаад устсан. Хөөрөг байхгүй зарагдсан гэж байсан би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 173/, шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.Т, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн тус тус зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.Т, Б.Т нарыг бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн А.Алтанбаганы гэрт түүний хүү Өлзийтэй хамт хонохдоо түүний гэрэээс цагаан хаш хөөрөг, түрийвч, “Nike lebron” загварын пүүз, самсунг эс-3 маркийн гар утас, куртик, хутга зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6.305.000 төгрөгийг хохирогчид төлөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.Т, Б.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч М.Бд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 60 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Г.Т, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б, Г.Т, Б.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.