Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 564

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, РД:ОП610515121, Нохой шагай овогт Загирын Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч З.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1978 оны 5 дугаар малчнаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаад, 1982 оны 9 дүгээр сараас тус сумын Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай болсон бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дутуу бичилттэй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал одлохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч З.Цэцэгмаа нь Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Загирын Цэцэгмаагийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. З.Цэцэгмаад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр,

3. 1982 онд Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байхдаа хамт олноо авахуулсан фото зураг,

4. 1986 оны 3 дугаар сарын 14-ний өдөр З.Цэцэгмаад олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

5. 1988 онд Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байхдаа хамт олноо авахуулсан фото зураг,

6. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн архивын лавлагаа,

7. Гэрч Ч.Манжаагийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд боловчсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. З.Цэцэгмаа нь намайг 1983 онд нэгдэлд ажилд ороход Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан бөгөөд 1995 онд манайх гэр бүлээрээ аймгийн төв рүү шилжихэд эмнэлэгтээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. З.Цэцэгмааг би нэг нутгийн хүмүүсийн хувьд эртнээс таньж мэдэх бөгөөд манай сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүн бүр л түүнийг сайн таньж мэддэг юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч М.Даваажавын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос эхлэн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид барааны нярав, сумын эвлэлийн хорооны дарга, сумын  АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, засаг даргын орлогч, засаг дарга зэрэг ажлуудыг 2004 оныг дуустал хийсэн хүн юм. З.Цэцэгмаа нь 1978 оноос 1982 он хүртэл Ховд сумын “Хөгжил” нэгдлийн Шивэр бригадад малчин хийж байгаад сумын төв рүү шилжин сумын эмнэлэгт асрагчаар 1994 он хүртэл ажилласан юм. З.Цэцэгмаа ажилдаа их сайн, хамт олон дотроо нэр хүнд сайтай ажилчин байсан бөгөөд одоо өвчний улмаас групптэй байгаа. Түүний ээж нь мөн сумын эмнэлэгт асрагчаар ажилладаг байлаа” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ч.Манжаа, М.Даваажав нарын Ховд сумын “Хөгжил” нэгдэл болон ХЗЭ-д тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч З.Цэцэгмаа нь Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Загирын Цэцэгмаагийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Ховд сумын Хүн эмнэлэгт ажиллаж байхдаа буюу 1982, 1988 онуудад хамт олонтойгоо авахуулсан фото зургууд, гэрч Ч.Манжаа, М.Даваажав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч З.Цэцэгмаагийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал 3 жил, 1 сар малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 4 сар асрагчаар, нийт 15 жил, 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нохой шагай овогт Загирын Цэцэгмаагийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 5 дугаар 1982 оны 8 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар малчнаар, Ховд сумын Хүн эмнэлэгт 1982 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 4 /дөрөв/ сар асрагчаар, нийт 15 /арван тав/ жил, 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР