| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0472/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 559
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Батбаяр, хохирогч Ю.Охиноо, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Хувьцагаан, шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Ш.Нт, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан И овогт С Г, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ж.Б, Ө овогт Б.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 0102 0065 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
4. Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Ш.Н нь 2013 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хан хөгшин” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга, дээврийг эвдэн орж Хар Чингис, экспорт, сархад, хубилай, тэргүүн, алтан буудай гэсэн нэртэй 42 шил архи, 2 шуудай цагаан буудай, хонь ямааны бүтэн мах, каларина нэртэй 14 ширхэг наран цэцгийн тос, 1 шуудай элсэн чихэр бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.291.300 төгрөгийн хохирол учруулсан,
2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Хүнс” нэртэй дэлгүүрийн дээврийг эвдэн орж хүнсний бүтээгдэхүүн, үүрэн телефоны утасны нэгж зэргийг хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Хайрхан био” хүнсний дэлгүүрийн цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 305.000 төгрөгийн хохирол учруулсан,
2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”Мөнгөн Зэл” хүнсний дэлгүүрийн вакум цонхоо хууль бусаар нэвтрэн орж, 425.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан,
2015 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян арвижих” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 955.150 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 15-1 тоот хашаан дотор байсан 47-78 УНА дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын авто машины хойд хаалганы шилийг хагалж 4 ширхэг обудтай дугуй хулгайлж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 13-27а тоотод оршин суух Г.Баатархүүгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, Samsung маркийн 43 инчийн зурагт, /Dell/ маркийн суурин компьютер, /I phone/-3 маркийн гар утас /Nokia/ маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20/3 дугаар байр байрлах “Гурван Од” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлэн мөнгөн 224.180 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнүүд зэргийг хулгайлж, 166.800 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 6-79 тоотод оршин суух О.Өлзийбаярын байшингийн даруулгатай төмөр цоожийг хөшиж онгойлгон орж Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, бэлэн 68100 төгрөг, 2-тын долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 158.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 84-2859 тоотод оршин суух Д.Гэсэрмаагийн монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, дунд гарын цагаан шүрэн хөөрөг, өлзий зуух зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар сарын 06-нд Баянзүрх 28 дугаар хороо Хужирбулан 5 дугаар хэсэг 91-2572 тоотод Ц.Чанцалнямын байшинд хууль бусаар нэвтрэн орж хивс, тоос сорогч, хүнсний зүйлс зэрэг эд зүйлс хулгайлж, 216.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Ш.Н, Ж.Б, Б.Б нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 12-239 тоотод байрлах “ОК” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.627.290 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Ж.Б, С.Г нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-892 тоотод оршин суух иргэн О.Ням-Очирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг пүүз, 1 ширхэг жинсэн өмд, бэлтгэлийн өмд, таавчиг, орны бүтээлэг, 3 ширхэг гар утас, 1 ширхэг хөгжим, түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 45-688 тоотод оршин суух Н.Төгсжаргалын байшингийн вакум цонхоор орж BSB-гийн 32 инчийн лед зурагт, 7 сартай дунд ази үүлдрийн нохойн гөлөг зэргийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороо Шар хадны 42-639-б тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, Sharp 32 инчийн LCD зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч Ш.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29-426а тоот хашаанд байсан иргэн Г.Энхбатын өмчлөлийн 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж, 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 38 дугаар байранд оршин суух иргэн Ц.Цэрэнхоролын гэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 2 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 5.266.535 төгрөгийн хохирол учруулсан,
5. Яллагдагч Ш.Н, С.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханы 4-58 тоот хашаанд байх иргэн Б.Лхагвасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, эмэгтэй хүний хар өнгийн кошлок, үсний хавчаар 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 20.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханы 4-58 тоот хашаанд байх иргэн Л.Данзанравжаагийн хувийн сууцны цонхыг түлхэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлсийг хууль бусаар авахыг завдсан,
6. Яллагдагч Ш.Н нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шархадны 20-319 тоотод оршин суух иргэн Ю.Охиноогийн хувийн сууцны хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, цахилгааны дрилл, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 186.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 04-63 тоотод оршин суух иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс цахилгааны утас, дугуй хийлэгч, Самсунг Эс7 маркийн гар утас зэргийг хулгайлж, 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Охиноо мэдүүлэхдээ: “...Хэнээс ч нэг төгрөг аваагүй. Кабелын утас дрилээ алдсан. Нийтдээ 186.000 төгрөгийн хохиролтой. Гомдолтой байна. Ажилд яваад ирэх хооронд хулгай хийсэн байсан. Би амьдрах гэж ядарч яваа хүн.” гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 81/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Энхтунгалагийн өгсөн мэдүүлэг /1хх-н 88-89, 90/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Энхтунгалагийн “Хан хөгшин” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /1хх-н 92-94/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Нийн өгсөн мэдүүлэг /3хх-н 160, 173/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 108-111/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Насанбатын өгсөн мэдүүлэг /1хх-н 122-123/, хохирогч Х.Насанбатын эзэмшлийн 47-78 УНА дугаартай Тоёота Премио маркийн суудлын авто машины 4 ширхэг обудтай үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /1хх-н 117-119/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Нийн өсгөн мэдүүлэг /3хх-н 160, 174/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 173-177/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баатархүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-н 179-182/, эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-н 183-184/, хохирогч Г.Баатархүүгийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /1хх-н 185-187/, гэрч С.Тунгалагийн мэдүүлэг /1хх-н 190/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-н 27-35/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-н 48, 50/, хохирогч Ц.Энхтуяагийн “Сод Хүнс” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /2хх-н 53-55/, хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 183-188/, хулгай орсон “Буян-Аривжих” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 191/, хулгай орсон “Буян-Аривжих” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байх цагаан өнгийн “Буян-Аравжих” дэлгүүр гэж хаягалсан DVD-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /2хх-н 192/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 205, 208/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /2хх-н 197-198/, “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /2хх-н 199-201/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Нийн өгсөн мэдүүлэг /3хх-н 162-163, 174/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-н 208-211/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Буянбадрахын өгсөн мэдүүлэг /2хх-н 215-216/, хохирогч Ш.Буянбадрахын “Гурван Од” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /2хх-н 217-219/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 205-206/, хохирогч О.Өлзийбаярын хулгайд алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3хх-н 11/, хохирогч О.Өлзийбаярын өгсөн мэдүүлэг /3хх-н 13/, “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Жавзандуламын өгсөн мэдүүлэг /3хх-н 24/, хохирогч Ч.Жавзандуламын “Хайрхан Био” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 25-27/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 35-39/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэсэрмаагийн өгсөн мэдүүлэг /3хх-н 45-46/, гэрч Б.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг /3хх-н 47/, хохирогч Д.Гэсэрмаагийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 49-51/, эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-н 94 95/, хохирогч Ц.Чанцалнямын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 97-99/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Чанцалнямын өгсөн мэдүүлэг /3хх-н 101, 106, 107/, гэрч З.Хонгорзулын мэдүүлэг /3хх-н 102/, хохирогч Д.Доржсүрэнгийн мэдүүлэг /3хх-н 115/, хохирогч Д.Доржсүрэнгийн “Мөнгөн Зэл” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 117-119/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 145-148/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 39-44/, хохирогч Д.Лхагваминжийн өгсөн мэдүүлэг /1хх-н 150-151, 153/, хохирогч Д.Лхагваминжийн “Дэлгэрэх” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /1хх-ийн 154-157/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Нийн өгсөн мэдүүлэг /3хх-н 160-161, 164, 173-174/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын өгсөн мэдүүлэг /4хх-н 18-19, 24/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бгийн өгсөн мэдүүлэг /3хх-н 113, 4хх-н 120/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-н 211-217/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 39-43/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярсайханы өгсөн мэдүүлэг /1хх-н 219-221/, хохирогч Т.Баярсайханы “ОК” нэртэй хүнсний дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /1хх-н 224-228/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ням-Очирын өгсөн мэдүүлэг /3хх-н 127-128/, гэрч Ш.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /3хх-н 129/, гэрч Ч.Сэр-Одын өгсөн мэдүүлэг /3хх-н 132/, хохирогч О.Ням-Очирын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 135-137/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Гын өгсөн мэдүүлэг /4хх-н 219-220, 225-226/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 73, 74, 77, 78/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төгсжаргалын өгсөн мэдүүлэг /3хх-н 81, 86/, хохирогч Н.Төгсжаргалын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 87-89/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /3хх-н 58/, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах “Баялаг Арвижих Ирээдүй” ХХК-ны тасалбарын хуулбар /3хх-н 60/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-н 61/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганболдын өгсөн мэдүүлэг /3хх-н 64-65/, хохирогч Ц.Ганболдын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ны гаргасан дүгнэлт /3хх-н 66-68/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 60-62/, хулгайд алдагдсан авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-н 63/, хохирогч Г.Энхбатын хулгайд алдагдсан 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК 11.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /7хх-н 131/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбатын өгсөн мэдүүлэг /7хх-н 69/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Нийн өгсөн мэдүүлэг /7хх-н 78-79, 139/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 81-82/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 152-157/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 158-159/, 61-77 УНЭ улсын дугаартай Приус-20 маркийн цагаан өнгийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-н 160-164/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн 1 ширхэг дугуйн дорцоовыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /7хх-н 166/, хохирогч Ц.Цэцэгхоролын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг үнэлсэн дүгнэлт /7хх-н 183-184/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэцэгхоролын өгсөн мэдүүлэг /7хх-н 169-170,192/, гэрч Р.Одбаярын мэдүүлэг /7хх-н 172/, гэрч Б.Энхбатын мэдүүлэг /7х-н 173/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ш.Нийн өгсөн мэдүүлэг /7хх-н 202-203, 235-236, 250/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 212-214/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэшлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 215-217/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн гэрээ хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 20.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /7хх-н 224/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Данзанравжаагийн өгсөн мэдүүлэг /7хх-н 219-220/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /7хх-н 224/, Гэч мөрдөн шалгах ажиллагаанд С.Гын өгсөн мэдүүлэг /7хх-н 232-233, 8хх-н 4-5/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Охиноогийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг “Дамно” ХХК нь 186.000 төгрөөг үнэлсэн дүгнэлт /8хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Охиноогийн өгсөн мэдүүлэг /8хх-н 16-18/; мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.Нийн өгсөн мэдүүлэг /8хх-н 20, 35, 47-48, 61/; хохирогч Ч.Оюунцэцэгийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйлсийг “Дамно” ХХК нь 105.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /8хх-н 52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-н 49-51/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /8хх-н 44-45/, Ш.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /7хх-н 95/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-н 101/, С.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /5хх-н 26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6хх-н 78-93/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас яллагдагч Ш.Н нь 2013 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хан хөгшин” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга, дээврийг эвдэн орж Хар Чингис, экспорт, сархад, хубилай, тэргүүн, алтан буудай гэсэн нэртэй 42 шил архи, 2 шуудай цагаан буудай, хонь ямааны бүтэн мах, каларина нэртэй 14 ширхэг наран цэцгийн тос, 1 шуудай элсэн чихэр бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.291.300 төгрөгийн хохирол учруулсан,
-2014 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 15-1 тоот хашаан дотор байсан 47-78 УНА дугаартай Тоёота Премио маркийн суудлын авто машины хойд хаалганы шилийг хагалж 4 ширхэг обудтай дугуй хулгайлж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2014 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 13-27а тоотод оршин суух Г.Баатархүүгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, Samsung маркийн 43 инчийн зурагт, Dell маркийн суурин компьютер, Iphone3 маркийн гар утас Nokia маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Хүнс” нэртэй дэлгүүрийн дээврийг эвдэн орж хүнсний бүтээгдэхүүн, үүрэн телефоны утасны нэгж зэргийг хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян арвижих” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 955.150 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20/3 дугаар байр байрлах “Гурван Од” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлэн мөнгөн 224.180 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнүүд зэргийг хулгайлж, 166.800 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 6-79 тоотод оршин суух О.Өлзийбаярын байшингийн даруулгатай төмөр цоожийг хөшиж онгойлгон орж Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, бэлэн 68100 төгрөг, 2-тын долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 158.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Хайрхан био” хүнсний дэлгүүрийн цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 305.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 84-2859 тоотод оршин суух Д.Гэсэрмаагийн монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, дунд гарын цагаан шүрэн хөөрөг, өлзий зуух зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 08 дугаар сарын 06-нд Баянзүрх 28 дугаар хороо Хужирбулан 5 дугаар хэсэг 91-2572 тоотод Ц.Чанцалнямын байшинд хууль бусаар нэвтрэн орж хивс, тоос сорогч, хүнсний зүйлс зэрэг эд зүйлс хулгайлж, 216.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”Мөнгөн Зэл” хүнсний дэлгүүрийн вакум цонхоо хууль бусаар нэвтрэн орж, 425.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан,
2. Яллагдагч Ш.Н, Ж.Б, Б.Б нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан,
-2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 12-239 тоотод байрлах “ОК” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.627.290 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Ж.Б, С.Г нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-892 тоотод оршин суух иргэн О.Ням-Очирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг пүүз, 1 ширхэг жинсэн өмд, бэлтгэлийн өмд, таавчиг, орны бүтээлэг, 3 ширхэг гар утас, 1 ширхэг хөгжим, түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 45-688 тоотод оршин суух Н.Төгсжаргалын байшингийн вакум цонхоор орж BSB-гийн 32 инчийн лед зурагт, 7 сартай дунд ази үүлдрийн нохойн гөлөг зэргийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороо Шар хадны 42-639-б тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, Sharp 32 инчийн LCD зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч Ш.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн 29-426а тоот хашаанд байсан иргэн Г.Энхбатын өмчлөлийн 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж, 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 38 дугаар байранд оршин суух иргэн Ц.Цэрэнхоролын гэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 2 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 5.266.535 төгрөгийн хохирол учруулсан,
5. Яллагдагч Ш.Н, С.Г нар нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханы 4-58 тоот хашаанд байх иргэн Б.Лхагвасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, эмэгтэй хүний хар өнгийн кошлок, үсний хавчаар 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 20.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханы 4-58 тоот хашаанд байх иргэн Л.Данзанравжаагийн хувийн сууцны цонхыг түлхэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлсийг хууль бусаар авахыг завдсан,
6. Яллагдагч Ш.Н нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шархадны 20-319 тоотод оршин суух иргэн Ю.Охиноогийн хувийн сууцны хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, цахилгааны дрилл, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 186.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 04-63 тоотод оршин суух иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс цахилгааны утас, дугуй хийлэгч, Самсунг Эс7 маркийн гар утас зэргийг хулгайлж, 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ш.Нийг дангаараа:
1. 2013 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө “Хан хөгшин” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга, дээврийг эвдэн орж хар Чингис, Экспорт, Сархад, Хубилай, Тэргүүн, Алтан буудай гэсэн нэртэй 42 шил архи, 2 шуудай цагаан буудай, хонь ямааны бүтэн мах, каларина нэртэй 14 ширхэг наран цэцгийн тос, 1 шуудай элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүн, эд зүйлсийг хулгайлж, 1.291.300 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Сод Хүнс” нэртэй дэлгүүрийн дээврийг эвдэн орж хүнсний бүтээгдэхүүн, үүрэн телефоны утасны нэгж зэргийг хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Хайрхан био” хүнсний дэлгүүрийн цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 305.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”Мөнгөн Зэл” хүнсний дэлгүүрийн вакум цонхоо хууль бусаар нэвтрэн орж, 425.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан,
5. 2014 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Цахлайн 15-1 тоот хашаан дотор байсан 47-78 УНА дугаартай Тоёота Премио маркийн суудлын авто машины хойд хаалганы шилийг хагалж 4 ширхэг обудтай дугуй хулгайлж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2014 оны 2 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Г.Баатархүүгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, /Samsung/ маркийн 43 инчийн зурагт, /Dell/ маркийн суурин компьютер, /I phone/-3 маркийн гар утас /Nokia/ маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2015 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө “Буян арвижих” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 955.150 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2015 оны 2 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан Уул аймгийн “Гурван Од” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлэн мөнгө 224.180 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнүүд зэргийг хулгайлж, 166.800 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд О.Өлзийбаярын байшингийн даруулгатай төмөр цоожийг хөшиж онгойлгон орж Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, бэлэн 68.100 төгрөг, 2-тын долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 158.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Д.Гэсэрмаагийн монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, дунд гарын цагаан шүрэн хөөрөг, өлзий зуух зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2015 оны 8 дугаар сарын 06-нд Баянзүрх 28 дугаар хороо Хужирбулан 5 дугаар хэсэг 91-2572 тоотод Ц.Чанцалнямын байшинд хууль бусаар нэвтрэн орж хивс, тоос сорогч, хүнсний зүйлс зэрэг эд зүйлс хулгайлж, 216.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 04-63 тоотод оршин суух иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс цахилгааны утас, дугуй хийлэгч, Самсунг Эс7 маркийн гар утас зэргийг хулгайлж, 345.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шархадны 20-319 тоотод оршин суух иргэн Ю.Охиноогийн хувийн сууцны хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, цахилгааны дрилл, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 186.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2018 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Энхбатын өмчлөлийн 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж, 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2018 оны 9 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дундговь аймагт оршин суух иргэн Ц.Цэрэнхоролын гэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 2 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 5.266.535 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Н, Ж.Б, Б.Б нар бүлэглэн:
1. 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ОК” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.627.290 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Б, С.Г нар бүлэглэн:
1. 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын орчимд иргэн О.Ням-Очирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг пүүз, 1 ширхэг жинсэн өмд, бэлтгэлийн өмд, таавчиг, орны бүтээлэг, 3 ширхэг гар утас, 1 ширхэг хөгжим, түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Н.Төгсжаргалын байшингийн вакум цонхоор орж /BSB/-гийн 32 инчийн лед зурагт, 7 сартай дунд ази үүлдрийн нохойн гөлөг зэргийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Ганболдын монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, /Sharp/ 32 инчийн /LCD/ зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Н, С.Г нар бүлэглэн:
1. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Лхагвасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, эмэгтэй хүний хар өнгийн кошлок, үсний хавчаар 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 20.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Энхтунгалагийн өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 18-ны орой дэлгүүрээ 21 цаг 30 минутын үед хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг 30 минутын үед дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн үүд онгорхой үүдний таампарын дээвэр цоорсон байдалтай байсан. Тэгээд дотогшоо ортол дэлгүүр дотроос Хар Чингис Экспорт, Сархад, Хубилай,Тэргүүн, Алтан буудай гэсэн нэртэй 42 шил архи 2 шуудай цагаан буудаа, хонь, ямааны бүхэл мах, каларина нэртэй 14 ширхэг наран цэцгийн тос, 1 шуудай элсэн чихэр зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-н 88-89/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Насанбатын өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ байсан мөртлөө шөнө дунд хашаандаа байсан 47-78 УНА улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын авто машины хойд хаалганы шилийг хагалж машины 4 ширхэг обудтай дугуй алдагдсан байсан. Машины хаалганы шилийг хагалсан байсан. Бид нар тэр шөнө их орой унтсан учраас ямар нэгэн чимээ сонсоогүй. Манайх обудтай 4 дугуйгаа 800.000 төгрөгөөр үнэлж байсан. Одоо түүгээрээ үнэлнэ. Хаалганы шил 250.000 төгрөг болж байсан. Хохирлоо барагдуулж авна.” гэх мэдүүлэг /1хх-н 122-123/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баатархүүгийн өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэрт хулгайч орж 43 инчийн Sumsung маркийн LCD телевиз, Dell маркийн дэлгэцтэй компьютер, нокиа маркийн хятад гар утас, I-Phone 3 маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд 102 руу дуудлага өгөөд цагдаа нар ирээд шалгасан. 43 инчийн Sumsung маркийн LCD телевизийг 950.000 төгрөгөөс хямдарсан байхад нь 599.000 төгрөгөөр 2012 онд авсан, компьютерыг 2009 онд 590.000 төгрөгөөр худалдан авсан ба 2010 онд дэлгэц нь шатчихаар нь Dell маркийн дэлгэц 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Hокиа маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр 2013 онд, I-Phone 3 маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр 2013 онд тус тус худалдан авч байсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /1хх-н 179-180/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтуяагийн өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг болж байхад би дэлгүүрээ цоожлоод гэртээ ороод унтсан. Өглөө босоод иртэл дэлгүүрийн дээврээр хулгай орчихсон байсан. Орой унтаж байхад ямар нэгэн чимээ сонсогдоогүй бөгөөд манай дэлгүүрээс Жи Мобайлын нэгж 300.000 орчим, Скайтел 200.000 орчим, Юнител 150.000 орчим төгрөгийн нэгж бэлнээр 110.000 төгрөг, архи хар сувд 2ш, Болор архи 2ш, архи зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай дэлгүүр камертай бөгөөд дэлгүүрийн гадна пускатель буулгасан байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 48, 50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сарантуяагийн өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян арвижих” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхоор хулгай орж хүнсний бүтээгдэхүүн хулгайд алдагдсан. Тухайн үед хяналтын камер байсан ба уг камерыг шалгаж үзэхэд цайвар өмдтэй бараан хувцастай 40 орчим насны эрэгтэй хүн харагдаж байсан. Түүнийг цагдаа нар харчихаад хэн гэлээ дээ нэг Зоригтой нэр хэлээд тэр байна ш дээ гэж байсан. Манайх уг хүнсний дэлгүүрээ түрээсэлж байсан юм. Тэр үед манай бүх барааг авч явсан. Ундаа боов боорцогыг нь үлдээсэн байсан. Бусдын бүгдийн хамаад явсан байсан. Би алдагдсан эд зүйлсийнхээ жагсаалтыг бүрэн гаргаж өгсөн байгаа. Тамхи болон жижиг сажиг ахуйн бараа алдагдсан. Мөн зөөврийн компьютер алдагдсан байсан. Бэлэн 40.000 төгрөг байсан. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй. Би тухайн үед уг дэлгүүрийг түрээсэлж байсан. Миний бүх барааг хулгай хийснээс болоод би ажилгүй болсон. Өр ширтэй болсон. Одоо хохирлыг барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал гаргахгүй..” гэх мэдүүлэг /2хх-н 197-198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Буянбадрахын өгсөн: “...Манай гэр бүл гэрийнхээ нэг давхрын 60 тоотод байх “Гурван-Од” нэртэй 6 нэрийн барааны хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг юм. Дэлгүүрт манай эхнэр Болормаа ихэнхдээ суудаг байсан. Харин би өөр ажилтай байдаг болохоор хааяа уг дэлгүүрт сууж барааг нь ойртуулж өгдөг байсан. 2015 оны 02 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирээд байж байгаад буцаж дэлгүүртээ орж эхнэр Болормаагийн хамтаар 22 цагийн орчим дэлгүүрээ хаагаад гэртээ орсон юм. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би босоод ажилдаа явах гэсэн чинь гар цүнхээ урд өдөр дэлгүүрт үлдээсэн байсан учир тэр цүнхээ авахаар 08 цаг 20 минутын орчим дэлгүүрээ онгойлгоод орсон чинь гадна талын хаалга онгорхой, түүний дотор талд байх хаалганы шил хагарч хулгай орж эд зүйл алдагдсан байсныг мэдээд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Бэлэн 224.180 төгрөг, ундаа, шоколад, гар нүүрний саван, үзэг бал гэх зэрэг нийт 158.300 төгрөгийн үнэлгээтэй хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Тэдгээр эд зүйлүүдийг дэлгүүрт дотор байсан орифлеймын улаан өнгийн цүнхэнд хийж авч явсан юм шиг байна лээ. Ил төмөр цоож байдаг юм. Харин дотор талынх нь голтой далд цоож байдаг юм. Гадна талын ил цоожийг эвдлээд, дотор талын хаалганы шилийг хагалж хулгай орсон байна лээ. Дэлгүүрийн түлхүүр нэг ширхэг л байдаг юм. Тэр түлхүүр маань манай эхнэр Болормаад байдаг юм.” гэх мэдүүлэг /2хх-н 215-216/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Өлзийбаярын өгсөн: “...Би 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ХУД-ийн 12 дугаар хороо хабитат 6-79 тоотод эхнэр Түмэнжаргал 2 хүүхдийн хамт байж байгаад үдээс хойш 16 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нисэх рүү халуун усанд орохоор эхнэр хүүхэдтэйгээ гарч явсан. Халуун усанд орчихоод орой 18 цаг 40 минутын үед гэртээ ирээд би хашааны хаалга хаах гээд үлдсэн. Харин манай эхнэр машин дотроо сууж байгаад гэрээс хүн гарахыг хараад машинаасаа бууж хөөгөөд хашаа давах үед нь гуталнаас нь зуураад алдсан. Би хашаанаас гараад араас нь хөөсөн. Тэр хулгайч 4 айлын хашааг давж зугтаасан. Тэгэхээр нь би хөөж байх үедээ утсаараа цагдаа дуудсан. Би арын айлынхаа ахыг 5 дугаар гудамжны үзүүрт үлдээгээд наанаа сайн харж байгаарай гээд би өөрөө нөгөө талын гудамжаар орж хайсан. Манайхаас цааш 2 гудамжны эзэнгүй хашаатай айлын дутуу баригдсан гражан дотор тэр хулгайчыг байгаа байх гэж бодоод цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаатай хамт орж барьсан. Самсунг маркийн Galaxy-2 гар утас, манай эхнэрийн түрийвчинд бэлэн 103.000 төгрөг, 2 доллар байсныг авсан байсан. Хөргөгчин дотроос гоё ундаа уусан байсан. Манай гэрийн авдрыг онгойлгоод, буцаагаад хаасан байсан. Эд хогшил бүх юм онгичсон байсан. Манай байшин модон хаалгатай, хаалга даруулгатай төмөр цоожтой юм. Тэр цоожийг хөшөөд орсон байсан.” гэх мэдүүлэг /3хх-н 13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Жавзандуламын өгсөн: “...Миний санаж байгаагаар 2012 оны хавар байх яг сарыг нь би санахгүй байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны Морьт кофены залгаа байрыг түрээслээд дотор нь “Хайрхан Био” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байсан юм. Тэр үед манай дэлгүүрийн вакум цонхыг түлхээд, эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй, шөнө хулгайч орж, үнэтэй архинуудаас Болор архи, том пиво, комбот зэрэг нийлсэн 200.000 төгрөгийн хохирол учруулсан байсан. Хохирлоо төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /3хх-н 24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гэсэрмаагийн өгсөн: “...Манай тэр хавийн Энхтөмөриин Гүенбаатар, Тамираа гэх хүүхдүүд лав эхэлж манай хашаанд хүн явж байхыг хараад “юун хүн бэ гэхэд нь би энэ хашааны манаач байна, харин та нар юун хүүхдүүд вэ?” гэсэн байсан. Тэгээд манай хүү Ууганбаярт хэлээд харин хагас юмаа авч чадалгүй гараад зугтсан байсан. Цагаан шүрэн хөөрөг улаан даалинтай 1.500.000 төгрөгийн үнэтэй Өлзий зуухыг төслөөр хямдхан авч байсан боловч одоо зах дээрээс худалдаж авбал 250.000 төгрөгийн үнэтэй байдаг. Бэлтгэлийн өмд 25.000 төгрөг, сандаал 30,.000 төгрөгний үнэтэй, эдгээрээс гадна зурагт одон медалуудыг авах гээд хайрцагт нь хийгээд бэлдэж тавьсан байж байгаад хүүхдүүд таараад орхисон байна. Зурагт нь 500.000 төгрөгийн үнэтэй, цацагтай цэнхэр өнгийн даавуун дээр хадчихсан байсан соёлын тэргүүний ажилтан медаль /зах дээр 35000 төгрөгөөр зардаг/, бусад нь хилийн цэргийн одон медалууд /үнэлэх боломжгүй/ байсан. Зурагт медалиа оруулалгүй авч явсан зүйлүүдийг нь үнэлэхэд нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилж байна. Бид 2 гэртээ очоод байж байтал жижүүрийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд явсны дараа нөхөр бид 2 гараад хулгайчыг хайгаад явж байтал Онцгой байдлын газрын тэнд 1 хүн гар өргөөд зогсож байсан ба хувцас хунараар нь таниад зогсоод хаачих гэж байгаа юм гэхэд дүүгийнхээсээ давс ачих гэсэн юм гэснээ манай нөхрийг харчихаад зугтаах гэхэд нь манай нөхөр барьж аваад чи манайд орсон хулгайч байна, наад өмд сандаал чинь минийх байна цагдаад өгнө гэсэн чинь цагдаад хэлж яах юм бэ? би танай хөөрөг зуухыг хэдийг л бол хэдийг олоод өгч чадна цагдаа сэргийлэх гээд яах юм бэ би мөнгө өгөөд тохиролцоод салчихъя гээд отверка бариад манай нөхөр рүү дайраад дүрчихнэ шүү гээд зугтаах гээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр барьж аваад өмднийх нь уяагаар гарыг нь ард нь хүлчхээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа очиж аваад 3 хэлтэс дээр Наранболд байцаагч дээр авчирч өгсөн. Тэгсэн чинь орой нь цагдаа нараас зугтаачихсан байсан. Маргааш нь нөхөр бид 2 нөгөө хулгайчыг хайгаад хөөрөг зуухаа олж авах гээд явж байтал Хужирбулангийн хүмүүс автирктай хулгайчуу гээд анддаггүй юм байна лээ, “Гуулин тал” дэлгүүрт хулгай хийсэн айлынхаа хивс, тоос сорогч давс сахар зэргийг нь тавьсан байсан тул хорооны цагдаадаа хэлж хураалгасан...” гэх мэдүүлэг /3хх-н 45-46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Чанцалнямын өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Манай Хужирбулангийн гэрт Баянзүрх дүүргийн 28-р хороо 91-2572 тоотод хулгай орсон байсан. Бид нар мэдээгүй байж байтал хорооны цагдаа утасдаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна, та нар хаана байна гэсэн. Хулгайч нь баригдаад дэлгүүрт зарим юмыг маань орхиод явсан байсныг цагдаа нар хурааж авсан байсан. Тэгээд гэртээ очтол манай байшингийн таамбарын цонхыг хагалаад цоожийг нь эвдээд хулгай ороод гэрт баахан тамхи татаад газраар ор засаад хөнжил гудас дэлгээд хаячихсан, жижиг өрөөний хананд байсан хивсийг боогоод авч гарахад бэлдээд орон дээр тавьчихсан хар цай чанаж уусан бололтой саванд цай хийж орхиод том өрөөний хананд байсан 4х5 хэмжээтэй ногоон өнгийн хивсэнцэр 1ш, жижиг өрөөнд байсан тоос сорогч, гал зууханд шкабанд байсан 50 кг давс, 14 кг элсэн чихэрийг хулгайлаад явсан байсан. Хивсэнцэрийг 120.000 төгрөгөөр, тоос сорогчийг 70.000 авч байсан, 1 кг давс 500 төгрөг, 1 кг элсэн чихэр сахар 1200 төгрөг гэхээр манайд нийт 256.800 төгрөгний хохирол учруулсан бөгөөд шинийг буцааж олж авсан тул одоо нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-н 101/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржсүрэнгийн өгсөн: “...2013 оны 08 дугаар сар билүү 9 дүгээр сар билүү сайн санахгүй байна. Би 08 цагт өөрийн ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитат 14-193 тоотод байрлах “Мөнгөн Зэл” хүнсний дэлгүүрээ онгойлгоход хаалганд эвдрэл байхгүй, дотор тавиур дээр байсан тамхи байхгүй байхаар нь цонхоо үзтэл баруун талын вакум цонхыг хөшиж онгойлгоод хулгайч орсон байсан. Би лангууны доод талыг сөхөөд хартал бүх хайрцагтай тамхинуудыг хулгайлаад аваад явсан байсан. Мөн хөргөгчинд мах, хиамыг бас авсан байсан, тэгээд л цагдаа дуудсан. Яг тэр үед хулгай орохоос өмнө өдөр Нарантуул захаас бүх тамхиа татаад 8 төрлийн тамхинаас тус бүр 5 блокыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Мах хиам ундаа зэрэг нийлсэн 100.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хулгайд алдсан. Нийт 800.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан. Хохирлоо төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /3хх-н 115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лхагваминжийн өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дэлгүүрээ ажлуулж байгаад 19 цагийн үед дэлгүүрээ хаагаад хаалгаа цоожлоод гэртээ ороод байж байгаад 23 цагийн үед унтаж амрахаар хэвтэцгээсэн. Тэгээд 2014 оны 02 дугаар сарын 01-ний өглөө босоод дэлгүүр дээрээ очсон чинь цонхны сараалжин төмөр сөрдийсөн, цонх нь онгорхой, мөн төмөр хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Гэртээ унтаж байхдаа шөнө би болон манай гэрийнхэн бүгдээрээ ямар нэг чимээ анир сонсоогүй ба өглөө 06 цагийн үед би босоод гадаа гал түлж байхад дэлгүүрийн хаалга дуугарах шиг болохоор нь одоо дэлгүүрийн хаалга арай дуугармааргүй юм аа гэж бодчихоод тоолгүй орхисон. Манай дэлгүүрээс архи, тамхи, нэгж алдагдсан би жагсаалтаар бичээд өгсөн. Нийт 1.903.300 төгрөгийн бараа алдагдсан байсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-н 150-151/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярсайханы өгсөн: “...2014 оны 02дугаар сарын 06-ны шөнө миний ажллуулдаг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах “Ок” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хулгайч ороод эд зүйл хулгайлаад гарахдаа хоёр давхар бүргэд хаалгыг эвдээд гараад явчихсан байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Манайх энэ дэлгүүрийг 2012 оны 06 дугаар сараас эхэлж ажиллуулж эхэлсэн ба энэ хугацаанд урьд нь хулгайч орж эд зүйл хулгайлж байгаагүй. Би алдагдсан эд зүйлсийг бүгдийг нь жагсааж бичээд гаргачихсан байгаа. Манай дэлгүүрээс архи, тамхи, хиам, чихэр зэрэг эд зүйлс алдагдсан миний тооцоогоор яг алдагдсан эд зүйлс нь 1.576.990 төгрөг болсон. Үүн дээр нэмээд хоёр бүргэд хаалга эвдсэн үүний үнэ нь 400.000 төгрөг, цонхны хаалт төмөр эвдэрч, цонх хагалсан үүний үнэ нь 85.000 төгрөг, хөшиг урсан 8000 төгрөг. Бас цагаан будаа шар будааг шалаар дүүрэн асгаад хаячихсан ашиглах боломжгүй болсон байна лээ. Энэхүү шар, цагаан будааны үнэ 52.000 төгрөг. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-н 219-220/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ням-Очирын өгсөн: “...07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бид нарыг гэртээ унтаж байхад манай гэрт шөнийн 03.00 цагийн үед гэрт нэг хүн гэрэл тусгаад яваад байхаар нь эхлээд аавыг юм байх гэж бодсон чинь дахиад над руу тусгаад юм ухаад яваад байхаар нь “хөөш юун хүн бэ гэсэн чинь хоолны шүүгээний тэнд байсан хүн нь над руу хэрэлдээд байсан. Нөгөө хүн нь үүдэнд очоод гэрэл тусгаж ална шүү энэ тэр гэж хэрэлдээд байснаа 2-лаа гараад зугатсан. Би босоод араас нь шууд гартал тэр 2 хүн манай хашааны үүдэнд зогсож байсан. Би үүднийхээ амбаарын хаалгаар шагайгаад “хөөш юун хүмүүс вэ" гэхэд намхан буюу Ганбаа гэдэг нь “Эрдэнээ чамайг ална шүү авгайг чинь шаах гэж байгаад больчихлоо, шаагаагүйд баярлаарай” гэхээр нь юу хүмүүс вэ, юу яриад байгаа юм бэ? гэхэд нөгөөх Баатархүү гэдэг нь Ганбаагаа чирээд аваад гараад зугтаасан. Эргэж гэртээ ороод гэрлээ асаагаад хувцсаа өмсөх гэтэл миний хувцас байхгүй байсан тул угаалгын машин дотор байсан ажлын хувцсаа өмсөөд гутал олж өмсөөд араас нь гарсан чинь нөгөө 2 хүн урд гудманд өөр айлын хашаа руу гэрэл тусгаад байхаар нь араас нь хөөсөн чинь 2 тийшээ салаад зугтаахаар нь нэгийг нь хөөж барьж авсан. Тэр хүн Баатархүү гэдэг хүн нь байсан бөгөөд миний өөдөөс цохиж зугтаах гэж над руу чулуу шидэж, өргөстэй төмөр барьж шавхуурдах гээд намайг барьж авах гэхэд өөдөөс зодолдсон. Нөгөөх нь тэр чигээрээ зугтаагаад явчихсан. Арай гэж Баатархүүг нь барьж аваад хашаанд шахаад байж байтал манай аав ардаас гарж ирээд цагдаа дуудсан. Тэр хооронд Баатархүүгийнхээ утас руу Ганбаа гэдэг нь 88710891 гэсэн утаснаасаа залгаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Баатархүүг нь аваад явсан. Тэд нар манай гэрээс Зш гар утас, миний хүрэн түрийвчтэй бичиг баримт, мөнгө, цагаан пүүз, жинсэн өмд, шар орны бүтээлэг, хар биеийн тамирийн өмд, хөх таавчик, хойд гэрээс цоожийг нь эвдэж ороод саарал хөгжим, хар пүүз хулгайлсан байсан. Тэр 2 согтуу байсан бөгөөд ахынхаас авсан саарал хөгжим хар пүүз 2-ыг гудамжны үзүүрт аваачиж хаясан байсан, манайхаас авсан жинсэн өмд, хар бэлтгэлийн өмд, шар орны бүтээлэг, хөх таавчик зэргийг хажуу айлын хашаа руу давуулаад шидчихсэн. Өөрийнхөө өмсөж явсан пүүзийг манай хашаанд тайлж хаяаад миний цагаан пүүзийг өмсөөд явсан байснаа, өглөө нь Ганбаа нь миний пүүзийг 2ш гар утастай бариад 07.00 цаг өнгөрч байхад манайд бариад ороод ирсэн. Тэгээд “ахын дүү эр хүмүүс байна энүүгээрээ яриад учраа олчихъё ах нь айл андуураад орсон байна лээ ах нь түрийвчинд чинь байсан 30.000 төгрөгийн 10.000 төгрөгөөр нь архи аваад уучихсан юмаа эднүүсийг авч бай нэг гар утас түрийвч зэрэг нь олдохгүй байна ах нь ямарч байсан чамайг хохиролгүй болгоноо гэчихээд яваад өгсөн. Би 3 хэлтсийн байцаагч дээр очиж уулзахад дуудсан үед ирээрэй гэсэн. Нөгөө 2 над дээр ирээд зохиц гэсэн гэхээр нь Баатархүү, Ганбат нарын утасных нь дугаарыг авч үлдээд 150.300 төгрөг авахаар болоод хохирлоо нэхээд байсан чинь 2015 оны 07 дугаар сарын 20-нд 10.00 цагийн үед миний данс руу 80.000 төгрөг хийчихээд 22-нд 70.000 төгрөг хийнэ” гэсэн тэгээд таг болсон. Цагаан пүүз 550.000 төгрөгийн үнэтэй, хар пүүз бол 50.000 төгрөг, жинсэн өмд 45000 төгрөг, хар бэлтгэлийн өмд 25000 төгрөг, хөх паавчик 10000 төгрөг, орны бүтээлэг 50000 төгрөг, саарал хөгжим 60000 төгрөг, юнителийн 86462046 гэсэн дугаартай Нокио 7360 маркийн шаргал өнгийн утас байсан ба 30000 төгрөгийн үнэтэй, Юнителийн 88023451 дугаартай ЛЖ-гийн хар өнгийн гар утас байсан ба 50000 төгрөгийн үнэтэй, Самсунгийн хар өнгийн утас 88248540 дугаартай байсан 150000 төгрөгийн үнэтэй, түрийвч 25000 төгрөг, мэргэжлийн үнэмлэх 3 сарын хугацаатай гаргуулж авсан ба 350000 төгрөг болсон, ажил руу нэвтрэх үнэмлэхийг 50.000 төгрөгөөр авна. Иргэний үнэмлэхээ 20.000 төгрөгөөр гаргуулж авна. Бэлэн 30000 төгрөг байсан. Нийт надад 1.495.000 төгрөгийн хохирол учруулсан байна. ЛЖ, Нокиогийн утсыг буцааж өгсөн, хар пүүз, саарал хөгжим, цагаан пүүз, бэлтгэлийн өмд орны бүтээлэг жинсэн өмд зэргийг буцааж авсан. Ажил руу нэвтрэх үнэмлэхийн мөнгө гэж 50.000 төгрөг, түрийвчинд байсан 30.000 төгрөг нийт 80.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Одоо Самсунгийн гар утас, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхээ гаргуулж авах мөнгө, түрийвч, нийт 545000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн байна. 950000 төгрөгийн хохирлоо авсан гэсэн үг юм байна. Хохирлоо бүрэн төлүүлмээр байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна, хохирол төлчихвөл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /3хх-н 127-128/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Төгсжаргалын өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өглөө би 11.00 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан ба орой 19.00 цагт гэртээ ирэхэд манай байшингийн жижиг өрөөний вакум цонхоор хулгай орж BSB-ийн 23 инчийн ЛЕД өнгөт зурагт, дундад Ази үүлдрийн 7 сартай гөлөг алдагдсан байсан тул цагдаа дуудаж шалгуулсан юм. Зурагтаа 570.000 төгрөгөөр, нохойгоо 250.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Одоогоор хохирлоо бүрэн төлүүлээгүй байна. Нохойн гөлөгөөл олсон. Зурагтны хулгайч баригдсан гэж дуулаад ирж байна. Зурагтны удирдлага гэж бодсон юм байлгүй DIDISH антенний удирдлага авсан байна. 650.000 төгрөгний хохирол учирснаас хохирол гомдлоо бүрэн барагдуулж авсан байгаа. Одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /3хх-н 86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ганболдын өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 хороо Шархадны 42-639-б тоотод манай гэрт хулгай орсон байсан. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би Увс аймаг руу явчихаад ирэхэд хулгай орсон байсан. Тэр үед эхнэрийн дүүг гэртээ үлдээсэн байсан чинь хулгай орсон байсан. Манай монгол гурийн ханын шийрийг хугалан орж Шарп 32 инчийн ЛСД зурагт, хивс зэрэг эд зүйл алдагдсан байсан. Монгол гэрийн шийрийг хугалан орж шарп 32 инчийн ЛСД зурагт, хивс зэрэг алдагдсан. Зурагтаа 450.000 төгрөг, өргөө нэртэй хивс 2х3 хэмжээтэй 110.000 төгрөгөөр, монгол гэрийн ханын шийр хугалсанд 100.000 төгрөг. Хохирол барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /3хх-н 64-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбатын өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн орчим эхнэр Оюунгэрэлын хамт гэртээ ирсэн ба хашааны хаалгаараа ороод гэрийнхээ зүүн хойд талд нь автомашинаа тавиад гэртээ орсон. Машиндаа түлхүүрээ зоолттой орхиод, онгорхой үлдээсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн орчим машинаа хулгайд алдсан талаар мэдсэн. 2006 онд үйлдвэрлэсэн 2017 онд монгол улсад орж ирсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “Их Шанж” ХХК гэсэн эзэмшигчтэй байгаа. Ясан цагаан өнгийн “Тоёота Приус 20” маркийн хойд хоёр хаалганы гадна талд цэнхэр өнгийн Приус гэсэн бичигтэй, зүүн ард талын хаалганы доод талд хормой хэсэг дээрээ нэлээн том хонхорхой болсон. Тухайн гуперын 2 жижиг бөөрөнхий гэрэл цуурсан түүнийг скочоор наасан шар өнгийн гэрэл асдаг, их гэрэл нь цэнхэр өнгийн подортой, дотор талдаа шар өнгийн суудлын бүрээстэй, урд хоёр суудлын гол талд зурагт асаах хайрцагтай байсан. Жолоочийн эсрэг талын ард талын гупер цуурсан байсныг би нааж тогтоосон зүйл байгаа. Мөн хойд гуперын баруун хойд талын чирэгч хугарч унасан. Миний жолооны үнэмлэх, багшлах эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх, виза картууд, бусад хүмүүсийн жолооны үнэмлэх, бэлэн 50.0-60.0 мянган төгрөг байсан..” гэх мэдүүлэг /7хх-н 69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Цэцэгхоролын өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүү Одбаярын хамт Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа нөхөр Рагчааг эргэхээр яваад 2018 оны 09 дүгээр сарын 16-ны үдээш хойш гэртээ ирэхэд манай хашааны төмөр хаалга нээгдсэн байсан. Тэгээд гэр рүүгээ ороход баруун урд талын жижиг өрөөнд байсан манай нөхрийн унадаг дугуй байрнаасаа хөдөлсөн байсан. Хойд жижиг өрөө рүү орж хартал авдар дотор байсан эд зүйлийг гаргаж хаясан байсан. Тэгээд зүүн унтлагны өрөөнд ортол плконы цонх онгорхой байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Нэг дунд гарын мөнгөн аяган дээр нь Эрдэнэдалай сум 70 жил гэсэн бичигтэй, Хайрт аав ээждээ дурсгав гэсэн дунд гарын мөнгөн аяга, сүлжмэл тасарцан алтан гинж, 2 ширхэг алтан бөгжний нэг нь хятад хэвээр цохиулсан зузаан бөгж байгаа, нэг алтан бөгж нь гар хийцний 3-4 цэн орсон, 32 инчийн грунды гэсэн бичигтэй өнгөт зурагт алга болсон байна. 40 размерийн цагаан саарал өнгийн бодинк монетон гинжний кулон нь ногоон ногоон өнгийн шигтгээтэй байсан, 0,75 грамын Эдэн нэртэй 2 шил архи байсан. Өмнө өгсөн мэдүүлэгтээ гэрээс алдсан зарим зүйлээ хэлээгүй үлдээсэн байна. Тэр хэлээгүй үлдээсэн зүйл нь Скайтел утас скай маркийн /дээшээ сөхдөг/ 1ш, эмэгтэй хүний бэлтгэлийн хөх өнгийн адидас гэсэн бичигтэй өмд 1ш, эрэгтэй савхин күртик 1ш, хүрэн өнгийн даавуун цүнх 1, эрэгтэй хөх судалтай ноосон цамц 1ш, шар өнгийн паск дотор байсан 20 юан, 15.000 төгрөг, модон вакум цонхны хаалганы цоожны хэсгийг эвдэлсэн, 00 өрөөнд байсан гахай хагарсан дотор мөнгө байсан яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна.. Скайтел утас скай маркийн /дээшээ сөхөгддөг/ 1ш 70.000 төгрөг эмэгтэй хүний бэлтгэлийн хөх өнгийн адидас гэсэн бичигтэй өмд /орос/ 1ш 50.000 төгрөг, эрэгтэй савхин күртик 1ш 200.000 төгрөг, хүрэн өнгийн даавуун цүнх 1ш 45.000 төгрөг, эрэгтэй хөх судалтай ноосон цамц 1ш 40.000 төгрөг, 2 нүдний дуран /хятад/ 1 ш үнэлж мэдэхгүй байна, саарал өнгийн бодинк /Автрали/ хос 290.000 төгрөг, 00 өрөөнд байсан мөнгөний гахай 1ш 25.000 төгрөг, модон хаалганы цоожны хэсгийг эвдэлсэн 1.100.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /7хх-н 169-170, 192/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Охиноогийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын дундуур 12-17-ны хооронд Баянзүрх дүүргийн 09 хороо Шархадны 20-319 тоотод байрлах гэртээ байнга амьдардаггүй. Гэртээ иртэл манай амбаарын цоожыг эвдэн цайвар ногоон өнгийн дрилл, хуйлсан хар цахилгааны утас алдагдсан байсан. Тухайн үедээ сайн мэдээгүй байсан учраас мэдээгүй байсан. Сүүлд мэдээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс цахилгаан цайвар ногоон дрилл 100 айлын худалдааны төвөөс худалдаж авж байсан, цахилгааны дриллын үнийг санахгүй байна. Цахилгааны утсыг 100 айлын худалдааны төвөөс худалдаж авж байсан. 60 гаран м утас 1 метрийн 1500 төгрөгөөр худалдаж авж байсан. Би алдагдсан эд зүйл ээ бүгдийн нийлүүлээд 200.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй байна. Би гомдолтой байна. Дахид хулгай хийх магадлалтай байна арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /8хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунцэцэгийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 5-10-ны хооронд Баянзүрх дүүргийн 09-р хороо шархадны 4-63 тоотод байрлах манай гэрийн амбаараас шар өнгийн цахилгааны утас, дугуй хийлэгч гэрээс самсунг эс-7 маркын гар утас алдагдсан. Тухайн үед хулгай орсон мэдээгүй сүүлд нь мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Манай гэрээс шар өнгийн цахилгааны утас 2 жилийн өмнө 100 айлын худалдааны төвөөс худалдаж авч байсан. 10 метрийн урттай шар өнгөтөй байсан. Дугуй хийлэгч хэдэн төгрөгөөр худалдаж авч байсаныг санахгүй байна. Утсаа 400.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан. Би алдагдсан эд зүйл ээ бүгдийн нийлүүлээд 450.000 мянган төгрөгөөр үнэлэж байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй байна. Би гомдолтой байна. Дахид хулгай хийх магадлалтай байна арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /8хх-н 44-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тунгалагийн өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гэр бүлээрээ гараад байшингийнхаа хаалгыг цоожлон айлаар зочилж байгаад 2014 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн чинь байшингийн хоёр хаалга хоёулаа онгойчихсон мөн том өрөөний вакум цонхны порчик нь онгойчихсон байдалтай байхаар нь гэртээ ороод хартал эд зүйлсийг маань бүгдийг нь онгичоод хаячихсан Самсунг маркийн 43 инчийн LCD зурагт, Dell дэлгэцтэй суурин компьютер зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1хх-н 190/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түмэнжаргалын өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манайд хулгай орсон байна гэхээр нь эхнэр Гэсэрмаагийн хамт явж очиход жижиг гэрийн цүүг эвдэж ороод өлзий зуух том гэрийн ханын шийрийг хугалж ороод цагаан шүрэн хөөрөг хулгайлаад өмсөж явсан пүүзээ тайлж орхиод бэлтгэлийн өмд сандаал 2-ыг өмсөөд ЛЕД зурагтыг эхнэрийн одон медальтай хамт хайрцагт нь хийж бэлтгэж орхиод явсан байсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирээд явсных нь дараа эхнэр бид 2 өөрийн ниссан блюберд гэдэг жижиг тэрэгтэйгээ хайж яваад зам дээр гар өргөөд зогсож байхад нь өмсөж явсан хувцсаар нь гадаад шинжээр нь таниад очиж асуухад дүүгийнхээсээ давс ачаадхая гэсэн. Тэгэхээр нь чи манайхаас хулгай хийсэн хүн байна наад хувцас чинь манайхаас алдсан хувцас байна гэсэн чинь цааш зугтаах гээд автирка гаргаж ирээд би ноцолдож байж барьж авч хүлсэн. Тэгээд цагдаа дуудаж өгсөн. Бас мөнгө төгрөг өгье цагдаа дуудаад яахав гэхээр нь мөнгө төгрөг ч яахав алдсан юмаа л авъя гэсэн.” гэх мэдүүлэг /3хх-н 47/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Оюунчимэгийн өгсөн: “...Шөнийн 03.00 цагийн үед манайд хулгайч орж ирсэн байсан. Хүү Ням-Очир 2 хүн 2-3 удаа манай гэр рүү орж гарахыг мэдсэн байсан ба эхлээд аавыгаа бие засаж байна гэж бодсон гэсэн. Дараа нь нэг хүн нь асаагуурын гэрэл тусгаад хөргөгч онгойлгох гээд байхаар нь хулгайч байна гэж мэдээд хүү сэрээд хөөш чи зайлаач гэж орилохоор нь би тэр үедээ нохой гэрт орж ирж байна даа гэж бодсон чинь гэрээс хүн гараад явчихлаа гэхээр нь ухасхийж босоод гэрлээ асаагаад яасан нохой юм бишүү гэхэд асаагуурын гэрэл тусгаад хүн орж ирж байж байгаад гараад зугатаачихлаа гэсэн. Тэгээд манай нөхөр хүүхэд 2 босоод араас нь гарах гэсэн чинь өмд гутал нь байхгүй байсан. Тэгээд хувцасны шкаб уудлаад нэг нэг өмд авч өмсөөд араас нь гарцгаасан ба араас нь хөөж байж 2-3 гудамжны цаанаас барьж авсан байсан. Тэр хүнийг цагдаад өгсөн.” гэх мэдүүлэг /3хх-н 129/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сэр-Одын өгсөн: “...Шөнө гэнэтхэн хүү хөөе хулгайчаа гараач гэж орилоод нүцгэн гараад гүйсэн, гадаа нэг хүн өөдөөс нь нэг юм хэлээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд манай хүү үүдний амбаарын тэндээс буцаж орж ирээд бид 2 өмд хувцсаа өмч араас нь гарах гээд хайгаад олоогүй, угаалгын машинд угаах гээд хийсэн байсан өмдөө хүү гаргаж өмсөөд гутлын хайрцгаас өвлийн гутал байсныг гаргаж өмсөөд араас нь гүйсэн. Би бас араас нь өмд гутал олж өмсөөд гартал нөгөөдүүл байхгүй ямар ч чимээ байдаггүй, тэгээд чагнаад зүүн хойд гудамж руу уруудаад явж байтал нохой хуцаад хүн дуугарах шиг болохоор нь наанаас нь яваад очиход хүү Ням-Очир нөгөө хулгайчаа бариад авчихсан нөгөөх нь эсэргүүцээд чиргүүцэлдээд газар суучихсан, хүү түлээний модоор гар руу нь цохиод байж байхад нь би явж очоод хүүе хүүе миний хүү зодож болохгүй гээд нөгөөхийг нь за бос бос явъя гэхэд нөгөө нөхөр ёоёо дүү зодоод байна гар өвдөөд байна гэж байсан. Тэгээд нөгөө залууг аваад гэртээ ирсэн ба би гадаа нөгөө нөхрийг харж зогсоод хүү орж утсаараа ярих гэтэл утаснууд байхгүй байсан тул тэр нөхрийн утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /3хх-н 132/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ш.Нийн өгсөн: “...Би эдгээр гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2013 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”Хан хөгшин” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга, дээврийг эвдэн орж Хар Чингис, Экспорт, сархад, Хубилай, Тэргүүн, Алтан буудай гэсэн нэртэй 42 шил архи, 2 шуудай цагаан буудай, хонь ямааны бүтэн мах, каларина нэртэй 14 ширхэг наран цэцгийн тос, 1 шуудай элсэн чихэр бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.291.300 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 173/, “...2014 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 15-1 тоот хашаан дотор байсан 47-78 УНА дугаартай Тоёота Премио маркийн суудлын авто машины хойд хаалганы шилийг хагалж 4 ширхэг обудтай дугуй хулгайлж, 780.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 173/, “...2014 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө БЗД-ийн 24-р хороо Цахлайн 13-27 а тоотод оршин суух Г.Баатархүүгийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, Sansung маркийн 43 инчийн зурагт, Dell маркийн суурин компьютер, Iphone3 маркийн гар утас Nokia маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 173/, “...2013 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянязүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод Хүнс” нэртэй дэлгүүрийн дээврийг эвдэн орж хүнсний бүтээгдэхүүн, үүрийн телефоны утасны нэгжүүд хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян арвижих” хүнсний дэлгүүрийн тамбарын цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 955.150 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20/3 дугаар байр байрлах “Гурван Од” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж бэлэн мөнгөн 224.180 төгрөг, хүнсний бүтээгдэхүүнүүд хулгайлж, 166.800 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16-19 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 6-79 тоотод оршин суух О.Өлзийбаярын байшингийн даруулгатай төмөр цоожийг хөшиж онгойлгон орж Самсунг Галакси Эс-2 маркийн гар утас, бэлэн 68100 төгрөг, 2-тын долларын дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 158.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Хайрхан био” хүнсний дэлгүүрийн цонхоор орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 305.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 84-2859 тоотод оршин суух Д.Гэсэрмаагийн монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, дунд гарын цагаан шүрэн хөөрөг, өлзий зуух зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 08 дугаар сарын 06-нд Баянзүрх 28 дугаар хороо Хужирбулан 5-р хэсэг 91-2572 тоотод Ц.Чанцалнямын байшинд хууль бусаар нэвтрэн орж хивс, тоос сорогч, хүнсний зүйлс зэрэг эд зүйл зэрэг эд зүйлс хулгайлж, 192.800 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”Мөнгөн Зэл” хүнсний дэлгүүрийн вакум цонхоо хууль бусаар нэвтрэн орж, 425.000 төгрөгийн үнэ бүхий тамхи хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь үнэн, Хохирол гомдлыг бүрэн барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...Ж.Б, Б.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх" хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /3хх-н 173/, “...Ж.Б, Б.Б нар нь бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайзын 12-239 тоотод байрлах “ОК” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 1.627.290 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2015 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 хороо Шар хадны 45-688 тоотод оршин суух Н.Төгсжаргалын байшингийн вакум цонхоор хулгайч орж BSB-гийн 32 инчийн лед зурагт, 7 сартай дунд ази үүлдрийн нохойн гөлөг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /3хх-н 174/, “...2018 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг Да хүрээ авто худалдааны төвийн урд талд гудамжинд би архи согтууруулан ундааны зүйл хэрэглэж байгаад шөнө байсан болохоор гудамж, хашааг нь санахгүй байна ямар ч байсан блокон хашаатай айлын том гүйдэг хаалга нь хагас онгорхой байсан ба тэгэхээр нь хулгай хийх зорилгоор хашаа руу ороход 2 ширхэг монгол гэрийн голд байсан 2 автомашины урд талд байсан автомашины хаалгыг онгойлгоод орсон ба авахаар эд зүйл байхгүй байсан. Тэгэхээр нь гараад ард талд нь байсан цагаан өнгийн 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины хаалгыг онгойлгоход онгорхой байсан ба дотор нь ороход түлхүүр нь зоолттой байсан асаахад асаж байхаар нь орж ирсэн гүйдэг хашааны хаалгаа гүйцэд том онгойлгоод машиныг нь ухраагаад гарч явсан. Тэндээсээ гарч яваад шууд Нарантуул худалдааны төвийн урд талын засмал замаар гараад Маршалл тауны гүүрээр уулын зам руу ороод шууд Дундговь аймаг руу гараад явсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /7хх-н 78-79/, “...2018 оны 08 дугаар сарын дунд үеээр БЗД-ийн 09-р хороо шархадны эцэс дээр архи ууж сууж байгаад архиа ууж дуусаад эцсийн буудлаас хойшоо яваад дээж дэлгүүрийн хажуугаар яваад хүрэн өнгийн дэлгэдэг хаалгатай 319 бичигтэй айлын хашааг даван орж үүдний амбаарын хаалганы цоожыг эвдэн цахилгааны утас, цахилгаан дрилл, сүх хулгайлсан. Хулгайсан эд зүйлээ эцсийн буудал дээр явж байсан машинтай хүнд нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарсан. Би энэ хулгайн ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг /8хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бын өгсөн: “...Ш.Н, Ж.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /4хх-н 24/, “...2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр БЗД-ийн 19-р хороо Цайзын 12-239 тоотод байрлах “ОК” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан үйлдэлд Нямзориг, Баатархүү бид гурав “ОК” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан үйлдлийг Нямзориг, Баатархүү бид гурав хулгай хийсэн үйлдлийг болохоор Нямзориг бид хоёр цайзын тийшээ явж байгаад буцаад гэр рүүгээ алхаж явах замдаа энэ дэлгүүр рүү орсон. Оролцоо нь болохоор Нямзориг цонхыг нь хагалан орсон, араас би орсон тэгээд хүнсний бүтээгдэхүүн авч гарч ирээд хойд талын гудманд тавиад Баатархүүг машинтайгаа ирээд авчих гээд хэлээд байж байхад Баатархүү машинтайгаа ирээд бид хоёрыг аваад гэртээ очсон. Тэгээд хүнсний бүтээгдэхүүнээ хувааж авсан.” гэх мэдүүлэг /4хх-н 18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Бгийн өгсөн: “...Ш.Н, Б.Б нартай бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрээс тамхи, архи, гар утасны нэгж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.958.200 төгрөгийн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /4хх-н 120/, “...ОК хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан үйлдэлд Нямзориг намайг гэрт байхад дуудаад байсан. Тэгэхээр нь яах гээд юм бэ гэсэн чинь би танд юм өгье хүрээд ир гээд байхаар нь Цайз дээр Баянбат бид хоёр яваад очиход гудманд хоёр шуудайтай хүнсний бүтээгдэхүүнтэй зогсож байсан. Тэгээд миний машинд ачаад манай гэр рүү очоод задалж үзсэн чинь баахан хүнсний бүтээгдэхүүн болон архи тамхи байсан. Тэгээд ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүдээ та ав гэхээр нь би авсан үнэн болно.” гэх мэдүүлэг /4хх-н 113/, “...С.Гтай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63-892 тоотод оршин суух иргэн О.Ням-Очирын гэрт хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг пүүз, 1 ширхэг жинсэн өмд, бэлтгэлийн өмд, таавчиг, орны бүтээлэг, 3 ширхэг гар утас, 1 ширхэг хөгжим, түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 795.000 төгрөгийн хохирол учруулсан. Би хулгай хийх гэж байгаа гэдгийг нь мэдээгүй. Ганбат айлаас хүнээс мөнгө авна гэж дагуулж орсон. Бусдын хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /4хх-н 120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Гын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 42-639-б тоотод оршин суух иргэн Ц.Ганболдын монгол гэрийн ханын шийрийг хугалан орж Шарп 32 инчийн ЛСД зурагт, хивс зэрэг эд зүйл хулгайлсан үйлдэлд Нямзориг бид хоёр үйлдсэн ба оролцсон оролцоо нь болохоор би хашааны гадаа хүн харж байсан ба Нямзориг тэр монгол гэртэй айл руу ороод зурагт хивс хоёр авч гарч ирээд бид хоёр галзуугийн эмнэлгийн тийшээ нурчихсан байшин руу оруулж тавьсан. Тэгээд тэр өдөр нь 100 айл дээр байдаг ломбарданд 250.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь тэнцүү хувааж авсан. Такси барьсан жолоочид 30.000 төгрөг өгсөн. Энэ айлын хохирол төлөгдөж барагдуулсан...” гэх мэдүүлэг /4хх-н 220/,
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Нийг дангаараа 2013 оны 12 дугаар сарын 18-аас 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 9 удаагийн гэмт хэрэг, мөн шүүгдэгч Ш.Н, Ж.Б, Б.Б нарын бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 01, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 удаагийн гэмт хэргүүд нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч Ш.Нийн 2 удаагийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Д.Гэсэрмаагийн монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, дунд гарын цагаан шүрэн хөөрөг, өлзий зуух зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан болон мөн өдөр иргэн Ц.Чанцалнямын байшинд хууль бусаар нэвтрэн орж хивс, тоос сорогч, хүнсний зүйлс зэрэг эд зүйлс хулгайлж 216.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдүүд нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ш.Нийн үргэлжилсэн 4 удаагийн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ч.Оюунцэцэгийн гэрээс цахилгааны утас, дугуй хийлэгч, Самсунг Эс7 маркийн гар утас зэргийг хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Ю.Охиноогийн хувийн сууцны хаалганы цоожийг эвдлэн цахилгааны дрилл, цахилгааны утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 186.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Энхбатын өмчлөлийн 61-77 УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг хулгайлж 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Дундговь аймагт оршин суух иргэн Ц.Цэрэнхоролын гэрээс мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 2 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 5.266.535 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл,
мөн шүүгдэгч Ш.Н, С.Г нарын бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Лхагвасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, эмэгтэй хүний хар өнгийн кошлок, үсний хавчаар 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 20.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэргийг шүүгдэгч Ш.Нийн хувьд дангаараа болон бусадтай бүлэглэн 5-н удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Гын хувьд бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б, С.Г нарыг бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 03 цаг 30 минутын орчимд иргэн О.Ням-Очирын гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг пүүз, 1 ширхэг жинсэн өмд, бэлтгэлийн өмд, таавчиг, орны бүтээлэг, 3 ширхэг гар утас, 1 ширхэг хөгжим, түрийвч зэрэг эд зүйлсийг хулгайлж 795.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Н.Төгсжаргалын байшингийн вакум цонхоор орж /BSB/-гийн 32 инчийн лед зурагт, 7 сартай дунд ази үүлдрийн нохойн гөлөг зэргийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Ганболдын монгол гэрийн ханын шийрийг хугалан орж, /Sharp/ 32 инчийн /LCD/ зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завсдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ш.Н, С.Г нарыг бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханы 4-58 тоот хашаанд байх иргэн Л.Данзанравжаагийн хувийн сууцны цонхыг түлхэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлсийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Данзанравжаагийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны орчим байх би өдрөө сайн санахгүй байна. Би цайз зах орчихоод эхнэр Лхагвасүрэнгийн хамтаар машинтайгаа ирж байтал. Манай гэрийн зүүн урд талын вакум цонхоор хүн орж байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би урд хөрш айлын Баагий гэх зүс таних залууг дуудаад би гэртээ хаалга онгойлгож ортол, гэрт байсан хүн цонхоор гарч байшингийн араар орж зугтаасан юм. Ингээд Баагий бид 2 тэр залууг араас нь хөөж, гудамжинд барьж авсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /7хх-н 219-220/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай хүү Данзанравжаа нь утсаар над руу ярьж гэрт хулгай орсон байна. Цагдаа дуудсан 2 хүнийг нь барьсан гэж хэлсэн юм. Ингээд миний бие 18 цагийн үед гэртээ иртэл, манай монгол гэрийн цоожийг түлхүүрээр нь онгойлгосон байдалтай. Гэрт дотор эд зүйлсийг ундуй сундуй болгосон байсан юм. Ингээд эд зүйлсээ бүртгэж үзтэл эхнэр Алтанцэцэгийн маань хар даавуун кошлок доторхи эд зүйлс болох үсний хавчаар боолт зэрэг эд зүйлс нь овор багатай тул алга болсон байсан. Гэрийн бурхан доторхи эд зүйлс болох цөгц, судар, сийлбэртэй модон морь, бух зэрэг эд зүйлсийг цагаан гялгар торонд хийгээд гэрийн гадна зүүн хаяанд хаясан байсан. Мөн манай гэрт байсан модон иштай хүрэн заазуурыг авч, хойд талд байх хүү Данзанравжаагийн вакум цонхыг хөшиж орсон орсон байсан. Хүү маань тэр хулгайчийг гэрт нь орсон байхад барьж авсан гэж хэлсэн. Алдагдсан эд зүйлээ 30.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /7хх-н 224/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Гын өгсөн: “...Манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урагш 100-аад метрын цаана Лхагвасүрэнгийнх гэж айл байгаа. Тэдний хашаа, хашаан доторх эд зүйл, гэр байшин манай гэрийн гаднаас тод харагддаг юм. Учир нь дундаа жалгатай, жалганы цаана наана уулын хажуу дээр байдаг юм. Нямзориг баригдвал өөрөө даана гэж ярьж байсан юм. Нямзоригийг тэгж хэлсэн болохоор би энэ талаар мэдэхгүй гээд байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нямзориг манай гэрт шар өнгийн такситай ирсэн. Нямзоригийг манай гадаа буулгачихаад такси нь яваад өгсөн. Тэр үед цаг 13, 14 цаг болж байсан байх. Нямзориг манайд орж ирээд карманаасаа нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр тэр архийг хувааж уусан. Бид хоёр архи ууж суух зуураа Лхагвасүрэнгийн талаар ярилцсан юм. /Лхагвасүрэн нь урьд нь Нямзориг бид хоёроос хуучин хөлдөөгч, угаалгын машин хоёрыг 80.000 төгрөгөөр бодож худалдаж авч байсан юм. Тухайн үед 40.000 төгрөгөө өгсөн. Харин үлдэгдэл 40.000 төгрөгийг нь өгөөгүй ба удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байсан юм. Тэгээд бид хоёр энэ талаар ярилцаж Лхагвасүрэнгийн гэрээс хулгай хийхээр болсон. Лхагвасүрэн нь урьд нь манайд орж ирээд надтай хөөрөглөхдөө нэг үнэтэй байрын хөөрөг гаргаж ирээд хөөрөглөж байсан юм. Энэ талаар би Нямзоригт хэлсэн. Нямзориг надаас “тэр хөөрөг нь хаана байгаа бол” гэж асууж байсан юм. Би авдаранд нь л байгаа байх гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр хөөргийг нь хулгайлчихвал Сэлэнгийн Зүүн хараад аваачаад зарчихна гэж ярилцаж байсан юм. Нямзориг хулгай хийхээр Лхагвасүрэнгийн хашаа руу явсан. Нямзориг утсаар над руу залгаад хөөрөг нь хаана нь байгаа вэ гэхээр нь гэрт нь ороод авдаранд нь үз гэсэн. Нямзориг гэрийнх нь цоожийг эвдлээд орж байхыг би харсан. Тэгээд байж байтал тэдний хашааны үүдэнд нэг машин зогссон. Хартал Лхагвасүрэнгийн хүү нь байсан. Би Нямзориг руу утасдаж “хүн ирлээ, зугтаарай" гэж хэлсэн. Нямзориг буцаж цонхоор гарч байсан. Хашаан дотор нь хүүгээс нь зугтаасан боловч гэрийнх нь хажууд баригдаж байгаа харагдсан. Төд удалгүй цагдаа нар ирээд Нямзоригийг аваад явж байсан. Цагдаа нар манайд ирсэн. Би гэрийнхээ хажууд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /7хх-н 232-233/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нийн өгсөн: “...Ганбат бид хоёр нэг шил архи хувааж уучихаад, хамт хулгай хийхээр болсон юм. Ганбат хэлэхдээ “Лхагвасүрэнгийн урьд нь хамт архи ууж байсан. Тэдний гэрийн авдранд нэг үнэтэй хөөрөг байгааг би мэдсэн. Тэрийг нь хоёулаа авч, Сэлэнгийн зүүн хараад аваачиж заръя. Зүүн хараад таньдаг ченж байдаг” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Лхагвасүрэнгийн гэр нь Ганбатын гэрээс холгүй. Уулын жалганы наана, цаана харагдаж байдаг юм билээ. Багцаагаар 100-аад л метр зайтай байх. Тэр үед өдөр байсан. Лхагвасүрэнгийнд хүн байхгүй байгаа, чи очоод хөөрөгийг нь авчихаад ир гэж Ганбат хэлээд намайг ганцааранг нь явуулсан. Ганбат гэрээсээ хараад байж байя, хүн ирвэл утсаар хэлчихнэ гэсэн. Ганбатын гэрээс Лхагвасүрэнгийнх гэж яриад байсан айл нь аягүй тод, хашаан дотор бүх зүйл нь ил харагдаж байсан. Лхагвасүрэнгийнх гэх айл нь хашаан дотороо нэг гэр, нэг байшинтай байсан. Ганбат намайг гэр рүү нь ороорой, авдарыг нь ухаарай гэж хэлсэн. Ганбат надад мөр гарахгүй гээд тавчик, бээлий хоёр өмсүүлсэн. Лхагвасүрэн гэдэг айлынх руу ганцаараа явсан. Тэр айлын хашаанд ороод Монгол гэрийн хаалган дээр очиход гэрийнх нь хаалга цоожтой байсан. Гэрийнх нь хаалганы хажууд машины амартозитар байсан. Тэрийг аваад цоожийг нь хөшиж эвдлэж онгойлгоод гэрт нь орсон. Би ороод Ганбат руу залгасан. Би Ганбатаас хөөрөг нь хаана байгаа юм бэ гэж асуухад авдранд нь байгаа гэсэн. Гэрийнх нь хойморт улаан эрээн авдар байсан. Авдар нь цоожгүй онгорхой байсан. Авдарыг нь онгойлгож үзсэн чинь хөөрөг байгаагүй. Авдар дээр нь цагаан эрээн өнгийн эмэгтэй хүний гоо сайханы кошлонк байсан ба онгойлгож үзэхэд ээмэг, зүүлт байх шиг байсан. Мөнгөн ээмэг, бөгж, зүүлт шиг харагдахаар нь мөнгө болох байх гээд тэр кошлонкийг тэр чигт нь кармандаа хийчихсэн. Гэр доторх бусад зүйлсийг нь хөдөлгөөгүй. Байшин дотор дөнгөж ороод л байж байсан чинь миний утас дуугарсан. Харсан чинь Ганбат байсан. Утсаа аваад яасан бэ гэхэд “хүн ирлээ шүү, гараарай” гэсэн. Би орсон порчикоороо буцаж гарсан чинь айлынх нь хүн ирсэн ба 2 залуу ирээд намайг бариад авсан.” гэх мэдүүлэг /7хх-н 235-236/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 212-214/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх-н 215-217/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн гэрээ хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 20.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /7хх-н 224/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Ш.Н, С.Г нарыг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч С.Гаас хохирогч О.Ням-Очирт 60.000 төгрөг, шүүгдэгч Б.Баас хохирогч Т.Баярсайханд 542.430 төгрөг мөн хохирогч Д.Лхагваминжинд 652.740 төгрөг тус төлсөнийг тус данснаас гаргуулж, хохирогч О.Ням-Очирт 60.000 төгрөг, хохирогч Т.Баярсайханд 542.430 төгрөг, хохирогч Д.Лхагваминжинд 652.740 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Энхтунгалагт 1.291.300 төгрөгийн хохирол, хохирогч Х.Насанбатад 780.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Баатархүүд 80.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Энхтуяад 840.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Сарантуяад 955.150 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Буянбадрахад 390.980 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Жавзандуламд 305.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Доржсүрэнд 425.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Цэцэгхоролд 5.050.000 төгрөгийн хохирол, хохирогч Ю.Охиноод 186.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Оюунцэцэгт 105.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Ш.Ноос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байх тул хохирогч Д.Лхагваминжид 1.305.460 төгрөгийн хохирол, хохирогч Т.Баярсайханд 1.084.860 төгрөгийн учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Н, Ж.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Өлзийбаярт 158.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Гэсэрмаад 745.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Чанцалнямд 192.800 төгрөгийн хохирол, хохирогч Н.Төгсжаргалд 650.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ганболдод 450.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Энхбатад 11.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Лхагвасүрэнд 20.000 төгрөгийн хохирол учирсан ба эдгээр хохирогч нарын хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч Л.Данзанравжаад учирсан хохирол байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Н ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б, С.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.
Харин шүүгдэгч С.Г, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил болж оногдуулах ял хүндэрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Н нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 280 хоног, шүүгдэгч Ж.Б, Б.Б нар тус бүр 91 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, 1 ширхэг дугуйн дорцов хураагдан ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.